antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 1 comment

Төгрөгийн ханш тогтворжино

нийтлэсэн Admin

Сүүлийн үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч 1400 гараад байна. Валютын ханшийн энэхүү өөрчлөлт, хандлагын талаар Голомт банкны Дэд захирал Г.Ганхуягтай ярилцлаа.

 Сүүлийн үед ам.долларын ханш 1400 гараад байна. Үүний шалтгаан юу вэ?

Валютын ханш бол эрэлт нийлүүлэлт буюу гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг валютаар хийгддэг төлбөр тооцооноос шууд хамааралтай. Манай макро эдийн засаг, гадаад худалдаа, санхүү, валютын зах зээлийг ойлгож дүгнэхэд тийм ч төвөгтэй биш болов уу. Статистик тоо харахад 2011 оны 11 сарын байдлаар экспорт 4.3 тэрбум, импорт 6 тэрбум, худалдааны алдагдал 1.7 тэрбум долларт хүрсэн байна. Ер нь манай улс гадаад худалдаанаас шууд хамааралтай учраас, эдийн засагт гарч байгаа аливаа өөрчлөлтүүд худалдааны балансад шууд тусгалаа өгдөг. Тухайлбал Төрөөс хэрэгжүүлж байгаа иргэдийг орон сууцжуулах, авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүд, мөн түүнчлэн Оюу толгой, Таван толгойн бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжил зэрэг нь барилгын материал, зам барилгын машин механизм, хүнд даацын болон авто тээврийн хэрэгслийн худалдан авах эрэлтийг өдөөсөн. Тухайлбал нийт импортын 60 гаруй хувь нь ийм төрлийн худалдан авалтанд зориулагдсан байх жишээтэй. Хэрэв энэ тоог хасвал манай улсын гадаад худалдаа харьцангуй ашигтай болохыг харж болно. Хамгийн гол нь энэ төрлийн импорт алсдаа уул уурхай олборлох салбарын үйлдвэрлэлийг огцом өсгөх учир үр ашигтай хөрөнгө оруулалт юм.

Нөгөө талаас худалдааны энэхүү алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт голлон санхүүжүүлснээс гадна манай банкуудын санхүүгийн чадавхи дээшилснээр зээл олголт өссөнтэй холбон тайлбарлаж болно.

Удахгүй Цагаан сар болно. Энэ үед доллар, юаний эрэлт нэмэгддэг.  Үүнийг дагаад ханш ахиад өсөх үү?

 Өнөөгийн манай эдийн засаг, гадаад худалдааны эргэлтийг 90-ээд оны үетэй харьцуулахааргүй эрс өөрчлөгдсөн гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Хүнс, хувцас, нэхмэл бүтээгдэхүүний импортын хэрэглээ нийт гадаад худалдааны эргэлтийн ердөө 4 хувьд ч хүрэхгүй, нөгөөтэйгүүр ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн гаралтай экспортын орлого ч нийлбэр дүнгээрээ нийт худалдааны эргэлтийн 4 хувьд ч хүрэхээ больсон. Тиймээс Цагаан сар, ноос ноолуурын үеэр долларын ханш өөрчлөгддөг гэдэг ойлголт байхгүй болсон.

Монголбанкны валютын нөөц ханшийг тогтоон барьж чадах уу?

 Манай төсөв 2011 онд ашигтай гарч байгаа. Банкны систем нөөц хөрөнгө, санхүүгийн чадавхи бэхжсэн, олон улсын үнэлгээний байгууллагуудын үнэлгээ эрс сайжирсан, гадаад худалдаа дан ганц зэсийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралгүй болсон зэрэг 2008, 2009 онтой харьцуулахад макро эдийн засгийн таатай орчин нөхцөл бүрдсэн. Нөгөөтэйгүүр Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц 2009 оны эхэн үеийн 500 гаруй сая ам.доллартай харьцуулахад даруй 5 дахин өссөн учир валютын бодлогоо хэрэгжүүлэхэд төвөгтэй асуудал байхгүй болов уу. Харин Монголбанкнаас одоогийн баримталж байгаа макро эдийн засагт гарч байгаа хөдлөл өөрчлөлттэй уялдуулсан уян хатан бодлого л хамгийн зөв бодлого гэж үзэж байна.

Долларын ханшийн цаашдын ямар хандлага танд ажиглагдаж байна вэ?

Хүн бүр, байгууллага бүр ханшийн талаарх өөр өөрийн дүгнэлт, төсөөлөлтэй байгаа. Харин миний хувьд сар бүр гадаад худалдааны балансыг ажиглах хэрэгтэй гэж үздэг. Мөн түүнчлэн Төв банкнаас инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нөхцөлд бараа үйлчилгээний эрэлтийг хязгаарласан учир өмнө дурьдсан импортын хэрэглээг хумисан гэж үзэж байна. Тиймээс худалдааны баланс энэ оны эхний улирлуудад эерэг үзүүлэлттэй гарах болов уу.

Хамгийн гол нь манай экспортын бараа бүтээгдэхүүний орлого урсгал өртгөө нөхөж байвал Монгол төгрөг үнэ цэнээ урт хугацаанд хадгална гэж үзэх хэрэгтэй.

Харин валютын орох гарах урсгалын түр хугацааны балансын зөрүү нь ханшийг хөдөлгөж байгаа нь худалдааны салбарыг ихээхэн хүнд байдалд оруулж байна. Учир нь энэ салбарын ашгийн марж харьцангуй бага байдагтай холбоотой. Иймээс Төв банк, Засгийн газар, уул уурхай, банк санхүүгийн систем хамтраад богино болон дунд хугацааны валютын эрэлт нийлүүлэлтийг удирдах форвард, свопын зах зээлийг бодитойгоор хэрэгжүүлэх нь зүйтэй.

Нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацааны ханшийн хөдөлгөөнд автаж, актив хөрөнгөө доллар руу өндөр ханштай үед нь хөрвүүлэх нь эрсдэлтэйг санаж байх хэрэгтэй.

Эцэст нь Монгол төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөж өндөр, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь урт хугацаанд актив хөрөнгөө төгрөгөөр тооцож, удирдаж байх нь харьцангуй эрсдэл багатай гэж үзэж байна.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

С.Идэр

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 16, 2012 5:30:37 am )

    une buuraxgui yaxav dee! mongol uls mashinii tatvar nemex surgaar dollaraa gadagsh zooj xomosdold orson yum chin naad banknii teneg batsaanuud chin chenjuuded munguu iluu uneer zaruulaj ashig ungaaj banknii bodlogiig aldagduulaj baina odoo chenjuud n banknii mungunuus ashig ungaadag yumldaa

antalya rent a car