antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2016 14 comments

Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж “царай” алдсан

нийтлэсэн Admin
145385290256a808e653b2d

  “Германы сэтгүүлч: Хамгийн ихээр царай алдан мөнгө гуйж явсан улс нь Монгол байсан” гэсэн жиргээ өчигдөр хэвлэлийнхэн

болон сошиал ертөнцөд идэвхитэй “амьдрагчдын” ярианы гол сэдэв боллоо.
        Зарим нэг нь “Үнэн байх. Яана даа манай улс” гэж байхад нөгөө хэсэг нь “хэтэрхий хэтрүүлэгтэй орчуулга байна” гэх хариуг ч өгч байлаа. Магадгүй зарим талаараа хэтрүүлэгтэй ч гэсэн ерөнхий утга нь Монгол улс хөрөнгө оруулагч олох гэж байдгаараа хичээж байгааг л илэрхийлсэн хэрэг. Үүн дээр цэц булаалдах шаардлагагүй. Үгийн үнэ зөвийг хөөцөлдөхийн оронд агуулгыг нь бодож өдрөөс өдөрт Грекжиж буй улс орныхоо талаар ярих нь зүйтэй мэт. Бидний өнөөгийн нөхцөл байдлыг үнэн бөгөөд гашуунаар л өгүүлсэн хэрэг. Эрх баригчид аргаа барахдаа л хамтлаг, дуучдыг Давост аваачиж бусдын анхаарлыг татах гэсэн биз.
          Засаг төр “ганхаж” магадгүй болоод буй энэ цаг үед улсын данс улайх дээрээ тулж ирээд байна. Аргаа барахдаа л хүүхдийн мөнгийг ялгаа завсартай өгнө гэж нэг хэсэг нийгмийг бухимдуулаад авлаа. Дараагаар нь алаг үрсийг алагчилж үзэхгүй олгох нь зүйтэй юм байна гээд хэсэг л “шоудлаа”. Мэдээж ялгаварлахгүйгээр хүүхдийн мөнгийг өгөх нь зөв. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүүхдийн мөнгийг нь өгөх төсөв даанч алга. Бүх хүүхэд мөнгө өгөх боломж ирэх наймдугаар сар хүртэл л бий. Түүнээс цааш гарц байхгүй. Төсвийн байгууллагуудын цалин, тэтгэвэр дөнгөн, данган хүрэлцэж байна. Хувийн хэвшлийнхэн сүүлийн хоёр жилийн турш цалингаа цагтаа авах тухай зүүдлээд ч нэмэргүй болсон. Зарим нэг нь захаас хаалгаа барьж байна.
              Засгийн газар өдөр шөнөгүй гаднаас мөнгө олж ирэхээр гүйлдэж байна. Үүнийх нь нэг жишээ нь Давос байлаа. Засгийн газар ойрын хугацаанд их хэмжээний бонд гаргахаар төлөвлөж байгаа ч харамсалтай нь хараахан үр дүнтэй болж өгөхгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Тодруулбал, манай оронд итгэж хөрөнгө оруулалт хийх, их хэмжээний зээл өгөх улс орон, хөрөнгө оруулагчид гарахгүй байгаа аж. Зээлийн талаар ярьж буй цөөн хэд нь маш их хэмжээний хүүтэй зээлэх нөхцөлийг санал болгожээ. Бид өмнө нь Чингис, Самурай бондуудыг 4.1-5.1 хувийн хүүтэй авч байсан. Тэгвэл үүнээс хоёр дахин их хэмжээний буюу ойролцоогоор 10 орчим хувийн хүү санал болгожээ.

