УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хороогоор авч хэлэлцэх ёстой байсан. Гэвч 08.30 цагт товлогдсон Байнгын хорооны хуралдааны танхимд тогтоолын төсөл санаачлагч Г.Уянга гишүүн болон МАН-ын бүлгийнхэн ч харагдаагүй. Өөрөөр хэлбэл, тус Байнгын хороонд АН-ын бүлгээс харьяалагддаг найман гишүүн болон ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн л байв. Мөн МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Энхболд танхимд орж, картаа уншуулсан ч удалгүй буцаад гарч одсон.
Ингээд өглөөний хуралдааны хувьд хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон МАН-ын бүлгээс түүнийг дэмжин Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 13 гишүүний хэнбугай нь ч сүүдрээ тусгасангүй.
Харин тухайн хугацаанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй гэдэгт байр сууриа нэгтгэсэн гэх мэдээллийг өгсөн юм. Тус бүлгээс Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолд Г.Уянгаас гадна О.Баасанхүү гишүүн ч гарын үсэг зурчихаад байгаа. Эвслийн бүлэг хуралдсаны дараа МАХН дангаараа Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдсан.
Нэгэнт ирц хүрээгүй учраас Байнгын хорооны хуралдааныг 13.30 цагт дахин товлосон. Гэвч мөн л энэхүү шийдвэрээ өөрчлөн 14.00 цагт УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж, энэ үеэр “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн болон АН-ын гишүүд чуулганы хурлын танхимд цугларч байхад МАН-ынхан бүлгийнхэн даргынхаа өрөөнд яаралтай дуудагдаж байлаа. Өөрөөр хэлбэл чуулганы хуралдаанаар зарим Байнгын хорооны хуралдаанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх сургаар ийн бажгадаж эхэлсэн аж. Тэр ч байтугай энэ асуудал гишүүдийн хүрээнд нууцлагдаж чадаагүй учраас Төрийн ордны хамгаалалт ч нэмэлтээр үүд хаалгаа, хашлага төмрөөр баглах нь холгүй байв. Учир нь МАН-ынхан асуудлыг хурцатгаж, жагсаал, цуглаанаар сүрийг үзүүлж магадгүй гэдэг үүднээс тийн урьдчилсан байдалд шилжсэн бололтой юм билээ.
Богино хугацаанд бөөн асуудал дэгдээсэн чуулганы хуралдаан
Гэвч МАН-ынхан хуралдаж дуусаагүй шахам байхад чуулганы хуралдааныг эхлүүлсэн бөгөөд танхимд АН-ын 31, МАН-аас гурав, “Шударга ёс” эвслийн бүлгээс тав, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн байв. Цагаасаа хоцорч эхэлсэн чуулганы хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбоотой төслүүдийн эцсийн найруулгыг сонссон. Дараа нь зарим Байнгын хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Г.Батхүүг чөлөөлж, тэднийг хооронд нь сольсон юм. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд ирц бүрдүүлэхийн тулд УИХ-ын Дэгийн тухай хуулийг “ашиглан” дээрх хоёр гишүүний харьяалагддаг Байнгын хороог өөрчилсөн хэрэг.
Ингэснээр Н.Батцэрэг гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороонд, УИХ-ын гишүүн Г.Батхүү Төрийн байгуулалтын Байнгын хороонд тус тус харьяалагдахаар болж байгаа юм. Үүний тулд УИХ-ын чуулганы хуралдаан ердөө л 15 минут зарцуулж буйгаас харахад АН-ынхан Ерөнхий сайдаа авч үлдэх, аль нэг нам, эвслийн шантааж, шахаанд орохгүйн тулд бүхий л чадлаараа зүтгэж буй нь илэрхий байлаа. Мэдээж чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүд танхимд орж очин горимын санал байгаагаа хэлээд ч спикер ойшоож үзсэнгүй алхаа тогшиж, Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдахыг үүрэгдсэн юм.
Парламентын чуулганы энэхүү явцын дараа бухимдсан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариулав.
Н.Номтойбаяр:
УИХ-ын дарга дэг зөрчлөө
Тэрбээр “УИХ-ын дарга дэгийн хууль зөрчиж, хүч түрэн Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Гэтэл УИХ-аас хүч түрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж, бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг байнгын хорооноос нь хасч Г.Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна.
УИХ дахь намын бүлэг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо нь үдээс өмнөдөө ирц бүрдэхгүй өнжсөн. Гэтэл одоо хүчээр ирц бүрдүүлэх болж байна.
-Цаашид яах бол?
