antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 3 comments

Ерөнхийлөгч Н.Назарбаев ба Казахстаны гадаад бодлого

нийтлэсэн Admin
527-14563711465bc9fa316317a99cc31378e82feff4a4
2016 он бол Казахстан Улсын тусгаар тогтнолоо тунхагласны 25 жилийн ойн жил. Энэ хугацаанд туурга тусгаар, бүрэн эрхт  улсаа цогцлоож, дэлхийн хамтын нийгэмлэгийн дунд эрх чөлөөтэй, цэцэглэн хөгжиж байгаа, нэр нөлөө бүхий улс үндэстэн болохоо харуулж ирэв.
Казахстан Улсын гадаад бодлогын үндсэн зарчим, үзэл баримтлал нь 1993 оны анхны ардчилсан Үндсэн хууль, 1995 оны шинэ Үндсэн хууль зэрэг албан ёсны баримт бичгүүдэд зохих тусгалаа олж, баяжин хөгжиж байгаа онцлогтой байна.
Тухайлбал, Ерөнхийлөгч Н.Назарбаевын шинэ зууны босгон дээр улсынхаа парламент, Засгийн газрын гишүүдийн өмнө Казахстаны нийт ард түмэнд хандаж ээлжит илгээлтийг гаргасан байна. Түүнийг “Стратеги-2030” хэмээн нэрлэсэн бөгөөд түүндээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, эрчимтэй хөгжиж буй улсуудын тоонд багтах Казахстаны хамгийн гол чухал долоон зорилтыг томьёолон тодорхойлжээ.
 Энэ долоон зорилтын нэг буюу долоо дахь зорилтдоо Ерөнхийлөгч Н.Назарбаев улсынхаа аюулгүй байдлын стратеги, гадаад бодлогын үндсэн чиглэл, хандлагыг тусган илэрхийлжээ. Уг илгээдтэд “Казахстан Улсыг ашиг сонирхолд нийцсэн, дэлхий, бүс нутгийн хөгжлийн үйл явцыг тооцсон тэнцвэртэй, хариуцлагатай гадаад бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлэх болно. Казахстан Улс ямагт хариуцлагатай, бас найдвартай олон улсын түнш байх болно” гэж тунхаглажээ. Энэ нь тусгаар тогтносон, дэлхий дахинд дефакто бус деюри хүлээн зөвшөөрөгдсөн Казахстан Улсын гадаад харилцааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн үйл явдал болжээ.
Энэ зорилтууд өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжиж ирсэн бөгөөд эдүгээ улам баяжин төгөлдөржсөөр байна. Казахстаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд ордог, өөрийн хөрш ОХУ, БНХАУ, Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлж, өнөөдөр тэр нь стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч, бүх салбарт идэвхжиж байна.
Казахстан Улс нь дээрх хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), Гаалийн холбоо, Евразийн эдийн засгийн холбоог санаачлан байгуулалцаж, тэдгээрийн үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэйгээр, хамгийн идэвхтэй, үр дүнтэй оролцогчийн нэг болов. Дээрх хамтын байгууллагуудын хүрээнд аюулгүй байдал, батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх болон эдийн засгийн интеграцчлалыг хөгжүүлэх, худалдаа, хил, гаалийн хэлхээ холбоог бүх талаар өргөжүүлэхэд чиглэсэн бүхий л үйлсэд Казахстаны үүрэг, хувь нэмэр үлэмж өндөршижээ.
АНУ, Европын холбоотой, Энэтхэг, Япон болон Азийн бусад улстай, мөн Лалын ертөнцийн орнуудгай нөхөрсөг түншийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа нь Казахстаны олон улсын байр суурийг өсгөн бэхжүүлж байна.
