antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 15 comments

Ц.Элбэгдорж: Монгол Улс бүтээлчээр Засагтайгаа хариуцлага тооцдог болно

нийтлэсэн Admin
dd_0

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр “Албан тушаалтнуудаас хариуцлага асуух ёстой. Засаг, Ерөнхий сайдаас хариуцлага асуух нь зөв. Гэхдээ энэ асуудал иж бүрэн байх ёстой. Өнөөдрийн хуралдаан ирц онцгой сайн байгаа  учир цаашид ийм асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт санал хэлье. Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар сольдог болох хэрэгтэй. Өмнөх Ерөнхий сайдыг унагаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардгаа больё. Ийм зарчмыг дэлхийн нийтээр бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Олон орон яг ийм зарчмаар Засаг, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог.

19 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдад хариуцлага тооцож болно. Харин ингэхдээ дараагийн сайдын нэрийг л хамт оруулж ирж байх хэрэгтэй. Өмнөхөө унагах бус дараагийн сайдыг томилох талаар санал хурааж баймаар байна. Төрийн ажил тасалдалгүй залгамж чанартай байх ёстой.

Үндсэн хуулийн зарчмаа барьж, Засгийн газар, УИХ-ын  дэгийн хуульд өөрчлөлт оруулъя. УИХ бол ард түмний төлөөлөл. Хамгийн том хариуцлагыг ард түмэн сонгуулиар шийддэг. Ард түмнийг төлөөлж УИХ Засагтай хариуцлага тооцдог. Өнөөдөр энэ хуралдаанаас гарахдаа Монгол Улс бүтээлчээр Засагтайгаа хариуцлага тооцдог боллоо гэсэн мессежийг түгээх ёстой. Энэ хуучин жишгийг одооны санал хураалтаараа цэг тавья. Ард түмэндээ итгэл өгье.

Та бүхний хэлсэн зүйлсэд хүндэтгэлтэй хандаж байя. Шүүмжлэл хэлэх эрх гишүүдэд нээлттэй. Гэхдээ бүтээлчээр хамтарч ажиллая гэсэн санал хэлэх  байна” гэлээ.

Н.Гантуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Mal (January 29, 2016 12:03:43 pm )

    Saikhan shaaj ogch bnlee Ta! Gadagshaa zugaalj zugaalj ircheed.

  • Anonymous (January 29, 2016 2:21:03 pm )

    sargai

  • уншигч (January 29, 2016 2:29:22 pm )

    хариуцлага тооцдог болно гэж хичнээн ч их, хэдэн жил ярив, хаана байна тэр чинь. худал сайхан чалчиж, харийн орон хэсэхээс өөр юу ч хийгээгүй ш дээ.

  • Anonymous (January 29, 2016 2:47:57 pm )

    ASEMES YU HOJIH VE HELED OGOCH HUZUGUI TSAHIA

  • Anonymous (January 29, 2016 2:49:12 pm )

    CHINI NUTS AMRAG SHUGCH CHIN DAVARCH BAIGA SHU TUNDE HELEREI

  • зочин (January 29, 2016 4:01:02 pm )

    битгий хуцаад бай. ингэж илий балай юм ярихаа боль. цаана чинь ард түмэн бид сөхөрч уналаа.

    • loip (January 31, 2016 12:25:19 am )

      harin tiim

  • Anonymous (January 29, 2016 6:12:59 pm )

    АНУ иин Каплаагаас татварын мөнгө авч АСЕМ-ийн хурлаа хий эрхэм шударга ерөхийлөгчөө ард түмэн ядуурч та нар таргалж байна шүү

  • Anonymous (January 29, 2016 8:43:00 pm )

    Nusan buu

  • Bataa (January 29, 2016 10:14:11 pm )

    Hudlaa yarihaa bolildoo ard tumen teneg bish shdee dandaa medemhii tsarah hudlaa yarih yum

  • Bataa (January 29, 2016 10:16:54 pm )

    Elbegdorjiin tolgoig durtaiya haga tsohihson

  • altaabaatar (January 30, 2016 9:29:36 am )

    ENE HUN NASAARAA IREEDUI TSAG DEER YUM YARLAADAA

  • mongol (January 30, 2016 10:39:40 am )

    xelsen ug chin uned xurexee boliood udaj bna shuu yoronxiilogch guai.amia aldsan baigal xamgaalagch zaluugiin talaar yadaj neg udaa ch bolov gan xiigeech.mongoloo gesen xund ix durgui yumaa daa

  • loip (January 31, 2016 12:16:20 am )

    hudal yariad l

  • Anonymous (January 31, 2016 9:11:28 pm )

    Buteelcheer hariutslaga tootsono gej yamar yum baidag yum?! Shal hudlaa buraad l. Ter ogtsruulah gej baisan Oyu Tolgoin asuudlaar neg ch ug helehgui guldiigeed l!

antalya rent a car