antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2016 30 comments

“З.Энхболдыг огцруулах шаардлага хүргүүлнэ”

нийтлэсэн Admin

145370277356a5be75745a8УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга З.Энхболдыг сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж шаардлага бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааны үеэр гишүүдийг дарамталдаг хэтэрхий дарангуйлж, түрэмгий харьцдаг. УИХ-ын даргын ёс зүйд баймгүй үйлдлийг гаргадаг. Энэ авир нь сүүлийн үед их нэмэгдэж байна гэж гишүүд үзэж буй. Тиймээс бид УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн.  Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын ирц бүрдээгүй байхад гишүүдийн ирцийг бүрдүүлэхийн тулд онгоцон нисч явсан хүнийг чөлөөлж, өөр гишүүнийг томилуулсан хууль бус үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл Н.Батцэрэг гишүүнийг Туркээс  Сөүл рүү явж байх хооронд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь чөлөөлж, түүний оронд Г.Батхүү гишүүнийг томилсон хууль бус үйлдэл хийсэн. Энэ мэтчлэн хуулийн олон зүйл заалтыг зөрчиж байна. Тавантолгойн асуудлыг өнөөдрийг хүртэл гацааж байгаа. Үр дүнг нь үзэж чадахгүй, нүүрс үнс болж, эдийн засаг муудсан. Ипотекийн зээлийг Монгол банкны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс ярьж, банкны хүү тогтоох тухай асуудлыг өөрөө хийж байгаа мэтээр олон түмэнд харуулж байна. УИХ-ын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд УИХ болоод бусад  хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэж ажиллахдаа УИХ-д сонгогдсон гишүүдийн нам, эвсэл холбоог ялгаварлан гадуурхаж харьцах ёсгүй. Тиймээс сайн дураараа албан тушаалаасаа огцрох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдсэн” гэсэн юм.

Мөн МАН-ын гишүүд УИХ-ын 2016 оны сонгуульд мандатын тоог хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

145370300056a5bf58db3e6УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийслэлд хүн амын 45 хувь буюу 1.4 сая иргэн амьдарч байна.

Гэтэл эдгээр иргэдийг 14 суудал төлөөлж байгааг чамлалттай байна гэж З.Энхболд нар үзэж буй юм билээ. Үүний  цаана намын нэрээр сонгогддог 28 гишүүн байдаг.  Бодит амьдрал дээр 28 гишүүн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Үүнтэй холбогдуулж зарим гишүүн санал гаргаж байгаа. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үндсэн ажил үүргийн хуваарь нь хэдийгээр улс орны хэмжээнд гэж байгаа боловч нийт хүн амаа хэрхэн төлөөлж ажиллаж байна вэ. Жишээ нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жагсаалтаар сонгогдсон гишүүдээс нэг нь ч миний сонгогдсон тойрогт ажиллаж байгаагүй.  Намын нэрээр сонгогдсон 28 гишүүн ихэвчлэн гадаад руу явдаг. Тойргоос сонгогдсон нь төдийлөн гадаадад томилолтоор явдаггүй. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдээс хэд нь хууль санаачилсан бэ.  Тойргоос сонгогдсон гишүүдийн санаачилж байгаа хууль, гаргах гэж байгаа шийдвэр нь иргэд сонгогчдоос өгсөн үүрэг даалгаварт тулгуурлаж тойргоос сонгогдсон гишүүдийн бодлого үйл ажиллагаа удирдагдаж явдаг. Гэтэл жагсаалтын 28-ыг хэн удирдаж яаж яваад байна вэ гэх мэтчлэн анхаарах асуудал бий” гэлээ.

Энэ асуудлаар мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа,145370299956a5bf577234e

-Мандаттай холбоотой асуудлаар МАН нийслэлийн хэмжээнд 1000 иргэнийг оролцуулсан судалгаа хийлгэсэн. “Аймгийн мандатыг цөөлж хотод нэмэгдүүлэх асуудал ярих юм бол та дэмжих үү” гэсэн асуултад алслагдсан бүс нутаг эзгүйрч тэр хэрээр үндэсний тусгаар тогтнолд аюул занал учирна гэж оролцогчдын 43 хувь нь үзсэн. Мөн хотын мандатыг нэмэх нь зөв, хүн олон суурьшсан гэж үзсэн нь 20 орчим хувь үзсэн. Иймээс мандатын тоог хэвээр үлдээх нь зүйтэй.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • зочин (January 25, 2016 4:12:56 pm )

    Орон сууцны зээл бол үнэхээр ард түмэнд таалагдсан шийдвэр шүү. Танай нам ер нь огцруулах аас өөр юм бодож сэтгэж чадахгүй юмаа. Ард түмэнд таалагдсан төрийн бодлогыг эсэргүүцнэ гэдэг байж болмооргүй юм. Энэ орон сууцны талаар Ардчилсан намын хийж байгаа ажил цааш үргэлжилэхээр танай намд халгаатай болж байгаа нь үнэн юм байна.

