antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 38 comments

С.Баярт олон түмэн итгэж явсан удаа бий байх

нийтлэсэн Admin
bayar_s(1)
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьянгийн бичсэн ” Сөрөг- Үнэнээр цангасан ард түмэндээ” номын хэсгээс цувралаар хүргэж байна. Уг номонд багтсан “С.Баяр” тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж буйг хүлээн авна уу?
С.Баяр
Санжийн Баяр. Би энэ хүний аав ээжийг л таньдаг байлаа. Аав нь эрт өнгөрч, ээж нь саяхан зурагтаар гарч байна билээ. Баяр маань Дулмаа гэж Монголдоо байтугай дэлхийд танигдсан том эрдэмтэн ээжтэй хүн.
Дулмаа гуайтай анх танилцсан түүх маань сонин. Сонины эрхлэгчээсээ үүрэг аваад эрдэмтэн Дулмаа гуай руу очиж явахдаа нэг сонин бодолд автаж явлаа. Миний нэг онцлог чанар бол бичих материалынхаа сонин содон нэрүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэж авдаг. Материал биччихээд тэр нэрнүүдээ шүүрдэж, таарч тохирмоорыг нь засч янзлаад авдаг байхгүй юу.
Насаар уул ус бараадсан, өвөл зуны аль ч улиралд гол, нууруудын эрэг сахиж, загас судалсан энэ эмэгтэй над сонин санагдсан юм. Миний нандигнан хадгалж байгаа нэрүүд дунд “Уул усны охин” гэж нэг нэр байгаа юм. Түүнийг л хамгийн эхэнд бодлоо. Дулмаа гуайнх нэгдүгээр дөчин мянгатын хороололд байсан шиг санагдах юм. Эднийд зөндөө саатаж, их ч зүйл бичиж тэмдэглэж авсан. Эрдэмтний яриа болгон нь намайг бишрүүлж байсан. Ганц эмэгтэй хүн, нуурын хөвөөнд майхан барьчихаад загас жараахайтай “ярьж” сар жилийг авна гэдэг, хүний хорвоод ховорхон тохиолдох ажил мэргэжил шиг санагдаж байж билээ. Дулмаа эрдэмтнийхээ ярьснаар хөрөг найруулал хийж “Улаанбаатарын мэдээ” сониндоо гаргасан.
Өнөөх нэрээ бодоод байсан чинь “Уул усны охин” гэхэд арай таармааргүй, нас тогтсон бүсгүй. Тэгээд “Уул усны хүүхэн” нэртэйгээр гаргачихаж билээ. Энэ хөрөг найруулалд хүмүүсийн ам гайгүй л байсан. Харин, бараг өдөр болгон шахуу замд тааралддаг Дулмаа гуай л нүүр буруулаад зөрөх болсонд гайхдагбайлаа. Тэгсэн чинь надаасболсныг сүүлд ойлгосон. “Уул усны хүүхэн” гэдэг гарчиг хөнгөдсөн гэнэ. Танил найз нар, ажлын газрынхан нь “Манай уул усны хүүхэн” гэж жаахан тоглоом тохуу хийжээ дээ. Эмэгтэй хүн санаа зовоо л биз. Түүнээс хойш би бичсэн зүйлийнхээ гарчиганд онцгой анхаарах болж, залуу сэтгүүлчиддээ ч захидаг л зүйл дер болсон.
Ингэж би Монголын загас судлалын нэрт эрдэмтэн, доктор Дулмаа гуайтай анхлан танилцаж билээ. Түүнээс хойш төдийлөн уулзаж тааралдахгүй л байлаа. Манай авгай хөдөө явах их ажилтай байсан үе. Нэг удаа Дорнод аймагт ажлаар яваад ирсэн чинь доктор Дулмаа гуайн тухай бөөн “магтаалтай” ирлээ. Дулмаа гуайтай хамт байж гэнэ. Тэр доктор Халх гол, Буйр нуур руу яваад ирэхдээ баахан мөчир авчраад Чойбалсан хотын гудамжинд тарьж суулгаж байх юм гэнэ. “Яасан их ухаантай, ямар хөдөлмөрч эмэгтэй вэ!” хэмээн гайхаж ирсэнсэн.
