antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 28 comments

Ш.Отгонбилэгийн хаалгыг “цүүцдүүлж” байсан З.Энхболд дарга цэцийн даргыг хүч түрэв

нийтлэсэн Admin
olloo_mn_1456186762_enhbold3
Өнгөрсөн баасан гарагийн өглөө ирцээ арайхийн бүрдүүлж, нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган гол санаархлаа амжилттай биелүүлээд тэр үдэшдээ хаалтаа хийлээ. Улс эх орны амин чухал асуудлуудыг багтаасан олон хуулийн төслийг батлахаар ээлжит бусаар хуралдаж байна хэмээн Их хурлын удирдлагууд ааг амьсгаагүй ярьж байсан ч цаг нь тулахад бэлэн болчихсон, эцсийн хэлэлцүүлгийг нь сонсоод санал хураах төдий ажил үлдээд байсан хэдэн хуулийн төслийг эцэслээд хаалгаа хаалаа.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн цэц болон эрх баригчдын хооронд өрнөсөн үл ойлголцол, сөргөлдөөн эцэстээ тулж УИХ-ын дарга хүртэл суудлаа тавьж өгөхүйц байдал ойрхон байлаа. Ийм нөхцөлд Цэцийн даргыг суудлаас нь авч хаях Зи даргын хувьд аминд тулсан хэрэг байлаа. Хоёр долоо хоногийн турш хуралдаж 24 хуулийг батлахаар захирамжилж байсан Зи дарга дайснаа дарж дархан цолоо мандуулаад баяр баясгалантайгаар чуулганаа хаалаа. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих манаа руугаа ийнхүү эрх баригчид увайгүй халдаж дур зоргоороо авирласан нь Монголын улс төрийн түүхэнд тохиож байсан нэгэн хударгагүй түүхийг санагдуулав. Эргэн санавал 18 жилийн өмнө буюу тэртээх 1998 онд айраг шуугисан цагаар огцорчихоод үүрэг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын өнгөн дээр Төрийн өмчийн хороог толгойлж байсан З.Энхболдын зарлан хэрэгжүүлсэн нэгэн шийдвэр бий.

Тухайлбал үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдынхаа дэмжлэгтэйгээр тухайн үеийн ТӨХ-ны дарга Монгол Улсын цорын ганц саалийн үнээ гэгддэг байсан Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсныг ажлаас нь хусаж оронд нь Д.Дорлигжавыг томилуулж байв. Ингэхдээ захирлын тамгаа өгөхгүй байсан Ш.Отгонбилэг агсны өрөөг УИХ-ын гишүүн асан Д.Одхүү тэргүүтэй хүмүүс цүүцдэж, эвдэж орон бөөн шуугиан дэгдээж байлаа. Хоёр орны хамтарсан томоохон төрийн өмчит үйлдвэрийн захирлын хаалгыг эвдэж орсон түүх Монголд үүнээс өөр үгүй бөгөөд ТӨХ-ны газрын дарга байхдаа даргатайгаа хоёул хүч хавсран хаалганд эр бяраа гаргаснаас хойш “Одхүүдэх” гэсэн хөөрхөн хэлц яриа бий болсон юмдаг. Мэдээж хэрэг “ОДхүүдэх” ажиллагааны автор нь тэр цагаас хойш улстөрийн карьераа тасралтгүй өсгөсөөр Монгол Улсын хууль тогтоох байгууллагын тэргүүн болсон З.Энхболд байлаа.

Тэр үед Оюутолгой, Тавантолгой сураггүй байсан тул эрх баригчдын хувьд Эрдэнэт үйлдвэр яах аргагүй саалийн үнээ байв.

Тэгвэл улс төрийн түүхэнд ийм хударгагүй, хүч хэрэглэсэн үйлдлээр бичигдэж үлдсэн Зи дарга энэ удаа яг л хуучин хонзогногч арга барилаа давтав. Чингэхдээ Үндсэн хуулийн манаач болсон Цэц рүү халдаж, хүч түрэн зоргоороо загнасаар зорьсондоо хүрлээ. Хүч тэнцвэргүй энэ тулаанд Цэцийн дарга Ж.Амарсанаа Цэцийг гартаа атгах санаархлыг нь хааж хөндлөн хэвтсэн ч УИХ дахь АН-ын бүлэг болон Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын гишүүдтэй хамтран “Одхүүдэж” чадав. Ингэхдээ Хуульзүйн сайд атлаа ёсзүйн асуудалд орооцолдож сэнтийгээсээ буусан Х.Тэмүүжин, 2001 онд Үндсэн хуульнд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг, парламентийн гарамгай “хорчин” Р.Гончигдорж нартай хүч хавсарлаа. Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нарын сэдэл нь ч, хүсэл нь ч тодорхой доо. Харин МАН, МАХН-ын ирцийн бойкотыг саармагжуулж дөнгөсөн Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар ямар яриа хөерөө эрх баригчидтай өрнүүлж, юу тохирсон нь одоогоор нууц байна.

