antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 18 comments

Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, ҮХЦ-ийн дарга болох тохироо хийгджээ

нийтлэсэн Admin

145395612356a99c1bb2320

Ерөнхий сайдыг огцруулах уу, огцруулахгүй юу гэдгийг хэлэлцэж өвөр зуураа улс төр хийж байх зуур өчигдрөөс эхэлж нэгэн сонирхолтой асуудал шинээр гарч ирлээ.

Тэр нь бас л чөлөөлөх үү, үгүй гэдэг асуудал. Тодруулбал, ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзээд даргын суудлаас нь “авч хаях”-аар асуудал яригдаж эхэллээ. Асуудал хөндөгдөх болсон шалтгаан нь Ж.Амарсанаа дарга хууль зөрчсөн гэнэ. Үүнийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын тамгын газраас дээд шүүхэд хандаж албан бичиг явуулжээ.

Үүнийхээ дараагаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар ҮХЦ-ийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шуурхайлан “оочер дайруулж” хэлэлцээд чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй учраас чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал өглөө. Байнгын хорооны хурлын үеэр МАН-ынхан горимын санал гаргаж, завсарлага авах гэж үзсэн ч харамсалтай нь “хуралдаа цагтаа орж ир” гэж байнгын хорооны дарга Д.Ганбатад загнуулсан юм. Ингээд өнөөдөр дээрх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамгийн эхэнд хэлэлцсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Тиймээс уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Цэцийн даргын асуудлыг дэгийн тухай хуулийг зөрчиж хэлэлцсэн нь араасаа нэлээдгүй маргаан дагуулах бололтой. Уг нь байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг байнгын хорооны гишүүдэд хамгийн багадаа гурав хоногийн өмнө тарааж өгсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй гэдгийг байнгын хорооны гишүүдийн илэрхийлж, гомдоллож байлаа.

Үүнийг Цэцээс З.Энхболд даргатай маргаан үүсгэсэнтэй холбоотой гэж зарим нь тайлбарлах нь ч байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Амарсанаа даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд томилогдох хүнийг ч АН-ынхан тодруулжээ. Цэцийн даргад горилогч нь УИХ-ын дэд дарга, гишүүн Р.Гончигдорж гэнэ. Түүний нэрийг дэвшүүлж, одоо байгаа даргыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх ажлыг эхлүүлж буй хүн нь АН-ын дарга аж.

Р.Гончигдорж дарга 1953 онд төрсөн бөгөөд одоо 63 нас хүрч байгаа. Товчоор хэлбэл тэтгэвэрт гарах  нас нь болсон гэсэн үг юм. Тиймээс АН-ынхан эрх мэдлийг өөрсдийн гарт байгаа үедээ дээрх халаа, сэлгээг хийхээр төлөвлөжээ. Харин түүний оронд намын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээг гишүүн болгож оруулж ирэх тохироо явагдсан сурагтай. Цэцийн даргаар томилогдвол зургаан жилийн хугацаатай тухайн албан тушаалыг хасна.

Ямартаа ч цэцийн асуудал олны анхаарлын төвд орж ирлээ. Харин хэрхэн шийдвэрлэхийг нь харах л үлдлээ. Эх сурвалжийн мэдээлж буй шиг Р.Гончигдоржийг томил уу, УИХ одоо ажиллаж байгаа Ж.Амарсанаа даргыг “хамгаалж” үлдэх үү.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • zochin (January 28, 2016 2:45:34 pm )

    uhchihsen ymuu geheer amid, amid geheer uhchihsen ym shig ajilladag orontcognuudiig tor hamag mongoo ogood l tejeeh ymdaa.jishee n GONCHIGDORJ.setgeh ee baichihsan tolgoinuud olon bnadaa

  • huts (January 28, 2016 3:13:17 pm )

    AN- n gishvvvd vhheer dabarch bna ard tvmen ta narig songoson gedig martsan bna ta narin hisen vilin vrig vr hvvhed ch vreh bolno odoo ter tsag oilgoh baih

  • zochin (January 28, 2016 5:01:38 pm )

    Amarsanaa ni hamaagui deer bailgui yahav de

  • Anonymous (January 28, 2016 6:15:33 pm )

    Гончигдорж гуай ч логик сайтай мундаг хүн шүү дээ

    • Anonymous (January 28, 2016 8:31:46 pm )

      тэр логик нь худлаа үнэн нь мэдэгдэхгүй элдэв балай юм бурж олны толгойг эргүүлэх, үс гэзгээ ургуулж эр эм нь мэдэгдэхгүй амьтан болж харагдахаас өөр хэнд хэрэгтэй юмб ???

  • Зочин (January 28, 2016 6:47:06 pm )

    Гончигдорж ч менч их гонжирнодоо…

  • Батарга (January 28, 2016 7:22:15 pm )

    Энэ Гончигдорж гэдэг хүн одоо болоо юун цэц вэ. Ингэвэл хууль байгаад, цэц байгаад огт хэрэггүй болно.60-аас доош настай хүн хэрэгтэй. Зөнөг залга ан хэн ч байсан хэрэггүй шүүдээ.

