antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 20 comments

УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлж болохгүй

нийтлэсэн Admin

УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Товчхон

  • Сон­гуулийн тухай хуульдаа нийцсэн шийдвэр гаргах ёстой. Тогтоол батлаад л хуулийнхаа зарчмыг өөрчилчихөж болохгүй. Хуулиас давсан тогтоол байж болохгүй биз дээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотоос УИХ-д сонгог­дох мандатын тоог нэмэх санал гаргас­ныг АН-ынхан дэмжиж бай­гаа бололтой. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ Сонгуулийн тухай хуу­лийг хугацаанд нь багтаан ба­талсан. Энэ хуулийн дагуу сонгуультай холбоотой бүх процесс үргэлжлэх ёстой. Гэтэл АН-ынхан Сонгуулийн тухай хуулиа батлуулсныхаа дараа агуулгыг нь өөрчлөх тактиктай байсан юм байна л даа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар хэрэгжүүлнэ гэж эртнээс тооцоолж байсан бололтой юм. Сонгуулийн тухай хуульд тойрог байгуулахдаа хүн амын тоо, нутаг дэвгэрийн хуваарь, засаг захиргааны нэгжийг харгалзана гээд заачихсан байгаа. Гэтэл хүн амын тоо гэдэг ганцхан шалгуураар тойрог хуваарилах гэж байгаа нь буруу.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга 2014 оны статистик мэдээллээр нийслэлд нийт хүн амын 44 хувь нь буюу нэг сая 314 мянга 500 иргэн амьдарч байгаа учраас парламентад Улаанбаатараас сонгогдох мандатын тоог нэмэг­дүүлэх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. Улмаар энэ хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн юм билээ. УИХ-ын дарга твиттерээр дамжуулан олон нийтэд өгсөн мэдээлэлдээ 2015 оны оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт хүн ам гурван сая 61 мянга орчим, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн тоо нэг сая 398 мянга орчим байна гэдгийг онцолсон. Үүндээ үндэслээд нийслэлийн мандатын тоог долоо биш бүр наймаар нэмэхээр төлөвлөж байгаа юм байна.

-Нийслэлээс сонгогдсон ялан­гуяа хүн ам ихтэй дүүргүүдээс УИХ-д сонгогдсон гишүүд энэ са­налыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Таны сон­гогдсон Сонгинохайрхан дүүрэг бас л хүн ам ихтэй. Тиймээс та энэ саналыг дэмжих ёстой юм биш үү?

-Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 10, Улаанбаатар хотын хүн амын 30 орчим хувь нь амьдардаг. Миний тооцоолж байгаагаар Сонгино­хайрхан, Баянзүрх дүүргийн ман­датын тоог хоёроор, бусад дүүр­гийнхийг нэгээр нэмэх юм шиг байна. Үүнийг тойргоо хөгжүүлэх, Сонгинохайрхан дүүрэгт төр засгийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд хүргэх боломж гэж харж байна. Гэхдээ том зургаар нь хараад Монгол Улс нэгдмэл нэг улс байх ёстой гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг ярих юм бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь буруу.

Хүн амын тоо гэдэг ганцхан үндэслэлээр асуудалд  хандахгүйгээр нутаг дэвсгэрийн хуваарь, засаг захиргааны нэгжийг харгалзан  Үндсэн хууль, Сон­гуулийн тухай хуульдаа нийцсэн шийдвэр гаргах ёстой. Тогтоол батлаад л хуулийнхаа зарчмыг өөрчилчихөж болохгүй. Хуулиас давсан тогтоол байж болохгүй биз дээ.

-Танай намыхан “АН Улаан­баатарт ялалт байгуулчихвал олонхийг бүрдүүлэх боломжтой болчихно” гэж болгоомжлоод байгаа юм биш үү?

-Хүмүүс “АН Улаанбаатарт олон суудал авах гээд, МАН-ынхан түүнээс нь айгаад хөдөө орон нутаг руу зугтах гээд байна” гэж яриад байгаа бололтой. Үнэндээ ингэж айж эмээсэн зүйл алга. МАН бол тэртээ тэргүй боловсон хүчин, бодлого, төлөвлөлт сайтай, улс эх орноо 70 жил дангаараа удирдаад ирсэн, хоёр хөрш, бүс нутаг, дэлхийн хэмжээнд бодлогоо таниулсан улс төрийн ууган хүчин. Нийслэлийн мандатын тоог нэмчих вий гэдгээс айгаад хулчийгаад байх шаардлага ерөөсөө байхгүй.

