antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 Comments are off

Бөхөнгийн нүүдлийг тодорхойлжээ

нийтлэсэн Admin

3212120361ba9f41original

        Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Говь-Алтай аймагт “Бөхөн хамгаалах сүлжээ” төвийг байгуулсан билээ. Тус төвийн биологичид өнгөрсөн оны есдүгээр сард сансрын дохиолол бүхий хүзүүвчийг найман бөхөнд зүүсэн юм. Ингэснээр, монгол бөхөнгийн нүүдэл шилжилт, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоох, популяцийн эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх, авто замын зүгээс үзүүлж буй нөлөөллийг тооцох боломжтой юм. Мэргэжилтнүүд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн цуглуулсан мэдээллээ боловсруулсан байна. Улмаар Хүйсийн говьд нутагладаг нэг бөхөн 1240 км замыг 93 хоногт туулжээ. Хүзүүвчийн мэдээллээс монгол бөхөн хоногт дунджаар 13,3 км нүүдэллэдэг болохыг тогтоосон байна.

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car