  • ss (January 25, 2016 4:20:47 pm )

    Энэ хүчэндэгчийг намаас хөөгөөчээ.мөнгөтэй нь ямар хамаа байнаа

  • ИРГЭН (January 25, 2016 4:34:01 pm )

    ЭДНҮҮС ЭРҮҮЛ УЛС МӨН ҮҮ НЭГЧ САЙН ЮМ САНААЧЛААГҮЙ ОГЦРУУЛАХ НУРААХ АЖИЛ ХИЙСЭЭР ДАЛ ОРОМЗ

  • naruto (January 25, 2016 4:34:49 pm )

    сайханбилэг гэсэн сайхан нэртэй сайханбалаг, энхболд нэртэй энхэлдонхолоор монгол дутахгүй. өөрсдөө огцорох иргэний зориг байхгүйл юм байх даа. монголоор минь тоглож, гадаадад эх орны нэрийг унагаж дууслаа.ИЧЭЭЧ

  • Эрх чөлөө (January 25, 2016 4:35:44 pm )

    Ардчилсан намын хийж байгаа ажил ард түмэнд таалагдаад Ардын намд таалагдахгүй байх шиг байна даа.Учир нь энэ намд хийх боломж мааааааш их байсан ч хийж байгаагүй.Одоо хийж чадах юм нь энэ л болж дээ.Юм л бол огцруулахаар дарамтлах юм.

  • лувсан (January 25, 2016 5:11:47 pm )

    Зөв хө.огцруулах хэрэгтэй.ардын нам шилдэг шүү.арт түмнээ улс орноо аварч гараарай .ардын намынхандаа амжилт хүсье

  • Улс тор судлаач. (January 25, 2016 5:36:20 pm )

    Одоогоор Ч.Сайханбилэгийн хусэлт нь Еронхий сайдаараа улдэх тодийгуй АН-ын дарга болох сонирхолтой байгаа. Гэтэл саяхан “Нам дамнасан булэглэл” ямар хучтэй байдаг болохыг Ч.Сайханбилэг унэхээр харуулж чадлаа. Монго барьсан Гуйцэтгэх засаглалын тэргуун ч бас монго хучтэйг харуулж байх шиг байна. Саяхан Ч.Сайханбилэг нь оорийг нь Еронхий сайд болгосон, оорийнхоо АН-ын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаас сайн дураараа огцрох шаардлагыг сорог хучин болох МАН-ын булгээс гаргуулж чадлаа шуу дээ. Тэгэхээр одоо З.Энхболд нь УИХ-ын даргаа огч, АН-ын даргаараа улдэх, эсвэл хэл амгуй АН-ын даргаа Ч.Сайханбилэгт огч, УИХ-ын даргатайгаа улдэх л улдлээ дээ. Эхний хувилбараар АН-ын даргатайгаа улдвэл сонгууль дохохоор паракцуудын зорчилоос болж унах магадлалтай, харин дараагийн хувилбараар явбал дуулгавартай, чих зоолон дарга болд УХЦ-д бууж огох л хэрэгтэй болох байхдаа. Гэх дээ Ч.Сайханбилэг нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал хэцуудсэн энэ уед ингэтлээ албан тушаалтайгаа зууралдаж, буур болж огвол АН-ын дарга болчих санаатай узэлцэж байгаа нь унэхээр цаана нь улс орны эрх ашгаас том эрх ашиг уйлчилж байгааг харуулж байна. Энэ ” Нам дамнасан булэглэл” ч унэхээр Монгол улсыг суйруулэх нь байна шуу. Одоо ард иргэд ээ нэгдэх цаг болсон байна шуу.

  • ulaan (January 25, 2016 5:37:23 pm )

    neeree edgeer humuus eruul uu odoo bas yah gee be ymar samarch handaggui humuus be boliosoi 2016 ond ta nar iim uildel hiigeed ch garahgui dee odoo yanaa

  • zochin (January 25, 2016 5:39:27 pm )

    Ogtsruul naadahaa.gadaadiin kompani zahirlii gert ochood huuhedtei ni toglood bj bdg mongoliin yazguur erh ashgaas urbasan shaaraa darui zailuul.MAN ig odoobol demjsen shg demjinee.amjilt

  • orhon2 (January 25, 2016 5:51:18 pm )

    OGTSOROOCH EE OGTSOR

  • orhon23 (January 25, 2016 5:52:25 pm )

    OGTSOROOCH EE OGTSOR

  • Зочин (January 25, 2016 6:28:11 pm )

    Наад зэвүүн бэлтэргээ огцруул.

