antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 30 comments

Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа!

нийтлэсэн Admin

2-23-1H_700x700

Ж.ЦОГЗОЛМАА, Д.ОЮУНЧИМЭГ

Үндэсний мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартай харьцах ханш нь 2035-д хүрлээ. Энэ бол энэ жилийн төсөвт суулгасан 2030 хэмээх тооноос хэтэрч буйн дохио. Ханш ийнхүү суларч байгаа нь энэ онд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой.

2011 онд хөрөнгө оруулалт, уул уурхай ид цэцэглэж, эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Тэгэхэд нэг ам.доллар ердөө л 1260 төгрөгтэй тэнцдэг байж. Харин өнөөдөр манай эдийн засгийн өсөлт таван хувьд ч хүрэхгүй байна.

Энэ онд төсөвт эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувьд барина гэж тооцсон бол оны сүүл гэхэд дөнгөж гуравхан хувьтай байх талаар урьдчилсан төлвийг tradingeconomics.com сайтад дурдсан байсан билээ.

Тэгээд ч хөрөнгө оруулалт жилийн эхнээс нэг их өөрчлөгдөхөөргүй дүр зургийг ч тэнд тэмдэглэсэн байсан. Хамгийн гол нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2030 биш харин 2090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан.

Дэлхийн голлох валютуудын эсрэг суларсаар байгаа америк мөнгөн дэвсгэрт Монголд маань хүчээ авч, гадаад урсгалын эргэлтийг хүлээж байна. Зөвхөн гадны урсгалыг хүлээж суусаар байвал ам.доллар 2090 битгий хэл өндөрт тулахыг хэн ч үгүйсгэхгүй билээ.

Энэ зуур “ногоон”-ы ханш дэлхий дахинд ямархуу өнгө төрхтэй байгааг сонирхуулъя.

Ам.долларын ханш энэ хоёрдугаар сар гарсаар буурч эхэлсэн талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ.

Энэхүү валютын ханш дэлхийн голлох 16 валютын эсрэг суларсан нь цаашид ч ханш унах магадлалтай гэсэн төлвийг бий болгожээ. АНУ-ын эдийн засгийн уналт ам.долларын ханшийг унахад ихээхэн нөлөөлж байгаа юм. Өдөрт 5.3 их наяд ам.долларын эргэлттэй энэ эдийн засгийн удаашралыг хэрхэн сэргээх талаар шинжээчид тоймтой хариу хэлж чадахгүй хэвээр байна.

“Ам.долларын ханшийн уналт их байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бусад Төвбанкуудтай адил мөнгөний хатуу бодлого барих шаардлагатай болсныг харуулж байна” гэж шинжээчид үзжээ. Гэтэл АНУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт өнгөрсөн нэгдүгээр сард 2014 оноос хойшхи хамгийн сул үр дүнг бий болгожээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар ойрын хугацаанд валютын ханш тогтворжих магадлал тун тааруу байгааг илэрхийлсэн юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх нарын байр суурийг сонирхлоо.

Ц.Батсүх:

ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХГҮЙ

2-23-1_700x700

-Валютын ханш энэ хавартаа тогтворжихгүй. Цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь валют орж ирэх урсгал багассан. Мөн Төвбанкны албан нөөцийн хэмжээ буурч байгаа зэрэг нөлөөлөх хүчин зүйл бий. Хэрэв төсөвт валютаар хийх зардал байгаа бол зайлшгүй тодотгоно. Харин орлого талдаа оррж ирэх урсгал нэмэгдвэл ашигтай байх болно. Өөрөөр хэлбэл, зэсийн экспортын хэмжээ өсвөл валютын хэмжээ өснө. Ингэснээр валютын орлого нэмэгдэнэ.

Б.Алтанцэцэг:

CaptureАМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРНА ГЭДЭГТ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ

 

-Валютын ханш тогтворжино гэхэд маш хэцүү. Ойрын хугацаанд юу болох вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Одоогоор хөрөнгө оруулалт хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг талаас хавар үйл ажиллагаа идэвхжих үе, нөгөө талаас мөнгөний бодлого зөөлөрч байгаа үед валютын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах болно. Ийм нөхцөлд ам.долларын ханш суларна гэдэгт найдах хэрэггүй.

