antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 13 comments

“Скай Медиа” төхөөрөмжийн удирдлагаа 55 мянган төгрөгөөр шахаж хэрэглэгчдийг хохироож байна

нийтлэсэн Admin

ca093aee5df16ff99329aea85b500223

Интернетийн компаниудын талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт “Юнивишн” маш өндөр үнэтэй бөгөөд интернэтийн хурд муу зэрэг нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. Юнителийн охин компани болох Юнивишн нь Монголд анх удаа Iptv, Интернэт, Суурин утсыг хослуулан, гурвалсан үйл­чилгээг нэвтрүүлэгч гэдгээрээ хэрэглэгчдийг татаж чадсан ч бизнес нь хөл дээрээ зогссоны дараагаар ийнхүү хэрэглэгчидийн эрх ашгийг бодохоо больсон юм.

Юнивишний нэр хүнд цахим ертөнцөөр “навс” унаж байх зуурт “Скай Медиа” компани овсгоотойгоор компанийхаа үнэгүй Пи-Арыг хийж, чамгүй хэрэглэгчийг татжээ. Гэхдээ тэд дахин шинэ тоног төхөөрөмж оруулж, ирэх нэрийдлээр хуучин хэрэглэгчидээ мөн л хохироож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл одоогоор айлуудад суурилуулсан байгаа төхөөрөмжнийх нь удирдлага амархан эвдэрдэг аж. Танай удирдлага амархан эвдэрчихээд байх юм. Хаанаас худалдаж авах вэ гэсэн хэрэглэгчийн асуултанд Скай Медиагийн оператор ингэж хариулжээ “Өмнө зарагдаж байсан төхөөрөмжийн удирдлага нөөц дууссан. Шинэ төхөөрөмж худалдаж авах хэрэгтэй. Шинэ төхөөрөмжийн үнэ 55 мянга” гэжээ.

Төхөөрөмжийн удирдлага эвдэрсэн тохиолдолд Скай медиаг ашиглах боломжгүй учир запас удирдлага байхгүйн төлөө хэрэглэгч дахин шинэ төхөөрөмж авах ёстой болох юм байна. Аливаа тоног төхөөрөмж, машин техник, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж, худалдаалж буй компаниуд түүний сэлбэг болон дагалдах жижиг хэрэгслийг заавал үйлдвэрлэж, зөөж зах зээлд нийлүүлэх хууль дүрэм бий.

Уг нь өнгөрсөн жил Скай медиагийн удирдлага зарагдаж байсан ч өнөө жил ийнхүү “зарахгүй, байхгүй” хэмээн хэрэглэгчдийг зовоож байгаа юм байна. Тиймээс хямралын үед илүү ашиг олох арга мэх хайж, иргэдийг хохироож байж болзошгүй “Скай Медиа”-г Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох газрууд анхааралдаа авах биз ээ.

Н.Ганаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • wewq (January 28, 2016 4:46:09 pm )

    hogiin gazar bee

  • ЗОЧИН (January 28, 2016 5:26:25 pm )

    МАНАЙХ ЯАХААРАА ИНГЭЖ АШИГ ОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМАГ ЮМАА ЗОЛИОСОЛЖ ҮХЭХИЙН НААГУУР БОЛДОГ БАЙНА АА.

  • shur (January 28, 2016 5:44:26 pm )

    boliosoi shunaltai nowsh we

  • зочин (January 28, 2016 6:11:43 pm )

    ажиллаж байсан төхөөрөмжөө хаалгаад өөр байранд нүүж ороод 2 зурагтанд холбуулъя гэхэд шинэ төхөөрөмж ав хуучин нь болохгүй 65000 гэж байгаа юм скай медиа шулж дуусахгүй юм аа

  • irgen (January 28, 2016 6:31:39 pm )

    ene unen shuu

  • Зочин (January 28, 2016 6:43:38 pm )

    Хунийг шулахаас еер зуйл хийчихэж чадахгуй адгийн новшнууд гэж эднийг, тодотговол скай медиа” болон юнивижн хоерыг хэлнэ!!!

  • Anonymous (January 28, 2016 6:48:21 pm )

    Hutslaa l bna

  • ЗОЧИН (January 28, 2016 8:13:53 pm )

    ЭНЭ АРАЙ ДАВАРСАН ЮМ АА

  • зочин (January 28, 2016 8:58:28 pm )

    төхөөрөмж уул нь үнэгүй байх ёстой хэрэглэгч тэр төхөөрөмжийг ашиглаж телевиз энэ тэр үзэж байгаа нь төлвөртэй байх ёстой манайхан жинхэнэ нугалагч нар

  • Anonymous (January 28, 2016 9:24:52 pm )

    uudneesee ehleed hariltsaany soyolgui gazar baina lee

  • zochin (January 29, 2016 1:22:01 am )

    Skaimedia internet hurd mash udaan 76769000 ruu utasdahaar utsaa awdaggui hariutslagagui fazar bdag shuu

  • dorj (January 29, 2016 7:49:53 am )

    Mash hetsuu tobog udaj baina.Tohooronjiin udirdlaga oruuij irehiig schaardaj baina. Orsoldoonii gazriinhan anhaar

  • suu (January 29, 2016 8:06:30 am )

    skaimedia suuliin ued ingeed baidag bolson bnlee.dahiad tuhuurumj shineer av geed ter 55000 tug unen mungu oloh geed yadchih yumaa.bugdeeree gereegee tsutsluul taarna.

antalya rent a car