antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Мөнгө тараах нь мөхөөх бодлого уу, мөнгөжүүлэх бодлого уу?

нийтлэсэн Admin

Парламентийн  суудлын төлөө улс орон ард иргэдийнхээ амьдралаар дэнчин тавьсан эрх баригчид ирэх сонгуулийн

өмнө энэ аргаа дахин нэг хэрэглээд үзэхээр шийджээ. Тэд ээжүүдэд мөнгө өгье гэх эх оронч хууль хэлэлцэж эхэллээ. Гэтэл  өнгөрсөн дөрвөн жилд тэдний авсан нь өгсөнөөсөө илүү болж хувирсан учир энэ арга одоо нэгэнт үнэ цэнэгүй болж хувираад байгаа.

МАН-ын бүлгээс УИХ-д эхэд урамшуулал олгох, одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох гэх хоёрхуулийн төсөл оруулж ирсэн нь мөнгөн амлалт өгөхгүй гэсэн сонгуулийн хуулийн заалт болон өнгөрсөн дөрвөнжилд баруун солгойгүй тараасан эрх баригчдын амлалтын балгыг эргэн санахад хүргэлээ. Тэд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг бас 50 мянга, 70 мянга гэх мэтээр нийт 500 мянган төгрөгийг 4 жилийн хугацаанд бэлнээр өгчээ. Тэдний тооцоогоор энэ мөнгийг авсан иргэдийн амьдрал дээшлэх ёстой ч 2008 онд 36 хувь байсан ядуурлын хэмжээ бүр дөрвөн хувь өсчээ.

Өрхийн орлогыг нэмж ядуурлыг бууруулна гэж үзсэн эрх баригчдын бэлэн мөнгөний амлалт эсэргээрээ ингэж үйлчилсэн байна. Хамгийн аюултай нь бэлэн мөнгө тарааж иргэдийг сэтгэлийг хуурах энэ бодлого улс орны эдийн засагт урт хугацаанд аюул тарьж хөдөлмөрийн насны хүмүүсийг хөдөлмөрлөх сонирхолгүй болгожбайгаа нь бидний нүдэн дээр ил байна.

Хүн амын боловсролтой хэсэг нь энэ аюулаас сэргийлж бэлэн мөнгө тараахыг буруу гэж үзсэн бол харин ядуу хэсгийн дийлэнхи нь төрөөс мөнгө тараах нь зөв гэж үзжээ. Энэ хэрээр эрх баригчидад ч тэдний зүгээс дэмжлэг ирж Монголын иргэд ядуу байх тусам эрх мэдэл олж авах арга нь улам хялбар болсоор байна. 2008 оны сонгуулийн мөнгөн амлалт улс оронд ийм балаг тарьсан бол эхчүүд болон одонтой ээжүүдэд мөнгө өгөх хуулийн төсөл УИХ-д өргөн барьж хэлэлцэж эхэлсэн нь инфляцид дарлуулж нуруугаа авахуулсан ард иргэдийн дунд бас нэгэн болгоомжлолыг үүсгэж эхлээд байна. Монгол улсын түүхэнд сүүлийн арван жилд төрөлтийг дэмжихийн тулд эх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгосон үүнтэй адил хэлбэрийн олон арга хэмжээ байсан ч энэ нь хүн амын өсөлтөнд төдийлөн нөлөөлж байгаагүйг статистикчид баталж байна.

Тэгэхээр манай улсын түүхэн дэхьмөнгөн урамшуулал тэтгэмжүүд хүн амын өсөлтөд  дөнгөж 10 гаруй хувь л нөлөөлж байсныг гэрчилж байна. Гэхдээ манайх шиг цөөн хүн амтай улсад хүн амаа өсгөх бодлого маш чухал ч хавтгайрсан халамж лав үүний гарц биш гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Өнгөрснийг эргэн сануулахад хүргэсэн энэ хоёрхуулийн төслийг эдийн засагчид харин өмнөхөөсөө давуутай зорилтот бүлэгт чиглэсэн гэдгээр нь сайшааж байгаа ч энэ нь эргээд Монгол улсад чанаргүй төрөлтийг ихсгэх эрсдэлийг улам нэмж байна. Хэрвээ ээжүүдэд олгох энэ мөнгө тэдний амьдралд бодитойгоор нөлөөлж чадахуйц хэмжээтэй биш бол эрх баригчид өгсөн нэртэй өнөө хэд нь авсан нэртэй өмнөх гашуун түүх дахиад л давтагдана гэдгийг судлаачид, эдийн засагчид сануулж байна. Харин энэ хууль хэрвээ батлагдлаа гэж бодоход эрх баригчдад хүрэх ашиг нь харин тун өндөр хувьтай харагдаж байна. Учир нь эмэгтэйчүүд Монголын хүн амын 51,7 хувийг эзэлдэгбол ядуус нь нийт хүн амын 40 хувийг эзэлдэг.Ингээд бодохоор мөнгө үнэртүүлсэн амлалт эрх баригчдад ашиггүй байх үндэслэл одоохондоо алгаа.

Л.Ялгуун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car