Казахстаны тууштай, урьдчилан судалж боловсруулсан гадаад бодлого нь үндэсний эрх ашгаа илүүтэй дэвшүүлэн тавьж, бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна. Үүнийг дараах тодорхой алхмуудаар нь харж болно. Тухайлбал 1990-ээд оны сүүлээр Ерөнхийлөгч Н.Назарбаев олон улсын харилцааны аюулгүйн орон зайд маш чухал ач холбогдолтой “Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх тухай” бага хурлыг санаачлан хуралдуулсан юм. Энэ бага хурал нь Азийнхний хувьд нэр нөлөөтэй чухал арга хэмжээ болсон. Өнөөдөр Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх механизмыг бүрэлдүүлж тогтоох санал санаачлагад 30-аад улс орон нэгдээд байгаа юм.
Казахстан Улс бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх зорилт бүхий төрөл бүрийн арга хэмжээ зохиох болон оролцохдоо тухайлбал Афганы газар нутагт энх тайван, эв нэгдлийг тогтоох талаар багагүй хүчин чармайлт гаргаж иржээ. Тус улс нь өөрийн хамгийн ойрын биш хөршүүддээ хүртэл хүмүүнлэгийн болон техникийн тусламж үзүүлж байдаг бөгөөд 2010 оноос боловсролын программыг хэрэгжүүлж, түүний хүрээнд дайны нөхцөлд амьдарч байгаа 1000 афган залууг Казахстаны их сургуулиудад боловсрол эзэмшүүлээд байна.
Дэлхийн болон упамжлалт шашны удирдагчдын их хурлыг Автана хотод удаа дараа зохион байгуулсан нь шашин, соёл хоорондын харилцаанд чухал хувь нэмэр болжээ.
Казахстан Улс сүүлийн хэдэн жил Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг ээлж дараалан даргалж ирсэн. ЕАБХАБ- ыг тэргүүлэхдээ Казахстаны удирдлага өөрийн улсын “Европ руу хүрэх зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Уулын Карабах, Приднестровье, Өмнөд Осети, Абхаз, Балкан дахь зөрчилдөөнт байдлыг эв зүйгээр зохицуулахад тус байгууллагын үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан нь үр дүнтэй алхам болжээ.
 Казахстаны дипломатчид Исламын хамтын ажиллагааны байгууллагад бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нэлээд туршлага хуримтлуулжээ. Исламын чуулганы байгууллагыг Казахстан даргалж эхэлсэн.  2011 онд Астанад болсон гадаад хэргийн сайдуудын Зөвлөлийн 38 дугаар чуулганыг маш амжилтгай зохион байгуулжээ. Исламын чуулганы байгууллага нь Исламын хамтын ажиллагааны Байгууллага болон нэрээ өөрчилж, хүний эрхийн байнгын комиссыг байгуулж, тус байгууллага Төв Азитай хамтран ажиллах хөтөлбөр батлаж хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн Сири болон Ливи дэх нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар Исламын хамтын ажиллагааны Байгууллагын Гүйцэтгэх зөвлөлөөс ээлжит бус хурлуудыг зохион байгуулж байна. Нэг жишээ дурдахад Казахстаны Ерөнхийлөгчийн ивээл дор Сомали улсыг нөмрөөд байсан хүмүүнлэгийн гамшгаас ангижруулахын тулд өргөн хэмжээний ажил зохион байгуулж 500 сая ам.доллар цуглуулж чаджээ. Энэ мэтээр Казахстан нь лалын шашинтан болон шашин хоорондын зөрчилдөөн, бүс нутгийнхаа аюултай байдал, хямралыг арилгахад гол анхаарлаа хандуулсаар байна. Чингэж Төв Азид Казахстганы үүрэг тасралггүй өсч байгаа нь тус бус нутагт төдийгүй ялангуяа Исламын хамтын  ажиллагааны байгууллагын орнуудын дунд түүнийг орчин үеийн манлайлагч орны түвшинд зохих ёсоор дэвшүүлэн гаргаж байна гэж дүгнэж болно.
