“Ноосоо ч тушаачихлаа, намын батлахаа ч хураалгачихлаа, эхнэрээсээ ч салчихлаа. Одоо ч санаа зовох юмгүй боллоо” гэдэг шиг АТГ-аас “ялтай” гэсэн хариугаа ч авчихлаа, Н.Энхбаяраараа тоглоод хулхидаад ч дуусчихлаа. Өвөлжин МАХН-ын дарга Н.Энхбаярыг “чулуу хөөлгөчихлөө”
Одоо ганцхан Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Шадар сайдад МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг томилох боломжгүй боллоо” гэсэн хариуг олон нийтийн өмнө МАХН руу хандаж “шидлэх” л үлдлээ. Тодруулбал, өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ “гардуулсан” талаар эх сурвалжууд мэдээлдэг. Харин тэрбээр үүнийгээ “Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан” гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг “худал” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсны дараахан нь Засгийн газраас МАХН-д хандаж өөрсдийн олгогдсон сайдын квот дээрээ хүн санал болгохыг хүссэн байдаг. Харин МАХН-аас Ц.Лхагвасүрэн болон Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаад сүүлд нь Н.Энхбаяр даргаа томилуулах шийдвэрт хүрч Ерөнхий сайдад хандаж Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, одоо Шадар сайдын үүрэгт ажлыг хашиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдаар томилж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Хачирхалтай нь Ерөнхий сайд энэ талаар тайлбар хийхдээ “Би Н.Энхбаярыг биш өөр хүнийг сайдад сонгосон” гэж тайлбарлаж байлаа.
Гэвч тэрбээр хоёрхон сарын дараа нөгөө “муу нэрт, луу данстай” Н.Энхбаяртай хамтарч байж өөрийнхөө эрх мэдлийг хамгаалж чадсан нь үнэн. Саарал ордонд ийм тохироо хийгдсэн гэх яриаг бараг бүх хүмүүс л ярьж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга нарын өргөн барьсан огцруулах эсэх асуудлаар хуралдахад Ерөнхий сайдыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хамгаалах кноп дарж Шийдлийн Засгийн газрыг аварч үлдээсэн түүхтэй.
Тэрхүү тохироо нь Н.Энхбаярыг эвслээрээ Ерөнхий сайдыг хамгаалуулаад АН-ынхан хариуд нь түүнийг Шадар сайдын суудалд томилж өгөх явдал байсан гэдэг. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар засгаа авч үлдсэнийхээ дараа эрх баригчид тохирооноосоо буцаж, Н.Энхбаярыг дахин нэг удаа “хамраар нь газар хатгуулжээ”. Тэд АТГ-аас хориглосон утга бүхий бичиг ирнэ гэдгийг анхнаасаа л тооцож байсан. Н.Энхбаяр ч тэнэг хүн биш болохоор АТГ-аас ийм бичиг ирүүвэл яах талаар асуухад “Том тохироо хийгдэж байна. Асуудлыг цаагуур нь шийднэ” гэж байгаад хулихдсан сурагтай.
Ингээд АН-д итгэсэн Н.Энхбаяр өнгөрсөн дөрвөн жилийн дотор хэд хэдэн удаа хууртагдаж байгаа энэ юм. Хамгийн хорон нь өөрсдийгөө хамгаалуулахын тулд Н.Энхбаярт өөрсдөө очиж сандал ширээ ярьж тал засчихаад эргэж харахдаа авилгач, ялтан, хэрэгтэн мэтээр элдэв мэдээлэл цацаж байгаа нь ёстой л улс төрийн бохир тоглоом гэлтэй.
Нэгэнт л МАХН-ын даргыг Шадар сайдад томилж чадахгүй юм бол асуудлыг 4, 5 сар сунжруулж байхаар эртхэн шиг ЭМС-ын сайдаа томилох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар гэдэг өнгөрсөн дөрвөн жилийн турш Засгийн газрын “бонус” салбар болсоор хамаг ажил нь сүйрч гүйцлээ. Ёстой л мэргэжилдээ үнэнч хэдэн эмч нарын буянаар өдийг хүртэл явж байна. Тэдэнд эртхэн шиг сайн менежерийг нь томилж өгөөд хэсэгхэн хугацаанд ч ЭМС-ын салбарыг “буух эзэн, буцах хаягтай” болгосон нь дээр. Ядархад яр гэгчээр тус салбарын Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл авилгын хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа нь хүртэл асуудлыг улам бүр хурцатгаж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын асуудлыг нэн түрүүнд цэгцлэх цаг нь боллоо. Одоо арай дэндлээ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (February 25, 2016 8:54:05 am )
italiin mafiinhan turshlaga sudalhaar ireheer bolj dee he he
-
Цаашдаа (February 25, 2016 9:22:10 am )
2011 оны 11 дүгээр сард АН 2012 оны сонгуулиас өмнө Эвслийн засгаас гарч байсан. МАХН энэ Засгаас одоо гарсан нь дээр дээ.
