
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуульд хамрагдан шоронгоос суллагдсан билээ. Тэрээр Төрөөс хэргийг нь бүр цагаатгаж, уучлал гуйхыг хүсэхээс эхлээд аанай л улстөрөө эхэлсэн билээ.
Тэр ч бүү хэл Ц.Мөнхбаяр “Өнөөдөр бие даан нэр дэвших нь хэцүү болжээ. Тэгэхээр Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцох хэрэгтэй. Хэрвээ журмын нөхөд хүсвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөнө” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн нь шуугиан дагуулж эхэллээ. Хэрвээ Ц.Мөнхбаяр УИХ-д орлоо гэж үзвэл парламентийн танхимд нэг “дээлтэй өвчин”, “тэсрэх бөмбөг” оруулж ирлээ л гэсэн үг хэмээн хошигнох болжээ.
Энэ мэт эмоци ч гэх юм уу, шизо ч гэх юм уу сэтгэгцийн өөр түвшингийн хүн улстөрд яагаад ч зохицохгүй хэмээн зарим нэг нь ярьж байна. Юутай ч Төр түмэн нүдтэй учраас нэгэнтээ Төрийн ордны хашаанд тэсрэх бөмбөг тавьж, буун дуу гаргаж байсан Ц.Мөнхбаяр их улстөрд орох тухай байр сууриа илэрхийлжээ. Гэтэл нөгөө талаас Ц.Мөнхбаяр бол эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж чадах ганц хүн УИХ-д өрсөлдөх нь зөв гэх хүмүүс ч цөөнгүй.
А.Гал
Холбоотой мэдээ
-
yag zao (January 29, 2016 12:47:08 pm )
yagaad bolohgui gej
-
Сүхээ (January 29, 2016 1:27:43 pm )
Энэ хүнийг нэр дэвшихэд бүгд айж байгаа биз дээ.Муусайн цөөврүүд.
-
kkk (January 29, 2016 1:38:27 pm )
humuus eniig ner dewshvel demjij tenegteh bhdaa. yag adilhan ylgaagui yumnuud. humuus aliwaa yumand amaehan huurtagdah yumaa. heterhii tuilshramtgai shuu
-
Zochin (January 29, 2016 1:55:50 pm )
Bas neg diplomgui hutgan uimuulegch tur busniulagch garch irvel mongol uls suireed duusah biz
-
MGL (January 29, 2016 3:53:23 pm )
УИХ-танхим гудамж, малын билчээр биш байльтай.
-
эдийн засагч (January 29, 2016 3:55:06 pm )
Өрсөлдөөд үз, амжилт
6 Comments