antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 13 comments

Р.Гончигдорж Цэцийн дарга болж, Л.Гансүх цагаадаад УИХ-ын гишүүн болох уу

нийтлэсэн Admin

145619040156cbb3c111bec

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц дахиад бүрдсэнгүй гэж бухимдсан олныг “тайтгаруулж”, З.Энхболдын хор шарыг малтагчдын урмыг хугалж ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Гэхдээ зөвхөн Цэцийн даргыг эгүүлэн татаад л чуулганаа хаачихсан. Энэ улс төрийн ”том” зорилго биш үү. Бүр маш тодорхой. Одоо Цэцийн гишүүд огцрохгүйн тулд УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудыг иргэн гомдол гаргаад ирэхэд Үндсэн хууль зөрчсөн байсан ч “нүдээ анин” таалагдах дүгнэлт гаргаж өгөх ёстой бололтой.

МАХН-ынхан яагаад хуралдаа оролцох болов гэдэг нь ойлгомжтой. Гол хүн нь Д.Тэрбишдагва гишүүн байсан. Тэрбээр чуулганы ирцийг бүрдүүлэн Цэцийн даргыг чөлөөлөх хуралдааныг хийх нөхцлийг бүрдүүлснийхээ шагналд Шадар сайд болох нь гэх яриа Төрийн ордноос түгэх боллоо. Гэхдээ л УИХ-ын дарга, АН-ын даргыг огцруулах хүсэл “хөрөөгүй”. МАН-ынхны хувьд хууль зөрчсөн асуудал хэлэлцэх хуралдаанд оролцох сонирхолгүй байгаагаа илэрхийлчихээд байгаа.

 Гэтэл үүнтэй зэрэгцээд гурав хоногийн дараа ҮХЦ-ийн их суудлын хуралдаан болох гэж байдаг. Энэ хуралдааны шийдвэрийн дараа З.Энхболд УИХ-ын даргаар ажиллах эсэх нь асуудалтай. Тийм ч учраас Цэцийн гишүүнээр УИХ-аас санал болгон сонгосон гишүүд болох Т.Лхагваа, Д.Наранчимэг, Ш.Цогтоо нар гэнэт “өвдөж” хилийн чинадыг зорих болсон сурагтай. Тэгэхээр Цэцийн их суудлын хуралдаан наанадаж долоон гишүүний ирцтэй хуралдаж шийдвэр гаргах учраас томилсон УИХ-ынхаа төлөө “бултсан” гэж ойлгож болохоор байна.

Харин үүнээс өөр ямар үйл явц болж байна вэ гэвэл Цэцийн дараагийн даргаар Р.Гончигдоржийг “зүтгүүлж” байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүнээс ҮХЦ-ийн даргын суудал руу шилжвэл намын жагсаалтаар удтал хүлээсэн Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох учиртай. Гэвч түүний нэрийг татуулаад хэнийг оруулж ирэх тохироо явж байна гээч. “Нүүрсний” хочит Л.Гансүх. Түүний хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар аль хэдийнэ “галт тэрэг хөдөлчихөж”. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сар шинээр золгож очихоос гадна найздаа ийм том тус хүргэх алхмуудыг хийчихээд байна. Мэдээж тэр ганцаараа хүч хүрэхгүй л дээ. Гэхдээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар авч үлдэх тохирооны үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар энэ талаар хэдийнэ түүнтэй зөвшилцөж чадсан аж.

Ямартай ч УИХ-ын дарга маань яанаа ийнээ гэхээс илүүтэй Л.Гансүх хэрэг нь “цагаадаж” Их хурлын гишүүний дархан эрхээр нөмөрлөн, толгой дээгүүрээ дээл нөмрөх аюулаас ангижирч, Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга болох магадлал өндөр байна.

С.Зэндмэнэ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Uchir medeh hun (February 23, 2016 9:52:43 am )

    Hereg hiisen ni notlogdoogui, deer ni unetei avdag baisan nuursiig ni hyamdruulj ugsniihuu tuluu odoo ch horigdoj bgaa. Ulsad uchruulsan hohirol gej bgui buguud harin ulsad ashigtai ajilsan bdag. Teghed zugeer A-g namnahiin tuld hamgiin oiriin humuusiig ni oroldson helber bsn. A-g herev yurinhii saidaas buuhgui bol buh dotno humuusiig ni oroldono gedgee haruulsan shuu dee.

  • үнэн Тэр (February 23, 2016 10:15:24 am )

    Элбэгдорж шиг өөрөө юу ч хийж чадахгүй мөртлөө хийсэн нэгнийг нь өөрөөсөө илүү нэр хүндтэй болчихно гэсэн атгаг санаагаар хэлмэгдүүлэлт хийдэг хүн төрд ахиж бүү гараасай.

  • Зочин (February 23, 2016 10:43:48 am )

    Ялтан Гансүх УИХ-ын гишүүн болох юм бол, Энхбаяр шадар сайд болох ёстой.

  • Улс тор судлаач. (February 23, 2016 10:55:37 am )

    Хэрэв унэн бол болж байна.

  • ИРГЭН (February 23, 2016 11:43:26 am )

    ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ МАН-ЫНХАН ЭНХБАЯРЫГ ШАДАР САЙД БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГААГ ХАРАХААР БУРУУ ЮУ БАЙНА.ЗӨВ БОЛООД Л МАН ЗҮТГЭЭД БАЙГАА БАЙХ Л ДАА.

  • Zochin (February 23, 2016 12:21:07 pm )

    Yr ni gemt hereg uildej baisan huniig hariutslagatai tom alban tushaad tomiloh ni huuli bus, shudarga bus yvdal baimaar ym…..

  • Anonymous (February 23, 2016 12:42:34 pm )

    Gonchigdorj gishuun Ih hural ntrd suuj baihaar tsetsed baival bno doo. Heden huuliudaa zov tailbarlaad urgun tsar hureend dun shinjilgee hiij bsn n hamaagui deer

  • byamba (February 23, 2016 1:06:29 pm )

    Gansuh yamar ch buruugui hun shuu dee.

  • зочин (February 23, 2016 3:51:45 pm )

    энэ гончигдорж гэдэг төрийн хутгуур одоо улс төрөөрс зайлах цаг нь болоогүй юу. албин царайлчихаад одоо ҮХЦ-ийг самархана л дээ.

  • гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 23, 2016 4:21:03 pm )

    хулгайч нар ер бусыг хийнэ энэний тухай ленинград 46 дээр байгаа тэр гудамжнийх одоо бол монголд төрийнх

  • гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 23, 2016 7:09:04 pm )

    арай тэхгүй байлгүй тэнэгтэж болно өөрөө тэнэгт улсаар тэнэгтэж болохгүй

  • гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 23, 2016 8:18:38 pm )

    энэ новшнуудаас түргэн сал сонгууль хамаагүй шүү монголчуудаа та нарт хэрэгтэй

  • зочин зочин (February 24, 2016 12:06:22 am )

    Энэ төрийн түшээдийг бодохоор ой гутах юм Тэрбишдагва гэж сонин новшийн хүн дүр байждээ их хурлыг тараах хэрэгтэй ийм улсуудаар төрийн шийдвэрийг бүү дахин гаргуул

antalya rent a car