antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 12 comments

“Худлаа ярихаа л байчих л даа, Ч.Сайханбилэг ээ…”

нийтлэсэн Admin

7eb655fc2765f81foriginal

        Энэ долоон хоногийн улс төрийн “онцлох” хүнээр “Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг тодорч байна. Энэ нь түүний огцрох эс огцрохтой огт холбоогүй. Өнөөдөр тэрбээр Монгол Улсын “хамгийн худалч хүн”-ээр тодорч байх шиг. Сошиал орчин тэр чигээрээ түүний худалчийг гайхаж байна. “Цалин нэмнэ”, “Татвар нэмэхгүй”, “Ам.долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангаруулна” гэж ярьсан яриандаа ороогдоод “боож үхдэг” дээрээ явж байгаа сурагтай. Энэ шархан дээр нь Г.Уянга гишүүн ахиухан давс асгаж байгаад үрж орхисон нь Ерөнхий сайдыг маань бүр ч нурмайлгаад авлаа. Бүр сүүлдээ цэцэрлэгийн хүүхэд ааваасаа “Ааваа, Ерөнхий сайд гэдэг чинь худалч хүнийг хэлдэг юм уу” гэж асуусан тухай дам яриа явж байх юм. Хэзээний ч билээ, юуны ч билээ байнгын хорооны хурал дээр С.Ганбаатар гишүүн “Ерөнхий сайд гэдэг мөн ч том албан тушаалыг Ч.Сайханбилэг даан ч жижигрүүлж байна даа” гэдэг үг л үнэн болж таарлаа. Гэхдээ С.Ганбаатар гишүүн бас өөрөө ч тийм “ариухан” хүн биш бололтой.

“Ийгл” телевизийн “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт орохдоо сандарч байгаагүйгээрээ сандарч байгаа харагдсан. Анх Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход С.Ганбаатар тун ч ширүүхэн шүүмжилж байсан. Улмаар С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоход ч мөн адил ширүүлж л байлаа. Үүнээс үүдэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Ганбаатар гэсэн гурвалжин хэрүүл болж байсан бол Г.Уянга гишүүн нэмэгдсэнээр дөрвөлжин хэрүүл болсон. Дээрээс нь МАН, АН нэмэгдээд дөрвөлжин байтугай хэрүүл болох шинжтэй байна. Үнэн хэрэгтээ өдрийн хоолоо яая гэж байгаа ард түмэнд улстөрчдийн гурвалжин, дөрвөлжин хэрүүл огт хамаагүй. Өндөр хөгжилтэй улс оронд бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө нэрийг мэдэхгүй байх жишээтэй. Гэтэл манайх эсрэгээрээ… Ерөнхий сайд, Ерөнхийлөгч л болбол жинхэнэ утгаараа од болдог гэж байгаа. Өнөөдрийн хувьд Ч.Сайханбилэг Монгол Улсад жинхэнэ утгаараа од болж байна. Ам.долларын ханшийг сулруулж, төгрөгийн ханшийг чангаруулна гэсэн түүний амлалтад ард түмэн итгэсэн. Одоо итгэл алдарч байна. Түүнийг Ерөнхий сайд байх хугацаанд ам.долларын ханш нэг төгрөг байтугай нэг мөнгөөр ч буурсангүй. Улам л өссөөр, одоо бүр 2003 төгрөгтэй тэнцэж буй. Үүнийгээ дагаад эзэн хааны хөрөгтэй төгрөгийн ханш суларсаар…