  • Зочин (January 25, 2016 7:23:05 pm )

    Ардчилсан нам “азгүй” нам. Маш “азгүй” нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо “самардаг”, тийм л азгүй нам, АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг “самрах” дөхөж байгааг монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг бас чих дэлсээд л авсан. Ийм л “азгүй” нам. УИХ-д олонхи болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л МАН-ыг засгаас хөөчихөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа, чааваас. Аргаа барсан тэд, хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ. Одоо тэд дахиад л бужигнана. Гуравдугаар ээлжийнхэн сонгуулийн өмнө “хоолондоо” орох гээд улайрч байгаа. Энэ бужигнааны хохирогч нь Ч.Сайханбилэг. Цаашлаад хамгийн том хохирогч нь монголын ард түмэн. Ийм л “азгүй” нам болохоор гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д нааж орхино. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад “Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр “МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан. Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа” гэж зална. Уг нь тэдний ингэж “гунигт дуу аялах нь” аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдөр эрх баригчдын эл үйлдлийг “толгойгоо гашилтал” бодоод ч ойлгоогүй. Тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Уг нь өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17.6 хувийн өсөлттэй эдийн засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л “тоо” гэх юм даа. 2008-2012 оны хооронд “Хүний хөгжил ” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. ХЭдэн саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийж байгаа нь ч үнэн. Бүр сүүлдээ яам, агентлаг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулна гэнэ дээ. Эрх баригчдын луйвар л цагаандаа гарч байгаа юм биш үү. Тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь. Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай “гэнэт баяжигчид” төрдөг шиг… “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг чинь энэ дээ… Сонгууль болохоос өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөжих нь эрх баригчдын гол зорилго. ардчилсан нам “азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа. МАН “азтай” нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л “азтай” нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх сонгуулийн дараа дэлхийн зах зэл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ. Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихдаг бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад, төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ биз дээ. МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь засаг тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг нь ганхахгүй, толгой өвдөхгүй ажлаа хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН “азгүй”-дээ биш арчаагүйдээ монгол Улсыг өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм. Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж явна. Өөрийн алдааг өрөөлөөс битгий хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учрийг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал чихэнд арай чимэгтэй сонсогдоно.

  • zochin (January 25, 2016 7:36:17 pm )

    ta nart uur hiih yum alga uu. p……nuud mini. ta nart togloom. bidend tiim bish bn malnuud mini. heleh muu ug alga. pizda.

  • Teneguudiig uzen yadaj bna (January 25, 2016 8:21:51 pm )

    MAN-iinhan oor hiij chadah yum bhgui,,,,ta nar songogdson geed hariutslagaa meddeg yum uu! argagui bolood iim aranshin garguulj bgaa bizde,,,Huuhen huchindegch hudaa yaridag ,nutag nugaa horduulchihaad heev neg gemgui tsarailaad ene turd orj irsen bizdee,,,nusan juruud

  • зочин (January 25, 2016 8:46:49 pm )

    Огцруулааз зогсохгүй шалгах хэрэгтэй оршн сууцны зээлийг ямар ч нам байсан өгнөө харин ч хяналттай болгож нэг нэг хэсэг бүлэглэл зээл эдэлдэг байсныг болиулж нийтэд тэгш хуваарилах шаардлагатай ер нь энэ баяжсан хүмүүсийг шалгах ёстой яахаараа зарим нь гучин байр зээлээр авчихсан түрээслэдэг юм

  • Naraa (January 25, 2016 8:57:32 pm )

    Ogtsruul ogtsruul ard irgede eelgui huiten tsaraitai novsh

  • АН-ын УЗХ-ны гишуун. (January 25, 2016 9:03:23 pm )

