Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Туул голын дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих тендерийг зарласан. Уг нь Засгийн газрын тогтоолоор энэхүү ажлыг Монгол компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд Засгийн газрын тогтоолыг үл тоомсорлов.
Нийслэлээс хаалттай тендер зарлаж үндэсний компаниудаа илт “боомилсон” нь хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хийгээд сонгуулийн “мөнгө босгох” гэсэн бүдүүлэг, бохир үйлдэл гэж хардаж байна. Учир нь дотоодын компаниудаас хоёр дахин илүү үнээр буюу Сонсголон болон Баянзүрхийн гүүрийг нийтэд нь 21.5 сая ам.долларын өртөгтэй зээлээр бариулах гэж байгаа нь үндэсний компаниудаа хавчин боогдуулсан үйлдэл билээ. Өөрийн бодит хөрөнгөтэй, чадварлаг инженер болон ажиллах хүчтэй, ажлын өргөн туршлагатай үндэсний компаниуд нь улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулах саналыг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлсэн билээ. Хятад Монгол хоёр компанийн хүргүүлсэн саналыг ч хүснэгтээс харьцуулан харж болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл та арай үндэсний үйлдвэрлэгчид гэхээр л өөрийнхөө хүүгийн компани шиг чадваргүй гэж эндүүрээгүй биз дээ. Монгол инженерүүд өөрсдийн хүчээр 418 метр хүртлэх урт, ижил хийцтэй гүүр барьж байсан туршлагатай билээ. Гэтэл энэ бүхнийг үл харгалзан хаалттай тендер зарлаж, Хятадын зээлээр дээрх ажлыг гүйцэтгэх гэж байгаад үндэсний компаниуд эсэргүүцлээ илэрхийлж байна. Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, ажлын байраа хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг Э.Бат-Үүл энэ мэт үйлдлээрээ уландаа гишгэж, гадны компанийг тахин шүтэж, өрийн тоолуурыг түлхүүрдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байх. Зүй нь хотын дарга Э.Бат-Үүл таны нуун дарагдуулан байж 21.5 сая ам.доллар буюу 40 гаруй тэрбум төгрөгийн өртөгөөр Хятадын зээлээр хийлгэх гэж буй тэрхүү ажлыг тал үнээр нь концессийн гэрээгээр үндэсний компаниар хийлгүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсныг эрх биш сонссон байлгүй.
Баялаг бүтээгчдээ дэмжье хэмээн зураглаачийн дуран харахаараа улиг болтол хэлдэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн үг шоу байсан эсэхийг дээрх тендерт хэрхэн биелэлээ олохоос харагдах буй за.
– See more at: http://www.unen.mn/content/59688.shtml?alias=politics#sthash.AWfDc10I.dpuf
Холбоотой мэдээ
-
M , m (February 22, 2016 9:47:20 pm )
Hee zailuul daa , mongol orniig hytad hun hugjuuleh gedeg ch yu l bol, hedhen honood nurj unaad hun alah l ym hiij gaychigaad , baahan mungu avah ym bna l daa
Huurhii amtan ,, yanaa uls oron l hetsuu bgald oroh n gee -
Zochin (February 23, 2016 8:29:06 am )
Dandaa hudlaa yaridag bur dandaa shuu Elbegdorjdoo l baatar bhdaa ard tumend l lav bishee
-
Иргэн (February 23, 2016 8:36:54 am )
МОНГОЛ УЛСЫН БААТАР.Энэ цол гуншингаа андуураад бдаг юм шиг бгаа юм.Баярцогт хятадын монгол гж бсан бол энэ хүн адилхан юм бишүү.Гадныхан дээр очиж уучлалт гуйхдаа өмнө нь өвдөг сөгдөх шахдаг юм билээшдэ.Нийслэл хотыг ийм оюунлаг бус,чадвар муутай хүнээр удирдуулах сонирхол АН-д яагаад бсан юм бол доо.
-
Anonymous (February 23, 2016 9:33:08 am )
Hyataduud ni zeel uguhduu hyatad company songo gesen bolzol tulgasan bailgui.
-
хаха (February 23, 2016 9:53:54 am )
төрийн албанд 3 жил ч ажиллаагүй АН-ын гишүүн нэртэй гарууд энгэр дээрээ Алтангадас зүүж пэдийх болов. Алтангадас одон АН-ын дулгуйдах хэрэгсэл болсон байна. Зарим хүмүүс дүүргийн АН-ын тодорхойлолтоор Алтангадас авах болов.
-
Монголын төлөө (February 23, 2016 9:54:41 am )
Эх орныхоо эрх ашгаас урваж хятадуудаас хахууль авч хятадуудад үйлчилж Монголчуудыг хохироож байгаа урвагч хулгай Бат Үүлийг буудаж устга.
6 Comments