  • зочин (January 28, 2016 7:37:09 pm )

    Гончигдорж Нямдорж Элбэгдорж мэтийн хог шаарнуудаас ял асуух цаг нь болсон

  • Naraa (January 28, 2016 8:56:44 pm )

    Gonchigdorj shig xogiin shaar Mongol Ulsiig xog bolgoj baigaa! Avilgalchdiig orshooye geed yavj baisan xuneer Undsen xuulia manuulna gexeer unexeer teneg xereg. Chonond xoni manuulaxaar bolj dee!

  • Baagii (January 28, 2016 10:21:33 pm )

    Eo gonchigdorj ovgoniig tavibal mongoliin huuliig ulandaa gishgeh yum bna l da. Ue n ongorson zonogoos oor AN d bhgui yum bhdaa. Idej uul handaggui yum bhdaa. Boogoo l hiigeed yvj bval taarna muu gochigdorj

  • Irgen (January 28, 2016 11:58:23 pm )

    Ardchilsan namiihan sandal shiree zuulin suudaldaa baih argaa beldej bn ardchilsan geh dur esegsen zerleg hunuusiin buugburul yaj turii tolgoid baij hudlaa yrij ard tumen eh ornoo culmuj shulseeree bulahav gj l bodno

  • zochinzochin (January 29, 2016 7:19:38 am )

    Nam evsel ni hamaagui.Jnnkhene huulich mergejiltei.45-60 hurtel nasni gadaad hel -nii bolovsroltoi. uls tur erhk zuin bolovsroltoi khun baih heregtei. Zaaval olond tanigdsan uls turch baih yostoi yu..

  • AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (January 29, 2016 8:21:30 am )

    unen ambiitstai garuud yumaa…zaaval neg darga bolno…ene gonjoo bas baahan avilga avsan humuusiig orshooh geed ulairaad bsan..balai gar..hariugaa avcnaa chi za…

  • ZOSHIN (January 29, 2016 8:46:59 am )

    ZONOG GONZIGDORG BANTAN KHUTAGNA, TYYNEES KHOLBAILGA.

  • Anonymous (January 29, 2016 10:57:11 am )

    sain hun bga ym daa

  • бббббббббббббббб. (January 29, 2016 11:21:05 am )

    Гончигдорж бол гэзгээ шилжээд шоо хаяад сууж байх цаг нь болсондоо. Юун ҮХ-ийн цэцийн алба бэ. Горьдодж байгаа байх. Гэхдээ чин шудрага, эх орн\онч хэрэгтэй. Гончигдорж шиг хүн байж лав таарахгүй.

  • с (January 29, 2016 1:04:03 pm )

    Хэрэв Амарсанааг чөлөөлөх юм бол оронд ньНарангэрэлийг тавих хэрэгтэй юун Урвагч Гончигдорж вэ одоо болно

  • Улс тор судлаач. (February 03, 2016 8:34:04 pm )

    Хууль тогтоох эрх нь зовхон УИХ-д олгосон байдаг тул УХЦ-тэй холбоотой аливаа харилцааг зохицуулдаг уйлдлуудийг УИХ-аас шууд шийдвэрлэх учиртай. Харин “УХЦ-ын дээр хох тэнгэр байдаг” гэх маягаар дэндуу эрх дархтай юм шиг хандлагыг олон нийнэд торуулж байснаас болж одоо УХЦ, АТГ зэрэг байгууллагууд нь нь ард тумний хяналтаас гарч, улмаар дэндуу даварч байгаа тул ард тумний хяналтанд оруулах чиглэлээр оорчлолт хийх нь нэн чухал юм. Учир нь энэ бурэн эрхтэй, будуун гэдэстэй байгууллагуудад оорсдийн толоологчийг оруулах сонирхол улс торийн намуудын дотор их байсан чинь, одоо эрлииз, хурлийзууд, элдэв ашиг сонирхолтой булэглэлуудийн толоологчид ч оролцох болж, ард иргэд, олон нийтийн хяналтаас ч улам холдох болсон байна. Тухайлбал УХЦ-ийн гишуунээр ЗГХЭГ-ын тэргуун дэд дарга Ш.Солонго гэдэг хунийг оруулахаар улааран зутгэж байгаа тухай, суулийн уед ХМХ-ээр гарах болсон. Гэтэл тэр эмэгтэй нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж ирж Монголд оргонон амьдарч байгаа, Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын охин Солонго юм л даа. Энд бас л нэг ашиг сонирхол байгаа л байх. Эндээс харвал УХЦ нь унэхээр ашиг сонирхолын булэглэлуудийн анхааралыг татсан, эрх мэдэлтэй байгууллага бололтой юм. Гэтэл ногоо, ондор цалин хангамжтай АТГ маань одоо бас юу болж байгаа юм болдоо.

antalya rent a car