-
zochin (February 25, 2016 9:33:26 am )
shiidliin ner ni zohisongui
-
зочинpokpkхүшүгүзш (February 25, 2016 9:47:35 am )
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МАНТАЙ ЭНЭ СОНГУУЛЬД ЯАЖ МӨНГӨ БОСГОХ НЬ ЯАЖ АРД ТҮМНИЙ МУУ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ. ТА НАР ӨЛСӨЖ БАЙ?? ТАЛХНЫ МӨНГӨ ӨГНӨӨ БИД??
-
Зочин (February 25, 2016 10:23:43 am )
Энхбаяр хулхидах ч гэх шиг ЭМС томилход тийм EZ байдаг бол энэ улс дампуурцан байгааадаа
-
Anonymous (February 25, 2016 10:43:51 am )
Асуудлыг цэгцэлж амжаагүй байхад юуны чинь сайд томилох вэ тэрийг чинь санаан зоргоор томилж болно гэж санаа юу зоргоороо юм ярих юм
-
Anonymous (February 25, 2016 10:45:59 am )
з энхболд шиг сайн удирдагч байхгүй шдэ
-
Anonymous (February 25, 2016 10:53:51 am )
ямар үйлтэй нь ЭМ сайд болох болдоо зайлуул
-
Зочин (February 25, 2016 11:07:21 am )
enhbayriig hulihdaaad baih yuu baisiin. asuudalaa tsegtselj baij l saidaa tomiloh ystoi yum bshuu
-
Зочин (February 25, 2016 11:10:01 am )
buh zuiliiinh ni ehlel ni shiilgedamba bnshtee ajilaa aytaihn hiihgui buun asuudal bolgood MAXN bolimoor yum
-
Зочин (February 25, 2016 11:11:49 am )
yaarch muu udirdagch tavij bsnaas buh asuudlaaa shiideed daraagiin huniig ni songh heregtei
-
Зочин (February 25, 2016 11:14:02 am )
ard tumnii eruul mendiin tuluu ajiilj chadh tiim l chadvartai huniig songh heregtei
-
Зочин (February 25, 2016 11:15:48 am )
ene zasgiin gazar hamgiin sain ajillj bgaa tiim bhd ajilaa aytaihn hiihgui yanz buriin asuudald holbgdsn yumnuud gai bolj bdg
-
Anonymous (February 25, 2016 11:47:48 am )
Сайханбилэг сайн сайн бас дахин сайн
-
Улс тор судлаач. (February 25, 2016 11:52:10 am )
Ч.Сайханбилэг нь ЗХУ-д консомолын сургуулийг тогсоод Залуучуудын холбоонд ажиллаж байгаад,Залуучуудын холбооны удирдлагыг, хэсэг нохдийн хамт хувилдааны замаар булаан авч улмаар АН-д орж, Н.Алтанхуягийн ач буянаар энэ дайтай яваа хун болохоос биш, унэн чанартаа бол мэдлэг боловсролгуй, ажил амьдралын туршлагагуй, албан тушаал, эд хорогно монгонд дуртай, ихээхэн эвдэрсэн хумуужлийн доголдолтой залуудаа. Тэгээд ийм хунээс нэг цаг, мочийн ч болов омно Еронхий сайдын ажлыг авч, эдийн засагч,нас тогтсон хунд хунд хариуцуулж улс орноо авармаар байна
-
Anonymous (February 25, 2016 11:56:19 am )
хүний итгэлийг дааж чадахгүй, хурал чулгандаа сууж чадахгүй МАН-ын 26 гишүүдийг бие даагч МАХН-ынхантаөй нь хамтад нь хариуцлага тооцсон дээр
-
maaf (February 25, 2016 1:47:11 pm )
төр энхбаяраар дутахгүйээ. энхбаяр төрөөр дутаад байнаа
-
kolo (February 25, 2016 1:52:04 pm )
энхбаяраас болж их л олон юм хойшлогдож, сунжирч, хүндэрч, хэцүүдэж байна. гайгүй нтр гэж бодоод байдаг байсан бүүр зөнөчжээ.