Санжийн Баяр гэдэг маань ийм л ээжийн хүү дээ. Баяр гэж хүний барааг хараагүй явж. 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд олон намаас, олон хүн нэр дэвшсэнийг та бүхэн санаж байгаа байх. Монголын Үндэсний эв нэгдлийн намын дарга Н.Ням-Осор баахан зохиолч сэтгүүлч, урлаг соёлынхныг цуглуулаад намаасаа нэр дэвшүүлчихэж билээ. Намайг нийслэлийн 20 дугаар тойрог буюу Шинэ циркийн орчим, Гачууртыг хамарсан хамгийн олон хүнтэй тойрогт нэр дэвшүүлсэн юм.
Нэр дэвшсэн хойноо харж байсан чинь МАХН-аас С.Баяр, Ардчилсан намаас Лу.Болд, Бүгд найрамдах намаас Г.Заншир, гэх мэт таван хүнтэй өрсөлдөх болчихсон байх юм. Энэ чинь нөгөөх “Ардчилсан хүчнийхнээс шар халзан хонь дэвшсэн ч гаргаж ирнэ” хэмээн хошуурч байсан үе шүү дээ. Энд л С.Баярын барааг сая харж, ярьдаг хөөрдөг төдийгүй, хоолны ширээнд ч хамт сууж үзсэн л дээ. 1996 оны сонгуулиар, Ардчилсан намаас нэр дэвшсэн Лу.Болдтой хэн бэ гуай ч өрсөлдөөд нэмэргүй байсан. Байсхийгээд л судалгаа явуулна. Лу.Болд л тэргүүлж байсан. Сонгууль болохоос өмнөхөн С.Баяр нэг өдөр намайг дуудаад цайлж дайлдаг юм байна.
Учрыг нь сайн олоогүй байсан чинь: “Жамьян гуай та нэрээ татчих. Хангай, Занашир, Идэр гурав ч нэрээ татаж байгаа. Тэгвэл би Болдын өмнө гишгэж болмоор юм байна” гэдэг байгаа. Сонгуульд ордог, нэрээ татдаг, хэн нэгэнтэй эвсдэг булхайнуудыг би үнэндээ мэдэхгүй явж. Шууд “Үгүй” гэлээ. “Би ганц хүний санал авсан ч, нэр дэвшүүлсэн намдаа үнэнч явна” гээд нэрээ татсангүй. “Үйлийн үрээсээ” хагацаж, үзэгнээс өөр барих юмгүй яваа над олон түмнээс хичнээн ч санал өгсөн, би түүнийг худалдахгүй гэж хатуу итгэсэн байж билээ.
 Бусад маань нэрээ татаж, бүгд С.Баярыг дэмжсэн. Миний авсан гурван зуун хэдэн саналыг нэмээд ч Баяр гарч ирэхгүй байсан юм билээ. Лу.Болд тавин хэдэн хувийн саналаар тасархай түрүүлж Улсын Их Хуралд суусан л даа. С.Баяр дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайд… гээд пуужингийн хурдаар дээшээ явчихсан. Тэр сонгуульд нэрээ татаж, саналаа худалдсан хүмүүс бүгд дэвшсэн байх. Лав л Хангай ОХУ-д суух Элчин сайд болсон юмдаг. Баяр маань энэ сонгуулиас хойш намайг танихаа байсан.
* Намын дарга болчихсон үед нь юмсан. Нэг өдөр бодлоо. “С.Баяр ер нь над ямар хандлагатай байдаг юм бол, орж үзье” гэж. Намын даргатай уулзах зайлшгүй нэг шалтгаан ч байсан юм. Миний “хавтас тхэрэг” гэж том хавтас дүүрэн материал МАН-ын архивт “нууцын зэрэглэлтэй” хадгалагдаж байдаг байхгүй юу. Би урьд нь бас л намын даргын зөвшөөрлөөр нэг удаа “хавтаст хэрэг”-ийнхээ материалыг хальт үзсэн юм. Миний хамгийн итгэлтэй найз нөхөд намайг гүтгэж мэдүүлэг өгсөн, хамгийн “сэжигтэн” хүмүүс миний талд мэдүүлэг өгч байсныг ажигласан. Тэгээд би, МАХН-ын удирдлагуудад “Гэмт хэрэгтэн хүн хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцдаг байтал та нар надаас миний хавтаст хэргийг яагаад нуугаад байдаг юм!” гэж маргадаг байлаа. Тэд үзүүлнэ гэчихээд байнга худал хэлнэ. Тиймээс энэ хүсэлтээ МАХН-ын дарга С.Баярт хэлж үзэх гэж оролдъё. Тэгээд ч Баяр намайг ямар байдлаар хүлээж авах нь вэ гэж тандсан хэрэг.
