antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 4 comments

Дэлхийн зах зээлийн үнэ 45-60 хоногийн дараа үйлчилнэ

нийтлэсэн Admin

1-29-4_700x700Д.ОЮУНЧИМЭГ

Баруун, зүүн аймгийн шатахууны үнийг төвийн бүстэй ойролцоо төвшинд хүргэхээр өнгөрсөн оны сүүлчээр баруун тав, зүүн гурван аймагт нээлт хийсэн. Энэ ажил Увс аймгаас эхлэн Баян-Өлгий, Ховд аймгийн шатахууны үнэ 280-400 төгрөгөөр буурч нутгийн олныг баясгав.

Түүнчлэн зүүн гурван аймгийнхан ч шатахууны үнийн бууралтыг алга ташин хүлээж авсан юм. Энэ үед бүргэд далавчаа дэвж буйтай зүйрлэж байсан. Тэрхүү дэлгэсэн далавч, төв болон говь, хангайн бүсийнхний шатахууны үнийг бууруулах эхлэл байлаа. Дээрх бүсүүдэд шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буурсан нь цагаан сарын өмнө иргэдийнхээ халаасанд үлдэх мөнгөний хэмжээг нэмэх боломжийг олгож байна хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид онцолсон юм. Дорноговь аймгийн иргэн Т.Өлзийбаяр “Шатахууны үнэ буурч байгаа нь сайн хэрэг. 100 литр бензинээс 15 мянган төгрөг хэмнэж байна. Энэ мөнгөөр гурван боодол өвс авна. Цаг хэцүү байгаа ч төр засаг иргэд, ард түмэн рүүгээ чиглэсэн дорвитой арга хэмжээ авч байгаад баяртай байна” гэв. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа нь манай улсад нөлөөлөх учиртай хэмээсэн ч шалтгаалах хүчин зүйл байгааг албаныхан хэллээ. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн зах зээл дээр борлуулж байсан үнэ өдгөө бидний жижиглэнгээр авч байгаа бензиний үнэ аж. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчид худалдаж авах захиалга өгнө. Түүний дараа тээвэрлэлтээ хийнэ. Энэ үйл явц 45-60 хоног үргэлжилдэг байна. Тиймээс арван­нэг­дүгээр сард буурсан газрын тосны үнэ өдгөө шатахууны үнийг бууруулах боломжийг олгожээ. Өнгөрсөн онд шатахууны онцгой албан татвараас 270 тэрбум, албан татвараас 10 тэрбум, гаалийн албан татвараас 30 тэрбум төгрөг болон НӨАТ-аас 160 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс хэлбэрээр ард түмэндээ олгож буйг Газрын тосны газрын дарга Г.Өлзий­бүрэн хэлсэн юм. Энэ нь шатахуун импортлогчдын төсөвт төвлөрүүлсэн мөнгийг шууд бус хэлбэрээр ард түмэнд хүргэсэн явдал. Харин өдгөөгийн авч хэрэг­жүүлж буй бодлого нь хүмүүст шууд хүрнэ хэмээв.

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 2014 оны наймдугаар сараас эхлэн унаж эхэлсэн юм. Тиймээс өнгөрсөн оны нэгдүгээр сард шатахууны онцгой албан татвар “0” байсныг 265 мянган төгрөг болгосон байдаг. Түүнчлэн хоёрдугаар са­раас шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг таван хувь болгож нэмэг­дүүлсэн юм. Зах зээлийн үнэ буурч байсан учраас хязгаар аймгуудынхаа үнийг төвийн бүстэй дүйцүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Импортлогч компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон ажил болсныг тэд онцолсон юм. Тухайлбал, онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Мөн шатахуун импортлогчидтой хийсэн хэлэлцээ амжилттай болсны үр дүн хэмээн Уул уурхайн яамны газрын дарга Л.Раднаасүрэн хэллээ.

Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ эрчимтэй буурч байгаа ч цаашдаа өсөх хандлага ажиглагдаж байгааг олон улсын судлаачид хэлж буй. Буурч байгаа үед шатахууны бууруулсан үнэ болон нэмэгдүүлсэн татварын хэмжээг өсөх үед нь хэрхэх вэ гэдгийг бодох учиртай. 10 хоногийн өмнө нэг баррель нь 28 ам.доллартай тэнцэж байсан газрын тос өчигдөр 33 ам.долларт хүрчээ.

Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг байна. Харин шатахууны үнэ буурснаар 10-15 тэрбум төгрөг хувь хүний халаасанд үлдэнэ. Шатахууны онцгой албан татварыг тэглэн шатахууны үнийг дахин бууруулах боломжтой хэмээн зарим хүмүүс судалгааны дүн танилцуулсан. Гэхдээ төсөвт төвлөрөх мөнгө эрс буурна хэмээн албаныхан хэлсэн. Энэ хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгоход бэрхшээл тулгарах юм. Тий­мээс дэлхийн зах зээлийн үнийг дан ганц төсөвт эс бөгөөс хүмүүсийн халаасанд үлдээнэ гэдэг нь тийм ч оновч­той шийдэл биш. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх шийдвэр нь өдгөөгийн хэрэгжүүлж буй бодлого болж буй юм.

1-29-4a1_700x700

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан учраас эхний удаад шатахуунаас авах дөрвөн төрлийн татварыг нэмсэн. Харин дараагийн алхам нь шатахууны үнийг бууруулан иргэдэд шууд хүртэх ашиг, орлого болгожээ.

Зууны мэдээ  сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 29, 2016 10:42:18 am )

    Kkk

  • Anonymous (January 29, 2016 10:49:03 am )

    Unee nemeh bolhoor delhiin hanshtai hol niilej boldog buurah bolhoor jujigleh yumaa shudraga ørsøldøøniig hynan zohitsuulah gazar ajilaa hiildee oligopol zah zeeliig hynamaar bna

  • зочин (January 29, 2016 11:38:02 am )

    Монгол улс 100-120 сая долларт шатахуунаа гадаадаас авдаг байсан. Нефтийн үнэ буурч 34-37ам. доллар болсон одоо үед дээд тал нь 30-40 сая доллар зарцуулж байгаа. Зөрүү 60-80 сая ам.долларыг Засгийн газар, шатахуун түгээх компаниуд хуваан авч байгаа шүүдээ. Засгийн газрын Монголын ард түмний амыг таглаж байгаа ганц үг нь “энэ зөрүүнээс халамжийн мөнгийг богодог”. Гэтэл энэ үгээр таглан ард нь тансаг зэрэглэлийн автомашин худалдан авч гаалийн татваргүйгээр оруулж ирж байгаа. Дараа нь тэр их үнэтэй машинууд яах вэ? Мэдээж төрд сууж байгаа эрх мэдэлтнүүд хямдхаан худалдаж авсан дүр эсгээд хувьдаа авна. Зүгээр л логикоор бодоход л биднээс жилд 60-80 сая долларыг бензиний үнийн зөрүү дээрээс идчихэж л байгаа байхгүй юу. Монгол улсын санд мөнгө олох арга мэдэхдээ муу мөртлөө хүнээс мөнгө салгахдаа их сайн ажиллана шүү толгойнууд нь. яасан харласан дотортой хүмүүс вэ Бурханы шийтгэл хүлээмэрүүд

  • ард (January 29, 2016 3:00:12 pm )

    НЭМЭХДЭЭ ӨДӨР ХАСАХДАА ЖИЛД ЭНЭ ӨЛЗИЙБҮРЭН ЖИГЖИД ГЭЖ БАС НЭГ АРД ОЛНЫГ ДЭЭРЭМДЭЭД ХУДАЛАА СОЛИОРСОН ҮЛ БҮТЭХ ЭЭРЧ МУУРСАН ХУ Ж АА НАР УУ ТА НАР Л МОНГОЛЫГ САМАРЧ БАЙНА ШҮҮ

antalya rent a car