-
Улс тор судлаач. (February 25, 2016 1:55:35 pm )
Жамьян гуай Ц.Элбэгдоржоос хуухдийн эмчилгээндээ 2 сая тогрог авчихаад ороо барагдуулж байгаа юм шиг Н.энхбаярын тухай хачиртай хэдэн юм бичээд л байх юм. Настай хун байж яахнав дээ. Уг нь Ашиг сонирхолын тухай хуулийн дагуу, тухайн албан ташаалд нэр дэвшиж байгаа иргэний урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хяналт хийж “Лавлагаа” гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх шиг хууль зуйн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын тухай хуулинд тусгайлан заасан эрхийг АТГ-т эрх олгогдоогуй юм. Энэ нь тухайн албан тушаалд нэр дэвшиж байгаа хуний “Ашиг сонирхолын талаарх” мэдээлэлийг цуглуулж томилох эрх бухий албан тушаалтанд огч туслаж байгаа л хэрэг болохоос биш, АТГ-ын шийдвэрээр томилдог гэж ойлгож болохгуй юм. Зарим томилох эрх бухий албан тушаалтан нь нэр дэвшиж байгаа хуний талаар тодорхой мэдээлэлтэй байгаа бол АТГ-аас “Лавлагаа” авалгуй шууд ч томилж болдог юм. Тухайлбал: сонгуулийн дун гарсны дараа нам, эвслууд хоорондоо тохиролцож засгийн газрыг хамтарч байгуулахдаа бух сайд нар дээр хэзээ АТГ-аас “Лавлагаа” авч байсан юм бэ? Шууд л томилдог шуу дээ. Тэгэхээр “Лавлагаа” аваагуй гээд буруудах юм бараг байдаггуй юм. За яахав “Лавлагаа”-г нохоод ч авч болдог. Энэ “Шийдлийн засгийн газар”-ын уед “Лавлагаа”авах нь битгий хэл Торийн албан хаагчийн шалгалт ч огоогуй, Торийн албаны зовлолоос “Дугнэлт” ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар томилсон, одоо ч тэд нар нь ажиллаж л байна л даа. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлийг нь хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байгаа биздээ. Ер АТГ нь “Дугнэлт” биш “Лавлагаа” гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад хуулиар олгогдсон байдаг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэг нь ингэж новшироод байх хэрэггуй л байгаа юм даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа “Шийдлийн засгийн газрын Еронхий сайдыг оорчлохийн тулд “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж, дараагийн Еронхий сайдыг томилоход ажиллавал яасан юм бэ? Тэгээд ч УИХ-ын сонгуульд намууд нь шамдан ажиллах цаг ч боллоо шуу дээ. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг олон нийт одоо мэддэг болсон тул айх юмгуй ажилласан нь дээр байх шуу. Ер нь 2017 оны Еронхийлогчийн сонгууль ч ойртож, шуух хууль хяналтын байгууллагыг ШУДАРГА ЕСНЫ ТОЛОО байгууллага болгон оорчлох, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох цаг нь ч ойртож байна даа.
-
bold (February 25, 2016 2:02:36 pm )
enhbayriig yund n omorood bgan boloo? negees nogood urwaj sharwaad AN,MAHN,MAN alind n ch orj garaad bgan bvv med. iim togtworgui bjij tor zasag mn yaj togtworjih we
-
alga bn (February 25, 2016 2:08:27 pm )
Ervvl mendiin saidiig tomilj bolj bnaa! Gol ni ter saidiin ajil hiichih turshlagtai hariutsaj hiij chadah hvn odoohndoo alg bn shvv dee!
-
ardach (February 25, 2016 2:11:42 pm )
Togloom togsoh yagaa ch ygyi.Odoo chaashid ornoh togloomiin sanaachlagch ni MAHN bh bolno.YHTS-iin dygnelt orj irehed AH-n darga ,YIH-n darga ZI.-g ynagana.YYgeer AN-n syirel ehelne.MAN,MAHN 2 deer AN-n altangadas bas negdene.Ingeed ireh songyylid AN bydaa.
-
Anonymous (February 25, 2016 2:31:07 pm )
Ajil ni tsegtsreegvi bhad vaj ervvl mendiin said tomiloh ve dee!
