antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Орос, Хятадын дарамтанд орохгүйн тулд Оюутолгойг канадуудад өгчээ

нийтлэсэн Admin

Байгалийн үлэмж хэмжээний нөөц баялаг нь Монгол орныг Хятад болон ОХУ-ын хооронд дахь стратегийн ашиг сонирхлын огтлолцлын цэг болгож байна. Эдгээр ашиг сонирхлын зарим нэг нь өөр хоорондоо зөрчилдөж байгаа боловч ихээр бодоход хоёр аварга гүрний хувьд газар зүйн хувьд хадны завсар хавчуулагдсан зулзага мэт өрөвдмөөр жижигхэн газар нутгийн юуг нь ч хуваах билээ дээ.

Гэвч дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллахад ихээхэн тус дөхөмтэй газар нутаг билээ. ЗХУ-ын үед Монгол улсыг “16 дахь бүгд найрамдах улс” гэж хошигнон нэрийдэж байсан нь мөн чанартаа үнэнээс хол зөрүүгүй юм. Тухайн үеийн БНМАУ-ын гадаад худалдааны бараг бүх эргэлт Эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлэх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд руу чиглэж байлаа. Өөр үгээр хэлбэл социалист лагерийн орнууд руу илгээгдэж байсан гэсэн үг. “16 дахь социалист бүгд найрамдах улс”-ын арван жилийн сургуулиудад нэгдүгээр ангиас нь орос хэл зааж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хот суурин газарт нь кирилл үсгээр бичсэн хаяг самбарууд олноор үзэгдэнэ. Монголын удирдагчид ЗХУ-ын их, дээд сургуулиудад суралцан дээд боловсрол эзэмшиж байлаа.

ЗСБНХУ нь Монголын аж үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн гол туслагч нь байсан бөгөөд юун түрүүнд өнгөт металл болон төмөр замын салбарт голлох байр суурийг эзэлж байв. Үүний тодхон жишээ бол “Улаанбаатар Төмөр зам” хувьцаат нийгэмлэг, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хэмээх тус бүс нутагт зэс, молибдены олборлолт хийдэг уул уурхайн томоохон үйлдвэрийг нэрлэж болно. Хамтарсан байгууллагуудын дундаас “Монголросцветмет” гэх нэгдлийг нэрлэж болох бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн байгууллага нь мөнгөний орд газруудад олборлолт хийсээр байна. ЗХУ-ыг нуран унасны дараа хоёр улс харилцан тохиролцсоны үндсэн дээр Оросын тал үндсэн хөрөнгийн 49 хувийг, харин Монголын тал 51 хувийг эзэмшихээр шийдвэрлэсэн юм. Харин “Улаанбаатар Төмөр зам”-ын хувьд 50, 50 хувь гэсэн ижил тэнцүү хувь хадгалагдан үлдсэн байна. 1991-2000 оны хооронд оросууд бараг тэр чигээрээ Монголоос нутаг буцсан бөгөөд энэ үеэр юун түрүүн эдийн засгийн чиглэлийн хэд хэдэн хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Эх орны үйлдвэрүүд Монголын түүхий эд болон бүтээгдэхүүнийг худалдан авахаа зогсоож, монголчууд ч орос хэл сурахаа болив. Харин хуучин харилцаагаа сэргээх асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Чингис хааны өлгий нутагт айлчлах үеэр бий болсон гэж хэлж болно. Хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал нь тухайн улсын эдийн засгийн өсөлт болон худалдааны идэвхжилтэй давхацсан юм. Энэ цагаас эхлэн Монгол, Оросын харилцаа өсөн дэвжиж байгаа боловч одоо бол огт өөр, Зөвлөлт маягаас ялгаатай хэлбэрээр хөгжин цэцэглэж байна. Үүний нэг тодхон жишээ бол 2006 онд “Монголросцветмет” нэгдэл Оросын “Полиметалл” компанитай хамтарч “Асгат” хэмээх хамтарсан төслийг үзэглэснээр ойролцоогоор 97 сая унци мөнгөний нөөц бүхий орд газрыг ашиглалтад оруулаад байна.

Нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлж үзвэл Монгол улстай холбоотой ОХУ-ын үлдээсэн орон зайг мэдээж хэрэг 1999 оноос хойш өнөөг хүртэл хөрш орны худалдааны томоохон түнш болсон Хятад улс эзэлсэн юм. 2010 оны хоёрдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд мэдэгдэхдээ ашигт малтмалын олборлолтоос олж буй ашиг нэмэгдсэний үр дүнд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ахархан хугацаанд хэд дахин өсөн нэмэгдэх боломжтой юм гэв. Засгийн газрын зүгээс томоохон орд газруудыг эргэлтэд оруулахын тулд бизнесийн төлөөлөгчид болон тодорхой албаны хүмүүсийн оролцоотойгоор Стратеги хөгжлийн нөөцийн санг байгуулахаар төлөвлөжээ. Монголын металл болон нүүрсний нөөцийг олборлохын тулд ойрын таван жилд 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Ойрын 10 жилийн дотор Монгол улс Renaissance Capital-ын хийсэн судалгаанаас харахад үлэмж хэмжээний байгалийн түүхий эдийн нөөцөөрөө дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай хөгжиж буй орны нэг болох магадлалтай байна. 2014 он гэхэд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ долларт шилжүүлвэл хоёр дахин өсөх ажээ. Олон улсын валютын сангийн мэдээллээс харахад Монгол улс олборлолт хийгээгүй байгалийн баялгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байрт орж байгаа бөгөөд харин зэс, уран болон нүүрсний нөөцөөр 11 дүгээр байрыг эзэлж байгаа юм. Чингэхдээ Засгийн газрын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах аваас нүүрсний үйлдвэрлэл ойрын таван жилд хоёр дахин, алт гурав дахин, зэсийнх дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Хятад-Орос-Монгол гэсэн энэхүү гурвалжин бүхий орчин цагийн харилцаа нь хамтын ажиллагааны олон талын чиглэлээр тодорхойлогдож байна. Гагцхүү үүнээс болж талуудын ашиг сонирхлын зөрчилдөөн байнга гарах бөгөөд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний саад бэрхшээлийг учруулж байна. Хүчирхэг Орос орон олон жилийн турш алт, зэсийн орд газар бүхий Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх эрхийг авахаар тооцож байлаа. Энэхүү тэмцэлд Владимир Путин тэргүүтэй Оросын улс төрийн хүнд жингийн тоглогчид сэтгэл шулуудан орсон боловч 2009 онд энэхүү шунал хөдөлгөсөн байгалийн баялаг нь Монголын эрх баригчдын сайн дурын шийдвэрийн дагуу Хятадын хэрэглэгчдийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Айвенхоу Майнз” болон Австралийн “Рио Тинто”-гийн консорциумд оногдсон юм. Тиймээс энэхүү ажиллагаанд “санхүүгийн дипломат байдал”-ыг хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ. ОХУ “Монголросцветмет”-ын хувь эзэмшихэд тухайн үед зээлүүлж байсан 180 сая ам.долларын өрийг Монголоос нэхэж эхлэв. Энэхүү шаардлагыг эс биелүүлбээс ОХУ-ын Гадаад хэргийн яам Парисын Зээлдэгчдийн клубт хандан Монголын нэр хүндийг өртний хувьд олон улсын тавцан дээр унагаах оролдлого хийнэ гэж заналхийлсэн мэдэгдэл хийсэн билээ.
Үргэлжлэл бий
С.Баяр (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car