Д.Ганболд Бөх судлаач
Эрт үеэс улбаатай эрийн гурван наадмын нэг нь хүчит бөхийн барилдаан. Уран мэхийг уралдуулан хийх хүчит бөхчүүдээ хараад уухайн түрлэгтэй хамт өндөлздөг ард түмэн бол монголчууд. Гэтэл найрнаас найр, наадмаас наадмын хооронд үндэсний бөхийн уламжлал, соёл бүдгэрч, арилжаа наймаа мэт авах өгөхийн зуурт үнэлэмж, хүндлэл нь буурсаар байна. Ийм болж буй шалтгаан нь одоогийн бөхийн холбооны шинэчлэл гэх туршилтаас үүдэлтэй юм. Хэд хэдэн шалтгаан байгааг доор дурдъя.
Нэгдүгээрт, үзэгчдийг өндөлзүүлдэг уран гавшгай, хурдтай барилддаг бөх бараг үгүй болсон. Шахааны барьц гэгчийг зохиож, албан хүчээр барилдуулах болсноор авьяас чадвараа гаргах, мэх хийх, барьцыг хаах, хамгаалах, хариулах, өрсөлдөх, ямар ч боломжгүй болгон хязгаарлаж байна. Дүрмэнд заасан шахааны барьцыг даван туулахын тулд жингээ нэмэх зориулалтаар эм тан, уураг, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж 100-190 кг жинтэй болсноор хүний биеийн стандарт хэмжээ хэтэрч, 40 нас хүрэх үед зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдан бөхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг боллоо. Монголчууд бид бөхчүүдээ өв тэгш бие бялдар, хүмүүжилтэй, оюунлаг бие хүн хэмээн хүндэтгэн ойлгодог. Гэтэл энэ байдал алдагдаж байна.
Хоёрдугаарт, үндэсний бөхийн өмсгөл, зодог шуудагны уламжлалт стандарт алдагдсанаас үндсэн таван төрлийн барьцны хувилбар үгүй болоход ойртлоо. Жишээлбэл, ханцуйн үзүүрийг нарийн утсаар боож уясан, тохойн нугалаасны үеийн ширээс нь өргөсөж, хатуурсан, мөрний сэнж саран ухаадастай, хөх махаар ороосон хэсэгт ширээс нь өргөссөн, арын хонхор сугыг доош суулгаж битүүлснээр гол барьц үгүй болсон. Шуудагны ташаан толгойг өргөсгөснөөр холбож атгаж хүрэхгүй болж байна. Бөхчүүд бие биеэ дуурайн барьц өгдөггүй, өмсгөлийг энэ цаг үед хэрэгжүүлснээр барьц устлаа. Иймд далбаа шуудгийг барих барьцтай болгож, зодог шуудагны эсгүүрт стандарт хэмжээ тогтоох шаардлагатай байна. Мөн ширээсний зай нь 4-5 мм болж нягтарсан, ширээсний эгнээ гурав дахин өргөн хатуулга жийрэг хийгдсэн байгааг өөрчлөх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ амьсгалдаг материал болох даалимба торго нь өөрчлөгдөж нейлон, шүхрийн гулгаж баригддаггүй материалаар хийдэг боллоо. Өмсгөлөөс үүдэн арвин баялаг барилдааны мэх, мэхний хувилбар, барьцын 80 хувь нь байхгүй болж байна. Жишээ нь сэнжигний болон арын суганы хонхорын барьц өөрчлөгдсөнөөс холбож барих болон шуудагны ташаан толгойн өргөнийг дээр дороос нь холбож барьц тавиулахгүй татаж болдог золголтын барьц түүх болон үлдэх нь. Зодог шуудаг тавиу болбол барилдаан золгооноос өмнө шийдэгдэж, уран хурц барилдаанууд нэмэгдэнэ.
