antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 16 comments

Тавантолгойн төмөр замын Тэзү хаана явна вэ, эрхэм гишүүн ээ?

нийтлэсэн Admin
olloo_mn_1456188671_12746180_965254803566877_1509892600_n
Л.Эрдэнэчимэг гишүүний ажлын хэсгийнхний боловсруулсан 40 гишүүний дэмжлэгтэй Тавантолгойн хөрөнгө оруупалтын төсөл юу болов, Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох япончууд хаачив гэж түунээс бид ам асуух ёстой байх аа

Өнөөдрийн байдлаар 100 хувь төрийн эзэмшилд байгаа Тавантолгойн нүүрсний ордыг хамтран эзэмшигч хөрөнгө оруулагчтай болгох ажлыг хариуцан ажилласан сайд М.Энхсайханы ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлын өөрсдийн төслөө УИХ-д өргөн барьсан ч одоог хүртэл түүнийг нь авч хэлэлцээгүй байгаа юм.

Яриа хэлэлцээний явц, үзэл баримтлалыг нь ҮАБЗ-д байнга мэдээлэн Ерөнхийлөгчтэй хүртэл зөвлөлдөж байсан гэж М.Энхсайхан бишгүйдээ нэг учирлан тайлбарласан тэрхүү төслийг нь УИХ-ын дарга “үндэсний эрх ашигт харшилсан” гэж дүгнэн цааш хэлэлцүүлэгт оруулаагүй гацаасан. УИХ-ын даргад чухам ийм дүгнэлтийг боловсруулж өгсөн бас нэг ажлын хэсэг бий бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалсан юм. Тэгэхээр гишүүн Л.Эрдэнэчимэг, дарга З.Энхболд хоёр гишүүдийн өмнөөс үзэж танилцан үнэмлэхүй дүгнэлтээ өгсөн М.Энхсайханы төсөл чухам юу байв аа?

М.Энхсайханы ахалсан С.Баярцогт тэргүүтэй Засгийн газрын ажлын хэсгийнхнийг ажпаа юу юугүй дуусгах гэж байх үед буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард хэвлэлээр Тавантолгойн зургаан хувьд олборлолт явуулдаг ММС корпорацийн бүх гэдэс дотрыг уудалсан гэмээр мэдээлэл олон зохион байгуулалттайгаар зэрэг цацагдсанаас үзвэл М.Энхсайханыг ММС буюу нэг үгээр хэлбэл MCS компанитай хардсан бололтой. Шуудхан хэлэхэд MCS-ийн эзэмшил болох Тавантолгойн зургаан хувь  Ухаахудагийн уурхайг түшиглэн Хонгконгийн бирж дээрээс хөрөнгө босгосон ММС корпорацид М.Энхсайхан Тавантолгойн 51 хувийг егөх гэж байна гэх хардлагыг хэвлэлээр дайсан байв. ММС корпорацийн 1 ам.долларын хөрөнгө оруулалт тутам нь 2 ам.долларын өртэй гэдэг мэдээллийг ч үүний араас зүүсэн харагдана. Юутай ч М.Энхсайхан болон Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар УИХ-д өргөн мэдүүлсэн төслийнхөө талаар тухайн үед Тавантолгойн орд болон тус ордын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх төмөр замыг гадны хөрөнгө оруулагчидтай хамтран эзэмших концепци барьсан гэж байв.

УИХ-ын даргын ширээнээс цааш босго даваагүй гацсан М.Энхсайханы төслийн эсрэг Л.Эрдэнэчимэг тэргүүтэй ажлын хэсэг Тавантолгойн ордын талаар бас нэгэн төсөл боловсруулж, үүндээ 40 гишүүний гарын үсэг цуглуулан өргөн барихаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэнээс хойш тэр нь бас л таг чиг болов. Өмнөх төслийн багийнхны ажлыг үндэсний эрх ашигт харшилсан гэж үзээд өөрсдөө үнэмшилтэй, итгэлтэй төсөл боловсруулсан биз ээ гэж найдах гэтэл бас л болж өгөөгүй.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Монголд ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр хоёр тал Тавантолгойн төсөлд хамтран ажиллах талаар цаашид ярилцаж болох тухай харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан юм. Г этэл “нөгөө” ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Шинзо Абэг дөнгөж мордов уу үгүй юу айлчлалын үеэрх үйл явдлыг дэгсдүүлэн мэдээлж, японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биеллээ хэмээн дүгнээд Япончууд Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ-ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох байх гэсэн тайлбар зүүсэн нь өөрийг нь онигоонд оруулж дөнгөсөн. Түүний энэ мэдэгдэл хэвлэлд гарсан даруйд Япон улсаас манайд суугаа Элчин сайд араас нь тайлбар хийж, Японы тал хараахан тийм “амлалт” өгөөгүйг залруулж, Монголын Гадаад хэргийн сайд ч бас энэ талаар ташаа ойлголт цацсаныг дурдсан юм.

