antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Орос Европоос шатахуун импортолно гэв үү?

нийтлэсэн Admin

Оросын холбооны улсын статистикийн албанаас тус улсад бензин шатахууны үнэ хэрхэн өссөн талаар судалгаа гаргаж нийтэлсэн байна. Энд дурдсанаар бол он гарсаар ОХУ-д автомашины шатахууны үнэ дунджаар 15.3 хувиар өссөн гэдэг дүн гарчээ.Тэр дундаа дизель түлш болон бага октантай бензин илүү үнэтэй болсныг мэдээлсэн байна.Тус байгууллагын мэдээлж байгаагаас үзэхэд, АИ-76 (АИ-80) бензин дунджаар 22.2 хувиар өссөн бол АИ-92 (АИ-93 ) бензин 13.4 хувь өссөн гэнэ. Мөн АИ-95 болон түүнээс дээш октантай бензиний үнэ 12.6 хувиар өсч, дизель түлшний үнэ 18 хувиар өссөн байгаа аж.

Өнгөрөгч 11-р сард Оросын зах зээл дээр нэг литр А-76 (АИ-80) бензин дунджаар 25.24 рубль (нэг рубль ойролцоогоор 45 төгрөгтэй тэнцэх ханштай гэж хөрвүүлбэл 1135 төгрөг байжээ.ред), АИ-92 бензин 27.39 рубль (1232 төгрөг орчим), АИ-95 бензин 29.23 рубль (1315 төгрөг) байсан бол соляркийн үнэ 28.76 (1294 төгрөг орчим) рубль болж байсан юм байна. Дээрхи тоонуудыг дүгнэж үзээд өнгөрөгч онтой харьцуулахад энэ онд бензиний үнийн өсөлт улам илүү хурдацтай нэмэгдэж байгаа юм байна гэсэн дүгнэлтийг ОХУ-ын төрийн статистикийн алба гаргасан аж. Хэрэв хоёр жилийн өмнө бензиний үнэ оны эхэнд  ердөө 5.6 хувийн л өсөлттэй гарч байсантай харьцуулбал энэ жилийн эхний үеийн өсөлт 15.3 хувь болж байгаа нь бараг гурав дахин их болсныг харуулж байна.

Орост бензин, шатахууны үнэ өсөөд байгаагийн шалтгааныг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байгаа юм. Эхний шалтгаан нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Оросын холбооны улсын шинэ хуультай холбоотой ажээ. Энэ хуулиар бол Оросын шатахуун түгээгч станц болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшигчдэд хариуцлагын албадан даатгал ноогдуулахаар болж байгаа бөгөөд осол гарсан тохиолдолд хүлээх хариуцлагыг нь чангатгаж байгаа юм байна. Энэхүү даатгалын хэмжээг Оросын нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон түгээгч компаниуд гаргаж байгаа болон түгээж байгаа бензинийхээ үнэд шингээж байгаа ажээ.

Хоёр дахь үнэ өссөн шалтгаан нь энэ 2012 онд Орос улс бензин шатахуунд ноогдуулж байгаа онцгой албан татварыг шинэчилж гаргасан хуваарийн дагуу нэмж байгаатай холбоотой гэнэ.Оросын статистикийн газрын мэдээлснээр бол энэ оны 7-р сар хүртэл нэг литр бензинийн үнэ дээр 1.2 рублийн онцгой албан татварын нэмэгдлийг оногдуулж байхаар хуваарь гарсан байна.Мөн Европт хэрэглэгддэг стандарт болох “Евро 2”, “Евро 3” бензинүүдэд оногдох онцгой албан татварыг литр бүрт 35 копейкаар нэмсэн бөгөөд харин дизель түлшний татвар 20 копейкээр нэмэгдсэн байна. Харин оны сүүлийн хагаст энэ хэмжээ өөрчлөгдөж нэмэгдэнэ гэж мэдээлэгдэж байгаа юм.

