УИХ-ын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр гацаанд ороод байсан чуулган ээлжит бус хуралдаанаа үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Тэгвэл үүний зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшүүлсэн юм. Үүний дагуу энэ сарын 1-нд ЗГХЭГ-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөх хүсэлтийг АТГ-т илгээсэн юм. АТГ хариуд нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Өнгөрсөн лхагва гарагт АТГ хуулийн дагуу дээрх урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд ЗГХЭГ-т хариуг нь илгээсэн юм. Тэгвэл АТГ бичигтээ “Улсын Ерөнхий прокурорын газар болон Цагдаагийн газраас авсан лавлагааг үндэслэн нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийг 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна. Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдож шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлыг зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.
Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын тулд Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болгох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухай албан тушаалд томилохыг хориглосон байна.
Дээр дурдсан хууль зүйн үндсэлэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна” гэжээ
Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” заасан байдаг юм.
/АТГ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгод явуулсан бичиг бүрэн эхээрээ/
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2016 11:31:49 am )
Ene Elbegdorj gej shijgiin yum aalznii tor uusgecen zavaarsan uls torjilt yavuulj baigaag ni haraach barimttai yarih yum bol esregeer ni dugnelt garna
-
Улс тор судлаач. (February 22, 2016 11:46:02 am )
АТГ нь Ашиг сонирхолын хуулиар Тухайн албан ташаалд нэр дэвшигчийн урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хянаж, лавлагаа гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх маягын хуулийн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын хуулиар эрх олгогдоогуй юм. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлээ хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байнадаа.Ер АТГ нь дугнэлт биш лавлагаа гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад олгогдсон байдаг. Иймд Ч.Сайханбилэг минь бага новшроороо. Ер Н.Энхбаяр дарга им нь хамтран ажиллаж болохгуй бол эвслээ задалж сонгуульдаа шамдан огвол яасан юм бэ?
-
Зочин (February 22, 2016 11:57:28 am )
АТГ ялтан авлигалын загалмайлсан эцэг Элбэгдоржийн Монгол улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж, баривчилж хориочээ.
-
irgen (February 22, 2016 12:50:22 pm )
ene hun ih heregtei dee
-
Anonymous (February 22, 2016 3:58:47 pm )
ямар хэрэгтэй гэж? авилгалын арвин туршлагатай гэж үү ?? :))))
-
-
иргэн (February 22, 2016 12:52:04 pm )
Ам нээвэл худал ярьдаг Ерөнхийлөгчтэй, арсалдвал араандаа зуудаг Их хурлын даргатай, араар нь тавьж гэрээ хийдэг Ерөнхий сайдтай Монгол орон хөгжих үү. Энэ хэний гавъяа вэ? Сонгосон таны гавъяа гэж тавлах Ардчилсан намтай бид олуулаа хөлжих үү одоо яах вэ?
-
ЗОЧИН (February 22, 2016 2:56:50 pm )
ЭНЭ ЭНХБАЯР БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ ГЭЖ ЭНЭ УЛСЫГ БАЛЛАЖ ДУУСДАГГҮЙ ШААР НЭГ БАЙНА АА ЯЛ НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД Л ДЭЭР НЬ НЭМЖ ХЭРЭГ ХИЙЖ БАС ЗҮГЭЭРГҮЙ ШИЙЛЭГДАМБЫГ ЧИРЭЭД ТӨРД Л ГАРЧ ХОР ХИЙХГҮЙ БОЛ НОЙР НЬ ХҮРДЭГГҮЙ БЭРД НЭГ БАЙНА АА БОЛИООСОЙ
-
зочин (February 22, 2016 3:04:10 pm )
ЭЛБЭГДОРЖ ЭВ НЭГДЭЛ БИШ ИХ ХАГАРАЛЫН ҮҮДИЙГ НЭЭЖ БНА.
-
Улс тор судлаач. (February 22, 2016 7:15:46 pm )
АТГ нь Ашиг сонирхолын хуулиар Тухайн албан ташаалд нэр дэвшигчийн урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хянаж, лавлагаа гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх маягын хуулийн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын хуулиар АТГ-т эрх олгогдоогуй юм. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлээ хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байнадаа.Ер АТГ нь дугнэлт биш лавлагаа гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад олгогдсон байдаг. Иймд Ч.Сайханбилэг их л новширч байна даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа юм бол “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж, УИХ-ын сонгуульдаа шамдан ажиллах нь зуйтэй юмдаа. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг одоо олон нийт мэддэг болсондоо.
-
Зочин (February 22, 2016 8:58:38 pm )
Элбэгдорж, Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэж гэж ярьж байсан. Тэгэхлээр Элбэгдорж АН-ынхан улсаа боддоггүй юм байна.
-
Hezee Negen Tsagt Buh Yum il Boldog ! (February 23, 2016 2:34:09 am )
Yag Ogzruulah gehed , Ch.Saihanbileg, S.Bayrtsogt – Ene hoer Erhem iim sonin sanal Tavij baisan sayhan shuu de… Ch.Saihanbileg, S.Bayrtsogt Ene hoer Sanal Tavsan Erhem ” Ashig Sonirholin ” zurchiltei bna shuu !
Ch.Saihanbileg – Bolon AN- namiin Nuhduud – Saihan Hudalch , Hulgaich , Deeremched ! -
old men (February 23, 2016 10:23:18 am )
Enkhbayaraa , ene lkh khiirkheliig zogsookh er zorig , setgel chamd alga uu
-
Зочин (February 23, 2016 12:08:05 pm )
Ард түмэн минь ирэх сонгуулиас өмнө АН-ынхан, Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргахгүй, долларын ханшийг 1350 төгрөг болтол бууруулахгүй бол, ирэх сонгуулиар АН-ын нэг ч гишүүнийг дэмжихгүй сонгохгүй байхыг ард түмэндээ уриалж байна.
13 Comments