    Ч.Сайханбилэг ээ чи Алтангадасыг хулихдаж Еронхий сайд болчихоод, С.Баярцогт, Ш.Солонго, хууль бусаар томилогдсон Г.Ганболд нартайгаа хамтарч, олон арван торийн албан хаагчийг торийн захиргааны албанаас халж чолоолж, олонч хунийг уйлуулсандаа. Тэгэж ярьвал тэд нар чинь оорсдийнхоо чадалаар торийн албанд орсон юм шуу. Гэтэл чи Б.Дэлгэрмаагийн ачаар АН-д орж, бидний хучээр энэ дайтай яваа шуу. С.Баярцогт ч гэсэн оорийг нь УИХ-д оруулсан МАН-аас урваж АН-д орчихоод, одоо 1 сая долларийн хадгаламжаа мартчихаад л манарч яваа биздээ. Тэгээд та нар бусдын ач тусыг хариулж чаддаггуй юмаа гэхэд, журмын ноходтэйгээ хун шиг хандчихгуй хавчиж гадуурхаж халж чолоолоод л монх ийн даргын албан тушаалд орсон юм шиг загнаад л байсан, гэтэл одоо огцорч байх шив дээ. Амьдрал гэдэг ийм л байдаг байхгуй юу. Та нартай тооцоотой шуу, сайхан л мэдээрэй.

  • Anonymous (January 25, 2016 9:24:33 pm )

    z.enhbold gj hunii uuduus ch egtshen haraad yarij chadahgui gemt heregten shig gulun gulun hiigeed nudend huiten amitan shu. yur ni ene AN.d avah oligtoi hun hovor yuma. amarjargalaas uur yum bnu ain

  • zochin (January 25, 2016 9:50:37 pm )

    harin tiimee Amarjargalaas uur hun alga daa. Ug ni ard tumen itgeed songoh yum tegeheer dotroo taarahgui unendee ichmeer yum ard tumaen odoo oilgoloo doo Huurhii zailuul.

  • ZOCHIN (January 25, 2016 9:53:31 pm )

    UIH-IIN DARGIIN ERH MEDEL HEMJEELESHGUI IH BOLLOO. IIMEES OGTSRUULAH CH BAGADNA…

  • зочин (January 26, 2016 12:34:47 am )

    тэнэг бацаанд төрөө атгуулсан нь хамгийн том алдаа бас эмэгнэл

  • zochin (January 26, 2016 6:37:20 am )

    eoo ego uur xiix ajilgui baixgui yu ih xurliin erxem gishuudee.ard tumen chini uls oron maani udaxgui gaigui bolno geed l tevcheertei xuleej l bna.uls ornoo zorigtoixon udirdval udirdaad xiivel xiigeed ugeechee.ardiin namiinxan yu xiij buteesen yum be? avilga alban tushaaliin naimaag l tsetsegluulee biz dee.

  • Anonymous (January 26, 2016 8:35:12 am )

    Хууль бус хурлын даргыг маш хурдан огцруул

  • зочин (January 26, 2016 9:35:18 am )

    5 толгойг гацаасан нь сайн хэрэг .Сайн чанарын нүүрсээ үнэгүйдүүлэн урагш зөөх гэдэг хохиролтой. Энэ их нүүрс газар дээр дорхи усыг цэвэрлэж байдаг төдийгүй хар алт гэдэг шүү дээ

  • Anonymous (January 26, 2016 10:48:59 am )

    Ардчилсан нам ард түмнийгээ гэсэн сайн бүхнийг санаачлан хэрэгжүүлэх гэж тэмцэж яваа нь харагдаж мэдрэгдэж бн.

  • АН-ын УЗХ-ны гишуун (January 26, 2016 11:33:51 am )