Эх сурвалжууд ярьж буйгаа Засгийн газар нийт 800 орчим сая ам.долларын зээл босгохоор зорьж буй. Тэгвэл үүнийг 10 хувийн хүүтэй зээлэх юм бол бид маш хүнд байдалд орно. Магадгүй нөгөө Синхуагаас гаргасан таамаг биелж 2017 оны хавар гэхэд Монгол Улс дампуурлын зам руугаа эргэлт буцалтгүй орох байх. Гадныханы хатуурхах болсон шалтгаан нь өмнөх бондын зарцуулалт, эдийн засгийн уналт, засаг төрийн тогтворгүй байдал гээд олон хүчин зүйл нөлөөлж байгааг эдийн засагчид тайлбарлаж байна. Хамгийн чухал өр зээлийн асуудлаар Засгийн газар сөрөг хүчинтэйгээ яриагүй гэнэ. Бас хамтрагч “Шударга ёс”-ынхан ч өр зээлийн талаар мэдэх хүн алга байсан. Сая л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих үед уг асуудал сөхөгдөж ил болсон юм.

            Ядаж байхад Засаг төр дахиад л тогтворгүй болж ирлээ. Маргааш Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ийм байхад бидэнд итгэж мөнгө өгөх хүн энэ хорвоо дээр нэг ч үгүй л болов уу даа. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулчихвал үндсэн хууль, танхимын зарчим гэсээр сайдуудыг огцруулах биз. Ингээд л нөгөө дуусашгүй холион бантан дахиад л эхнээсээ хутгагдах болно доо.
Г.Лхагваа

Zaluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ХҮН ХҮН (January 27, 2016 1:42:21 pm )

    ИЙМ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСААР БАЙХ НЬ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ АЛТАНХУЯГ АРАЙ ҮҮНЭЭС ДЭЭР БАЙСАН ЮМ С БАЯРЦОГТ ХУЖАА ТЭРГҮҮНТЭЙ ГАДНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧОД ЗАСГИЙН ГАЗАРЫГ БУЛААЖ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ХУЛАЙЛАХ ЛУЙВАРДАХ ГЭСЭН ЗОРИЛГОДООГ ХҮРХЭЭР УЛАЙРЧ БАЙНА

  • Бодол (January 27, 2016 2:28:02 pm )

    Дэмжих ч улс төрч байхгүй ямар хэцүү юм бэ дээ. АН бол Тогтворгүй зодоончид дандаа хоорондоо зодолдож Монгол төрийг самардаг, МАН бол газрын наймаачнаар толгойлуулсан авилгалчид, ИЗ бол улс төрийн янхан, МАХН бол гологдогсод болон өшөө авагчид, ХҮН бол 3-р ээлжинд хоолондоо орохыг хүлээж байгаа Популистууд… Эх орон минь яана даа

  • зочин (January 27, 2016 2:53:31 pm )

    хийх ажилаа сайн хийжээ дээд зэрэг шагнал энэ тэрээ аваад зайлах байх дэалд ор

  • Судлаач. (January 27, 2016 3:04:31 pm )

    Ер нь зээл авч чухам юунд зарцуулах гэж байгаагаа, бусад улс тор ийн хучин битгий хэл олон нийтэд ээ танилцуулж, бугдээрээ хамтдаа авах нь зов гээд узвэл, аль болохоор бага хуутэй, урт хугацаатай зээл олохоор бух тувшинд ажиллах л естой л доо. Харин авсан зээлээ тосвийн алдагдлыг нохохоор тооцож, шууд цалин болгон идэж уугаад дуусгачих юм бол зээл авах огт хэрэггуй юм. Гэтэл Ч.Сайханбилэг гэдэг нохор авсан зээлээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгуй, нууцаар энд тэнд очоод л яах гэж зээл авах гэж байгаагаа танилцуулахгуй, гуйлаг гууж бадар баригдаад л яах гээд байгаа нохор вэ чи, унэхээр шаардлагатай юм бол иргэд олон нийт дээ танилцуулж ойлголцооч дээ.

  • ИРГЭН (January 27, 2016 3:17:11 pm )

    ТЭНЭГ ХҮН ХАММЕР УНДАГ ГЭДЭГ ШИГ ТЭНЭГ УЛС Л МАНАЙД ЗЭЭЛ ӨГНӨ ДӨӨ

  • Зочин (January 27, 2016 4:40:46 pm )

    Засаг, бурмаатайгаа огцрох ёстой. Биднийг тэжээгч малчин ардын аж амьдрал эрс доройтож байна. Ядуу ч гэсэн хэдэн малтайгаа байх ёстой шүү.

