antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2016 23 comments

Популистуудыг дэмжихээ болихыг Монголын бизнесмэнүүд уриаллаа

нийтлэсэн Admin

Монголын томоохон баялаг бүтээгчдийг эгнээндээ багтаасан дараах олон нийтийн байгууллагууд Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү тэргүүтэй  УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргасантай холбогдуулан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

мэдэгдэл
УИХ-ын зарим гишүүд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгийг огцруулах санал гарган УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцүулэх гэж байгаатай холбогдуулан Монголын бизнес эрхлэгчдийн гол төлөөлөл болсон доорх байгууллагууд дараах мэдэгдлийг УИХ-ын гишүүдэд үүгээр хүргүүлж байна.
Улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал хүнд, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилгүйдэл газар аван ард иргэдийн орлого багасч, амьжиргаа доошилж байгаа хүнд үед улстөрийн тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал гэж бизнес эрхлэгч. ажил олгогч, татвар төлөгчдийн төлөөлөл үзэж байна.
Төр засгийн тогтворгүй байдал нь Монгол руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоож, бидэнд үзүүлэх итгэлийг бууруулахаас гадна дотоод хөрөнгө оруулагч. бизнес эрхлэгчдийн итгэл, идэвхийг үгүй хийж, тодорхойгүй байдлыг бий болгон эдийн засгийн эргэлтийг бууруулдаг. Бизнес эрхлэгчид эргээд ажил хэргээ хумих, зогсоох, хөрөнгө оруулалтаа царцаан ажлын байрыг цомхотгосноор ард иргэдийн амьжиргаа улам дордож эхэлдэг.
Дөнгөж сэргэж байгаа бизнесийн итгэлийг алдахгүй ажиллах нь энэ төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой. Улс орны ирээдүй, иргэдийнхээ аж амьдралаар тоглож, зөвхөн явцуу улстөрийн ашиг хонжоо хайсан богино зайны тоглолтоо нэн даруй зогсоохыг бид УИХ-ын гишүүдээс шаардаж байна.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой уул уурхайн болон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэт их улстөржүүлж, санхүүгийн хариуцлага хүлээхгүй улс төрчид ажил хэрэгч бус байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээр улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, төслийг хойшлуулах, удаашруулах, цаг алдуулах нь эдийн засаг. нийгмийн хөгжилд ямар их сөрөг нөлөө үзүүлдгийг сүүлийн жилүүд бидэнд мэдрүүллээ.
Томоохон төслийн хэрэгжилт хойшилсноор улсын төсөвт орох байсан бүх төрлийн татвар. хураамж, алдагдсан орлого, өсөн нэмэгдсэн ажилгүйдэл. амьжиргааны доройтол. алдсан цаг хугацаа. эдийн засгийн алдагдсан боломжийг тооцохын ч аргагүй болоод байна.
Энэ бусармаг үйлдлийг дэмжсэн аливаа улстөрийн хүчин, улстөрчийг баялаг бүтээгчдийн зүгээс дэмжихээ бүрмөсөн зогсоохыг уриалж байна. Популист улстөрчдийг дэмжиж, дэвэргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа таслахыг бид өөрийн төлөөлж буй гишүүн компаниудынхаа удирдлагуудад уриалж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ
МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО
МОНГОЛ ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРОО
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

12509116_1002214883183349_802267572348534043_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • зочин (January 27, 2016 11:44:51 am )

    Популист нь сайханбилэг биз дээ

  • zocnin (January 27, 2016 11:57:41 am )

    Ganbaatar Uyanga Baasanhuu nar biz dee

  • Anonymous (January 27, 2016 12:03:42 pm )

    dabaasuren TOM populist

  • зочин (January 27, 2016 12:33:41 pm )

    Яах аргагүй гадаад үг байна америкаас орж ирсэн америкт улс төрд суралцсан хүмүүс байна

    • хаха (January 27, 2016 12:42:37 pm )

      Харин тийм яах аргагүй л Америк маягийн загвартай ерөнхий сайд Сайханбилэг мөн. Сайханбилэг ер нь монгол хэлээ сайн мэддэггүй юм шиг байна. Монгол төрийн ерөнхий сайд болчихоод УИХ-ын танхимд монгол хэлээрээ ярьж чадахгүй бол зайлах хэрэгтэй. Энэ хүн бол АН-ын ерөнхий сайд ч бараг хийж чадахгүй.

