antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2016 4 comments

Малайзад байгаа монгол охидын дийлэнх нь хар тамхинд донтсон

нийтлэсэн Admin

13

Өнгөрөгч онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотод бэлгийн мөлжлөгт оруулах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг илрүүлэн шалгаж эхэлсэн.

Дээрх хэргийг үйлдсэн гэх этгээдүүд нь өнгөрөгч 2015 оноос эхлэн гурван удаагийн тээвэрлэлтээр 12 эмэгтэйг хил давуулахад зуучилж, зуучлалын хөлсөнд 500 мянгаас хоёр сая орчим төгрөгийн урамшуулал бэлэн авдаг байсан нь тогтоогдсон талаар цагдаагийнхан мэдээлсэн.

Бид 2013 онд Малайз улсад дээрх хууль бус хөдөлмөрт зуучлагдан очоод Монголдоо эргэн ирсэн иргэн Г-тай уулзаж ярилцлаа. /Хүний эрхийг хангах, нэр төрийг хамгаалах үүднээс эх сурвалжийн нэрийг өөрчилсөн болно/

-Энэ ажлын саналыг анх хэнээс хүлээж авсан бэ?

-Миний эртний танил эмэгтэй Малайзад ажиллаж байгаа гэж фэйсбүүкээр хэлсэн. Би ямар ажил хийж байгаа талаар сонирхоход караокед ажиллаж байгаа. Их өндөр цалинтай. Чи хүсвэл энд ирж ажиллаж болно гэсэн. Мөн Малайзыг их гоё газар ажлын зургаан өдөр ажиллаад нэг өдөр амарна гэсэн. Малайз руу гурван сар визгүй зорчдог болохоор ирж очиход амар, чи дуртай цагтаа ирж буцаж болно гэсэн. Тэр эмэгтэйг эртнээс таньдаг байсан болохоор би эргэлзэлгүй зөвшөөрсөн.

-Хэзээ Малайзад очсон бэ?

-Надад 2012 онд ийм санал тавьж байсан. Харин би 2013 оны өвөл очсон.

-Ямар ажил хийж байсан бэ?

-Намайг очиход онгоцны буудал дээрээс өөрөө тосч авсан. Тэгээд тэнд ажилладаг хэдэн монгол охинтой хамт буудалд байрлуулсан. Яг хотын төвдөө нэг караоке байдаг, тэнд ажиллаж байсан. Оройн 9 цагаас үүрийн таван цаг хүртэл ажиллана. Яг есөн цаг гээд л караокедоо очих ёстой. Тэнд ирсэн зочдын ширээнд сууж хамт дуулж, бас архи уух ёстой.

-Таниас өөр монгол эмэгтэй ажиллаж байсан уу?

-Тийм ээ, долоо найман эмэгтэй байгаа. Нэг нь тэр караокенийхээ эзэнтэй суусан. Тэр эмэгтэй гэхдээ ширээнд суудаггүй, зочидтой явдаггүй. Зүгээр л монгол охидыг харж хянаж байдаг. Монголоос гадна Орос, Хятад, Солонгос, Лаос, Вьетнам зэрэг орны охид байдаг.

-Малайзад охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг гэж сонссон?

-Манай караокед тийм юм байгаагүй. Мөнгөний барьцаанд орсон охид л тийм шахалтад ордог.

-Таны хувьд бусдын дарамт шахалтаар бэлгийн харилцаанд орж байсан тохиолдол бий юу?

-Үгүй. Би эндээс визний мөнгөө өөрөө гаргаж очсон юм. Бас багахан мөнгөтэй байсан болохоор буудлын мөнгөө цалин буутал өөрөө төлж байсан учраас би барьцаанд ороогүй. Харин эндээс Малайз явж байгаа охид ихэвчлэн мөнгөний барьцаанд орчихоод эргэж ирж чаддаггүй. Ажлын санал тавьсан хүнээсээ визний мөнгө, буудал, хоолны мөнгө гээд зээлчихээр өөрөө барьцаанд орчихож байгаа юм. Тэгээд л чиний цалин хүрэнхгүй байна. Чи биеэ үнэл гэж тулгадаг. Хамт нэг өрөөнд байсан хүүхэн тийм байдалд орж байсан. Зарим нь өөрөөсөө болж их өрөнд ордог. Тэрнийгээ төлөх гэж биеэ үнэлэх шаардлагатай болно.

