antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 Comments are off

Ялтан болчихолгүй энэ сонгуулийг дуусгахсан

нийтлэсэн Admin
olloo_mn_1456363027_yltan
Улс төр гэдэг шидтэй юм. Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэгчээр хоногийн 24 цагт улс төр биднээр оролдож байгаа. Өглөө ажилдаа ирэхэд л улстөрч болохоор шийдсэн гэгээн мөрөөдөлтэй хүмүүсийн жагсаалт нэгээр нэмэгдэж байх жишээний. Дуугаа дуулаад амжилт олоогүй одонцор улстөрч болохоор шийдсэнээ сүртэй зарлалаа. Монгол бөхийн дэвжээг улстөртэй андуурсан зарим бөхчүүд бие дааж нэр дэвшихээ мэдэгдэв. Түрийвч гаргаж хурайлаад л мөнгө олчихдог шидтэй эмэгтэй улстөрчдийн түрийвчийг хурайлахаар билэгт сайн өдөр бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн гээд олны нүдийг орой дээр нь гаргах үйл явдал ойрын хэдэн өдөр Монголчуудын ярианы сэдэв болж байна. Орой гэртээ хариад зурагтаа үзэхэд улс төрийн намуудын ажил хаялт, сор залж нэгнээ шатааж буй “элийрэл”, алуурчнаараа дуудуулсан намынхны гомдол тунирхал, ард түмэндээ хайртай улстөрчдийн инээсэн төрх эфирийн цагуудыг эзэгнэчихэж. Шат шатны сонгууль дөхөхөөр идэвхждэг улс төрийн амьдрал сүүлийн үед ёстой л гал авалцаж байгаа бололтой. Нам улс төрүүд олонхи бүрдүүлэхийн төлөөх өрсөлдөөн явуулж, жижиг намуудыг уусгах, өөртөө нэгтгэхээр уралдаж эхэлжээ. Төрийн өндөр босго намсч, хэн дуртай нь УИХ-д сууж болдог юм гэсэн явцуу бодлыг төрүүлсэн улстөрчдийн элдэв хошин үйлдэл энэ хүрээд дуусахгүй. Цаашдаа ч улам бүр идэвхжинэ. Улс төр гэдэг ийм л шидтэй аж. Арга ч үгүй. Өнөө цагт улс төргүйгээр шийддэг асуудал, улстөржилтгүйгээр явдаг ажил, улстөрчдийн сонирхол ороогүй салбар гэж үгүй болсон. Хөдөө хөхөрч гадаа гавдаж яваа малчдыг хүртэл манай, танай намаар нь ялгаж шагнадаг болсон, намууд.

Хүн ардынхаа энхийн манаанд зогсох учиртай эмч, эмнэлгийн ажилтнууд цэнхэр улаанаараа ялгаран хэрэлдэж, намынхаа гишүүн ээжүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэхээс л наагуур аашилж буй. Хэвлэл мэдээллийн салбарыг хүртэл улстөрчид манайх, танайхаар нь хувааж, Ардын намын фэн, Ардчилсан намын дуу хоолой гэж хуваадаг гээд хэлчихэд хатуудахгүй. Тэд өөрсдөө л бүхнийг өмчилдөг. Залуучуудыг багаас нь талцуулж, намууд өсвөр үеийн лидер бэлтгэх нэрнйн дор ирээдүйн цунх баригч, бөгс долоогчдыг бэлтгэдэг гэдгийг нуугаад яахав. Энэ мэтээр улс төрийн намуудын хуруугаа дүрээгүй, хошуу нэмэрлээгүй салбар Монголд үлдсэнгүй. Тийм ч учраас энэ ид шидтэй ажлыг хийх гэж хүн бүхэн улайран тэмцдэг бололтой юм. Бүр бурхны шашныг хүртэл төрийн томчууд булаалцалдаж. манай хүүхдүүдээс шашны сургуульд явуулахгүй бол танай хийдэд дэмжлэг үзүүлэхгүй хэмээн ил цагаан дарамталсан тухай яриа Төрийн ордонд яригдаад удаж буй. Бурхан шашны асууддыг буруу зөрүү ярьчих вий гэж эмээдгээс биш энэ мэт ил далд өрнөж буй зөрчил тэмцэл бүрийг саарал ордонд сууж байгаа эрхмүүд жиг жуг ярьдгийг нуугаад яахав.