Намайг жирийн л байдлаар хүлээж авсан. Ирсэн хэрэг зорилгоо товчхон танилцууллаа. С.Баяр ч нэг дэвтэр дээр хэд гурван зүйл тэмдэглэж байх шиг харагдсан. Тэгээд над: “Ярилцаад танд хариу өгнө” гэсэн. Хариу ч өгөөгүй. Түүнээс хойш бид хоёр ч уулзалдаагүй. Бид хоёрын сүүлчийн уулзалт энэ болсон.
С.Баяр маань МАХН-ын дарга, Ерөнхий сайдын өндөр сэнтийд заларсаан. С.Баяр Ерөнхий сайдын үед Монголчууд анх удаа “Онц байдал” гэдэг нэр томьёог сонсож, Д.Сүхбаатарын  талбайгаа хүний цусаар угаалгасан. Энэ явдал болж өнгөрсний дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга асан генерал Б.Пүрэвтэй ярилцлага хийхэд гол гэм буруутнуудыг тодорхой баримтаар хэлж байсан.
Онц байдал зарлах шаардлагагүй нөхцөлд ямарч бэлтгэлгүйгээр онц байдал зарласан Ерөнхийлөгч Н.Энхбаяр, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхдээ урьдчилсан арга хэмжээгүйгээр энгийн номхон ард иргэдээ Д.Сүхбаатарын талбайд цагаан зээр шиг хөөн устгуулсан Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил нарыг буруутгасан. Гэтэл эдгээр эрх мэдэлтнүүд ямарч гэм зэмгүй үлдэж, үүрэг гүйцэтгэсэн хэдэн офицер генерал хорих ял эдлээд өнгөрснийг ард түмэн мартаагүй байгаа.
Энд Санжийн Баяр гэж хүний буруу үйлдэл голлох учраас, сөрөг хүчнээ Засгийн газарт оруулж “амыг нь бариад”, өөрөө найз Сү.Батболддоо Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаа өгч хилийн чанд руу ум хумгүй алга болж билээ. Онц байдал нэрийн доор алагдсан, шархадсан хүмүүсийн тоо, хоригдож тарчилсан энгийн номхон иргэдийн тоо одоо хүртэл тодорхой бус байдаг. Хүнээ алуулж өнчирч хагацсан өдий төдий хүн өнөө хүртэл гомдолтой “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийн хуулиар тарчилж зовж байдаг нь нууц биш.
Гэтэл С.Баяр хэрэг явдлыг хэдэн жил мартагнуулж байгаад, сонгуулийн чимээнээр ороод ирчихсэн гэмгүй царайлаад явж байна гэсэн. Монголын ард түмний хөрөнгөөр баяжсан, АНУ-д л гэхэд 7-6 хаус, эдлэн газартай, гэрийнхээ гадаа ногоо услаад зогсож байгаа фото зураг цахим ертөнцөөр цацагдаж билээ. Энэ хүнийг шударга үнэнээр шалгадаг зоригтой аавын хүү одоохондоо Монголд төрөөгүй байгаа бололтой. Харин ч материалыг олж ирсэн шударга үнэнч УИХ-ын гишүүн буруудах янзтай.
Баавгай алсан хүн баривчлагдаж л байх юм билээ. Тэгэхэд монгол хүний цусаар гараа угаасан хүмүүс огт гэм зэмгүй, орон дэлхийгээр доншуучилж явдаг хачин хорвоо шүү. Талийгаач залуучуудын гэр бүлийнхэн надтай хааяа уулздаг юм. Дээр нэр дурдсан гурван хүнээс хүүхдүүдийнхээ, ханийнхаа амийг нэхэх цаг ирнэ гэдэгт баттай итгэж явдаг юм билээ.
Монголчуудад нэг онцгой чанар бий. Их итгэж явдаг хүнээ дэндүү муухай зүйл хийхээр төдий чинээ өширдөг. С.Баярт олон түмэн итгэж явсан удаа бий байх.Тэгээд дэндүү гомдсон. Тэдний л нэг-би.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • huzuuguibileg (February 23, 2016 11:44:19 am )