-Өөрөөсөө болж өрөнд ордог гэлээ. Жаахан тодруулахгүй юу?

-Тийм ээ. Эндээс очиж байгаа ихэнхи охид ууж шоудах дуртай байдаг. Анх очихдоо л биеэ үнэлэх зорилгоор очдог. Тэнд хар тамхинд донтдог. Өр зээл тавьж, хар тамхиа хэрэглэдэг. Малайзад очоод биеэ үнэлж амьдарч байгаа хүүхнүүд их олон. Бүр арван жил болсон охин ч байдаг. Хар тамхинд нэгэнт орчихоороо тэр зардаг хүмүүсээсээ өр төвьж хэрэглэж байгаад сүүлдээ барьцаалагдаж хүчээр биеийг нь үнэлүүлдэг юм байна лээ.

-Тэгэхээр охид бүсгүйчүүдийг хэн нэгэн хүчээр биеийг нь үнэлүүлдэггүй гэж ойлгох уу?

-Тийм ээ. Хувь хүн өөрөөсөө л шалтгаална. Эндээс анхнаасаа очиж биеэ үнэлэх зорилготой явсан хүүхнүүд хүн хүчилсэн хүчлээгүй биеэ үнэлээд мөнгө олдог. Харин хүчээр биеийг нь үнэлүүлэх тохиолдол бол цөөн. Их мөнгөний барьцаанд орчихсон бол тийм шахалтаар биеэ үнэлж эхэлдэг. Хамгийн аймаар нь тэнд байгаа охид бүгд шахуу хар тамхинд их донтсон байдаг. Биеэ үнэлж олсон мөнгөө хар тамхинд зарцуулдаг болсон эмэгтэй ч байдаг.

-Цалин хэдэн төгрөг байдаг вэ?

-Нэг цаг ширээнд суувал Монгол мөнгөөр 300 орчим мянга төгрөг авна. Үүнээсээ тавин мянган төгрөгийг нь Мадамдаа /охидын харгалзагч гэх эмэгтэй/ өгнө. Нэг шөнө зочидтой явбал сая орчим төгрөг авна. Мөнгөнөөсөө бас Мадамдаа өгөх ёстой байдаг.

-Малайзад хэр удаан байсан бэ?

-Би зургаан сар байсан. Мөнгө олж чадахгүй байсан болохоор визнийхээ мөнгийг цуглуулчихаад буцаж ирсэн. Тэнд удаан байвал ялангуяа мөнгөгүй болоод ирвэл яг хүний барьцаанд орох юм байна гэж бодсон. Малайзууд жижиг биетэй Ази эмэгтэйчүүд их сонирхдог. Тэгээд ширээнд суулгахдаа сонгож суулгадаг болохоор их сонгогдсон эмэгтэй л их мөнгө олох боломжтой байдаг.

-Монгол руугаа буцна гэхэд чинь хэн нэгэн хорьж цагдсан зүйл бий юу?

-Намайг буцахад өөрийнхөө оронд хоёр охин олоод өг, найзүууд руугаа фэйсбүүкээр бичиж дууд гэж байсан. Ер нь тэд нар охидуудыг фэйсбүүкээр  зургийг нь хараад дажгүй хөөрхөн бол энд ирж ажиллахыг санал болгодог. Гэхдээ надад санал болгох найз байгаагүй. Тэгээд ч би өөрийгөө хүнд ийм зүйл хийж Малайзад ширээний хүүхэн хийж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй.

-Анх чамд ажлын санал тавьсан хүнтэйгээ одоо холбоотой байгаа юу?

-Одоо холбогдох шаардлага байхгүй. Гэхдээ тэнд их том сүлжээ бий. Намайг их нарийн юмнуудыг нь яривал хүн явуулж ч магадгүй гэж айж байна. Ерөнхийдөө биднийг энд юу хийж байгааг мэддэг гэж хүнээс дуулсан.

Б.ЦОГ

Эх сурвалж: Medee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • яй (February 02, 2016 4:11:26 pm )

    наадах чинь харин өөрөө явдаг байсан юм бишү сайн мэдээд байх чинь

  • bb (February 02, 2016 4:58:02 pm )

    harin tiin uuru zugergui l bsn bn

  • tseren (February 02, 2016 7:14:14 pm )

    10 жил болсон охин ч гэх шиг мэдрэл муудсан янхан бэ

  • lonhoi (February 03, 2016 2:59:13 am )

    tend ni bailgaach ee

antalya rent a car