Цаашдаа бензинийн үнийн нөхцөл байдал бүр ч илүү муудах шинжтэй байна гэж Оросын статистиктийн алба мэдэгдэж байгаа бөгөөд 2012 онд өнгөрөгч оныхоос илүү өндөр өсөлтөд хүрэх бензиний үнэ энэ ондоо багтаж Европын орнуудын хэрэглээний үнэтэй ижил болно хэмээн таамаглаж байгаа гэнэ. Тухайлбал оросын зарим мэргэжилтнүүд энэ талаар саналаа хэлэхдээ ОХУ-д энэ оны сүүл гэхэд нэг литр дизель түлш нэг евро буюу монгол төгрөгийн ханшаар 1870 орчим төгрөг орчим болохоор төлөвтэй гэжээ.

Мөн Орост бензинийн үнийн өсөлт инфляцийн өсөлтөөс ч давж гарч болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд харин Европын орнуудын ханштай ойролцоо очсоноор бензинийн үнийн эцсийн хязгаар тогтоно гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна.Учир нь нэгэнт л ойролцоо үнэтэй болж байгаа тул Оросын зарим мужууд хил залгаа Европын орнуудаас бензин импортлох боломжтой болох бөгөөд ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон учраас Оросын засгийн газар үүнд нь ямар нэг саад тээг тавих боломжгүй болж байгаа юм.

Тэгвэл Европт бензин ямар үнэтэй байгаа вэ гэвэл ямар ч байсан одоогоор тус тивийн боломжийн хямд үнэтэй бензинийг оросууд хэрэглэж байгаа гэж үздэг байна.Тэгвэл Европт хамгийн үнэтэй бензинийг Норвеги улс хэрэглэж байгаа юм.Орост литр нь 30 гаруй рублиэр зарагдаж байгаа АИ-95 бензин Норвегид 76 рублиэр худалдаалагдаж байгаа юм. ( Энэ нь монгол төгрөгт шилжүүлбэл 3420 төгрөг болно) Удаахь байранд нь Грек улс орж байгаа бөгөөд нэг литр дээрхи төрлийн бензин 73.5 рублийн үнэтэй байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол Грекийн эрх баригчид бензинд ногдуулж байгаа татварын нэмэгдлээр хямралд нэрвэгдсэн төсвөө тэнцвэржүүлэхийг оролдож байгаа ажээ.

Гуравдахь байранд нь литр АИ-95 бензинийг 72.3 рубль буюу 3250 гаран төгрөгөөр худалдаж авдаг Нидерландийн иргэд орж байгаа бөгөөд үнэтэй бензин хэрэглдэгч европчуудын жагсаалтыг Дани болон Италийн иргэд цааш нь үргэлжлүүлэх аж. Харин нэг литр АИ-95 бензинийг хамгийн хямдаар буюу ердөө л 1255 төгрөгийн үнээр Казахстан улсын иргэд хэрэглэж байгаа юм байна. Тэгвэл Орост дунджаар энэ төрлийн бензин нэг литр нь 28.2 рубль орчим буюу ойролцоогоор 1269 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Мөн Белорусьт үүнээс арай үнэтэй буюу 1333 орчим төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ.

Харин Украйнд энэ үнэ 1845 төгрөг байгаа бол Польшид 2295 төгрөг орчим байгаа юм байна. Харин дэлхийн хэмжээнд бусдынхаа атаархлыг үнэхээр төрүүлж чадахаар хямд хэрэглээтэй байгаа Кувейтийн иргэд АИ-95 бензинийг нэг литрийг нь ердөө л 337.5 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байгаа билээ.

Цонх: Цаашдаа ялангуяа дизель түлшний үнэ Европын бусад орнуудад байгаатай ижил болох тул Оросын зарим мужууд хил залгаа Европын орнуудаас шатахуун импортлох ч нөхцөл үүсч магадгүй гэнэ. Ийнхүү гаднаас импортлоход хүрвэл ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон учраас Оросын засгийн газар ямар нэг хориг, тээг тавих боломжгүй ажээ

Б.Наст


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car