Одоо Цэцийн дарга, Монгол Улсын Хуульзүйн сайдаар АН-аас нэр дэвшиж байсан, академич Ж.Амарсанаагийн хариу үйлдэл ямар байх нь анхаарал татна. Гэхдээ нэгэнт чуулганы танхимд хүч түрэн суудлаас нь унагасан тул тэрээр шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг. Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч Н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Тиймээс Ж.Амарсанаа ноёнтой өстөн хүн толгойгүйн үлгэрээр тахимаа өгч байна. Ингэснээр Цэцийн даргын томоохон суудал онгойлоо. Ж.Амарсанаа л уурандаа эв хавгүй хэлчихсэнээс биш Үндсэн хуулийн Цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтнуудын зэрэглэлд дээгүүр байр эзэлдэг нь гарцаагүй үнэн юм билээ. Энэ тухай УИХ-аас гаргасан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тиймээс будсан эксель уналтай биш гэж үг алдсанаасаа болоод эксельтэй жагсагчдад “алуулан” алдсан Ж.Амарсанаагийн орыг хэн ч залгасан лав л эксель унахгүй нь тодорхой. Эксель биш өөр машин унах тэр эрхмээр Р.Гончигдоржийг төрийн ордонд нэрлэцгээж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ татгалзан Цэцийн даргаар томилогдох нь баттай гэх. Олны яриа ортой байдаг хойно. З.Энхболдын хүслийг гүйцэлдүүлэхийн тулд тэрээр улстөрчийн карьераа төгсгөл болгон Цэцэд даргалан суух бололтой. Гэхдээ эрх баригчдын энэ төлөвлөгөө аль хэдийнэ гэрэл цохисон тул Зи дарга нэрэлхсэндээ өөр хүний нэр гаргаж ирж магадгүй л юм.
.
Зи даргын эрх мэдлээрээ юмханд хүч түрж санаснаа бүтээдэг энэ үйлдлийг олон хавар нэгэндээ хэмээн тодорхойлмоор байна. Сонгууль ойртсон энэ цаг үед бүхэл бүтэн нам толгойлсон улстөрч ийнхүү бүхнийг эрх мэдэл, албан тушаалаараа ааглан шийдэж байгаа нь олон нийт, сонгогчдод таатай санагдаж байгаа болов уу даа. Монголчууд угаасаа дээрэлхүүлж байгаа нэгнээ өмгөөлдөг ард түмэн. Тэгэхээр ийм байдал Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх үед чуулганы танхимд орж ирээгүй сөрөг хүчнийхэнд, тухайлбал Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын МАН-ын туршлагатай хуульчдад ашиггай болж таарна.

Өөр нэг зүйлийг нэмээд хэлж болно. 18 хаврын өмнө ТӨХ-ны дарга байсан шавилхан биетэй Зи дарга үнэхээр том карьер хийжээ. Гэхдээ түүний улстөрчийн араншин, хүч түрэмгийлэх арга барил огтхон ч өөрчлөгдсөнгүй. Хамгийн их ардчилалтай гэдэг АН-ын даргын суудлыг Н.Алтанхуягийг буланд шахсаар булаан аваад ч яг янзаараа.

Өглөөний сонин
С.Бат

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Зочин (February 23, 2016 10:38:58 am )

    Ард түмэн минь, ирэх сонгуулиас өмнө АН-ынхан, Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргахгүй, долларын ханшийг 1350 төгрөг хүртэл бууруулахгүй бол, ирэх сонгуулиар АН-ын нэг ч гишүүнийг дэмжиж саналаа өгөхгүй байхыг уриалж байна.

  • ЗОЧИН (February 23, 2016 10:59:35 am )

    Гончигдорж минь болж уз. Юманд хязгаар байдаг .Чи шутлэгтэйгээ гайхаж том ламын хуу гэж ярьдагаа сана.Уг нь академи ч хун ухаанаараа амьдардаг болохоос хор найруулж ууж идэхийг бодох нь нугэл шуудээ.Ингэж байж хойд насандаа тамд унавдаа.ТЭнд хийсэн нугэлээр чинь шуух болно.