Нөхцөл байдал ийм л байна. Нэгэнт ийм болчихсон эдийн засгаа хэрхэн хөл дээр нь босгох вэ. Уул уурхайн хэдэн төсөл харсаар төгрөгт итгэх иргэдийн итгэлийг бүр алга хийх үү. Яг одоо Монгол Улсын Засгийн газар төгрөгийг “тэнхрүүлэх” бодитой бодлого хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Гадаадынхныг шүтэж, уул уурхайгаас хамааралтай байхаа больж, өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ өрсөлдөхүйц хүчээр “цэнэглэх” цаг иржээ.

Төгрөг “тэнхрэх” үү. Энэ асуултад хариулж өгөөч, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • zochin (February 23, 2016 9:46:26 am )

    erunhii said aa ene chin odoo yu bolod bn daa??? ter mongol bank yasan bee aa???? zoljargal haan bn aa?????

    • Саран очир (February 24, 2016 8:14:50 am )

      Энэ засаг барьж байгаа хүмүүс яаж валютын ханш барих юм бэ өөрсдийнх нь хувийн валют өндөр ханштай байвал ядуу бид эдэнд ямар хамаа байна аан ер ньардчилсан намынхан чинь хэт баруунны үзэлтэй цөөн хүн баяжуулах бодлготой нам шүүдээ тэрийгээ улсыг цөөн баячууд авч явдаг гэж номолдог юм эдэнд ард түмэн бол боол гэж харагдаж байгаа учираас зориуд ийм бодлого явуул байгаа юм

  • Anonymous (February 23, 2016 10:17:40 am )

    Zoriudaar baigliin baylaa vngvidvvlex xogiin sanaa ym boluu

  • Улс тор судлаач. (February 23, 2016 10:38:29 am )

    Ч.Сайханбилэг маань сонгууль дуустал яаж Еронхий сайдын ажлыг хийж, яаж ахиухан монготэй болж гадагш аа явахаа бодоод, валютын ханшийг бууруулах завгуй л сууна даа. Хэдхэн хоногийн омно МАН туунийг огцруулах асуудлын УИХ-д тавих сургаар АН-ын УЗХ-ны гишуудийн дэмжлэгийг авахын тулд чаддаг чаддаггуй, мэдлэг боловсролтой нь огт хамаагуй “Оорийг нь дэмжинэ”гэсэн бухнийг хууль бусаар торийн албанд оруулсан байна. Сургууль соел тогсоогуй огт боломжгуй УЗХ-ны гишуудийг Еронхий сайдын зовлохоор авсан юм байна. Одоо ХМХ-ээр “Гаднаас хичнээн ч зээл авч ор тавьсан, улс орон дампуурдаггуй юм” гэсэн сурталчилгааг хийлгэж, олон нийтийн бухимдлыг дарж байгаад гаднаас их хэмжээний монго зээлээр авах гэж байгаа юм байна. Энэ нь яаж ч бодсон маш буруу зуйл л дээ. Энэ нохорийг одоо яах вэ?

  • zorigoo (February 23, 2016 11:02:34 am )

    Ene teneg tolgoi ediin zasgiig tenhuurel ch ungursun baihaa hol hevtene

  • зочин (February 23, 2016 11:40:02 am )

    Манай улсын еронхий сайд оороо Оюутолгой уурхайгаас экспортоор гаргасан баялагаас орох валютыг орлого монгол банкаар дамжиж хянагдаагуй зарцуулагддагын цаана нь маш олон сорог ур дагавар улс оронд гардаг гэсэн онол байдаг гэдэг шуу дээ.

  • Зочин (February 23, 2016 11:42:01 am )

    Ард түмэн минь, ирэх сонгуулиас өмнө АН-ынхан, Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргахгүй, долларын ханшийг 1350 төгрөг хүртэл бууруулахгүй бол, АН-ын нэг ч гишүүнийг дэмжихгүй саналаа өгөхгүй байхыг уриалж байна.

  • АН-ы сайд (February 23, 2016 12:50:52 pm )

    бид нар чадахгүй нээ. биднийг огцруулаад их хурлыг тараагаад өгөөч. бид өөрсдөө саналааараа огцрох эвгүй юм.

