antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 1 comment

ТӨРИЙН БАНК, ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

нийтлэсэн Admin

hurd

Солонгост байгаа Монголчууддаа нэгэн сайхан мэдээг дуулгая. Гал бичин жилийн сар шинийн баяраар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, Төрийн банкнаас Монголын рок поп урлагийн амьд домог Хурдхамтлагтай хамтран 2-р сарын 7, 8-ны өдрүүдэд Сөүл хотноо харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд Солонгос дахь Төрийн банкны мэргэжилтнүүд тэр болгон банкны үйлчилгээг авч амждаггүй Солонгост суугаа иргэддээ зориулж, Явуулын банкны үйлчилгээг хүргэх, цахим банкны үйлчилгээнд бүртгэх, мэдээлэл зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулахаас гадна “Хурд” хамтлагтай хамтран үйл ажиллагааны үеэр азтай хадгаламж эзэмшигч тодруулах, супер азтай харилцагч нарт Хурд хамтлагийн алтан пянз бэлэглэх, шилдэг тоглолтуудын зурагтай гарын үсэгтэй плакат, тэмдэг, сувинер гардуулах гэх мэт олон олон гайхалтай бэлгүүдийг задлах юм байна.

Та бүхнийг “Хурд” хамтлагтайгаа Сар шинийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

Холбогдох мэдээллийг Солонгос дахь мэргэжилтэн 010-7485-1881, 010-5628-7028, 010-4055-0976 дугаараас аваарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 29, 2016 2:44:20 pm )

    Яасан их заль , яасан илїїдэл мєнгє вэ…

antalya rent a car