Ард түмэн одоо Ч.Сайханбилэгээс ам асуух цаг болсон. Эс бөгөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ийгл” телевизийн “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт оролцож С.Ганбаатар гишүүн шиг хамаг үнэнээ тоочих хэрэгтэй. Үнэхээр л Ерөнхий сайдын алба хашихад мэдлэг чадвар нь дутаад байгаа юм бол сайн дураараа огцорчихож бас болно. Гэхдээ л амь нэгтэй хоёр анд /Ч.Сайханбилэг, С.Баярцогт/ эх орон, ард түмэн хамаагүй. Өөрсдөө л хөлжиж байвал бусад нь хамаагүй гэсэн ахархан бодолтой явдаг нь харамсалтай. Дээрх хоёр андын туйлын хүсэл нь Тавантолгой төслийг хөдөлгөж тэндээсээ хэдэн төгрөг хусчих санаатай явдаг хэмээн шаргал ордныхон сэм ярилцах юм билээ. Үнэн худлыг нь мань мэт нь яаж мэдэх вэ, ямар толгой дотор нь ороод үзчихсэн биш. “Гэхдээ л хүний эрээн дотроо, могойн эрээ гаднаа” гэдэг үг бий дээ. Цаашилбал С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюутолгойг хөдөлгөж дөнгөсөн нөхөр. Одоо бол хамгийн ойрын “анд” нь Ерөнхий сайд байхад Тавантолгойг тавьж туучихад нэг их гайхаад байх зүйлгүй. Хамгийн гол нь Ч.Сайханбилэг огцорчихгүй л бол шүү дээ. Эцэст нь Ерөнхий сайдад өгөх нэг зөвлөгөө байна аа. “Худлаа ярихаа л байчих л даа, Ч.Сайханбилэг ээ…”

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Судлаач. (January 28, 2016 4:24:55 pm )

    газар бурэн бурэлдэхуунээрээ огцордог хэдии ч, та бухний зохион байгуулалт, уран ухаанаас хамаарч зовхон Еронхий сайд аа сольж, бусад сайд нараа буцаагаад томилж болдогыг омно Ж.Наранцацралтын засгийн газрын уед бид хэрэглэж байсан тул тэр жишгээр Ч.Сайханбилэгийгээ оорчилж, бусдыг нь буцаагаад томилох замаар олон нийтэд хариуцлага тооцсон болж харагдах нь зуйтэй байна шуу. Туунээс биш “Сайд нарыг томилоход МАН-аас саад болсоор сонгуультай золгож, АН-ын нэр хунд унана” гэж узээд, гарцаагуй алдаа хийсэн хунийг хайцаалснаар авч улдэх юм бол АН-ын нэр хунд туунээс ч илуу унаж, шавар шалбаагтай бутэн хутгалдаж, энэ инерцээрээ явсаар сонгуультай золгож, нам УИХ-ын сонгуульд зовхон булэг байгуулах тодий суудал авч, сонгуулийн дараа нам “Хамтарсан засагт орж чадахгуй” шахагдан улдэж, буруу гаа бие биеруугээ чихэж, баларч суйрэх тул та бухэн дотороосоо элдэв муу нэр зуугээгуй, арай цэвэр гэсэн хэн нэгийгээ Еронхий сайд болгож, сонгуульдаа нэр цэвэр орж, Ч.Сайханбилэгийгээ оорчлох арга хэмжээ авмаар байна шуу.

  • ард (January 28, 2016 4:36:24 pm )

    Ерөөсөө л их хуралыг огцоруулаад хурдан сонгууль явуулбал яасан юм бэ заавал 7н сарйг хүлээх хэрэг байгаа юм уу

  • зочин (January 28, 2016 4:49:57 pm )

    З.Энхболд ч Сайханбилэгээр мөн ч тоглож чадаж байна даа. З.Энхболд оо чи өөрөө щерөнхий сайд болоод үзээ ч

  • ХҮН (January 28, 2016 5:17:28 pm )

    ЭНЭ САЙХАНБИЛЭГ ИНГЭЖ УЛС ТӨР ЛҮҮ ОРЖ МӨНГӨ ХУСАХ ГЭЖ ЗҮДЭРЧ БУЛАЙ БОЛЖ БАЙХААР СУВГАА БИТГИЙ СОЛИОРОЙ ХҮМҮҮС ЭЭ ГЭЭД Л ОРИЛООД БАЙЖ БАЙХГҮЙ ДЭЭ ХӨӨРХИЙ

  • Загар (January 28, 2016 5:25:11 pm )

    Талхны үнэ нэмэгдвэл зөрүүг нь өгнө гээд шоудаж бсан нөхөр шүү дээ…Төр барьж бгаа хүмүүс нь худлаа яриад бхаар үнэн ярьдаг хүн олдохгүй болох бхдаа.