Миний хувьд Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай байх тусмаа сайн. Бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад явахад ялалт байгуулж л таарна. Манай нам дүүргийнхээ хөгжлийн төлөө АН-тай хамтран ажиллаж байна. Төрийн ажлыг тасралтгүй, тогтвортой байлгах үүднээс  өн­гөрсөн хугацаанд хамтран ажил­лаж ирсэн. АН ялагдсан хэрнээ л бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Э.Бат-Үүл гэж Улаанбаатар хотын хаан болчихсон хүн ард түмний мандатыг уландаа гишгэж хамтрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэсэн. Одоо бүр УИХ-ыг өөрийнхөө дур зоргоор байгуулах гээд байгаа бололтой. 48 мандатын 22 нь нийслэлд ногдох ёстой гэж юу гэсэн үг вэ. УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлэх нь л дээ.

Монгол Улс гэдэг чинь дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот биш, өргөн уудам нутагтаа тархан суурьшсан хүн амтай 21 аймаг 300 гаруй сумаас бүрддэг гэдгийг бодолцох хэрэгтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Баяраа (January 21, 2016 3:32:41 pm )

    тэгж туйлширдагаа болих хэрэгтэй тийм сүрхий юм бол хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч төвлөрлийг сааруулаач

  • НИЙСЛЭЛ (January 21, 2016 3:59:59 pm )

    НИЙСЛЭЛИЙГ АЛДАНА ГЭХЭЭС ШЭЭС НЬ САВИРЧ БАЙГАА НЬ ҮНЭН.ЧИ ЯДАХДАА БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ШИГ БАЙЖ СУР.ЧАМ ШИГ ЮМНУУД М.А.Н-ИЙН НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ?ХОТИЙН МАНДАТИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.ХАРИН Ч БАТ-ҮҮЛ НИИСЛЭЛИЙГ АВСАНААР ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРААС ИЛҮҮ ЮМ ХИЙСЭННЬ НҮДЭНД ХАРАГДАЖ,ГАРТ МЭДРЭГДДЭГ
    М.

  • SXD n irgen (January 21, 2016 4:13:49 pm )

    CHI AMID BAIGAAMUU MANAI DYYRGEES GARLAA GEJ TEER JIL SONSSIIN BNA ODOO ENE JIL DAHIJ HULHIDAH UU 23 R HOROOG HOGIIG ACHUULJ SURGAACH HEDEND HOGOO AGHIHAA UTSAAR MEDEGDDEG BAIVAL ZYGEER UYMAA.MANAI DYYRGIIHEN DAHIJ CHAMD SANALAA OGOHGYI ZAILAARAI

  • Anonymous (January 21, 2016 4:19:10 pm )

    Чиний Уих-н гишүүн гэж юу байдгийм авгайгаа зодож айлгадаг, бусдыг дарамталдаг, самар хулгайгаар хил давуулахыг оролддог, циркийг зориулалтын бусаар ашиглаж луйврын мөнгө олдгоо зогсоочихоод ингэж хуц.

  • zochin (January 21, 2016 4:46:42 pm )

    CHI DUT CHAMD HAMAAGUI CHINII IKH HURLIIN GISHUUN GEJ YU BAIDAG YUM . CHM SHIG UHERNUUDIIG IKH HURLAAS ZAILUULBAL MONGOL TOR TSEVERSHINE.

  • zolo (January 21, 2016 5:52:13 pm )

    hun amiin toogoor ni haritsuulahad yah argagui niisleld ter utgaar ni nemeh yostoig 3 nastai huuhedch helj bn,harin chi muu mal l oilgohiig husehgui ZALUU hun bj ali hediin utsan huuheldei bolsnoo haruulj bh shiv ardchilliin buyanaar chi yund hursnee neg udaa bodoj uzdee malaa

  • avarga zoloo buzaaj uguuch ee (January 21, 2016 6:00:10 pm )

    4 uuliin dundaas avarga bolson hun ingej yarih gej dee chaavaas

  • монгол (January 21, 2016 6:40:56 pm )

    гишүүний хэлдэг зөв шүү

  • Gund (January 21, 2016 9:04:37 pm )

    Bolobsrolgui huls unertuulsen doping mini chinii gishuun gej yu ch baihab dee.Cni olon yum yarih tusmaa l onigoond ikh orno duugui l baij uz!!!!!!!!