  • МОНГОЛЫН ИРГЭДЭД (January 27, 2016 4:49:27 pm )

    ЦЕНЗУРГҮЙ ЯРИА НЭВТРҮҮЛЭГТ ОРСОН УЯНГЫН ЯРИАГААР БОЛ ХҮН ГЭДЭГ НЭРТЭЙ НАМ НЬ ОЮУ ТОЛГОЙ БУЮУ ГАДНЫХАНЫ ЗАХИАЛГААР БАЙГУУЛЖ БАЙГАА НАМ ЮМ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ТЭДЭНД ИТГЭЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ АНХААРУУЛМААР БАЙНА

  • Зочин (January 27, 2016 5:48:00 pm )

    ХҮН НАМЫН ЧИНЬ АРД АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАР БАЙГАА.

  • aimshig (January 27, 2016 9:05:29 pm )

    ene 76-han uls oron yumuu 3 saya humuusiin uls oron yumuu , arai demduu duraaraa durgij hamag baidag baraad duuslaa muu sain hulgaachuudaa ssalj irgen bur uls oroniihoo tuluu ttemtsej, dahij hudalch amia bodson hulgaichuudiig songohoo bolitsgooy

  • Mongol (January 27, 2016 9:10:58 pm )

    Ed nar uursdiih chadadal huch chadvar buhel buten uls olon niitiig avch yavah chadal hurehguinee uneheer sain humuusiig olj zaigaa tavij ugtsguuh zorig uhaantai baigaasai da. ulam dampuuruulj suuhaar huleen zuvshuuruh er zorig gargah hergtei odoo idej uuj hanasan bol naad tsari zus chini tsagaaraad tsairaad hulganii gulchgii shig uugui tsarailsan tseverhen huvtsastanguud mini uursdiihuu chadvar baidaldaa neg dugnelt hiitsgee. humuusiin buhimdaliig baraad haraalgaad shigdeed suugaad bailgui tolgoi tarhia oligtoihon ajilluuldag humuusiig deesh garah bolomj olgo. Tertee tergui ta nariin ner Mongol ulsiin tuuhend hav haraar bichigdeh ni todorhoi bolson humuus…

  • aimshig (January 27, 2016 9:47:48 pm )

    Ene ulsii hurdan urend oruul, dahin oruul , dahin guitsed oruul . daraan ni hyamdhan zarah tender yavagdaj baigaag oilgoj baigaa hun hed baina.

  • Anonymous (January 27, 2016 10:11:28 pm )

    ZASAG BATUI 2 CHINGES SAMURAI BONDOR GARA UGASNIG MEDED GADADIHAN ZEL OGOHO NOLISON N ZOV

  • зочин (January 28, 2016 8:48:56 am )

    хувьсгал бүхний дараа сахилга, дэг журам, ханалт сулардагийг ашиглан шуналтнууд ашиг завшаан хайгчид төрд орж төрийг ашиг олох хэрэгслэл болгохыг хичээдэг түүхтэй. энэ үед төрд орсон шуналтнууд дураараа дургих анархист төрийг бүрдүүлэх гэж улайран зүтгэдэг тул ард иргэдэд тун их гай бодог тул заавал төрөөс зайлуулах зүй тогтолтой энэ байдал өнөөдөр монголын төр ийм байдалд бүрэн орлоо. түүхээс үзвэл эхний үед анархистуудыг төрийн эргэлт хийж салдаг байсан бол одоо өнгөт хувьсгал нэртэй сонгуулийн хувьсгалаар зайлуулдаг болжээ. дураараа дургигсад АН МАН-ын толгойд төвлөрөн цугларсан байна. хэрэв анархистуудаас сальяа гэвэл урьдын адил намчирхалгүй сонгуулийн хувьсгалд тэмүүлж байгаа нам хөдөлгөөнд АН МАН-ын удирдлагад хууртаж яваа жирийн гишүүд дэмжигчид сонгуулийн хувьсгалын төлөө яваа хүчинтэй нэгдээсэй

  • zochin (January 28, 2016 7:53:09 pm )

    nambriin enhbayar ordond hvvteigee hamt goridlogo goridon tenvvchilseer

antalya rent a car