-
би (February 25, 2016 2:33:57 pm )
Олон сайхан шудрага зүтгэлтэй хүн байгаа . Энэ хүмүүсээс сонгохоор хамтарч идэх хүн байхгүй болчих гээд байхгүй юу. Сайд хүн гэдэг боловсрол мэдлэгтэйгээс гадна мэргэжлээрээ нилээн хэдэн жил ажилласан ажилтнуудаа анхаардаг аж ахуйч гүйлгээ ухаантай хүн байвал зохистой. Салбарт нь ажиллаж ч үзээгүй хүн сонгохоо болиорой
-
zochin (February 25, 2016 2:36:03 pm )
saidad tomiloh hvntei bj l jild ni tomiliishdee ! Odoohndoo ervvl mendiin saiidiin ajid tomilchih hvn alga bnshdee!
-
Anonymous (February 25, 2016 2:38:28 pm )
ene setgvvlch hajuud ni bvvr haraad tsug heleltseer hiisen yum shig l varih yumaa!
-
Anonymous (February 25, 2016 2:45:41 pm )
Enhbayar er ni valiinhan hugtsaa ni duusah boloogvig medseer bj oilgomjtoi l yum bndag!
-
зочинзочин (February 25, 2016 2:56:38 pm )
Тануус түүхэндээ ч З.Энхболд Ч.Сайханбилэг Элбэгдорж гурав шиг сайн удирдагч нар олохгүй. Юун жанжин Сүхбаатар манай гурав монголд Чингис хааний дараа орох их удирдагч нар юм шүү. Үнхээр бишрэн шүтхийн дээд болсон хүмүүс шүү. Ард түмэн л гэх юм эдгээр удирдаггүй бид яаж явах юм чадахгүй шүү дээ. Монголийн түүхэнд дэхь гарамгай илтгэгч нар шүү та хэд минь. Ахиаад итгээд сонгуульд нь үнэмлэхгүй ялалт байгуулж өгч ард түмэн бид энэ гуравтаа бэлэг барьж өгцнөөе ура ура ура
-
007 (February 25, 2016 3:28:18 pm )
zochin zochin ged bga nuhur chi hujaa yu janjin sukhbaatariig uguisgedeg chi hen be archagui novsh
-
-
Anonymous (February 25, 2016 4:01:25 pm )
Ард түмэн Арчилсан намын төр барих цагт зовж зүдрэх юм даа.Улс шиг улс болгоно.хүн шиг амьруулна гасан чинь яалаа даа.
-
гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 25, 2016 4:07:32 pm )
байр түрээсдэг болхоос монгол улсад юуу ч хийж үзээгүй новш лав итгэл хүлээж сонгохгүй новш
-
иргэн (February 25, 2016 4:39:28 pm )
зочин зочин гэж бичсэн хүн зүгээр тохуурхаж бисэн гэсэн арай та нар итгээд байгаа юм биш биз мөрөөдөхөд мөнгө төлдөггүй юм
-
гутамшигт сонголт хийсэн нэг хүн (February 25, 2016 5:04:06 pm )
одой нар монгол улсаар тоглож дуусав ямар цирк биш одоо боль юманд хэмжээ байдаг алилагч ч хэрэгтэй үедээ хэрэгтэй байдаг та нараас залхаж байна
-
гутамшигт хогийн сонгол хийж үзсэн 96 онд 2008 онд монгол орон огт байхгүй болж байна монгол улсаа мөнх байхмйн төлөө санал өгнө дургүй хүрвэл (February 25, 2016 5:31:56 pm )
энэ гадаадын тагнуулуудаа сал
-
Зочин (February 25, 2016 8:44:30 pm )
зайлуулдаа оровдмоор амьтан ш дэ ер сайд биш ш дэ. Утсан хуухэлдэй юу ч шийдэж чадахгуй ээ. Хэвлэлээр ярихдаа нэг л зориг зурхтэй хун болж харагдах гээд шал хиймэл оровдмоор харагдах юмаа. Омноос нь ичиж ухмээр.
-
Anonymous (February 25, 2016 9:16:07 pm )
GOMOtoi yabdag gesen saixanbileg
-
Anonymous (February 26, 2016 10:23:02 am )
eh oron chin chamd heregguimaa gehed ydaj ard tumen bidend heregtei ENKHBAYR GUIA
-
Anonymous (February 26, 2016 10:25:33 am )
Энэ улс төр гэгч одоо таниас залхаж байна шүү дээ
-
зочин (February 26, 2016 10:27:00 am )
эсгий хийх газар нохой хэрэггүй шүү
-
Anonymous (February 26, 2016 10:00:47 pm )
Энхбаярын ялын хугацаа дуусаагүй байхад юун улс төрд оруулах вэ
40 Comments