Казахстан улсын гадаад бодлого, олон улсын харилцаанд баримтлах бодлого, санал санаачлага, үйл ажиллагаанд цөмийн зэвсэггүй улс, бүс нутаг байх, цөмийн зэвсэг турших болон дэлгэрүүлэхээс татгалзах, зайлсхийх явдал чухал байр эзэлдэг. Ерөнхийлөгч Н.Назарбаевын зарлигаар анх 1991 онд Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг бүрмөсөн хаасан юм. Улмаар Казахстан нь 1200 цөмийн цэнэгт хошуу, 110 баллистик пуужин бүхий дэд бүтцийг устгасны хувьд цөмийн зэвсгээс бүх нийтээрээ татгалзахыг уриалах бүрэн эрхтэй, энэ талын өөрийн гэсэн үзэл санаа, ёс журамтай улс болсон гэдгийг олж харж болно.
Чингэж анх түрүүн цөмийн туршилтын талбайг хааж, цөмийн зэвсгээс бүрмөсөн татгалзсанаараа Казахстан нь цөмийн зэвсэгтэй АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНХАУ- аас аюулгүй байдлын баталгаа авсан байна. Казахстан нь цөмийн аюулгүй байдлын талаарх асуудлыг хэлэлцсэн 2010 онд Вашингтонд, 2012 онд Сөүлд, 2014 онд Нидерландад болсон дээд хэмжээний уулзалтуудад идэвхитэй оролцож, өөрийн байр сууриа илэрхийлж байснаар нэр хүндээ үлэмж өсгөжээ.
Түүнчлэн Казахстан Улс Төв Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах хэрэгт чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй дэлхийн бусад хэсэгт, юуны өмнө Ойрхи Дорнодод тийм бүс байгуулах үзэл санааг идэвхитэй дэмжиж байна. БНКазУ-ын санаачилсан Төв Азийн цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалд цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын АЗ- ийн Байнгын гишүүн таван их гүрэн 2014 оны хавар гарын үсэг зурсан нь чухал түүхэн үйл явдал болов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдааныг хоёр ч удаа даргалахдаа өөрийн энх тайвны санал санаачлагаа танилцуулж хэрэгжүүлэх, НҮБ-ын өмнө тухайн үед тулгарч байсан асуудлуудлыг хэлэлцүүлж, шийдвэр гаргах хэрэгт үлэмж хүчин зүтгэсэн.
Тухайлан тэрбээр цөмийн аюулыг зайлуулах талаар шийдвэртэй арга хэмжээ авах нь тус улсын гадаад бодлогын гол зорилго мөн гэдгээ бүх талаар харуулж ажилласан. Үүний нэг  тод жишээ гэвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэвшүүлсэн саналын дагуу жил бүрийн наймдугаар сарын 29-нийг Цөмийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдөр болгон дэлхий дахинд өргөн тэмдэглэдэг болсон юм.
Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Цөмийн туршилтыг хориглохоос цөмийн зэвсэггүй даян дэлхий болох хүртэл” сэдэвт олон улсын бага хурлын индэр дээрээс олон улсын “Атом”-abolish testing-our mission” төслийг дэвшүүлсэн юм. Энэхүү төслийн эрмэлзэх гол зорилт нь цөмийн зэвсэг турших явдлыг халж улс орнууд цөмийн зэвсгээ устгахад дэлхий нийтээрээ эв санаагаа нэгтгэн дэмжих явдал юм.
Олон улсын “Атом” төсөл нь цөмийн зэвсгийн байгаль орчин, хүн төрөлхтөнд учруулж болзошгүй аюул занал, хор хөнөөлийг олон нийтэд хүртээлтэй сурталчлан таниулах зорилт бүхий олон улсын өргөн олон нийтийг хамарсан кампанит ажил үйлс юм. Тийнхүү цөмийн зэвсгийг хориглох, үл дэлгэрүүлэх ажил үйлийн талаар удаа дараа дэвшүүлж буй Казахстаны энэ бүх санал санаачилга, хийж буй алхмууд нь дэлхий дахины тогтвортой байдал, эмх журам, аюулгүй байдалд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж дэлхийн улсууд үнэлэж, хүлээн зөвшөөрч байна.
Түүнчлэн 2008 овд Ерөнхийлөгч Н.Назарбаев “Астанагийн эдийн засгийн чуулга-уулзалтыг” санаачилж байсан бол өдгөө дэлхийн бүх улс орны төлөөлөл оролцдог хамгийн том арга хэмжээ болж өргөжжээ.
