antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 9 comments

БРАВО … шатахууны үнэ буурлаа

нийтлэсэн Admin

1453952180_dfb706ab2cef8dc6ab362885ac3d0081_x3

Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буусаар л байгаа. Үүнээс шалтгаалж, дэлхий улс орнуудад шатахууны үнэ хамгийн доод цэгтээ хүрсэн тухай мэдээ, мэдээллүүд ч их цацагдах болсон. Гэвч манай улсад шатахууны үнэд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаад иргэд бухимдалтай хандах болоод байсан юм.

Тэгвэл Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж, шатахууны үнийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.

Тухайлбал, эхний ээлжинд алслагдсан аймаг, орон нутгуудад импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр 2016 оны эхнээс баруун аймгуудад шатахууны үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан юм. Мөн шатахууны бөөний үнэд өөрчлөлт оруулж, литр тутамд 300 төгрөгөөр бууруулсан байна.

Тэгвэл саяхнаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ууд шатахууны үнээ литр тутамд 50-250 төгрөгөөр бууруулжээ. Энэ бол “БРАВО” хэмээн алга ташин хүлээн авахаар сайхан мэдээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэд өөрчлөлт гарахгүй бол манайд худалдаалагдаж буй шатахууны үнэ цаашид ч буух боломжтой. Үүний тулд ч Засгийн газрын үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Ийм цаг үед л улс төр хийж болохгүй. Мөн “даварч” бүр болохгүй.

Шар хүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 28, 2016 3:52:17 pm )

    chi bitgii shaaj bai

  • Zaaval unsh (January 28, 2016 4:00:26 pm )

    Ene yag unen uu? Hudlaa yum bishuu? Bugaaguil bgaashdee! Herev odoo buj baigaa bol ene zasgiin gazar chini uneheer ard irgediin tuluu ajillaj baigaa yumuu ugui yumuu?

  • Zaaval unsh (January 28, 2016 4:00:43 pm )

    Uneheer l tiim baisiin bol barag suuliin jiliin ugacaand neftiin une mash erchimtei unaad baihad yaagad songuuli bolohoi oirhon hedhen sar dutuu baihad buulgaad shoudaad baigaan?

  • Unsh (January 28, 2016 4:01:06 pm )

    Yaagaad heden sariin umnu buulgaagui yum? Uuniig ard irged mini bodolcoj yadaj iimerhuu shound huurtagdahgui l baigaasai!

  • Gzo (January 28, 2016 4:48:52 pm )

    50 bish 200 bish naad une chin yag unendee 900 boloh eostoi 4 dahin unchaad bn tsaana chin mal vee

  • иргэн (January 28, 2016 5:12:09 pm )

    сонгуулийн дараа нэмэгдэнэ дэ аягүй бол

  • Зочин (January 28, 2016 9:21:30 pm )

    Буулаа буулаа гээд 50-250хан тегрег, нэмэхээрээ ойр ойрхон есгеед л 2000 гарчихдаг биздээ! Кгсэн хуйвалдсан хэдхэн луйварчид монголын ард тумнийг шулж баяжсан ичих булчмрхайгуй ЛУЙВАРЧИД юмдаа! Одоо тэгээд нэг их гялайлгачихсан амьтад, яанаа хаа гуя нь ханзраад ет хорхойд баригдчихвийдээ зайлуул, хорголоо тоолсон баячууд!!!

  • Зочин (January 28, 2016 9:23:03 pm )

    Буулаа буулаа гээд 50-250хан тегрег, нэмэхээрээ ойр ойрхон есгеед л 2000 гарчихдаг биздээ! Угсэн хуйвалдсан хэдхэн луйварчид монголын ард тумнийг шулж баяжсан ичих булчирхайгуй ЛУЙВАРЧИД юмдаа! Одоо тэгээд нэг их гялайлгачихсан амьтад, яанаа хаа гуя нь ханзраад ет хорхойд баригдчихвийдээ зайлуул, хорголоо тоолсон баячууд!!!

  • Зочин (January 29, 2016 11:16:31 am )

    Хаана ямар штс-үүд нь буугаад байгаан бэ

antalya rent a car