  • irgen (February 23, 2016 12:53:15 pm )

    MONGOL TUGRUG BAYRTAI

  • irgen (February 23, 2016 12:55:36 pm )

    ARDCHILSAN NAMIIG SONGOSON DOO HARAMSAAD CH BARAHGUI NI EE

  • Anonymous (February 23, 2016 1:23:51 pm )

    Энэ ОТн талаар огцрохгуй байх тал дээр Маш сайн ажилласан ард тумнээ татварын дарамтнаас Гаргах доллорын ханш бууруулах тал дээр Ганц уг ган хийхгуй юна Одоо огцорч дараагийн сонгуулиа явуулвал яасийм

  • Зочин (February 23, 2016 1:52:43 pm )

    МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРУУЛЖ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ 2035 ТӨГРӨГ ХАНШТАЙ БОЛТОЛ ӨСГӨСӨН ЭЛБЭГДОРЖ З.ЭНХБОЛД ГЭГЧ ХОЁР ТАРВАГЫГ ЦААЗААР АВСАН Ч БАГАДНА.

  • зочин (February 23, 2016 2:13:18 pm )

    БАЙХГҮЙ, ҮҮНИЙГ ӨНӨӨДӨР ЗАХЫН ЧАВГАНЦ ХЭЛНЭ.

  • Зочин (February 23, 2016 3:04:20 pm )

    ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ӨСЖИЛ БАЙГ. САЙН Л БИЗ.

  • vgtbn (February 23, 2016 4:23:29 pm )

    76 novshnuud hagartlaa bayajlaa odoo bugdeeree zailaarai

  • Улс тор судлаач. (February 23, 2016 5:09:18 pm )

    АТГ нь Ашиг сонирхолын тухай хуулийн дагуу, тухайн албан ташаалд нэр дэвшиж байгаа иргэний урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хяналт хийж “Лавлагаа” гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх шиг хууль зуйн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын тухай хуулинд тусгайлан заасан эрхийг АТГ-т эрх олгогдоогуй юм. Энэ нь тухайн албан тушаалд нэр дэвшиж байгаа хуний “Ашиг сонирхолын талаарх” мэдээлэлийг цуглуулж томилох эрх бухий албан тушаалтанд огч туслаж байгаа л хэрэг болохоос биш, АТГ-ын шийдвэрээр томилдог гэж ойлгож болохгуй юм. Зарим томилох эрх бухий албан тушаалтан нь нэр дэвшиж байгаа хуний талаар тодорхой мэдээлэлтэй байгаа бол АТГ-аас “Лавлагаа” авалгуй шууд ч томилж болдог юм. Тухайлбал: сонгуулийн дун гарсны дараа нам, эвслууд хоорондоо тохиролцож засгийн газрыг хамтарч байгуулахдаа бух сайд нар дээр хэзээ АТГ-аас “Лавлагаа” авч байсан юм бэ? Шууд л томилдог шуу дээ. Тэгэхээр “Лавлагаа” аваагуй гээд буруудах юм бараг байдаггуй. За яахав “Лавлагаа”-г нохоод ч авч болдог. Энэ “Шийдлийн засгийн газар”-ын уед “Лавлагаа”авах нь битгий хэл Торийн албан хаагчийн шалгалт ч огоогуй, Торийн алба ны зовлолоос “Дугнэлт” ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар томилсон, одоо ч тэд нар нь ажиллаж л байна л даа. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлийг нь хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байгаа биздээ. Ер АТГ нь “Дугнэлт” биш “Лавлагаа” гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад хуулиар олгогдсон байдаг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэг нь ингэж новшироод байх хэрэггуй л байгаа юм даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа “Шийдлийн засгийн газрын Еронхий сайд аа оорчлохийн тулд “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж дараагийн Еронхий сайдыг томилоход туслалцаа узуулбэл яасан юм бэ? Одоо УИХ-ын сонгуульдаа шамдан ажиллах цаг ч боллоодоо. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг олон нийт одоо мэддэг болсон шуу дээ.

