Бүлгийн даргаа гадаад оронд томилолтоор явсан хойгуур өөр байнгын хороонд шилжүүлэх хүсэлт тавьж, АН-аас ОК үнэлгээ авсан З.Баянсэлэнгэ гишүүн барьцаа улам сунгах ажлуудаа эрчимжүүлж буй. Тэрээр “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын хувиар ИЗНН-тай хамтарч ажиллах хүсэлт хүргүүлэхдээ танай намын дуу хоолой төдийлөн сайн сонсогдохгүй байгаа тул манай бүлэгтэй нэгдэн асуудалд нэг байр сууринаас хандаж байя гэсэн ерөнхий утгатай бичиг илгээсэн юм.
Гэвч үнэн хэрэгтэй сүүлийн үед З.Баясэлэнгийн дуу хоолой олон нийтэд төдийлөн итгэл үнэмшилтэй сонсогдохоо больсон. Голомт банктай байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох санамж бичиг байгуулснаа эцсийн байдлаар гэрээ хийсэн мэт зарлаж, ипотекийн зээлийн хүүг тав болсныг хүртэл засгаас зарлаагүй байхад мэдээлэв. Түүний өгсөн мэдээллийн эсрэг Монголбанкнаас хавраас нааш таван хувийн асуудал шийдэгдэхгүй гэх тодруулга хүртэл өгөөд буй.
Тэрээр өөрийн энэ мэт бүтэлгүйтлээ байнгын хороо, чуулганы танхимд жинтэй хэдэн үгээр илэрхийлээд, асуудалд илүү бодьтой хандаж явдаг С.Оюун гишүүнтэй хуваалцахыг хүсэж, түүнийг аргадсан боловч санаснаар нь хариулт өгөхгүй нь бололтой. УИХ-ын гишүүн С.Оюун ““Шударга ёс” эвслийн дэд дарга З.Баянсэлэнгийн бичсэн захианы хувьд би бол төдийлөн сайн ойлгохгүй байна. ИЗНН-ын хоёр гишүүн хөндөж тавьсан асуудал, бодлого чиглэлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас манай бүлэгт сууж болно гэж хэлэх гээд байгаа юм уу даа. Би нэг л сайн ойлгохгүй байна. Бидний хувьд бол цөөн суудалтай ч тодорхой асуудал, хууль, ажлын хэсэг дээр өөрийн намын мөрийн хөтөлбөрийг бүтээлчээр шигтгэхийн төлөө харин ч амжилттай ажиллаж байгаа. Тэр болгон хийсэн ажлаа зарлаад, рекламдаад байдаггүй ч гэсэн нэлээн олон асуудлыг шийдсэн. Цаашид “Шударга ёс” эсвлийн бүлэгтэй нэгдэх тухай асуудал тавьсан ч дэмжихгүй байх” гэсэн жинтэй хариулт өгсөн юм.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
ЗА ЗА БАТ БОЛОГ (January 22, 2016 4:35:04 pm )
Энэ Оюун гэдэг гишүүн ах Зоригтойгоо их адилхан хүн шүү дээ, Тэр том ахын үргэлжлэл яаран амбиц хөөхгүй шүү дээ. Оюунаа гишүүнээ миний дүү хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй гэдэгт ах нь итгэж байна. Баянсэлэнгэд өгсөн хариулт чинь ч гэсэн таалагдаж байна шүү.
-
За за (January 22, 2016 5:35:07 pm )
Баян сэлэнгэ яах вэ ?
-
Anonymous (January 22, 2016 5:51:06 pm )
Ene hoer huuhniig harahad hen n hen be gedeg n bur zurag deerees l haragdaz bn. Garal uusel, medleg bolovsrol, bie avch yavah baidal geed l.
Oyun bol mongoliin ih hurliin gishuun huuhnuud dotor hamgiin bolovsroltoi, goloosoo zuv humuuziltei, elit emegtei. Mongol ulsiin emegtei erinhii said, tsaashlaad erunhiilugch boloohiig chin setgeleesee husie
-
Зочин_ (January 22, 2016 6:20:43 pm )
2 эргүү авгай гудамжинд бохь юмуу өөр юм зарж амьдараа Би та нарыг үзэн яддаг юмаа
-
Zochin (January 23, 2016 6:48:49 am )
Ouyniig
medehguii shu -
Зочин (January 23, 2016 3:10:37 pm )
Балагсэлэнгэ
-
Mongol (January 23, 2016 4:45:42 pm )
Hoyulaa uheesei
-
Цогоо гуай (January 23, 2016 10:02:35 pm )
Баян сэлэнгэ яах вэ туршлагагүй хэл яриа нь төлөвшөөгүй байж болно.гэхдээ зөв юм хийчэхиймсэн хэлчихиймсэн гэж хичээж байгаа нь харагдаж л байна ш дээ.боломж мэдэл нь хүрэхгүй л байгаа болохоос.Харин Оюун олон удаа сонгогдохдоо юу хийсийм .Нэг л их масстай нухацтай царайлсан хүн.Хөшигний ард чимээгүйхэн бялуу хуваалцаал амиа борлуулж довоо шарлуулаал яваа болохоос өнөөдрийн элгээрээ хэвтсэн Монголыг ийм л болголцоо биздээ.Лаларын авилгачид луйварчидын булай булхайг мэдахийн дээдээр мэднэ.Тэдний эсрэг шийдтэй үг хэлж буруу бусармаг шийдвэрүүдийн эсрэг тод дуугарч явсаныг хэн ч санахгүй л байгаа.одоо болсоон Оюун гуай сайн ахынхаа нэрийг гутааж дуусахаасаа өмнө УИХ .с холдсон нь дээр
8 Comments