antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 7 comments

Монголчууд Хятадын банкнаас 1.3 тэрбум доллар хүсчээ

нийтлэсэн Admin
527-1456283466aafde3f10dac410b9713f83673b58a0e_700_0_0

БИШКЕК. /CA-NEWS/. “Тавантолгой”-н орд газрыг Хятадын хилтэй холбох төмөр зам тавих ажилд 1.3 тэрбум долларын зээл олгохыг Монголын эрх баригчид Хятадын “Exim” банкнаас хүссэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Урьд нь төмөр зам тавих төслийг хөрөнгө мөнгө дутагдсаны улмаас түр зогсоосон байна.

“Монголын Төмөр замын удирдах газар болон Хятадын “Exim” банкны төлөөлөгчдийн уулзалтын үеэр зээл олгох талаар тохиролцсон” гэж уг төслийн удирдагч Идеш Ившин мэдээлжээ.

Нийт 240 км урт төмөр зам нь түүхий эдийн үнэ унасаар байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх болон Монголын худалдааны томоохон түншийн хувьд тээврийн зардлын өртгийг багасгах боломж олгоно.

Ирж буй мэдээллээр, Монголын Засгийн газар санхүүгийн тусламжийн оронд нийлүүлэлтийн баталгаа олгох талаар тохиролцож магадгүй.

Идешийн хэлснээр, үүнтэй холбогдох гэрээнд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд төмөр зам тавих ажил 2018 он гэхэд дуусна.

“Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, Бээжингээс олгох зээлийн гэрээнд хятад ажилчдыг төмөр зам тавихад оролцуулах талаар тусгана. Энэ нь Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээг орлох юм. Тус компани 30 сая долларын өрийн улмаас ажлаа түр зогсоожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”  агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • gg (February 24, 2016 5:10:26 pm )

    ENE BOL MONGOLIIN URUND ORUULAJ TSAASHLAAD GAZAR NUTGIIN BUTEN BAIDAL AYULGUI BDALD HURGEH NEGEN TURD SHURGALSAN TAGNUULIIN AJILGAA!!! MONGOLCHUUD SEREECHEE!!!!

  • ЗОЧИН (February 24, 2016 5:27:38 pm )

    МSS-ийн тавиж байсан замыг зогсоосон Баттулгатай хариуцлаг тооцох ёстой.Хэрэв тэр ажил ургэлжлэн явсан бол одийд энэ томор зам дуусах байсан.Ийм л бодлоггуй уйл ажилагаа улс орны хогжлийг зогсоогод байна.Хариуцлаг тооцдог Хариуцлагтай тор хэрэгтэй байна.Аливаа ажлыг мэрэгжсэн мэрэгжлиййн хумуус хийдэг болохоос намын томилолтоор ирсэн хун хийдэггуй нь амьдрал дээр батлагдаад байна шуу дээ холдуу толгойтой наманцарын дарга нар минь.

  • Anonymous (February 24, 2016 9:25:47 pm )

    vhej bsan pizdaanuud tsagaandaa garlaa l dasa

  • novshnuud ve (February 24, 2016 9:38:02 pm )

    Hyatadiin tagnuuluud mongoliin turd bgaa ni gartsaagui

  • mongol busgui (February 25, 2016 2:03:22 am )

    Bi Mongol hun gehdee bi Hyatadiin banknaas möngö guigaagui. Erguu setguulch min chi deerhi medeegee garchiglahdaa Mongolchuud Hyatadiin Banknaas ….gej Mongoliin buh jiriin irged niilj baigaad möngö guisan met bichihdee yuu bodson yum be????? Mongol helee sain ezemsheegui iimerhuu teneg yumnuud ööriigöö Setguulch gej helheer minii bur bögs ulaih yumdaa.Mal min chi setguulch geed yum bichih bish harin heer tald garaad övs zulgaaj baisan deer baihaa.

  • Дампуурч байна даа (February 25, 2016 9:05:19 am )

    Монгол 10 000 цэргээр хийлгэнэ гээд байсан чинь хятадууд болж байх шив дээ. Монголд сонсоогүй байхад хаа байсан Киргизээс мэдээ нь ирж байхын. Оюу толгойн гэрээг Арабын оронд, Барилгажуулах төслийг Бээжинд хэлэлцээ биз дээ.

  • Anonymous (February 25, 2016 9:11:11 am )

    ардчилсан намд эрээ цээргүй идэж уулт урвалт. Үнэхээр 2012 оноос хойш самарлаа. Бушуухан сонгууль болж Ардчилсан намын дарангуйлагч хулгайчдаас салах юмсан

antalya rent a car