  • zochin (January 28, 2016 6:15:54 pm )

    Shidliin zasgiin gazar

  • Зочин (January 28, 2016 7:02:41 pm )

    Ардчилсан нам 2012 оны сонгуулиар ялалт байгуулж гарч ирчихээд эргээд сонгогчид руугаа нулимж байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдаж, өргөн хэрэглээний барааны үнэ гаарч, валютын ханш, инфляци тэнгэрт хадаж, өр ширэнд баригдсан улс болж хувирлаа. Бизнесийг боомилж, татварын дарамт шахалт үзүүлж, “том” дуугарсан нэгнийг нь шалгана, тагнана, чагнана гэж айлган сүрдүүлдэг хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэх тодотголтой орны ардчилсан бус иргэд болжээ, бид. АН төрийн эрхэнд гараад олон хууль, тогтоолын төсөл баталсан. Үүнийгээ өөрсдийн болон бүлэг, фракцын эрх ашигт нийцүүлэн эргээд өөрчлөлт оруулах нь өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болчихоод байна. Эрх ашигт нийцэхгүй бол засгаа огцруулна гэж айлгах, сүрдүүлэхийн хооронд хөлөө жийлцэх. Тэд 1996 онд олонх болохдоо ч ийм байдалтай дөрвөн оныг үдсэн. Үүний үр дүнд ард иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг гэх эмзэг эдийнхээ уяа цулбуурыг суль тавьж, цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болж байлаа. Энэ үеэс л Ардчилсан нам эрх барьж байх үедээ засгаа татаж унагадаг бичигдээгүй моод дэлгэрүүлсэн. Нэг ёсондоо нам доторх фракциуд нь хөлөө жийлцэж, албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэлцэж, эцэстээ улстөрийн бохир арга хэрэглэж засгаа огцруулдаг болоод буй. АН-ын түүхэнд одоогоор хамгийн удаан ажилласан Засгийн газар нь шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн удирдсан кабинет байв. Тэрээр хоёр жил гурван сар гаруйн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаад огцорсон. Харамсалтай нь, энэ хугацаанд Монгол Улсын 1990-2012 оны хугацаанд тавьснаас ч их хэмжээний өр тавьж, түүнийгээ хэрэгтэй хэрэггүй зүйлд цацаж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, өрөнд бариулсан гэдгийг амтай болгон ярьдаг болжээ. Түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах байх үед олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, Самурай” бонд арилжиж 2 тэрбум ам.доллар олсноо гарын салаагаараа урсгачихсан. Энэ балгаас болоод Монгол улс дааж давшгүй өр ширэнд баригдаад сууж байна. Зөвхөн энэ бондуудын хүүнд жилдээ 100 гаруй сургууль, цэцэрлэг барих мөнгө төлж байх. Энэ өрүүдээс гадна Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг төлөх хугацаа хаяанд тулчихаад байхад хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй өрийг өрөөр санхүүжүүлэх ядруухан арга эрэлхийлж сууна, АН-ынхан. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр улсын өрийн хэмжээ ДНБ-ий хоёр хувиа хэтрэхгүй байна гэж Төсвйин тогтвортой байдлын тухай хуулиараа хуульчилж өгсөн хэр нь үүнийгээ дахиад өөрчилчихлөө. Өөрөөр хэлбэл, улсын өрийн хэмжээг ДНБ-ий дөрвөн хувьд хүргэх замаар, төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг хасаж, баталсан. Ингэснээр Засгийн газар дахин нэг тэрбум ам.долларын бонд гаргаж өмнөх өрийнхөө хугацааг сунгах арга саам эрэлхийлж байгаа нь маргашгүй үнэн. Улс орны хувь заяатай холбоотой ийм асуудал хоолой дээр тулчихаад байхад сөрөг хүчинтэйгээ хамтарч байгуулсан Засгийн газрынхаа хамтарсан гэрээний биелэлтийн талаар ярих цаг болсон хэмээн АН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байх юм. Угтаа бол үлдэж буй жил хүрэхгүй хугацаандаа засгаа тогтвортой ажиллуулж, хүндрэлээс гарах тухай үе шаттай ажил хиймээрсэн. Гэтэл тэдэнд үүнээс илүүтэй Засгийн газар сайн, муу ажиллаж байна гэж дүгнэж, цэгнэх нь чухал аж. Валютын ханшаа бууруулж, олон төрлийн татвараа багасгаж, эдийн засгаа тэтгэх зөв аргыг олж, иргэн рүүгээ чиглэсэн олон ажлыг жилийн хугацаанд хийх нь улсаа, ард иргэдээ бодсон үйл хэрэг байтал АН олонхиороо түрүү барин олон хууль, тогтоолын төслийг гацааж байна. Мэдээж сөрөг хүчин болж ажиллаж буй МАН-д ч алдаа дутагдал бий. Гэхдээ тэд олон хуулийн төсөл дээр санал хүрэхгүй хүчин мөхөсдөж байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэх “бор шувуу” хэдийнэ саарал ордонд нисч эхэлсэн. Үүнийг батлах гэж буй мэт АН-ын бүлгийн дарга “МАН-тай байгуулсан гэрээг ярих цаг болсон. Энэ асуудлыг намын гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ы хурлаар авч хэлэлцэнэ” гэсэн нь гал дээр тос нэмсэн явдал байв. Үүнд эгдүүцсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. Энэ бол АН-ын ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-ынхан өөрсдөө гацааж байгаа” хэмээн мэдэгдэл хийв. Үүнийг хоёр намын холбогдох албан тушаалтан хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж буй байдаг л зүйл гэж бодоод өнгөрье. Гагцхүү энэ улстөржилт даамжирч, төрийн ажил цалгардаж түмний амьдралд саад гарах ёсгүй юм. Улс орны хувь заяаг залж яваа АН-ын гаргах шийдвэрээс иргэдийн аж амьдрал шалтгаалах учир эдийн засгийн зөв бодлого явуулж, хүндрэлийг даван туулах хөтөлбөрөө урагшлуулах ёстой байтал УИХ-аар хэлэлцэж буй томоохон төслүүдэд хаалт боолт хийж буй тэднийг ойлгоход төвөгтэй байна. 17 хувийн эдийн засгийн өсөлт, 1300 гаруй төгрөгийн ханштай байсан ам.долларын ханш одоо 2000 давж, төгрөгийн ханш 40 орчим хувиар суларч, өр ширэндээ баригдаж, гадаад нэр хүнд навс унагаснийхаа төлөө АН хангалтгүй дүн авахаар байна. Бизнес эрхлэгчид татварын дарамт шахалт, хяналт шалгалтаас үүдэж, АН-д итгэл алдарсныг энэ удаа дурьдах нь илүүц биз.