ТэгэхээрЛ.Эрдэнэчимэг гишүүнийг өмнөө барьсан талуудын сонирхол нь худлаа ч хамаагүй ярьж байгаад М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг гацаах зорилготой байсан бололтой. Хэрэв тиймгүй байсан юм бол Л.Эрдэнэчимэг гишүүний ажлын хэсгийнхний боловсруулсан 40 гишүүний дэмжлэгтэй Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл юу болов, Тавантолгойн төмөр замын ТЭЗҮ- ийг 12 дугаар cap гэхэд бэлэн болгох япончууд хаачив гэж түүнээс бид ам асуух ёстой байх аа?

 Өглөөний сонин
А.Алиман

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Улс тор судлаач. (February 23, 2016 10:40:41 am )

    Ч.Сайханбилэг маань сонгууль дуустал яаж Еронхий сайдын ажлыг хийж, яаж ахиухан монготэй болж гадагш аа явахаа бодоод, валютын ханшийг бууруулах завгуй л сууна даа. Хэдхэн хоногийн омно МАН туунийг огцруулах асуудлын УИХ-д тавих сургаар АН-ын УЗХ-ны гишуудийн дэмжлэгийг авахын тулд чаддаг чаддаггуй, мэдлэг боловсролтой нь огт хамаагуй “Оорийг нь дэмжинэ”гэсэн бухнийг хууль бусаар торийн албанд оруулсан байна. Сургууль соел тогсоогуй огт боломжгуй УЗХ-ны гишуудийг Еронхий сайдын зовлохоор авсан юм байна. Одоо ХМХ-ээр “Гаднаас хичнээн ч зээл авч ор тавьсан, улс орон дампуурдаггуй юм” гэсэн сурталчилгааг хийлгэж, олон нийтийн бухимдлыг дарж байгаад гаднаас их хэмжээний монго зээлээр авах гэж байгаа юм байна. Энэ нь яаж ч бодсон маш буруу зуйл л дээ. Энэ нохорийг одоо яах вэ?

  • ЗОЧИН (February 23, 2016 10:48:28 am )

    Ийм юу ч мэдэхгуй албан тушаалын толоо ухэн хатан зутгэдэг улсыг УИХ-ын гишуунд сонгосон тэр тойргийн сонгогч нар одоо байдлыг харж дараагийн сонголтоо ундэстэй зовхон оорийгоо бус монголоо бодсон сонголт хийхийг хусье.

  • Зочин (February 23, 2016 11:06:11 am )

    Монгол төрийг тохиолдлын хүмүүсээр бариулж ирсэн бидний буруу. Манай улсыг бүрмөсөн үгүй хийх нь. Тохиолдлын хүмүүсийг төрд гарах зам гарцыг хаахын тулд үндэсний сэхээтэн хэмээн бодож байгаа хүн бүр толгой тархиа ажиллуулах цаг болов

  • Anonymous (February 23, 2016 11:52:41 am )

    Монголчуудын орлого олж болох бүх төслүүдийг гацаан, ядуурлыг улам нэмэгдүүлэхийн тулд гадаадын тагнуулын байгууллагууд Монголд `Эх орончид`-ыг бий болгосон юм. Эх орончийн дүрд тоглох Эдийн Засгийн Алуурчид нь сайн ажилласны улмаас Хөрөнгө оруулалт Монголоос дүрвэн, Доллар 2030 болж, Талхны үнэ улам л нэмэгдэн, Барилгын салбарт хямрал нүүрлэв. Төслүүд хэвийн явагдаж байсан бол юун хямрал, юун ажилгүйдэл, юун Худалдан авагчгүй болох, юун Төсвийн хэмнэлт…

  • УЛС ТӨР СУДЛААЧ (February 23, 2016 12:45:08 pm )

    УЛС ТӨРД ИЙМ БОХИР УЛС ЦУГЛАРСАН УЧРААС ЭНЭ ТӨСӨЛ ЯВАХГҮЙ ӨЧНӨӨН ИХ БОЛОМЖ БАЙСНЫГ ХАЛТМААГИЙН ХАВДАР ТОЛГОЙТ ГАЦААЖ МОНГОЛ УЛСЫГ ХОРОЛСНЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ МӨНГИЙГ НЬ ИДЧХЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ

  • ЗОЧИН (February 23, 2016 1:16:34 pm )

    ХУЦНА БИЗ. БЭЭЖИН ЭНХСАЙХАН МОНГОЛЫН ТӨРД САН ЗҮЙЛ ХИЙСЭН Л ЖИШЭЭ ХЭЛЧИХ. БАЙХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ЕР НЬ ТЭГЭЭД УРД НУТГИЙН 100 ЖИЛ БОЛЖ БАЙГАА НӨХӨД МОНГОЛЫГ СЭХЭЭНЭ ГЭВЭЛ ГОНЖ БИЗ. УЛС ТӨР СУДЛААЧ НЭРНИЙ АРД НУУГЛСАН ДООДОХ ШИГЭЭ ТОЛГОЙТОЙ НӨХДҮҮД.

  • Хулгайчыг барья (February 23, 2016 1:42:11 pm )

    Өнгөрсөн жил энэ төсөл УИХ-р орж хэлэлцэгдээд явсан бол,Тавантолгойн Төмөр зам 7,8жилийн өмнө баригдчихсан байсан бол гээд хайран боломж,орлогоо Монгол улс алдлаа.Үүнийг ярихаа байг гэхэд ядаж Тавантолгойн Төмөр замд зарсан 480сая доллар буюу 950-д тэрбум төгрөг хулгайн замаар орж алга болчоод байгааг олж тогтоон луйвардсан этгээдүүдээр нь төлүүлэх арга хэмжээг авьяаа.

  • Irgen Batsuh (February 23, 2016 3:40:30 pm )

    Jenco giin shunal Mongol Ulsiig negmor sohruullee dee AHd hezee ch dahij sanal ogohgui

  • Anonymous (February 23, 2016 4:06:33 pm )

    Өөрийнх нь түрийвчинд л юм бага орвол шууд гацаадаг , улсаа боддоггүй төрийн түшээд минь дээ та бүхэн энэ их хөрөнгөө газар доор аваад орчихгүй .

  • Anonymous (February 23, 2016 4:57:35 pm )

    Юу ч хийдэггуй ЕС р яана дала огцруулах болохоор хэл нь хурдан ажилладаг юм билээ ард иргэдийнхээ телее доллорын талаар Ганц удаа ч ган хийхгуй хэлгуй болчих юм даа

  • zochin (February 23, 2016 7:37:35 pm )

    Tavan tolgoin tosloos bolj bid mash hund baidald orcgihloo ene buhend AN mash ih buruutai

  • Зочин (February 23, 2016 7:51:23 pm )

    Энхсайханыг АН-н анхны еронхий сайд байсан гээд хэлье Унэ чолоолохоос эхлээд зоримог алхмууд хийсэн нь Эбэ- д таалагдаагуйгээс шалтаг гаргаж намын дарга нь Е/Сайд байх естой гэдгээр унагаж одоо бур таван толгойг ч гацааж байгаа юм даа Энд хэн хожиж,хохирч байгааг ард тумэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа

  • Зочин (February 23, 2016 7:54:44 pm )

    ЗИ тэргуутнууд улсыг самарч байгааг хараад гайхаад байх уу

  • МоАХ-ны гишүүн (February 23, 2016 11:40:47 pm )

    Энхболд Ардчилалын нэрийг барьж дарангуйллын үүдийг нээж байна Энэ нөхрийг УИХ-д дахин гаргаж болохгүй этгээд боловч сонгогчидтой уулзаж ярих нүүргүй болсон тул жагсаалтаар ордог хууль гаргаад жагсаалтанд нь та бид олигархи гэж цололдог нөхдийнхөө хамт жагсаад ороод ирнэ М З хоёр Энхболд үүнийг санаачлан зүтгүүлснээр Монголын төрд мөнх суух санаатай байна.Тиймээс намуудын төлөө саналаа өгөхгүй байх ганц арга л үлдэж байна.

  • ARD TUMEN (February 24, 2016 4:43:33 pm )

    Ardchilsan nam yu amlaj yu gej hutsaj garch irlee bid odoo l songoltondoo haramsaj bna З.Энхболд terguutei Л.Эрдэнэчимэг battulga geh met luiwarchidiin erkh asgiin zorchiltoi hvvvsees bolj uls ekh oron owdog deere sohor ch bgag ard tume bie setgeleeree meder ch bna ene ekh orond hiij buteej bga bolgoniig n bulaaj awaad baiwal yaj ene tom tosol hodloh yum yaj ene oron hogjih wedee

  • zail (February 25, 2016 6:11:22 pm )

    zail zail lalaruudaa

antalya rent a car