antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2016 Comments are off

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан : АРСЛАНДАА УРАМ ХАЙРЛААЧ…

нийтлэсэн Admin

1455880176_11038473_842456065838662_6096717789756533085_nУлсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах тухай мэдээлэл гараад удаагүй байна. Үүнтэй холбоотой олон мянган Монгол бөхдөө хайртай хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байгаа бөгөөд эдний дундаас хамгийн их халаглан харуусч, цаашид бөхийн дэвжээгээ орилгүй улмаар амжилтыг нь улам ахиулах чинхүү хүсэлтэй Хөвсгөл нутгийн унаган хүү УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Facebook хуудсандаа бичсэн сэтгэгдэл онцгой их анхаарал татаж үүнд нь олон зуун Хөвсгөлчүүд, Монголын ард түмэн сэтгэгдлээ бичин үлдээжээ.

 

Тэрээр :

 

“Монгол Улсын арслан нутгийн дүү Х.Мөнхбаатар “Зодог тайлна” гэсэн мэдээллийг хараад бөхөө дээдэлдэг түмнийхээ нэгэн адил өөрийн эрхгүй харамсаж байна. Хүнд бэртэл гэмтлийг сэтгэлийн тэнхээгээр давж, богино хугацаанд амжилтад хүрэхийн сайхныг биеэрээ нотолсон шүү дээ. Энэ удаа ч мөн сэтгэлээ чангалж, бэрхшээлтэй тэмцэж зүлэг ногоон дэвжээнээ цог жавхаа дүүрэн гарах итгэл найдвараа бүү алдаач гэж ах хүний хувьд захимаар байна. Монгол бөх бол дэлхийд ганцхан Монголчуудын өв соёл болохоос хэсэг хүмүүсийн дарамт шахалт, хов живээр шийдэгдэх ёсгүй. Тэгэх тусам Монгол түмнээ илүү олон жил баясгаж, залуу үедээ үлгэрлэж түүхэнд мөрөө үлдээх хэрэгтэй. Нас залуу, бяр хүч хэвээрээ, туршлага арвин болсон шүү дээ. Зүрхээ чагна. Сэтгэлээ чангал. Итгэлийг ав. Монголчууд хэзээ ч чиний талд шүү. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд бадрах болтугай.” хэмээн бичжээ.

 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан :  АРСЛАНДАА УРАМ ХАЙРЛААЧ...

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан :  АРСЛАНДАА УРАМ ХАЙРЛААЧ...

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан :  АРСЛАНДАА УРАМ ХАЙРЛААЧ...

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car