antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2016 4 comments

Чингис хааны амьдралын найман зарчим: Харгис, гэхдээ шударга

нийтлэсэн Admin
Чингис хаан шиг алдар цуу нь түгсэн хүн энэ ертөнцөд өөр  хаана билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол Чингис хаан манай гаригийн хоёрдахь мянганы хамгийн аугаа,, бас нөлөө бүхий хүн гэж ostrnum.com бичжээ.
b68297ff5c31b1bebig

Ухаант удирдагч, аймшигггүй дайчин, хайр найр, энэрэлгүй дайсан гээд энэ хүнд ямар нэр цол өгч болох билээ.
Тэрээр амьдралынхаа туршид морин дэл дээр дайтан явж “замын дунд бүү саат, ямагт түрүүлж цохь” гэсэн зарчим баримталж ирж. Тухайн үеийн морьт дайчид бүгд л ингэж байж.
Энэчлэн Чингис хааны амьдралдаа мөрддөг байсан найман чухал зарчмыг танилцуулж байна.

1.    Би бол бурхны гэсгээл. Хэрэв та нар үхлийн ялтай бол бурхан гэсгээлээ надаар дамжуулан илгээлээ.

2.    Ямар ч үгийг хаана ч давтан хэлж болно, гэхдээ үүнд хэзээ ч найдаж болохгүй. Хэл бол миний дайсан. Олон хүн бодохгүй чалчдаг, эцэст нь юу ч бүтээлгүй өнгөрдөг.

3.    Айвал бүү хий, хийвэл бүү ай, хийхгүй бол үхнэ.
Чингис хаан юунаас ч айлгүй аливааг эцсийг нь хүртэл явдаг байж. Айдас дунд амьдрах хэрэггүй.

4.    Шинэ газар орон эзэлж, шинэ хүмүүстэй танилцан аян замд явах шиг үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Чингис хаан тухайн цагтаа олон орон улсыг эзэлж, харгислал үйлдэж байсан ч тэр бол аялагч байлаа. Энэ бүхний үрээр тэр ухаанаа тэлж байсан нь гарцаагүй.

5.    Цөөврүүдийн тэргүүн байснаас чононуудын дунд явсан нь дээр. Эр зоригтой чононуудын дунд байх уу, хулчгар цөөврүүдийн сүрэгт байх уу гэсэн сонголт чамд ямагт байдаг.

6.    Согтуу хүн ямагт маргалдаж, нэг нэгнээ алж муу зүйл хийдэг. Архи дарс хүний мэдлэг, соёл бүхнийг үгүй хийдэг. Хорт зуршил нь чиний эцсийн зорилгыг мартуулна. Өөрөө өөрийгөө боол болгох гэж бүү зүтгэ.

7.    Морин дэл дээр давхиж, хүмүүстэй уулзан, тэдний эцэс төгсгөлгүй урсгалд орж өргөн их талыг туулж явах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ би энэ их урсгалын хаана нь явна гэдгээ үргэлж бод.
Ер нь хүн эрт орой хэзээ боловч амьдралаа эргэн харж эрэгцүүлдэг. Яагаад гэвэл хүн бүх үхдэг болохоор тэр. Хүн бүр л айх зүйлгүй, гэгээн сайхан амьдрах тэр арлыг эрдэг. Өөрийнхөө тэр орон зайг олсон хүн аз жаргалтай амьдарна.

8.    Энгийн цагт эгэл ардын дунд номхон тугал мэт байж, хатгалдах тулааны үед өлсөн бүргэд, харцага шиг хайр найргүй бай.
Энэ бол дайны үед ч, энгийн цагт ч хүн бүрийн мөрдөх зарчим. Өөртөө итгэлтэй байж,аажмаар урагшил. Шүүмжлэл, доромжлолыг бүү анхаар. Гагц өөрийн зорилгодоо үнэнч бай хэмээн Украины укроп.org сайтад бичжээ.

Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 25, 2016 3:55:52 pm )

    Сайхан нийтлэл байна.Баярлалаа.

  • Yuu ve (January 26, 2016 12:24:43 am )

    Ene odoo haanaas harj bichsen yum be mongol helleg ug ni haachivaa oilgosongui, ugnii utga aguulga ni ih dutuu har yaria shig yum bichtsen baih yum. gadaadiin teneg setgegchidiin ug shig bolgood hayatsan baih yum teeneg setguulch ve!

  • Ззэээх (January 26, 2016 2:40:39 am )

    Чингис хааны маань хэлж яарьж захиж бсан угийг задалж хэлсэн ба гэхдээ орчуулж авахдаа бодит бус чиг баримжаа мэт орчуулсан ба тэгээд л тайлбар нь нэг тиймхэн болсон ба

  • Ган бат чин унэн (January 26, 2016 2:41:07 am )

    Чингис хааны маань хэлж яарьж захиж бсан угийг задалж хэлсэн ба гэхдээ орчуулж авахдаа бодит бус чиг баримжаа мэт орчуулсан ба тэгээд л тайлбар нь нэг тиймхэн болсон ба

antalya rent a car