  • Zochin (February 23, 2016 11:02:54 am )

    Hurch turj songuul avahgui bol AN Ali hediin unassan

  • Zochin (February 23, 2016 11:03:28 am )

    Demjij bna

  • зочин (February 23, 2016 11:09:02 am )

    Энэ Энхболдыг харахаас үнэхээр дургүй хүрч байна.Энэ тэнэг хаан юмуу заан юмуу монгол улсыг хувхайруулсан энэ амьтаныг шоронд хийвэл таарна

  • би (February 23, 2016 11:20:21 am )

    Ардчилсан намын нэр хүнд навс уналаа шүү. Эд нар чинь угийн л дээрэмчин хулгайч нар юм байна. Эрдэнэтийн ГОК-ыг хүчээр булааж авсан, бүх үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлах нэрээр өөрсдөө авч юу ч үгүй болгосон гээд бичээд байвал АНамынханы луйвар хэрээс хэтэрчээ

  • зочин (February 23, 2016 11:21:49 am )

    ГОК-ийн Ерөнхий захирлын өрөөг эвдүүлэх үүргийг цагдаагийн газрын даргадаа өг гэж тэр үеийн Орхон аймгийн засаг дарга агсан Т.Ганболд гэдэг соц.дек. намын залууг дарамтлаад, тэр нь дарамтлуулснаас болж зүрхний клапан нь хаагдаж нас барсныг Эрдэнэтийнхэн мартаагүй байгаа даа. З.Энхболд ийм л бузар зүйл хийж явдаг бэлтрэг царайлсан амьтан байгаа юм.

  • mandah (February 23, 2016 11:22:39 am )

    8 huviin zeeleer ard tumnee bairtai bolgoson Enhbold mandtugai!!!

  • ИРГЭН (February 23, 2016 11:33:45 am )

    ХААЛГА ЦҮҮЦДЭХ ЯАХ ВЭ.ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ АМЬ НАСЫГ ЮМАН ЧИНЭЭ БОДОДГҮЙ УСТГАЖ БАЙДАГ МАН-ЫН АЛЛАГЫГ ЯАХ ВЭ?АЛЬ НЬ АЙМШИГТАЙ ВЭ?АРД ТҮМЭЭН.

  • иргэн (February 23, 2016 11:45:30 am )

    АН ын түрэмгийлэгч ЗИ, ГО нарыг төрийн ордноос түргэн зайлуул ОГЦРУУЛ АРД ҮМЭН ДЭМЖИЕ СОНГУУЛЬД бүү оролцуул Ард түмэн та нарыг сонгохгүй л дээ ХАР хайрцагаа унаад гараад ирэх байх Эсвэл өөрсдийгөө нөгөө жагсаалт гээчд хамаруулчих байх л даа ганц дийлдэг арга нь тэр юм чинь

  • zz (February 23, 2016 12:13:55 pm )

    Altanhuyg ni arai deer bsan yumaa

  • Зочин (February 23, 2016 2:36:04 pm )

    Зээ хе аль эрт дээр уеэс л луйвар дээрмийн аргад гаршиж байждээ?! Ийм л амьсгаануудыг сонгож, монгол тереерее, еерсдийнхее сонголтоороо тоглуулж байх ч гэж! Туй, хулгай хийсэн гелег шиг царайлчихаад, хуний нуур нудлуу эгц харж чадахгуй гелегнеж дальдичсан амьтан харагдаад байдаг нь ийм учиртай бвйждээ хе!!!

  • зочин (February 23, 2016 2:55:43 pm )

    Энхболд хатуу самар даа.Монголын төрд буруу жишиг тогтоож байгаа нь харамсалтай. Ирэх УИХ-д өөрөө суух нь тодорхой болсон. Хар машинаа унаад намаа ч бараг ялуулах биз. Гэхдээ нүгэл нүдээрээ гарах гэж байдаг . Ард түмэн нэг л тэсрэнэ дээ

  • эх оронч (February 23, 2016 3:23:35 pm )

    хэрвээ хар машинаараа гараад ирвэл Монголын ард түмэн тэнэг биш болохоор алийн болгон эд нар муусайн гөлөгнүүдэд идүүлж суух вэ. бослого гаргаж авж хаях хэрэгтэй. Үнэн шүү бэлтрэг царайлсан новш хэзээ ийм байсын бэ хаан, заан юмуу хаашаа юм. хааны алба халаатай гэж үг бий шүү. МАХН+МАН гэж сонгууль ороод дийлэнхи олонхи болж чадвал ерөнхийлөгчийг ч хүртэл 2/3 саналаар мултлах хэрэгтэй ш дээ

  • Zochin (February 23, 2016 3:24:08 pm )

    AN gej galzuu sogtuuBaaska abgai shigee humusiin nam bololtoi um bn

  • Irgen (February 23, 2016 3:34:13 pm )

