antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2016 1 comment

Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний эрэмбэ буурлаа

нийтлэсэн Admin

1454380866_ed

Олон улсад нэр хүндтэй “Heritage Foundation” байгууллагаас жил бүр гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээ гаргажээ. Энэ жилийн энэхүү жагсаалтад Монгол Улс 100 дугаар байранд орж, өнгөрөгч оныхоос 4 байраар ухарлаа. Шинжээчид Монголын эдийн засаг илүү идэвхтэй болж байгаа ч авлига ноцтой асуудал байсаар байгааг онцолжээ. Мөн “Авлига, хээл хахууль Монголын эдийн засгийн өсөлтөд саад хийж, ноцтой хохирол учруулж байна.

Улстөрийн хөндлөнгийн оролцооны улмаас шүүхийн хараат бус, үр ашиггүй, эмзэг байна. Засгийн газар оюуны өмичнй эрхийг хамгаалсан хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй байна” хэмээжээ. Гэсэн ч Монголын эдийн засаг уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлан илүү орчин үеийн, илүү эрч хүчтэй болж байна. Худалдааны дэглэм нь илүү нээлттэй, зохицуулалтын хүрээ нь илү үр ашигтай болж ирж хувийн хэвшлийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж тэмдэглэжээ. Ямартай ч, 178 орныг хамруулсан “Эийн засгийн индекс-2016” жагсаалтад Монгол Улс 100 дугаарт жагсч эдийн засгийн эрх чөлөөний эрэмбэ нь 4 байраар буурлаа. Тэгвэл энэхүү жагсаалтыг Хонконг тэргүүлж, Хойд Солонгос сүүл мушгижээ.

Төгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (February 02, 2016 4:10:32 pm )

    AN ued sain um duuldah ni bailaa daa.yaj neg 5 sar tesdeg un bilee

antalya rent a car