antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2016 10 comments

Дуучин Нара Төрийн ордоныг соёлын ордонтой андуурсан бололтой

нийтлэсэн Admin

d8e96839278f345ebigЦөөхүүлээ байж намчирхан тал талдаа харж суугаа эрх баригчдын солионы үе ч ойртож байна. Гадна дотныхны архаарлыг татсан улс төрийн энэхүү тогтворгүй байдалыг ашиглах гэсэн  хүн ч олон гарах бололтой. Удахгүй болох УИХ-ын сонгуулийн ээлжит жүжгүүд хэдийн тавигдаад эхэлчихсэн байна. Ард иргэдээ нүд, чихгүй мэт басан доромжилсон сонголтууд ч сүүлийн үед ар араасаа цувах болж. Манайхан талцаж хуваагдаад юм хийдэггүй хэдэн намаас илүүтэй бие даагчдыг сонгох гэсэн хандлагыг нь отогчид олшрох боллоо. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Аварга А.Сүхбат, дуучин Нара нар бие даан нэр дэвшинэ гэдгээ заралсан нь олон нийтийн ярианы сэдэв болж байв. Дуучин Нарагийн хувьд хийж бүтээсэн уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа олны танил болоод амжсан нэгэн. Тэрбээр сүүлийн үед улс төрчдийн гаргаж буй шийдвэрт нэлээд  шүүмжлэлтэй хандаж, энэ тухайгаа фэйсбүүкийн найзуудтайгаа ч илэн далангүй хуваалцдаг болсон гэх юм. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд гаднаас өндөр үнэтэй дуучин авч ирж дуулуулах тухай яриа гарахад хамгийн түрүүнд наадмын нээлтэд үнэгүй дуулаад өгье хэмээн сэтгэгдлээ бичсэн нь олон хүнд таалагдсан аж.
Тэгвэл энэ удаад тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг талцуулсан хошин ярианы эзэн болоод авав. Альваа зүйл хоёр талтай байдаг шиг Нараг УИХ-д нэр дэвшихэд дэмжих хүн ч цөөнгүй байгаа бололтой. Тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нартай өрсөлдөж таарах нь. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нара хоёрыг харьцуулсан дүгнэлт гаргасан аж. Гэтэл Баянгол дүүрэгт хийх мөрийн хөтөлбөрөө ч мэдэхгүй яваа дуучин маань төрийн ордоныг соёлын ордон болгон андуурсан бололтой гэх хүн олон байсан гэнэ. Ямартай ч өөрийгөө хийсэн нүгэл багатай тул би хаан ч хэнтэй ч өрсөлдөж гарч ирэх боломж бий гэдгээ дуучин Нара олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Хэн дуртай нэгэн Монголын төр барилцах гэсэн түрэмгийн шийдвэр нь сонгуулийн тухай хуулийн сул заалттай ч холбоотой байж болох юм.

Ugluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (February 22, 2016 9:00:06 pm )

    Соёлын ордонтой биш, бүүр япон баартай андуурсан юм биш үү?

  • Anonymous (February 22, 2016 9:32:11 pm )

    хүний эрх их хуралд орвол орог л дээ дэмжиж байна

  • Монгол (February 22, 2016 9:55:05 pm )

    Нара дэмжинэ Арвинаас л лав дээр

  • zochin (February 22, 2016 11:57:26 pm )

    Demjij baina.Amjilt…

  • busgui (February 23, 2016 1:33:43 am )

    Yadiin chadaj bwal bi l huwidaa demjinee gargaad uzie yu hj chadahnuu haray minii nas zaluu bna tuunees bish bi orsoldmoor l bna shuu

  • Anonymous (February 23, 2016 3:33:49 am )

    yashkaninhaa gazartai anduursan baih

  • Anonymous (February 23, 2016 6:37:24 am )

    Arvin Bayanselenge Erdenechimegees iluu dee

  • ЗАЛУУС (February 23, 2016 8:20:05 am )

    НАРАА НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ ЭХ ОРНОО БОДДОГ ХҮН ЮМ ЗӨВ ГАРНАА СЭРДЭНЭ ШИВШИГ САНАЛ АВАХ УУ

  • УЛС ТӨР СУДЛААЧ (February 23, 2016 8:24:37 am )

    УЛС ТӨРЧДИЙН НЭР ХҮНД УНАСАН ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ БОДХОО БАЙСАН ӨНӨӨ ЦАГТ ЭНЭ БАЙГАА 76 САЛАХИЙН ТУЛД ХЭН ДЭВШИЖ ЧАДНА ТЭР ГАРАХ БОЛОМЖТОЙ ЮМ

  • nn (February 23, 2016 9:23:05 am )

    zuv shuu.Undsen huuliar olgogdson erhee songoh songogdph erhee hench edlej bolno shuudee.Manai Mongolchuud setertee yamaashig heden uls turchiduus uur hun ner devshij bolohgui gej bododgui bailtai.Huuliin daguu uuriiguu bolon hen negnii neriig devshuulj boloh bailguidee.

antalya rent a car