-Нэгэнтээ тогтоол батлагдсан. Тэгэхээр Н.Батцэрэг гишүүний оронд Г.Батхүү гишүүн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцож байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авна. Тэгэхээр дараагийн асуудлуудыг хэлэлцэхэд цөөнхийн бүлэг оролцоно.
Энэ нь УИХ-ын сонгуулийн товыг тогтоохоос гадна тойрог мандатыг тогтоох тухай төслүүд юм. Тойргийн мандаттай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг дараах саналыг дэвшүүлсэн. Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй, тэдний төлөөлөл болж УИХ-д 14 гишүүн суудалтай байна гэдэг чамлалттай. Тэгэхээр намууд УИХ-ын тухай хуулийн дагуу пропорциональ 28-ын нэрсийн жагсаалтыг гаргахдаа намаасаа чиг үүргээ тодорхой болгож, нийслэлээ хариуцсан байдлаар гаргах. Нэг ёсны жагсаалтын 28 нь нийслэлээ хариуцах. Үүн дээр нийслэлийн зургаан тойргоос сонгогддог 14 гишүүнийг нэмэхээр нийтдээ 42 гишүүн Улаанбаатар хотыг хариуцна гэсэн үг. Энэ нь 76-гийн 53 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн тойргийн гишүүдийн мандатыг ийм байдлаар хэвээр нь хадгалаад явах бүрэн боломжтой.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд бүлэг завсарлага авах болсон үндэслэл нь юу вэ?
-Ирэх даваа гарагт бүлгийн хурал болно. Бүлгийн зарим гишүүн гадаадад томилолттой, ар гэрийн гачигдал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас энэ долоо хоногт хуралдах боломжгүй.
Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд Оюутолгойн асуудал буюу Дубайн гэрээний хүрээнд огцруулах асуудлыг дэмжсэн.
Бүлэг дээр бол Ерөнхий сайдын анх томилогдохдоо эдийн засгаа сэргээнэ гэсэн амлалт, мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө. Гишүүдийн үндэслэлийг нягталж үзэх зайлшгүй шаардлага бий.
-УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороонд танай бүлгээс 5-6 гишүүн харьяалагддаг. Үдээс өмнөх хуралдаанд оролцоод суучихсан бол байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал орж ирэхгүй байсан юм биш үү?
-Энэ асуудал дээр УИХ-д олуулаа болсон нөхөд ирцээ бүрдүүлэх, огцруулах санал гаргасан Г.Уянга гишүүн үндэслэл бүхий тайлбараа хийх нь зүйтэй гэж үзсэн.
-Эл тайлбараа та бүхэн Байнгын хорооны хуралдаанд албан ёсоор танилцуулж болоогүй юм уу. Танай бүлгийн гишүүд орж ирээд ирцээ бүртгүүлсэн нөхцөлд хурал эхлэх боломж байсан шүү дээ?
-Албан ёсоор тайлбарлая гэхээр ирц нь бүрдэхгүй байсан шүү дээ.
МАН-ынхан завсарлага авлаа
Ингээд УИХ-ын даргын үүрэгдсэний дагуу Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болж, гишүүд бүгд цуглаж, хэрүүлийн алим болоод буй асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг намын бүлгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт хэлэлцэгдэхээр хойшиллоо.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор: Ерөнхий сайдын суудал зээлийн хүүнд сөргөөр нөлөөлнө
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болоод олон улсын зах зээлээс хөрөнгө босгох тухай яригдаж байсан асуудал зогсчихсон гэв үү. Бондынх нь нэр Мазаалай гэсэн байх?
-Яг нэрийг нь бол тохироогүй. Ер нь бол тийм хөрөнгө босгох асуудал байсан. Бид тодорхой хэмжээгээр эдийн засагт эерэг нөлөө гарна гэж тооцоолсон. Жишээлбэл Оюутолгойн хоёрдахь шатны санхүүжилт, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг нь эдийн засагт маш их ач холбогдолтой. Тэгээд ч хуулиараа УИХ-аас Засгийн газарт тодорхой хэмжээнд өрийн хэмжээг нь тогтоогоод өгчихсөн. Энэ хүрээндээ л ажиллаж байсан.
-Япон улсаас гэсэн сурагтай байна уу даа. Одоо нэгэнт Ерөнхий сайдын асуудлыг хойшлуулчихсан болохоор дахиад тав хоног гацаанд байж л байна гэсэн үг үү?
