Монгол УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай” хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.
Иймд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлэхээр болов. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
zochin (January 22, 2016 8:48:07 am )
sungaasai daa xuiten bna shuu
-
zochin (January 22, 2016 9:10:13 am )
Маш сайн байна. Сунгаасай. бүүр цагаан сар өнгөртөл сунавал бүр сайн байна
-
Anonymous (January 22, 2016 9:17:16 am )
neg mor tsagaan sar ongortol sungval zugeer yum bishuu erno manai uls ix baga amraax yum
-
ganaa (January 22, 2016 9:46:02 am )
Цагаан сар өнгөртөл сунгасан нь сайн байх….
-
german (January 22, 2016 10:11:04 am )
Amraltiig ni tsagaan sar hurtel geheer bas uruusgul dhde. Daraa jil bur 2 sariin suuleer bga.Id odoogiih shig huitend huuhduud iheer haniad hurch hunderch bn. Myanga dulaan huvtsaslaad avtobus huleehdee huldluu shde bagachuud mini.
-
Zochin (January 22, 2016 10:48:01 am )
Uvliin id huitneer amraagaad zunii amraltaas ni zohitsuulj bolno biz dee. Huitend zaaval buunuur ni surguuli tsetserlegt yavuulsan nertei uvchin tusgaj bn
-
Баагий (January 22, 2016 11:05:45 am )
Сурч мэдэхийн хойшлуулж байгаа бол зун цагт сургах хэрэгтэй. 7 дугаар сарыг дуустал. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ боловсролд анхаар. Анхаар гэхээр хувийн сургуульд мөнгө төлөөд эсвэл багш нарт нь даатгаж орхихоо боль.
-
Байгаль (January 22, 2016 11:40:18 am )
бага ангийнхан сунгагдаж болох юмаа.Их хүйтэнд хүргэж өгөх авхаас өгсүүлээд асуудал байна.
-
зочин (January 22, 2016 3:29:04 pm )
тийм шүү сунгах хэрэгтэй
9 Comments