Гуравдугаарт, цолтой холбоотой асуудал байна. Даншиг наадамд олон бөх барилдсан жил дөрвөн давсан бөхөд олгодог уламжлал, одоо үед хүүхдийн барилдааны түрүүлсэн бөхөд олгодог байсныг харгалзан дунд шөвөгт хүрсэн бөхөд чимэгтэй начин хүртээж байсан. Гэвч харцага цол олгосноор дөрвөн хүчтэн амьтнаар төлөөлүүлсэн цолны утга алдагдсан. Зургаан хүчтэн болгох гээд гацчихсаныг эргэн харж уламжлалыг алдагдуулахгүйн тулд харцага цолыг начны чимэг болгож залруулах санал байна. Үзүүрт хүрсэн бөхөд чимэгтэй заан цол, томоохон ой болон олон бөх барилдсан барилдаанд сайн бөх хаясныг баталгаажуулан арсланд өргөмжилдөг байсан уламжлалыг үндэслэн гарьд заан цол хүртээж залруулж болох үндэстэй. Монголчуудын арга билгийн ухаанаар дөрвөн мөчнөөс доош бяртай гэдгээр дөрвөн хүчтэнийг хүндэтгэн дөрвөн улиралтай, хүний зан авир дөрвөн шинжтэй, шинжлэх ухаанаар тогтоосон дөрвөн зүг, найман зовхистой, дөрвөн аргын тоотой байдаг зэрэг уламжлалт үндэслэлүүдийг бодолцон эргэж харах юм их байна.
Бөхийн эрэмбийг зөв тогтооё
Аливаа цол чимгийг гурван удаа хангасан бөхөд дараа шатны цол, чимэг нөхөж олгох үндэслэлтэй.
1. Бага шөвөгт начин цолыг гурван удаа хангасан тохиолдолд харцага чимэг олгох
2. Дунд шөвөгт харцага цолыг хуучин начин цолтой бөх гурван удаа хангасан тохиолдолд заан цол олгох
3. Их шөвөгт заан цолыг гурван удаа хангасан тохиолдолд гарьд цол олгох
4. Үзүүрт заан цолтой бөх одоогийн гарьд цолтой бөх гурван удаа хангасан тохиолдолд арслан цол олгох үндэслэл байгааг эргэн харж болох юм.
5. Даншиг наадамд их шөвөгт үлдсэн бөхөд заан, үзүүрт гарьд цол хүртсэн буюу сайн барилдсан бөхөд арслан цол өргөмжилж хүртээж байсныг санах хэрэгтэй.
Чимгүүд нь гураваас хэтрэхгүй олон биш байхыг эрхэмлэх, эмх цэгцтэй, уламжлалт соёлыг хадгалах хэрэгтэй болжээ.
Цэцдийн зөвлөлийг шинэчлэх
Оюун ухаанаар бөхийн хөгжлийг шийдвэрлэдэггүй, олонхи, багаар баталсан дүрмийн саналын дагуу шийдвэрлэдэг байх, хувийн болон бүлэглэсэн зохион байгуулалттай үйл ажиллаагаар удирдахгүй байхыг санал болгож байна.
Аваргуудын зөвлөл
1. Арслангуудтай хамтарч болох үндэслэлтэй,
2. Заануудын зөвлөл гарьдуудтай хамтрах,
3. Начингуудын зөвлөл харцагуудтай хамтарч болох үндэслэлтэй.
4. Сонирхогч, судлаач, дасгал-жуулагчдын зөвлөл
5. Эрдэмтэн, гавьяат, мэргэжилт-нүүдийн зөвлөлүүд хамтарч ажиллах ёстой.
Зөвлөлүүд нь удирдах бүрэлдэхүүний нэрийг дэвшүүлнэ. Мэргэжлийн төрөлжсөн багийг бүрдүүлж хянана. Их эеийг дөрвөн жилд нэг удаа хуралдуулах, хурлаар баталсан ажил хэргээ сайн хэрэгжүүлж байвал гишүүдийн саналаар улирч сонгогддог байх бөгөөд хугацаа нь найман жилээс хэтрэхгүй байх дүрэм журмыг боловсруулж хэлэлцүүлэх шаардлагатай. Хэвлэл мэдээлэл нээлттэй, ардчилсан тогтолцоооны зарчмын баримталж, удирдлагыг дэмжих, хуучинсаг, бүлгэмсэг байдлыг үтэр түргэн халж шахааны бөхийн барилдааныг устгаж, уламжлалт үндэсний бөхийн барилдааныг сэргээх зайлшгүй хэрэгтэй байна.