-Тодорхой улсын нэр зааж хэлэх боломж алга. Дэлхийн зах зээлээс гэсэн учраас улс, орнуудтай яриа хэлэлцээр хийсэн. Яах вэ, Японтой ярьж л байгаа. Зах зээлийн нийгэм гэж мөнгө босгож, зах зээлээ тэлэхийг л хэлдэг. Ерөнхий сайдын суудалтай холбоотой асуудал манай улсын оруулж ирэх зээлийн хүүнд нөлөөлнө. Гадагшаа гарч буй энэ талын мэдээлэл бол тийм ч эерэг юм биш шүү дээ. Ер нь энэ асуудал өөрөө цагаа олсон, сайн зүйл биш. Дөрөвхөн сарын дараа сонгууль болох гэж байна шүү дээ. Тийм байтал ингэж, улс орныхоо эдийн засгийг хохироох, хорлох үйл ажиллагаа явуулж байна.
-Дүн нь хэд юм бэ. 800 саяас нэг тэрбум ам.долларын тухай яригдсан. Хүү нь 8-10 хувь гэсэн. Энэ асуудлаас болоод хүү нь нэмэгдэх болов уу?
-Хэмжээ нь ч яг тэд гэсэн зүйл байхгүй, тодорхойгүй. Анх бол хүүг 8-10 гэж байсан. Энэ нь дотоодын 17 хувийн хүүнээс хамаагүй бага л даа. Гэхдээ бид сүүлийн найман жил төсвийн алдагдлаа дотоодын бондоор хаагаад яваад байсан нь маш том алдаа. Яагаад гэвэл дотоодоос авсныгаа өр гэж тооцохгүй, гаднаас авснаа өрөнд тооцоод яриад байдаг. Үнэндээ дотоодоос босгосон нь хэд дахин өндөр хүүтэй, улсад ямар ч ашиггүй байдаг.
Сая бид судалж байхад мөнгө босгох ажлыг зүүн Европын 7-8 улс, Филиппин, Малайз зэрэг орнууд хийж байна. Тэдгээр улсуудыг харж байхад улстөрийн нам, нөхцөл байдал болон сөрөг хүчин нь ч энэ ажлыг нь дэмждэг. Яагаад гэвэл улс орныхоо төлөө хийж буй үйлдэл, ажил учраас тэр шүү дээ. Манай Монголд л улстөрийн шоу маягаар ашиглаж, эх орноо хорлох нөхцөл байдал үүсчихлээ. Яг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болоод энэ удаагийн хүү өчигдрийн байдлаар өсч байгаа байх гэж эмзэглэж байна.
-Гэхдээ АН-ынхан эх орноо хорлуулахгүй, Ерөнхий сайдыгаа авч үлдэнэ гэж зүтгээд Дэгийн тухай хуулийг зөрчин байж, хүчээр байнгын хорооны гишүүдийг сольчихож байгаа юм биш үү?
-Дэгийн тухай хууль зөрчсөн гээд байгаа. Гэхдээ хоёр бүлгээс бичиг өргөн мэдүүлээд байнгын хорооны гишүүдийг сольсон. Хамгийн хачин нь Ерөнхий сайдыг огцруулна гэж тогтоолын төсөл өргөн барьчихаад, түүнийг хэлэлцье гэхээр үгүй гээд суучихаж байгааг нь би ойлгохгүй байна. Энэ чинь өөрөө ямар учир холбогдолгүй байгаа биз дээ. Санаачилсан хүмүүс нь өөрсдөө хуралдаанд оролцохгүй, бухимдаад байх юм.
-Та бол ердөө л сонгуулийн өмнөх шоу гэж харж байна аа даа?
-Тийм шүү дээ. Аль болох тухайн асуудлыг удаахыг л хүсч байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (January 22, 2016 9:28:15 am )
Энэ Засгийг газраас аль болох хурдан сална, ард түмэнд төдийчинэ их хэрэгтэй, энэ АН-ын засгийн утга учиргүй их идэж ууж, шамшигдуулж байгааг таслах ёстой,
-
Улс тор судлаач. (January 22, 2016 9:47:20 am )
За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.
-
gg (January 22, 2016 11:01:04 am )
UGAASAA YAMAR MAL HUN GEHEEREE 2037 OND ASHIG HURTEH GEREE HIIDEG BNAA!!! UHAAD DUUSTSAN UR MURUU YAJ TULHUU MEDEHGUI UED!!! ENE SAIHANBILEG BOL TOHIROLTSOONII ERUNHII SAID ENE HUN ZARIM NEG HUMUUSIIN LICENSE GADNII TONUULCHIDIIG HUSLIIG GUITSEEHEER GARCH IRSEN HUN!!!