  • ЗОЧИН (January 28, 2016 8:22:20 pm )

    Ардчисан нам хийсэн зүйлтэй хэлэх үгтэй шүү нөгөө намуудад бид боломж олгоогүй гэж үү одоо бол сонгуулийг ёстой бодолтой өгөх цаг болоод байна шүү дээ хүмүүс ээ бидний татвараар яаж тоглодог яаж шоуддаг яаж үрдэгийг энэ хэдэн улс төрд гарсан нөхөд бидэнд үзүүлэх тоглолт хийлээ шүү дээ Гэхдээ МАН-ыхан бол бүр аймаар санагдаад байх юм Сонголтоо зөв хийцгээе

  • zochin (January 28, 2016 8:48:17 pm )

    saihanbileg hudalch ogtsorwol taarna tumen hvniig ajilgui bolgoson durak

  • lalaruudaa (January 28, 2016 10:48:28 pm )

    Saihan balai sda zaildaa

  • munhuu (January 28, 2016 10:57:06 pm )

    MAHNiig songoj uruu tsegluuleh.Mun ungu.mungu.nas.zuseer. yalgaj uzdeg turiig halah tsag hayand irlee.songoltoo zuv hiij ulsaa hugjuulie…

  • ZOSHIN (January 29, 2016 8:57:05 am )

    YNENIIG KHELKHED ODOO YEIIN ULSIN NKH KHURLIIN GISHYYDIN KHEN SH TOR GOLOODOKH UKHAAN KHYREKHGYI. INGEJ MUNGINAJ BAIKHAAR ISHELGYI GADNAAS UDIRDAKH URIJ AGILALUULAY.

antalya rent a car