    muu arhichin

    • Jamiyan guaid (February 23, 2016 8:37:02 pm )

      Dandaa l hvniig muu ugeer bichij bdag yachihsan hvn bee. Ooroo hvnees mongo avch reket hiij bichdeg hvn vv,

      Bayar bol manaidaa bhgui uls torch. bieiin bdalaas bolood alban tushaalaa ogood yavsan sh dee. oor yah ch bilee

  • ИРГЭН (February 23, 2016 12:00:03 pm )

    МАН-ЫНХАН АЛУУРЧИН АВЛИГАЧ ХУЛГАЙЧ ДАРАНГУЙЛАГЧ ГЭЭД БҮХИЙ Л МУУ МУУХАЙ ШҮГЛЭСЭН МУУ ЁРЫН ЦУГЛУУЛГА.ДЭЭР НЬ ЯРГЫН САНДЛААР АРД ТҮМНЭЭ ЯРГАЛЖ ӨЧИГ АВАХ ГЭСЭН САНААТАЙ ХОРТОЙ АЛУУРЧИД ДАА.МОНГОЛД БҮҮ ХЭЛ ДЭЛХИЙД УСТАЖ БАЙГАА ДЭГЛЭМИЙГ МАН-ЫНХАН СЭРГЭЭХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГААГ НЬ ХАРАХАД УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЬ ХЭВЭЭРЭЭ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ.ЯАНА ДАА.АРД ТҮМЭН МИНЬ.МАНЫНХАН ТӨР БАРЬНА ГЭЖ БАРДАМ БАЙГАА НЬ ЦААНАА НЭГ УЧИРТАЙ ШҮҮ.ОРОСТ ОЧООД ӨР ГАРГААД ИРЖ БАЙГАА НЬ НО-ТОЙ ДОО.ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬНА ГЭГЧЭЭР ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕИЙГ МЭДСЭЭР БАЙЖ САРЫН ДОТОР Ө БАРАГДУУЛАХ ХУГАЦААТАЙ ӨР ХИЙГЭЭД ИРЖ БАЙГАА НЬ ЭХ ОРНОО БОДОХ БИШ АН-ЫГ ДАРАХ Л ГАНЦ САНААНДАА ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА НЬ ТЭР БАЙХ Л ДАА.

  • ОЛОНХААД М. (February 23, 2016 12:07:47 pm )

    “Долоон сарын нэг” гэгч тэр хар өдөр МАХН-ын байрны чанх урд талд ганц цагаан форган машин чанга яригчтай байсныг хүмүүс санах байхаа. Тэр машин бол БНН-ын дарга жаргалсайханы намын машинд би сууж байв. Машины цонхоор харахад шатдаг байрны гурван давхрын цонхоор шар пиджаактай Баяр харагдаж л байсансан. Түүнийг гарч ирээд ард түмэнд хандаж үг хэлэхийг шаардаж байсан. Гэвч тэр хулчгар, үхэнц, төрийн мөнгө идэгч харах хулгана байсныг бид мэдээгүй нь харамсалтай. Үймээн оргилдоо хүрээгүй тэр үед Баяр гэгч эрхэм гараад ирсэн бол тийм олон жирийн хүмүүс хэлмэгдэж, үр хүүхэд эхнэр, ээж аавууд насан туршдаа зовохгүй л байсан. Бас төрийн нэрийн өмнөөс гүйж явдаг цагдаа нарч шоронд орохгүй л байсан. Тэр гэмт хэрэгтэн мөн шүү нөхөд минь.