Дөрвийн давааны оноолтыг болиулж ам авдаг болъё
Монгол үндэсний бөхийн уламжлалт ам авах өвөрмөц ёсыг өөрчилсөн нь найраа гэх асуудлыг ширээний араас гарын даанууд хийдэг болсон байх магадлалтай. Монгол Улсын үндэсний уламжлалт өв соёл, дэг жаяг алдагдаж цол чимгийн үнэ цэнэ үгүй болж гарын даануудын эрх мэдэлд шилжлээ. нэг, хоёрын даваа шиг доош орж анхан шатны суурь оноолтыг давтаж цолтой, цолгүй хамаагүй нэрийн жагсаалтын дараалал, нугалааны тулгалтын байдлыг ажиглаж урьдчилан тохирдог нөхцөл бий болгосон байдлыг харгалзан цолтой бөхчүүдээр хязгаарлалттай ам авах хувилбар байна. Мөн хязгаарлалттай сугалж барилдаж болно. Хуучин уламжлалаар амалж барилдах боломж бүрдсэн байна. Ам авах гэдэг нь сайн нь муугаа авах арга гэж ойлгож үл болно. Өвөрмөц онцлог жишээ татъя. Цэрэнпунцаг Ганбатыг авч байсан тэгээд хаясан, унасан бөх нь хожим улсад түрүүлсэн байдаг. Өвөрхангайн Баньд арслан ам авч байтал, засуул болон бөхийн шинжээч нар “Буруу ам авлаа” гэхэд нь “Даваа горьдож ирээгүй халхын сайчуудтай гар зөрүүлэх гэж ирсэн” хэмээн хэлээд барилдаж байсан гэдэг.
Энэ мэт үндэсний бөхийг тойрсон ээдрээ, будлиантай олон асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. Зэрлэг бүдүүлэг болоод устаж үгүй болох гэж байгаа үндэсний бөхийг одоо энэ чигээр нь орхи, хая хэмээн хэлж буй хүн тааралддаг. Миний хувьд уламжлалт бөхийн спортыг тэгж хэлэх сэтгэл зүрх үгүй, тэгж орхиж тэвчихгүй, харин зөв голдирлоор нь хөгжүүлж сэргээвэл туурга тусгаар улсын төрийн нэгэн цэнгэл, монгол ёс заншил, уламжлал, бахархлын нэг дархлаа билээ.
Эх сурвалж: Ардын эрх
Холбоотой мэдээ
-
Бичээч (January 25, 2016 4:46:18 pm )
Одоогийн бөхийн холбооны нөхдүүд шийдэж чадахгүй.Цус ойртож авилгалд хамтрагчид болсон. Бөхийн ёс зүй,шударга байдалд анхаарах цаг болсон. Батсуурь гэж 1 луйвар зодоон хийсэн ааж муутай арслан байх жишээтэй. МҮБХолбооны удирдлага авилга авдаг юм уу,айдаг юм уу арга хэмжээ авч чаддаггүй ,нөгөөх нь даварсаар байх жишээтэй муу үлгэр дууриал болж байна.
-
Бөхийн хорхойтон (January 25, 2016 4:48:28 pm )
Одоогийн бөхийн холбооны нөхдүүд шийдэж чадахгүй.Цус ойртож авилгалд хамтрагчид болсон. Бөхийн ёс зүй,шударга байдалд анхаарах цаг болсон. Батсуурь гэж 1 луйвар зодоон хийсэн ааж муутай арслан байх жишээтэй. МҮБХолбооны удирдлага авилга авдаг юм уу,айдаг юм уу арга хэмжээ авч чаддаггүй ,нөгөөх нь даварсаар байх жишээтэй муу үлгэр дууриал болж байна.
