“Хүний хөгжил сан”-гаас сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг болиулж хүүхдүүдэд ялгаварлан олгох асуудал яригдаж эхлээд байсан. Үүнд иргэд ихэд бухимдалдаж эсэргүүцээд байсан. Тухайлбал, гэртээ хөргөгчтэй, телевизортой, угаалгын машинтай, амьдралын түвшин дээгүүр айлуудын хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг авахгүй, харин амьдралын түвшин доогуур, олон хүүхэдтэй гэр орноо тэжээхэд хүндрэлтэй айлуудын хүүхдүүд дээрх мөнгийг үргэлжлүүлэн авна гэсэн мэдээлэл байсан юм. Иргэд энэхүү ялгавартай олгох хэмжүүрт шүүмжлэлтэй хандаж нэлээдгүй бухимдалтай байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас хүүхэд бүрт ялгаварлахгүй сар бүр 20 мянган төгрөг олгох тогтоол гаргалаа. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд 2016 оны төсвийн тодотголыг цугт нь оруулж ирэхгүй болохоор нэг хүүхдэд 20 мянган төгрөг биш, 12 мянган төгрөг оногдох болж байгаа. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр 20 мянган төгрөг олгоод явах боломжтой хэмээсэн юм. Тэрээр “дутагдсан эх үүсвэр дээр нь төсвийн тодотголыг Засгийн газар оруулж ирнэ” хэмээв. Ямартай ч иргэдийн дунд хүлээлт үүсгэж тодорхой бус байсан хүүхдийн мөнгөний асуудал ийн шийдэгдлээ. Монгол улсын хүүхэд бүр 20 мянган төгрөгийг авч эх орныхоо хишигийг ялгаварлахгүйгээр авахаар боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 22, 2016 5:51:51 pm )
shine turaun huuhdiin mungu yaj awah boloo
-
7 буудлын Долгор эмээ (January 22, 2016 6:05:53 pm )
…ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ” ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙГ,ЦУЦЛААД, ДАРАА НЬ ХӨНГӨЛӨӨД Л,” ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСААД Л, ДАРАА НЬ ӨГӨӨД Л…” ХАМГИЙН “ТУЙЛБАРГҮЙ” ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН АРЧААГҮЙ ЗГ ЮМАА…
-
хөдөөний улс төрч (January 22, 2016 9:26:16 pm )
ЯГ Л ЯАНХАН АВГАЙ ШИГ
-
GEREL (January 24, 2016 9:58:50 am )
2014 0nd tursun gadaadad eejteigee bgaa eej n oyutan bol hvvhdiin 20 myngaayaj abah be???
4 Comments