Тухайлбал, 2015 оны тавдугаар сарын 20-доор Астана хотод “Астанагийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт” болж, уг арга хэмжээнд дэлхийн 150 орноос 10 гаруй мянган төлөөлөгч оролцсоны дотор Их Британий Ерөнхий сайд асан Тони Блэйр, Малайз Улсын Ерөнхий сайд болон Нобелийн шагналт, Харвардын их сургуулийн эдийн засагч, эрдэмтэн судлаач зэрэг олон салбарын төлөөлөл оролцсоноороо онцлог байв.
Тус чуулга уулзалтын үеэр сүүлийн үед дэлхийн эдийн засаг яагаад доголдох болсон, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд юу болох, улс орнуудын үндэсний эдийн засгийн бууралтын учир шалтгаан, тэр дундаа санхүү, мөнгө валютын өөрчлөлт болон америк долларын ханш яагаад чангарах болсон, газрын тосны үнийн уналтын шалтгаан зэрэг 30 орчим сэдвээр ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцож, тэр бүхнийг шийдэх ямар шийдэл, гарц байгааг шүүн тунгааж хэлэлцжээ. Бас энэ үеэр оролцогчдын анхаарал татсан нэг  чухал асуудал бол “Торгоны зам” байгуулах тухай төслийн хэлэлцүүлэг байв.
Хэдийгээр Ази, Европыг холбосон “Торгоны зам” барих нь хол сонсогдож байгаа ч үүнийг хэрэгжүүлж улс гүрнүүдийн хооронд ложистик болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх асуудлыг шийдэж чадвал дэлхийн эдийн засгийн өсөлт одоогийнхоос хэд дахин нэмэгдэх боломжтойг, мөн дэлхийн нэг ч орон ирж байгаа эрин үеийн сорилтыг ганц нэгээрээ гэтлэн давж чадахгүйг чуулга-уулзалтад оролцогчид онцолсон байна. Тийм ч учраас Астанагийн эдийн засгийн чуулга-уулзалт дээр Ерөнхийлөгч Н.Назарбаез “G-Global” хэмээн нэрлэсэн шинэ цар хэмжээний яриа хэлэлцээг санал болгожээ. Энэ санаачлагын мөн чанар нь дэлхий дахинд шударга, аюулгүйн хэв журам тогтоох хэрэгт бүх улс орны хүчин чармайлтыг нэгтгэсэнд оршиж буй аж.
Тус чуулга уулзалт нь Казахстан улсын хувьд гаднын хөрөнгө оруулагчдыг татах нэг чухал боломж болсон. Нөгөө талаар Казахстан нь ойрын хугацаанд Төв Азидаа хамгийн хөгжлийн гол түлхүүр улс болж буйгаа нотлон харуулсан.
Энэ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд эдийн засгийн тоггвортой өсөлтийг ханган, “Казахстан-2030” страгегид дэвшүүлсэн дэлхийн эрчимтэй хөгжиж байгаа тэргүүний 50 улсын нэг болох түүхэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэний зохих үр дүн мөн билээ. Үүнийг тодруулвал Казахстан улс энэ хугацаанд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа таван улсын нэгнээр дэвшин орсон.
Тус улсын нэг хүнд ноогдох ДНБ- ий хэмжээ 2013 оны байдлаар 13600 ам.доллар байгаа нь Зүүн Европын ихэнх улсын хэмжээнд хүрчээ. Мөн тус улс ДНБ-ийхээ хэмжээгээр дэлхийн хамгийн том эдийн засагтай 50 улсын тоонд багтжээ. Давосын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын өрсөлдөх чадварын индексийн дагуу Казахстан дэлхийд 42 дугаарт жагсах боллоо. Бизнес хөгжүүлэх тааламжтай нөхцөлтэй орнуудын жагсаалтад 41 дүгээрт орж байна. Өнөөдөр хүн амд ногдох гадаадын хөрөнгө оруулалтын  хэмжээ нь 9200 ам.долларт хүрч, Төв Азидаа тэргүүлж байна. Түүнчлэн Казахстаны нийслэл Астана хот 24 жилийн хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг хамгийн үлгэр жишээ хэрэгжүүлж ирснээр дэлхийн шилдэг, орчин цагийн шинэ хотын нэг болжээ.