  • zochin (January 27, 2016 12:38:36 pm )

    heden. ih. oronchdoo. songuuliin. umnu. darj. abahan. dee. muu. huvalzuud

  • ulaan (January 27, 2016 12:57:01 pm )

    baasanhuu .uynga 8 ganbaatar nariin humuusiig heldeg vm daa

  • zochin (January 27, 2016 1:16:03 pm )

    Uyangaa mundag shuu.eh oronch.busdiin tuluu hatuu ug helj chadaj baigaa hun yum

  • Bitgii davar (January 27, 2016 1:55:46 pm )

    Odoo uneniig helsen huniig populist gej tsollood doromjilood uursduu gemgui multrah sanaa aguulj bainuu ard tumeniig teneg humuus gej boddog yum baih da. Ter Ganbaatr Uyanga batzandan magnai uur hen bilee ted nar bol hend ch herggui populistuud, harin busad ulaan avilgachin hulagaich hudalchuud ali aliig ni dahij hezee ch songoj bolohgui. Zuv shudarga oyunlag humuusiig shilj songoh hergtei

  • zochin (January 27, 2016 2:18:17 pm )

    uyasnga ganbaatar mundag humuus shuu hichneen tarhi ugaasanch ard tumen demjinee unen hezeed yalna

  • асемчин (January 27, 2016 3:31:45 pm )

    5% зээл популизм. хүүхдийн мөнгө популизм. оюутны 70 популизм.

  • зинамэдэр (January 27, 2016 5:14:22 pm )

    Нөхөр Сайханбилэг гадаадад сурсан юм бол яаж монголын амьдрал мэдэх билээ дээ зовлон мэдэхгүй муусайн популизм нэрэндээ таарсан амтьтан.одоо ард түмнийг элгээр нь хэвтүүллээ одоо ард түмний татварын мөнгөөр нөгөө обшер данстай Батцогтыгоо аваад гадаадад зайлвал таарна ийм урагшгүй сайд засгийн газар байсан дорвол байхгүй байсан дээр идэж ууж хандаггүй муйсайн луйварчиддыг чангаас чанг хариуцлага тооцож ард түмний татварын мөнгөөр хөлжсөн байшин хөрөнгийг хураан авч залхаан цээрлүүлбэл дараагийн хүн цэвэршиж нийгмийн амьдрал дээшилнэ

  • ЗОЧИН (January 27, 2016 5:47:05 pm )

    Тиймээ дэмжжиж байна.Популист Ганбаатар, Уянга, Болорчулуун, Даваасүрэн нар шүү дээ.

  • zolo (January 27, 2016 6:22:45 pm )

    barzak ganbatar,shulmas uyanga nariig helj bgaan

  • tur (January 27, 2016 7:44:25 pm )

    popylictyydaac aidag ni lyivarchid baihgvi yu

  • Mongol (January 27, 2016 9:12:43 pm )

    Ed nar uursdiih chadadal huch chadvar buhel buten uls olon niitiig avch yavah chadal hurehguinee uneheer sain humuusiig olj zaigaa tavij ugtsguuh zorig uhaantai baigaasai da. ulam dampuuruulj suuhaar huleen zuvshuuruh er zorig gargah hergtei odoo idej uuj hanasan bol naad tsari zus chini tsagaaraad tsairaad hulganii gulchgii shig uugui tsarailsan tseverhen huvtsastanguud mini uursdiihuu chadvar baidaldaa neg dugnelt hiitsgee. humuusiin buhimdaliig baraad haraalgaad shigdeed suugaad bailgui tolgoi tarhia oligtoihon ajilluuldag humuusiig deesh garah bolomj olgo. Tertee tergui ta nariin ner Mongol ulsiin tuuhend hav haraar bichigdeh ni todorhoi bolson humuus…

  • ХХ (January 27, 2016 10:13:33 pm )

    БИЗНЕСМИН ХҮН ТӨРД ОЧХООР ГАДААД ҮГЭЭР ОЛИГОРХИ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИН БОЛДОГИЙГ МОНГОЛЧУУД ҮЗЭЖ ХАШИРЛАА ОДОО БОЛХУУ ДАА ХУЛГАЙЧ НАРАА

  • Anonymous (January 27, 2016 10:40:04 pm )

    Ард түмний төлөө юм ярихаар л популист болчихдог юм бол лав Сайхан билэг популист биш байх нь.

  • Anonymous (January 27, 2016 11:36:43 pm )

    populistuud dald or uls orniig utgaar ni tsartsaaj bn

  • Anonymous (January 27, 2016 11:47:22 pm )

    yaag zuv yarih tsag ni ali hediin bolson ene soliotoi populistuudaas bolj saihan zaluuchuud ajilgvi bolson uls orniig hoish tatagchid

  • Anonymous (January 27, 2016 11:50:57 pm )

    uyanga gej darvaisan amnaasa danda bolohhvi butehgvi gesen umhii ug unagaj bhiin yoriiin shulmas

  • zochin (January 28, 2016 2:11:37 am )

    tiime Saihanbileg Bayartsogt naras hurdan saltsgaaya.

  • хүн хүн (January 28, 2016 9:59:51 am )

    Ганбаатарыг дэмжэж байна

antalya rent a car