  • Bold (February 23, 2016 12:20:35 pm )

    Ene hujaa pizdaa Odoo Haana bdagiin boldoo? Alah yumsan

  • Ganbaa (February 23, 2016 12:21:29 pm )

    Vher Mongolchuud Bosoh Bolsiin bishvv!

  • Fuck76 (February 23, 2016 12:22:46 pm )

    76 gishvvn dee darluuaad bj baihtaa taarsan yumnuud. Hohchin Mongol ulam svvrch bna.

    • hen be (February 23, 2016 7:02:02 pm )

      chi ali ulsiin irgen hen geech be mongol ulsiin tuluu yuch hiigeegui baij yu hutsaad baigaa mal be

  • Anonymous (February 23, 2016 12:25:43 pm )

    bayariin usrengui hugjil yasan be?

  • zochin (February 23, 2016 12:39:30 pm )

    ATG ene Bayarin haaguur yavaad baina ve?

  • зочин (February 23, 2016 12:39:50 pm )

    Харин ч С.Баяр бол монголд хэрэгтэй хүн л дээ нөгөө тамын тогооны үлгэр гэгч л болж байна даа.Өнөөдөр Баярын хэмжээнд хүрэх лидэр хэн юм бэ хэлээд өгөөч

  • Anonymous (February 23, 2016 12:42:51 pm )

    ху намынхны ерөнхий хэв шинэ бол энэ с.баяр ш дээ , цагаа тулахаар яг тэр 7 сарын 1-ний өдрийнх шигээ л ард түмнээ хаяад өөрийнхөө хар толгойг бодоод зугтаана

  • БАЯРТ (February 23, 2016 1:04:08 pm )

    бид чамд ямар их итгэж найдаж явлаадаа чи даанч энэ итгэлийг алдаж эцэс т нь АНУ.д оргонож ажлаа хаяж явсаныг юу гэж ойлгох вэ. дээр нь өнөө оюу толгойн гэрээг байгуулаад ард түмэнг баяжаана юу юу гэлээ хаана байна даанч муухай хуурсан даа чи

    • Jamiyan guaid (February 23, 2016 8:38:40 pm )

      Dandaa l hvniig muu ugeer bichij bdag yachihsan hvn bee. Ooroo hvnees mongo avch reket hiij bichdeg hvn vv,

      Bayar bol manaidaa bhgui uls torch. bieiin bdalaas bolood alban tushaalaa ogood yavsan sh dee. oor yah ch bilee

  • төгс (February 23, 2016 1:12:50 pm )

    жинхэнэ улс төрч бол С.Баяр. Яах гэж Элбэгдорж, Жаргалсайхан, Батзандан нар хүмүүсээр түрий барьж турхирсан ажил хийлгэж байгаа юм.

  • төгс (February 23, 2016 1:14:26 pm )

    С.Баяр нь харин ч Атарын 3-р аяныг амжилттай хийж монголчууд бид дахин сэргэснээ санах хэрэгтэй. манайхан сайныг мартаж саарыг хайхдаа илүү шүү

  • Anonymous (February 23, 2016 1:55:17 pm )

    Хожим сайнаар дурсагдах цөөн улс төрчийн нэг.