    Ч.Сайханбилэг ээ чи Алтангадасыг хулихдаж Еронхий сайд болчихоод, С.Баярцогт, Ш.Солонго нартайгаа нийлж, ЗГХЭГ-ын дэд даргаар хамтран ажиллаж байсан журмын нохор Ч.Сайнбилэгийгээ хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын Холбоонд хамт ажиллаж байсан найз Г.Ганболдыг торийн албаны хууль зорчиж сонгон шалгаруулалтгуйгээр шууд томилсон биздээ. Ер нь эд нар хамтарч, олон арван торийн албан хаагчийг торийн Захиргааны албанаас халж чолоолж, олонч хунийг уйлуулсандаа. Тэгэж ярьвал тэд нар чинь оорсдийнхоо чадалаар торийн албанд орсон юм шуу. Гэтэл чи Б.Дэлгэрмаагийн ачаар АН-д орж, бидний хучээр энэ дайтай яваа байх шуу. Гэтэл чи МАН-тай хамтарч засаг байгуулж байх тэр богинохон хугацаанд монхийн ханиа олсон юм шиг МАН-ын олон арван УИХ-ын гишуун, дарга нарын асуудлыг шийдвэрлэж, АН-ынхаа олон хунийг торийн албанаас халж тэдгээрийн оронд МАН-ын олон арван хунийг торийн албанд авч тал засаж тэнэгтэж гуйгээд л, АН-ынхаа журмын нохдийг нэг нудээр ч узэхгуй гадуурхаж, хавчиж шахаж, ажлаас нь зайлуулж, АН-ынхаа ач буянг мартаад л байсан чинь одоо тэр хамгийн их тус дэм болж байсан МАН-ынхан чамайг Еронхий сайдаас огцруулахаар зулай дээр чинь “Хуйтэн жин тавьж”, харин АН-ын журмын ноход чинь чамайг Еронхий сайдаас огцруулахгуй гэж бух хучин чадлаараа зутгэж чиний ажил, амьдрал ахуйд чинь тус дэм болж байна шуу дээ. С.Баярцогт ч гэсэн оорийг нь УИХ-д оруулсан МАН-аас урваж МСДН-аар дамжиж АН-д орж, АН-ынхаа ач буянаар энэ дайтай яваагаа мэдэхгуй “Сайн таньдаг хуний дэргэд хулгай хийж болдоггуй” гэдэг шиг хамт ажиллаж байгаа журмын ноходдоо итгэдэггуй, бусдаар шахаж, гадуурхуулж, ажлаас нь халуулдаг хирнээ 1 сая ам долларийн хадгаламжаа мартчихаад л манарч яваа янзийн нохор шуу дээ. Тэгээд та нар бусдын ач тусыг хариулж чаддаггуй юмаа гэхэд, журмын ноходтэйгээ хун шиг хандчихгуй хавчиж гадуурхаж халж чолоолоод л монхийн даргын албан тушаалд орсон юм шиг загнаад л байсан. Гэтэл та одоо огцорч магадгуй л болоод байх шив дээ. Амьдрал гэдэг ийм л байдаг байхгуй юу. Та нартай тооцоотой шуу, сайхан л мэдээрэй.

  • шаабар (January 26, 2016 12:48:18 pm )

    зАСГАА ДАХИН ДАХИН ОГЦРУУЛАХ Ч САЙНЫ ЁР БИШ ДЭЭ. иРГЭД Л ХОХИРЧ ҮЛДДЭГ. оДОО ХЭДХЭН САРЫН ДАРАА ХҮССЭН ЭС ХҮССЭН ӨӨРЧЛӨГДӨХ ЗАСГААРАА ТОГЛОХ НЬ ЗӨВХӨН СӨРӨГ ХҮЧИНД Л АШИГТАЙ БАЙХ ШҮҮ. САЙН БОДОЖ БАЙЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГААРАЙ ДАА ГИШҮҮД МИНЬ.

  • Судлаач. (January 26, 2016 3:50:07 pm )

    Сайханаа минь дээ аргагуйдээ. Дандаа хунийг аргалж болдоггуй л байхгуй юу даа. Ард тумнээ хуурч Еронхий сайд хийнэ гэж юу байх вэ дээ. Чамайг журмын ноход чинь аль хэдий нь сайн дураараа ажлаа хулээлгээд огвол нэр хундэд чинь сайн шуу гэж хэлээд байхад “Би чадна” гэсээр байгаад оноодорийг хургэлээ шуу дээ. Ингэж хуухэд шиг”Хун бухнээс надад туслаач” гэж гуйж нэр нуурээ барахын оронд залуу хун шиг “Би болье”гэж саналыг намдаа гаргаж болдоггуй юм уу даа? Эсвэл улс тороос нэг мосон гарч байгаа юм уу? За хуу минь ухаарч узээрэй дээ.

  • Судлаач. (January 26, 2016 7:25:32 pm )

    Ч.Сайханбилэг маань удирдагч хун биш юм байна. Дээр нь бас эдийн засаг ч мэдэхгуй юм байна. Уг нь Гуйцэтгэх засаглалыг тэргуулж байгаа хун чинь Монгол улсын иргэн бухнийг нэг зугт, нэгдмэл зорилгод чиглуулж, байгаа нооц бололцоогоо ашиглаж хун бухнийг дор бурнээ чадах юмаар нь ажиллуулж байж хямарлаас гардаг болохоос биш, худал ярьж ард тумнээ хуурч тайвшруулаад, зовхон гадны зээлийн монгоор тосвийн алдагдлыг нохож байж хямарлаас гарахгуй л дээ. Зээлээр тосвийн алдагдлыг нохвол улсын орийн тааз хэтэрч, тун удахгуй улс орон л дампуурах л болно.

antalya rent a car