-
ЗОЧИН (January 22, 2016 11:04:31 am )
ХХҮХЭН ГЭЧИХЖЭЭ АЛИА АВГАЙ, МАН-ЫН БУУНЫ НОХОЙ, УЛС ОРНОО БОДДОГГҮЙ ГУДАМЖНЫ АВГАЙ.
-
gg (January 22, 2016 11:23:18 am )
BAYANSELENGE BENZ ERDENECHIMEG EDNARAAS DEEREEE!! YADAJ ETSEG UVGUDIIN UULAA AVCH ULDIE GEED BN!!! urt ustei uhaan muutai psda nar!!!!
-
зочин (January 22, 2016 12:36:30 pm )
Нэг хүний балаг багадахгүй юм даа.Батэрдэнэ гэж нэг балайгийн балаг мөн их хүнд туссан даа.одооч дуусаагүй байна.Энэ нэг шулам хийж байгаа үйлдэл мөн их уршиг тарьж байна.Энэ системээс салахгүй бол дараагийн сонгуулиар босоо ороолонгууд гараад сүрэг сүргээр гараад ирнэ дээ.Тэнэг ард түмэн эд нарыгаа дэмжихыг яана
-
Anonymous (January 22, 2016 4:26:06 pm )
Энэ ҮИХ-д байгаа эрх баригчдад улс орноо гэсэн сэтгэлтэй хүн байна уу Та минь ээ. Бид ийм их баялагтай байж ягаад ард иргэд нь ядуу байх ёстой юм гэж. Төрийн зөв удирдлага л дутаж байна. Төрд хүнээ зөв гаргаагүйн хар гай даа. Одоо зөв сонголт хийх л үлдэж. Сайд огцорууллаа гэд сайжрах юм юу ч байхгүй. Бас нэг албан тушаалын амт үзэх гэсэн ээлжийн мануухай л гарна биз дээ.
-
Улс тор судлаач (January 22, 2016 7:08:46 pm )
Ажил хийж сураагуй, олон нийтийг хуурч аргалаад байдаг, улс орныг ор онд оруулсан л бол Еронхий сайдыг оорчлох нь энгийн л узэгдэл шуу дээ. Алдаа хийсэн хунийг, сонгууль ойртсон гээд л, ямарч унээр хамаагуй авч улдээд л байвал харин олон нийт сонгуулийн уед яаж дун тавьдаг аа узуулээд огдог байхгуй юу. Та нар хэдхэн сарын дараа харах болно.
-
АН-ын ахмад гишуун. (January 22, 2016 9:31:15 pm )
Алдаа гаргасан албан хаагчийн ажлыг тор авч, чаддаг хунд нь шилжуулдэг нь энгийн л учзэгдэл шуу дээ. Гэтэл Ч.Сайханбилэг чи чамайг огцруулна гэхэд ямар байна? Үхлээ юу? Бор шидмэс олдвол боож ухэх нь ээ. Чи Алтангадасыг хулхидаж байж Еронхий сайд болсон биздээ. Гэтэл Ардчилсан намд олон жил унэнч явж, одий дайтай болгож, гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.
-
зочин (January 22, 2016 10:08:16 pm )
Уянга гишүүн ард түмнээс нууж нударган доторх луйвараа боль гэж хэлсэн нь зөв. Ард түмэнд биш сонгуульд нь үрэгдээд л дуусна. Одоо тэр Ноён уулаас ухах алтнийхаа мөнгийг урьдчилаад авчихсан юм байналдаа
-
Зочин (January 23, 2016 3:22:38 pm )
АН-ынхан нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, чихэнд сонсогдохоор ажил хийсэнгүй. Зөвхөн цөөхүүлээ хөлжих ажлыг хийсэн.
-
Улс тор судлаач. (January 24, 2016 1:29:37 pm )
Монголд ашиг сонирхолоороо нэгдсэн, нам дамнасан булэглэлуудээс эрдэс баялага, ашигт малтмалын туухий эдийг гадагш нь гаргаж, хурдан хугацаанд монго олж, холжсон нь МСS байх шуу. Суулийн уед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нуурсны ашиглалтыг хятадын компанитай хамтарч “Хоронго оруулалт” нэрээр зугээр авахаар хэтэрхий шуналтаж байгаад олон нийтэд баригдаж хунд байдалд ороод байх шиг байна. “Энэ ажиллагааг би хэрэгжуулж чадна” гэж амалж Еронхий сайд болчихоод одоо болтол хэлсэн ярьсандаа хурч чадахгуй байгаагаас мань эр огцорч болзошгуй байдалд хурээд байна даа.
12 Comments