Улстөрчдийн гараа хамгийн сайн шургуулсан салбар бол хууль, шүүх. Шургуулахын төлөөх эх адаггүй тэмцэл ч олон жил өрнөсөн. АТГ улс төрийн зорилгоор ажиллаж, улс төрийн зорилготой мэдэгдэл хийдгийг бид олон удаа харсан. Тангараг өргөсөн төрийн цагдаа таалагдаагүй сайдаа унагахын тулд хэрхэн зохион байгуулалттай гэмт хэрэг зохиож болдгийг та бид үзсэн, мэдэрсэн. Нэгнээ нухчин дарах, нэр хүндэд нь халдах, улмаар улс төрийн тавцангаас арчих бохир тоглоомын гар хөл болгох ашиг сонирхол АТГ, цагдаагаас хальж улмаар Үндсэн хуулийн цэц хүртлээ томорлоо. Хууль шүүхийн шат дамжлага бүрийг эзэгнэсээр, хамгийн сүүлчийн даваагаа тэд амжилттай давж чадпаа. Одоо монголын хууль шүүхийн салбарт улстөржилт ороогүй, улс төрийн зорилго агуулаагүй шийдвэр гаргадаг байгууллага үзээд өгье гэхнээ ч байхгүй болж байгаа бололтой. Улсын дээд шүүх, УЕП-ын газрыг хүртэл тэд өөрсдийн удирддагаар хөдөлгөх гэж улайран тэмцэлдэж байна. Үүнийг ойр ойрхон хууль шүүхийн байгууллагад өрнөж буй зөрчил тэмцэл, огцруулах, халах солих тухай асуудлууд нотолно. Улс төрөөр оролдож яваа хүмүүс дунд нэр цэвэр хүн тун ховор. Их бага хэмжээгээр тэд хууль бус үйлдэл хийдэг, хууль бус зүйлийг сонирхдог. Гагцхүү хууль, шүүхийг атгаж чадсан нь энхийн цагаан тагтаа, хуулийг атгасан нэгний эсрэг зөрчилдсөн нь
гэмт хэрэгтэн болдог бичигдээгүй хуульхэрэгжиж байгааучраас Монголд цөөхөн хэдэн авлигач л ил болдог. Жижиг асууддыг том болгож, жирийн албан хаагчийг гэмт хэрэгтэн болгох ажлыг манай хуулийнхан хамгийн сайн хийж байгаа. Таалагдаагүй нэгнийг хэцүү нэртэд тамлаж, таалсан нэгнээ ямар нэг аргаар ялаас мулталж дөнгөнө. Бусдын хийсэн хэргийг нөгөөд тохож, нэр хүндэд нь халдахдаа цаг үе, эгзэгийг нь тааруулна гэдэг гайхамшигтай.

Н.Энхбаярыг Шадар сайд болгох яриа эрчимжсэн үед Г.Шийлэгдамба мөнгө өгснөө ярьж, ATT түүнийг нь дахин шалгаж эхэлнэ гэдэг зүгээр ч нэг тохиол биш. АН-д МоАХ фракци хүчирхэгжиж эхлэх үед төмөр замын дуулианыг өдөөхөө тэд мартаагүй. Н.Алтанхуяг хамгийн нэр хүндтэй болж, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж эхэлсэн учраас амархан аргаар өндөрлөгеөс нь арчих ажлыг мөн л амжилттай хийсэн. Энэ бүхнийг манай хуулийнхан сайн ажилладаг учраас хийдэггүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Улс төрийн амьдрал эгзэгтэй болж эхлэх үед ёс юм шиг хууль, шүүх, цагдаагаас мэдээлэл хийж, хэн нэг улстөрчийн тухай хэрэг өдүүлснээ зарладаг. Улс төр хууль, шүүхэд хэрхэн савраа лав шигтгэж чадсаныг ард түмэн өөрсдийн нүд чихээр харж буй.
2016 оны сонгууль эхлэхэд дөөхөн хэдэн cap үлдэж. Сонгуулийн хууль жил ирэх тусам л чамбай болж, улстөрчид дуртай зүйлээрээ бие биеэ гүтгэж доромжилж болохгүй болсон. Гэвч хэлсэн ганц үгнийхээ төлөө шүүхэд дуудагдах эгзэгтэй хуулийг тэд боловсрууллаа. Одоо энэ хуульд хамгийн идэвхтэй оролцох байгууллага бол хуулийнхан. Хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдлийнх нь төлөө өрсөлдөгчөө улс төрийн тавцангаас тэд өлхөн арчиж чадах боллоо. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчөө намнах арга нь улам бүр нарийсч хууль шүүхээр далайлгах боломжтой болсон гэсэн үг. Хуулиар далайлгаж, шүүхээр сүрдүүлэх эрхзүйн орчноо тэд баталчихсан учраас сонгуулиас өмнө бүх шатны шүүх, цагдааг өөрийн эзэмшилд оруулах тэмцэл хоёр том намын дунд өрнөсөн хэрэг. Ирэх сонгуулиар хэн илүү ажил хийж түүнийгээ сурталчнлсан нь биш хэн нь эрх мэдлийг гартаа атгаж, хууль шүүхийг ашиглаж чадсан нь магад ялалт байгуулж мэдэх билээ. Тиймээс хэлэх үг, хийх үйлдлээ цензурдэж, ялтан болчихолгүй сонгууль дуусгаарай гэж иргэддээ захиж хэлье. Ардчиллын үед бид амаа үдүүлж байна. Ардын нам, АН-ын тэмцэлд ард түмэн хэлмэгдэх цөвүүн цаг ирчихэж. Өөртөө ч итгэхэд хэцүүхэн цаг үетэй тулгарлаа. Хэвлэл мэдээллийн бид ч хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Бичсэн бүхнийхээ төлөө шүүхэд дуудагдаж, улстөрч бүхэн сайхан гэж магтаал урсгахаас өөр сонголтгүй болгож чадлаа, тэд.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car