Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг дахин батлан даалтад гаргажээ.
Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байсан ч ийнхүү өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргасан байна.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг дахин батлан даалтад гаргажээ. Мөн түүний хэрэгт холбогдон шалгуулж буй БНСУ-ын иргэн иргэн “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өмгөөлөгчийнх нь болон өөр хоёр хүний батлан даалтад өгсөн байна.
Холбоотой мэдээ
-
Mendee (February 01, 2016 1:35:18 pm )
Amraltaa awsiin bhdaa. Mongold Shorond suuh basch tiim hetsvv yumshig ee.
-
Ganbaa (February 01, 2016 1:39:18 pm )
Shuud helhed Batlan daaltand garaj bna gedegchin Amralt awch bna gesen vg zow. Tehdee ter Amralt n zowhon 76 Ologdog gej bgn!
-
zochin (February 01, 2016 4:42:37 pm )
Ene shorond orohguiee battulga bas hariutslaga vvrehgui uugaasaa zohion baiguulalttai idsen luivarchid
3 Comments