    Zi harin ch mongoliin bayalgiig shimegch horhoinuudtai zorigtoi temtsej bna Otgonbileg tom hulgaich bsan ZG ni mungugui bsan ter uyd 20 say $ Swis bankind avaachaad hiichihsen bsan odoo ehner huuhed ni yamar bayan amidarch bnaaa Tsets bol turees tursen terbumtan hulgaichuudiin horgodoh gazar bolson Zugeer ch horgodoj chadahgui bas gemt bulegleluuded uilchildeg bolson shuuu

  • yag zao (February 23, 2016 3:50:30 pm )

    энхболд АН-аа ялуулах олон аргаа хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаад байна.1 Үндсэн хуулиар маргаан үүсгэхэд АН талд үйлчлэхгүй бол хохь нь гэсэн мессежийг тараах.2 хар машинаар луйвардах.Саналаар биш хүчээр луйвар хийх энэ аргаа 2012 оны сонгуулиар Өвөрхангайд туршсан гээд цааш нь бичээд байгаарай хүмүүсээ

  • Irgen (February 23, 2016 4:15:05 pm )

    Hohi boljdee mongol tumen elvegdorj enhbold s.erden bayrcogt batuul metuuded edeh hool eh ornoo culmuulj baih gej odoo ardchilsan nam turd garval ene uls oron alch namiig demjdeg dord ard tumen guilgii tulmaa chirene ardchilsan nam luivriin har mashindaa ulsiin baatar col ugun

  • Anonymous (February 23, 2016 5:27:47 pm )

    Уул нь З.Энхболдод Их хурлын дарга, намын даргын албыг хашиж, нийт ард түмний эцэг шиг үйл ажиллагаагаа явуулж болох ганц боломж олдсон байлаа. Харамсалтай З.Энхболд тэгж чадсангүй, Их хурлын дарга Намын дарга давхар хийж огт болохгүй юм гэдгийг нийт ард түмэнд ойлгуулж, мэдрүүлж өгч чадав.
    З.Энхболд бол хуулийг ч, ард түмнийг ч үл тоогч, зөвхөн өөрийн хувийн хүслийг намын нэрэн доор хэрэгжүүлэгч дэгээ өдөр ирэх бүр харуулсаар байна

  • гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 23, 2016 7:06:59 pm )

    сталин ямар хүн байсан энэ хүндээр илэрч байна хөөрхий хүн болох гээд дутуу хаадын ордонд салбадай байх хүн манай удам муутангууд их хурлын дарга болгов түүхэнд урод хүн ричард хаан гэж байлаа англи орон сөнөх шахаж байлаа монгол орон сөнөхгүй үлдэх байх

  • АН хар машинаа програмчлаад л санал авчихна (February 23, 2016 7:54:28 pm )

    Бүгдээрээ АН-д өгөхгүй байх хэрэгтэй. Тэгж байж хар машины луйврыг илрүүлнэ

  • иргэн (February 24, 2016 1:47:29 am )

    ээлжит улс торийн тоглолт хэнийх бэ ард тумэнээр тоглосоор байж монгол улсыг мохолийн ирмэгт хурлээ сонгох,эс сонгох ард тумний гарт байгаа шуу !!! эв нэгдэлтэй байвал монголчууд олсож ухэхгуй

  • mengu (February 24, 2016 2:40:57 am )

    хүчиндэхгүй л бол гарахгүй болсон хорвоо.

  • zolo (February 24, 2016 9:25:09 am )

    Otgonbileg chini erdenetees idej uusan 20 saya dollara shvetsariin bankind hiisten baisan ,tuuniig ni ehner huuhed ni ch avch chadalgui hunii hool bolsniig ni yagaad bichihgui bga bilee hereg 1000 jil bolson ch huuchrahgui shu ter chni ulsiin sand oroh yostoi baisan mungu mal bataa gyua

  • Anonymous (February 24, 2016 10:52:12 am )

    З Эхнболдыг энэ жилийн сонгуулиар гагахгүй л байл даа ,,,чадахгүй ш дээ цаадах чинь жагсаалтаар гараад ирнэ . угаасаа ардчилалыг иймэрхүү л хүмүүс гутааж төрийг самарч байгаа шүү дэ. ддэр үед О Дашбалбар асан нэг хатуу үг хэлж байсан шүү ОДОО БОДОХ НЭЭ ортой үг байж яалтай ч билээ эх орон минь

  • иргэн (February 24, 2016 7:32:38 pm )

    З,Энхболдоо төрөөс зайлж ард түмнийг амраагаачээ

  • ENHBOLD SHIG MEDLEGTEI, UHAANTAI HUN HOVOR (February 25, 2016 12:54:42 am )

    ENHBOLD SHIG MEDLEGTEI, UHAANTAI HUN HOVOR

  • Иш зочин. (February 25, 2016 4:08:50 pm )

    Өөрсдийн нь аргыг өөрсдөд нь хэргэлэх хэрэгтэй

antalya rent a car