  • Зочин (February 23, 2016 5:16:28 pm )

    АРДЧИЛАГЧИД ДОЛЛАРААР ХӨЛЖИЖ, АРДЧИЛАГЧИД ДОЛЛАРЫН САЯТАН ТЭРБУМТНААРАА АЗИДАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

  • зочин (February 23, 2016 7:14:09 pm )

    энэ хүнээс юу ч горьдох хэрэг байхгүй энэ идвэхтэй мангар бацаан улаан бүч зүүдэг байсан одоо ч тэр хэвээр худлаа зүтгэлтэн ярьж байгааг нь хар сонс

  • НОХОЙН БААС (February 23, 2016 7:23:46 pm )

    хохино гэдэг юм

  • IRGEN (February 23, 2016 8:45:40 pm )

    ENE AN IN UED HUDLAA YUM BAINA

  • гутамшигт сонголт хэд хэдэн удаа хийсэн нэг хүн (February 23, 2016 9:34:01 pm )

    муу амт 5000 гэж хоролсон монгол улс хохирно муу тарвага нухэндээ үх

  • Zochin (February 24, 2016 8:18:04 am )

    Saihanbalag songuuliar maania unshuulah bhoo,, bayartsogttoigoo

  • ооо (February 24, 2016 10:00:59 am )

    гадаадынхан зайлцгаа Монголоо аврах гэж байна гэж цээжээ дэлдээд гадаадын хөрөнгө оруулалттыг хөөгөөд гаргаа биз дээ.Ганбаатар Уянга тэргүүтэй эх орончидын гавьяагаар гадаадын хөрөнгө оруулалт тасарч хүмүүс ажилгүй болж доллар 2035 хүрч ядууралд орж байна.Одоо бас эх орон ард түмнийхөө төлөө гээд л орилж байгаа хурал цуглаан хийж байгаа харагдах юм.Одоо яаж долларыг 1300 хүргэх гэж байна даа попууд минь…….

  • зочин (February 24, 2016 2:06:11 pm )

    САЙХАНБИЛЭГ, ЭЛБЭГДОРЖ, ЭНХБОЛД.З, БАЯРЦОГТ МЭТИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ТОЛГОЙНДОО ГАРГАСАН МОНГОЛЧУУД БИДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ТЭР .. ХОХЬ НЬ

  • зочин (February 24, 2016 4:34:49 pm )

    Газрын хөрсөн дор болон дээрээ асар их байгалийн баялагтай,таван хушуу малтай энэ улс орныг жирийн нэг монгол сэтгэлтэй хүн өлхөн аваад явчина шүү. өнөө 25 жилйин өмнө бар болгон гээд бахириад байсан П.Очирбат юу хийхэв… хөөрхий бидний хойч үе яанадаа өрийн тулам

  • зочин (February 24, 2016 4:39:02 pm )

    Жолоочийн 10 оноотой адил яам тамгын дарга нар УИХ-ын гишүүдийн хариуцлагын 10 оноог хурдан гаргаач

  • зочин (February 24, 2016 5:35:07 pm )

    Төгрөг ч ёстой л сэхээн амьдруулхад
    байх шиг байна. Хоёр хөршштэйгээ
    Рубль юуанаар худалдаа хийгээд
    муу долларыг хог дээр хаяаа ч.

  • Anonymous (February 24, 2016 5:54:00 pm )

    Ийм новнуудыг төрийн толгойд гаргасан бидний л тэнэгийнх. Эд нарт ЭЗ ийн мэдлэг мэргэжил дутмагаас ийм юм боллоо. Одоо маматикийн мэргэжилтэй хүн Гончигдоржоор ҮХЦ ийн дарга тавихаар яригдаж байна гээд бод доо энэ намд боловсон хүчин үнэхээр дутмаг гэдэг нь энэ дөрвөн жилд харагдалаа үнэхээрийн харамсалтай

  • Anonymous (February 24, 2016 6:03:58 pm )

    Монголчуудаа ??? өнөөдөр монголчуудын цалин тэтгэвэрийг жолооч нарын торгуулын мөнгөөр л болгож байна шүү дээ жолооч торгуулахгүй татвараа төлөхгй бол. Энэ засаг барьж байгаа луйварчид нэг л шөнө гадаадруу дүрэвсэн байх болно бид өлсөөд л үлдэх байх даа

  • З.Энхболдын зөвлөх (February 26, 2016 10:04:52 am )

    З.Энхболд хэлээ биз дээ. 5,0 болгоогүй нь их юм гэж. Яасан юм ойлгодоггүй гарууд вэ. Дургүй хүргээд байвал 10,0 болгочино шүү.

antalya rent a car