  • sbd (January 21, 2016 9:17:35 pm )

    Ene setegdel uldeej bgaa khumuus.kheterkhii neg talaa bariad bgaa ym bishuu.bugd adilkhan.songuuli dukhuur negniigee khair nairgui bichkhee bolikh kheregtei.mongoliin ard tumen songoltoo zaalgakhaa bolison.

  • ZAA BUGD ADIL ERHTEI (January 21, 2016 11:26:32 pm )

    CHI MUU MEDREL MUUT YU GUTSAAD BGAAN HUDUUNIIHUN BIDNEES YAHAARAA ILUU ERHTEI BDAGIIN CHI CIRK ZAH 2 OO YALGADAG BOLCHOOD YUM GUTS BAS HUDUU AMDAR TENEG TSARAILAAD SHDUUREGIIN GAZAR ZARNA YUN HUDUUNIIHNIIG HUURAH AMARHAN BOLOHOOR HOTIINHON DUTUU ERHTEI YU

  • Мөрөн (January 22, 2016 12:38:59 am )

    Энэ хүн нэртэй төртэй мундаг эр хүн байж болно. Гэхдээ УИХ -н гишүүн хийх хэмжээний хүн яавч биш

  • ЗОчинЗочин (January 22, 2016 9:11:29 am )

    Энд янз бүрийн зүйл ярьж байхаар ээждээ тусалж байхад яадгийн бэ? Хөөрхий хөгшин эх нь орон сууцны 8 хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байна гэсэн сураг дуулдсан.

  • 12345 (January 22, 2016 12:14:47 pm )

    songuuliig toiroggui bolgox xeregtei tegej bj uls tor tsevershine niislelees toirog nemne gexeer garax xun oldoxgui boloxoor ingej yarij bga yum da xun yu chaddag teriigee l xiivel ug ni bolmoor yum ikh xurliin gishuun bolno bolchixood oor xun garax zamiig ni booj xaana xereg algaa ene ikh xurald suuj bga noxduud

  • ТОРГУУД ЗАЛУУ (January 22, 2016 7:20:46 pm )

    АЯТАЙХАН ДУУГҮЙ БАЙЖ БАЙЛДАА СУМЪЯАААА…
    ДУУГАРАХ БОЛГОНДОО ДООШОО ОРООД БАЙХ ЮМ.МЭДЭХГҮЙГ ЧИНЬ МЭДЭХ УЧИРААС ДУУГАР ГЭЖ ХЭН Ч ШАХАХГҮЙ Ш ДЭЭ.

  • irgen (January 22, 2016 7:41:38 pm )

    Би сонгинохайрханы өндөр настан байна. энэ хүү гарснаас хойш бидэнтэй ойр байж их зүйл хийсэн. Бид дэмжиж байна

  • ДӨРВӨН УУЛ (January 23, 2016 8:18:08 pm )

    ХАРИН Ч ДӨРВӨН УУЛАН ДУНДААС ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭР ДАВАМГАЙЛСАН ИХ ХУРАЛ БАЙГУУЛЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛСАА Ч ДАЖГҮЙ АВААД ЯВНА ШҮҮ ДААНЧ ИХ ХУРАЛ СУМЬЯАБАЗАР МЭТИЙН ЮМНУУДААС БҮРДСЭН ЦӨВҮҮН ЦАГТ АМЬДАРЧ БАЙНА ДААА

  • зочин (January 24, 2016 2:25:38 pm )

    Хоёр намын нэрээр хулгай залиан
    Хийгчид одоо яаж ч хор найруулаад
    Нэмэргүйдээ. Хоёр намыханд санал
    өгөхгүй гэж бат шийдсэн.

  • Anonymous (January 24, 2016 3:00:58 pm )

    DURVUN UULIIN TSAANAAS IRSEN TSAGAACHID YAJ ULS ORNIIG SAMARDGIIG SUULIIN 20 JIL BIYEREE MEDERLEE. ODOO DALDARTSGAA.

  • Судлаач. (January 26, 2016 2:51:31 pm )

    Нэг УИХ-ын гишуунийг сонсох сонгогчдын тоог тэнцуулээд л болгоод хуваачихвал шударга болно шуу дээ. Иргэсэн тохиолдолд нэг сум, аймаг, тосгон ч хуваагдаж болох тул та бухэн шударга зарчимыг баримтал. Худлаа гэвэл Англи, Австралийн туршлагыг хар л даа. Тэгэхээр энд нэг их маргаад байх асуудал байхгуй шуу дээ.

antalya rent a car