  • өвгөн (February 23, 2016 2:04:24 pm )

    Жамъяан та эндүүрч байна. 7-р сар 1-ны үйл явдлын бүр цаад эзэн нь Элбэгдоржтонгууд юм шүү дээ . Та тэр өдрийн орой талбай дээр хийсэн АН- ын цуглаан дээр Элбэгээ Сосорбарамтай зэрэгцэн зогсчихоод юу гэж хашгирч тухирч байсныг санаж байна уу ? Буянгийн Жаргалсайхан,,Батзандан, Магнай нар яаж ямар омог сүртэй олныг тухирч “ху ” намын шатаалагасан байр луу алхаж байлаа . бүгд баримт нь телезийн бичлэгийн санд байдаг юм билээ / БУРХАН МИНЬ БҮҮ УСТГАЧИХААСАЙ БИЛЭЭ/ Хэрэг хуучирдаггүй , худлыг үнэн гүйцдэг гэдэгсэн.

  • амьдрал (February 23, 2016 2:46:52 pm )

    баяраар одоо яах вэ дээ сүхийн талбайг чингисийн болгосноор дахиж энэ талбайд монгол хүний цус урсахгүй

  • ах (February 23, 2016 3:06:37 pm )

    баяр амхай гөлөгьхулгайч

  • зориг (February 23, 2016 3:07:08 pm )

    Эх ороноосоо худалдсан луйварчин.төр өршөөсөн ч тэнгэр лав өршөөхгүй

  • Зочин (February 23, 2016 3:12:36 pm )

    Энэ Жамъян гэдэг сэтгуулчийг би танихгуй, их л хэлмэгдэж зовж шаналж, ер нь ухэхээс бусдыг узсэн гэх маягаар ярьж, бичсэн зуйлуудийг нь нилээд уншсан, еерийнх нь ярихыг ч телевизээр их л сонслоо. МУСГЗ цолтой, тэр цол нь хэлмэгдсэнийх ньтелее олгосон юм уу?,хийж бутээснийх нь телее олгосон юм уу? буу мэд! Ямартаа ч МУСГЗ цолтой! Гэхдээ энэ хунд еер ямар нэг шагнал, алдар цол эсвэл одон тэмдэг ер нь ямар нэг юм дутуу олгосон юм шиг байгаа юм! Чухам юунаас болоод юунд гомдоллоод байгааг нь ойлгох гэж мен ч ядлаа! Ердее ойлгогддоггуй ээ!!! Энэ эрхэмд хеерхийг тэр олгох естой цол тэмдэг, юу хэрэгтэйг нь егчих тийм эрх мэдэл чадалтай болоосой! Тэр зуйлийг нь олгож гомдлыг нь нэг тайлж энэ хунийг амирлуулахсандаа!!!

  • мм (February 23, 2016 3:28:03 pm )

    ХУУЛГҮИ УЛСАД ХҮН АЛСАНДАА БАХАРХААД БАИГАА ЮМ БАИХ ДАА МӨРӨӨРӨӨ МӨНГӨ ИДЭЭД СУУЖ БАИ ЦАГ НЬ БОЛОХООР ШОРОНДОО ДАРГА ХИИГЭЭРЭИ

  • yag zao (February 23, 2016 3:33:56 pm )

    Баяр ямар ч байсан хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн дээ.Атрын 3 дугаар аяны хүрээнд монголчууд хэдэн жил эрүүл цэвэр гурил идлээ одоо дахиад хужуу гурилаа идэх гэж байх шив

  • Anonymous (February 23, 2016 5:16:03 pm )

    Жамъяан гуай минь та яавдаа бас л Элбэгдоржийн хүн болчихож

  • zochin (February 23, 2016 5:33:02 pm )

    Bayriin hiisen zuil ih l dee. Ta nar harluulah gd l bj ydaj bnu. Ter bol uneheer chadaltai lider. Odoohondoo ene turd iim lider bur bhgui gechihed buruudahgui l bh. Ene zunug tolgoi iim yum bichij bj yaj gawyat awsan yum boloo. Hudlaa delhiid tanigdsan erdemten ene ter gj bsanaa huug ni hiiged l unen jujigchin yumaa.

