
Б.Болд Э.Чулуунчимэг. Энэ нэрс өдгөө аль хэдийн Монголчуудын чихэнд хоногшиж, 8 настай балчраас 80 гарсан буурай хүртэл тэдний уран бүтээлийг андахаа байж. Анхны цомгийнхоо нээлтийг “Нарантуул” ОУХТ дээр хийж байсан тэд хоёр дахь цомгийн баяраа Улаанбаатар хот төдийгүй бүр Малчны хотонд хийж хоёр ч айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн нь урьд өмнө нь сонсогдож байгаагүй содон шийдэл байсан. Тэгвэл тэдний 2 дахь уран бүтээлийн тоглолт ч мөн хоёр өдөр Бөхийн өргөөг өргөөд явчихна уу гэлтэй үзэгчдийн уухай, халуун алга ташилтаар дүүрэн байлаа.
Дуучдын тоглолтыг Архангай аймгийн Чулуут сумаас 100 гаруй малчин зорин ирж үзсэн. Хамгийн гол нь дуучдын тэднийг хүндэтгэсэн чин сэтгэл хөдөлмөрч зан нь малчдын хайрыг татаж хэд хэдэн машин хөлөглөн ирэхэд хүргэсэн тухай Арын сайхан хангайн малчид ам өрсөн ярьж байна билээ. Мөн хос дуучид маань нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө халуун хүйтнийг үл ажран, цаг наргүй хөдөлмөрлөдөг тохижилт үйлчилгээний 70 ажилтанг урьж тоглолтоо үзүүлсэн нь олны сэтгэлд ихэд нийцсэн юм.
Дөрвөн цагийн эргэлтэд зогсолтгүй хөдөлмөрлөж, шинэ содон бүхнийг эхлүүлж байдгаараа Б.Болд Э.Чулуунчимэг нар Монголын урлаг, тэр дундаа нийтийн дууны урлагт жин дарж явна. Олон жил хүсэн хүлээсэн үзэгчдийн хүлээлтийг тайлж нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж явсан гавьяат У.Далантай С.Эрдэнэцэцэг нарыг 20-иод жилийн хамтруулж “Сэтгэлийн үг” тоглолтыг зохион байгуулж, цомгийг нь хүртэл гаргаж үзэгчдэд маш том сюрприз барьж чадсан. “Жаргалтай айл манайх” тоглолтын бэлтгэл ажлын үеэр хоёр дуучны уран бүтээл тоглолтын тухай өгүүлэх “Соронз” нэвтрүүлэгтээ үзэгч олны хамгийн ихээр чих тавьж, үгүйлдэг гавъяат Т.Баясгаланг оролцуулж хамтарч уран бүтээл хийнэ гэж хүртэл гавьяатаар ам гаргуулж чадсан. …Дутуу юмгүй сайхан айл Дулаан оргисон жаргалтай айл манайх аа……хэмээн шүлэглэсэн Төрийн шагналт, АУЗ Д.Цоодолын шүлэг, МУГЖ Н.Чулуунхүүгийн ая “Жаргалтай айл манайх” дуугаар нэрийдсэн “ЖАРГАЛТАЙ АЙЛ МАНАЙХ” аялан тоглолтоо Сар шинийн баярын дараа 21 аймгаа нар зөв тойрон аялан тоглоно гэсээн.




Холбоотой мэдээ
-
Anonymous (January 25, 2016 2:10:18 pm )
Ene Chuluunchimeg gaigui ohin baisan tag huduunii haltar haanaas olood suuchihav daa lud yumaa
-
Жаргалсайхан (January 25, 2016 2:51:25 pm )
Улам их амжилт хүсье
-
Anonymous (January 25, 2016 3:21:05 pm )
Hoeulla Hodoo nii hvmvvs. Hodoonii hvn saikhan kk
-
RP (January 25, 2016 11:07:11 pm )
Ta 2 ard tumnii hairtai duuchid shuu amjilt amjilt
-
unsigch (January 26, 2016 9:42:51 am )
Gal tsog, eyreg energier duuren mundag zaluusta ulam ih amjilt husie. Eldevt saatahgui zovhon uragshaa
-
l.bold (January 26, 2016 10:18:44 am )
2 duuchindaa amjilt husie.
-
mng (January 26, 2016 1:37:02 pm )
shuud helhed … Bold saihan goe hooloitoi ..harin emegtei ni bol arai sonin hatuu ch um shig yanganaad baih shig baidgiin ..! duug ih goe zuulun nugalaatai goe l duulah heregtei ..tegwel hund iluu hurne ..! gehdee 2 zaluudaa tsaashdiinhan uran buteeld amjilt husie..!
-
zochin (February 01, 2016 9:49:32 pm )
хөдөөнийх бна уу,хотынх бна уу хэнд хамаатай юм.хөдөөний халтар гээд амьтан яасан өчүүхэн юм дээ.хөдөө л хүний сайхан сэтгэл илүү бдаг юм.за юу.энэ 2 ухаантай,сайхан залуус бна.амьдрал нь дууны нэр шигээ сайхан байг гэж ерөөе
8 Comments