2015 оны арван нэгдүгээр сарын 30-нд Казахстан Улс Дэлхийн худалдааны Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон бас нэг чухал үйл явдал болов. Казахстан улсыг хөгжүүлэх “Казахстан 2050” стратегийг Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар 2013 онд боловсруулж баталсан бөгөөд түүндээ дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд багтах том зорилт дэвшүүлсэн. Энэ аугаа зорилтын хүрээнд Казахстаны “5 институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх 100 тодорхой алхам” үндэсний хөтөлбөр өнөөдөр бүх Казахстан даяар хэрэгжиж эхлээд байна. Энэ нь эдийн засаг, нийгэм, төрийн байгууллагын бүх давхаргыг хамарч, шинэчлэл өөрчлөлтийг орчин цагийн шаардлагад нийцүүлсэн  арга замыг тодорхойлсон хөтөлбөр юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Н.Назарбаев Казахстаны нийт ард түмэндээ хандаж шинэ 2016 оны босгон дээр үг хэлсэн.
Дэвшүүлсэн их зорилтоо хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг бүх талаар хангах, болзошгүй хямралыг амжилттай даван туулах Казахстаны страгеги бодлогоо “Өсөлт, шинэчлэл, хөгжил” хэмээн тэрбээр тодорхойлжээ. Энэ үйлсэд гадаад харилцаагаа эрчимтэй үр ашигтай хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой татах, өндөр хөгжилтэй улс орнуудын тэргүүний технологийг нэвтрүүлэх, арга туршлагаас суралцах явдлыг Ерөнхийлөгч Н.Назарбаев онцгойлон тэмдэглэжээ.
Казахстаны 15 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа өсөлт  нь түүний олон улсын талбарт идэвхитэй явуулж хэрэгжүүлж буй гадаад бодлогын үр өгөөж даруй мөн гэж хэлж болно. Казахстаны олон улсын нэр хүнд, байр суурь өсөж бэхжиж байгаагийн тод илрэл бол дэлхий дахины “Ехро-2017″ үзэсгэлэнг Астана хотод зохион байгуулахаар болсон хийгээд мөн 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс түүнийг дэмжих хандлага давамгайлж байгаа явдал юм.
Казахстаныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгох нь бүс нутгийн болон олон улсын тоггвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, ялангуяа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хориглох, олон талт дипломат харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улс бусад улсын нэгэн адил итгэл төгс байна
Ж.БАЯСАХ
ШУА-ийн ОУХХ-ийн захирал, докгор (Sc.D), профессор
Л.ХАЙСАНДАЙ
Шинжлэх ухааны гавьяат зуттэлтэн, доктор (Sc.D) профессор
Х.МАНДУХАЙ
Эрдэм шинжилгээний ажилтан, магистр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (February 25, 2016 2:54:58 pm )

    Коммунизмын үеийн итгэлийг сануулж байна. Цаанаас бэлтгэж өгсөн зүйлийг хэвлүүлсэний төлөө манай 3 мануухай гарын үсэг зурах хэрэг байсан болов уу

  • Anonymous (February 25, 2016 3:56:19 pm )

    Нээрээн,Казахстаны гадаад яамны танилцуулга байна… Назарбаев сайн удирдагч,харин иүүний дараа Казахуудыг бутаргахгүй аваад явах хүн байна уу гэдэгт асуудал оршино.Казахууд бутрахад ч амархан эмзэг нөхдүүд шүү дээ?

  • Зочин (February 25, 2016 4:12:36 pm )

    Улс орны ерөнхийлөгч хүн ингэж ажилладаг байна.Манай Элбэгээ хажжд нь үнэхээр жул юмаа.

antalya rent a car