  • Монголын төлөө (February 23, 2016 5:38:02 pm )

    Баяр бол Оюутолгойг хахуулиар гадаадынханд өгч эх орноо худалдсан урвагч. Энэ урвагчийг дайралдсан газарт нь устгах хэрэгтэй. Эх орноосоо урвасан хүн бүр цээрлэл хүртэх ёстой.

  • зоч (February 23, 2016 5:49:20 pm )

    Баярын буянаар бид монгол гурилаа идсэн нь яалт чүгүй үнэн. 7/1 ний хэрэг бол Элбэгдоржийн хийсэн зүйл

  • zochin (February 23, 2016 6:24:54 pm )

    bayariig barij shorond hii. saihan zaluusiin ami nasiig neh

  • Bi (February 23, 2016 6:27:52 pm )

    Баяр гэж манай байр манай орцонд 80 оны эхээр нууж ирээд тэр уед утастай айл ховор байхад манай утсыг хулгайгаар салаалаад тавьж байсан хулгайч шуу

  • Bi (February 23, 2016 6:31:30 pm )

    Жамьян гуай хаягаа огвол илуу ихийгхэлж болно шуу

  • Зочин (February 23, 2016 8:20:01 pm )

    бАЯР БОЛ ЦАГААНДАА ГАРСАН ХУЛГАЙЧ ХҮН ШҮҮ.аРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА БАЙХАА.

  • Үнэн (February 23, 2016 9:21:41 pm )

    С.Баяр Оюу толгойг 2 тэрбум доллараар зарсан гэдгийг хүн бүхэн мэднэ шүүдээ. Баяр,Баярцогт,зоригт ,гансүх нарыг эх ороноо худалдсан ялаар цаазаар авч толгойг н 7 хоног талбайд өлгөх хэрэгтэй

  • Баадай (February 23, 2016 9:46:01 pm )

    Баяр экс сайд нүглээ наминчлах цаг болсон шүү.Хайран сайхан эхийн сэтгэл хөдөлмөр. Баяр аа ухаанд чинь завхайрахаас өөр юм бодогдохгүй б.на уу?Чааваас…

  • Зочин (February 23, 2016 11:07:54 pm )

    Элбэг баяр хоер нийлж оюу толгойг залгисан гэж бодож бна

  • Иргэн Дорж (February 23, 2016 11:24:43 pm )

    Энэ өвгөн сэтгүүлчид өгөх ёстой зүйл байвал өгч амраагаач. Байнга л төр засагтаа гомдолтой юм ярьж бичиж байх юм. Баяр бол үнэхээр монголд ойрын 20 жилд дахин давтагдахгүй лидер . Сайхан хүнд урам хайрлаж оюун ухааныг ашигласан бол хэрэгтэй байсан юм. Тэр үймээнийг Элбэгдорж Буян жагаа ,магнай ,батзандан нар чинь ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй хийсэн нүгэл гэдгийг таниас бусад нь бүгд мэднэ. Тэр 20 жилийн өмнөх 300 хүний саналаар Баяр дутаагүйг түүнээс хойшхи зам мөр нь харуулсан. Таны дэмжсэн Элбэгдорж Батзандан Магнай нараасаа авах шагнал өөр юу байдаг юм бүгдийг аваад цаашаа эрхээ эргүүлээд хэвтэж байвал таарна

  • Иргэн (February 24, 2016 6:54:22 am )

    Батзандангийн хэлдэг үнэн шүү. Алуурчид тайван амьдарч байна. Баярын хувьд гэрээ засаж чадаагүй хүн төрөө яаж засах юм бэ? Завхай, архичин хүн улс төрийн толгойд гарахаар яадагийг Ленин багш сургаж байж билээ.

  • яам (February 24, 2016 9:13:03 am )

    С.Баяр бол Монголд хэрэгтэй хүн шүү. Төрийн нарийн ухаан эх оронч үзэл энэ хүнд байдаг юм. Даанч гадны гар хөл болсон юмнууд хийснийг нь нөгөө тийшээ болгож харагдуулаад энэ хүнийг муу болгож харагдуулдаг юм.

antalya rent a car