-
zochin (January 25, 2016 6:37:15 pm )
Buhiin holboo muu ajillaj bgan unen batsuurid arga hemjee avahgui nuguuduh ni davarsan amitan bn
-
зочин (January 25, 2016 7:30:09 pm )
Үндэсний бөхийг сайхан ,сонирхолтой болгоход бөхийн зодог шуудагны стандарт хамгийн гол зүйл нь юм? яагаад гэвэл зодог шуудагны ширээс нь хэтэрхий өргөн ,дээр нь их нягт ,маш хатуу мяндасаар ширсэн байгаа нь барьц олж барихад туйлын бэрхшээлтэй учир барилдаан удаашрах гол хүчин зүйл нь болдог юм? Дээр нь зарим том цолтой бөхчүүд зодог шуудагныхаа ширээсний завсар нь хатуу зүйл оёсон байгаа харагддаг? Тийм далбаа шуудагнаас яаж барьц олж барьж уран гоё барилдаан гаргах билээ дээ?Энэ зүйлийг засаж чадвал том өөрчлөлт гарна бизээ?
-
Anonymous (January 25, 2016 9:21:53 pm )
mahan mantuunuudiig hen jinhene boh gehiin. odoogiin heden teneg mahnuud munguur tsol avaad l hudulmurluj bga yumgui harahaas archaagui haragdana. derged ni sumo hamaaguideer sonirholtoi
-
Нүүдэлчин (January 25, 2016 9:27:04 pm )
Манай ар монголын бөх гэж үнэ хүндгүй болсон ш дээ ! үүгээр мөнгө олох гэсэн хэсэг давамгайлсан ! Харин хялааж хараад байдаг мах цусны тасархай өвөрмонголчууд маань харин ч монгол бөхийн ёс жаягыг жинхэнэ утгаар нь авч үлдэж хэрэгжүүлж байгааг харахад таатай байна .
-
boh oo gj (January 25, 2016 10:15:49 pm )
mubh bohchuudee zahirch chaddagui zodoldono nedrene tangarna unen duraara hench yu ch helhg helelee gd toohg yana daa daa ene jil 1024 barildana gj bgaa zavaan ym boln doo 20 nachin torj halaah bii dee
-
zochin (January 26, 2016 6:17:33 am )
zuv yum bichijee.
-
зочин (January 26, 2016 10:07:51 am )
одоо сануулга өгөөд ирэх жилээс стандартын шаардлага хангаагүй бөхийг барилдуулахгүй байх
-
зочин (January 26, 2016 11:19:16 am )
орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлж бөхийн өргөөг бүрэн камержуулмаар байна.засуул нэртэй хэдэн хөгшиний харааны хурд орчиэ цагиййн бөхчүүдийн хурдыг гүйцэхгүй байна.ингэснээр шударга бус явдалгазар авч давсан бөх нь унасан болж унасан бөх нь давсан болж байна.үүнээс болж үзэгчидийн дургүйцэл дээд цэгтээ хүрч байна
-
Дэмжиж байна (January 26, 2016 12:25:42 pm )
Үнэхээр зөв дүгнэлт байна. Орчин үеийн камерийг олон байрлалаас ашиглах талаар нэмж оруулах шаардлагатай. Албан ёсоор мэргэжлийн ёс суртахуунтай үндэсний спорт болгон хөгжүүлэх ёстой
-
Anonymous (January 27, 2016 8:13:31 pm )
Бөхийн үнэлэмж өндөр байгаа. Оюуны бүтээл Оюуны уралдаан наадмын үнэлэмж бага байгаа шүү
-
lonhoi (January 28, 2016 4:45:00 pm )
1-davaa zol : muur
2. davaa zol. manuul
3 davaa zol shiluus
4 davaa zol irves
5 davaa zol bars
6 davaa zol arslan
7 davaa zol usnii uher
8 davaa zol zaan
9 davaa zol: arslan zaan
10 davbal : dinazaavar
13 Comments