Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд АТГ-аас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчлан саатуулсан. Энэ үйл явдлаас хойш Эрүүл мэнд, спортын сайдын суудал 77 хоног эзэнгүй байлаа. Эзэнгүй эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж, бүр “сэхээнд” орчихсон байдалтай байна. Уг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдалд эрүүл мэндийн салбар чухал үүрэг хүлээх учиртай. Гэтэл энэ салбар хариуцах эзэнгүй, хаяглах зурвас үгүй 77 хоног боллоо.
Салбарын сайдыг нь авлигын хэргээр цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш энэ салбар тэр чигтээ чигээ алдаж, нурсан гэж хэлж, ойлгож болмоор байна. Болж бүтэхгүй бүхэн эл салбартай холбоотой гарч, хариуцах эзэн, удирдах удирдлагагүй болсноос үүдэж өнөөдөр иргэд эрүүл мэндээрээ, амь насаараа хохирч байна. Амаржих газрууд эх хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглоод байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн эх, ураг хоёулаа эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Саяхан нийслэлийн “Хүрээ” амаржих газарт амаржсан эмэгтэйн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус эмнэлэгт хүндрэлтэй амаржсан бөгөөд бүсгүйд цус сэлбэхдээ цусны бүлгийг андуурч хийжээ.
Нэгдүгээр бүлгийн цустай хүнд гуравдугаар бүлгийн цус сэлбэсэн байна. Үүний улмаас бүсгүй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд нь одоо хүртэл хөхөө амлаагүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Түүнээс гадна дүүргүүдийн эмнэлэгт хэвтэнэ гэдэг үнэндээ алаан болж байна. Өвчтэй зовлонтой иргэдийг “Хэвтэх ор байхгүй. Төлбөртэй өрөөнд хэвтвэл хэвт, эсвэл оочер хүлээж байгаад сарын дараа хэвтэж болно” гэж эмч нар загнаж зандраад хүлээж авахгүй байна. Ер нь хүн өвдөх эрхгүй болж, эмнэлэг бараадах ч эрхгүй цаг үе болсон мэт санагдав.
Түүнчлэн, Өвөрхангай аймагт томууны хүрээний Н1N1 вирусээр иргэд өвчилж, нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ийм ийм асуудал үүсч гарах нь салбар хариуцсан сайдтай салшгүй холбоотой мэт санагдаж байна. Үнэндээ ЭМС-ын сайдыг цаг алдалгүй томилж, ажлыг нь хийлгэсэн бол өнөөдөр эмнэлгүүдэд иймэрхүү төрлийн алдаа дутагдал гарахгүй байхыг үгүйсгэхгүй юм. Эрүүл мэндээс гадна спортын асуудал тэр доор орхигдсон гэж болно. Энэ жил олимпийн жил салбарын сайд нь байж хөрөнгө мөнгөний асуудалд оролцож, гарын үсэг зурахаас эхлээд хийх ажил ихтэй.
Гэтэл өнөөдөр энэ салбарыг эзэнгүй, дампуу байдалд байлгаж байхын оронд хариуцсан эзэнтэй болгож, энэ салбарыг сэхэл авахуулаасай билээ. Хамгийн гол нь мэргэжлийн эмч бөгөөд салбараа мэддэг хүнийг томилох нь чухал. Гэтэл салбарын бус “шахааны” буюу албан тушаалд санаархсан эрх мэдэлтнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулах гэсэн хүсэл сонирхол зарим нэгэн хүнд байгааг нуухгүй юм. УИХ-ын дарга З.Энхболд нэг мэдэгдэхдээ “Ерөнхий сайд зориггүй байна. Танхимынхаа сайдыг томилуулах нь түүний асуудал болохоос УИХ-ынх биш. Түүнийг хэн нэгнийг оруулаад ирвэл УИХ хэлэлцэнэ” гэсэн удаатай.
Тэгвэл УИХ дахь бие даагч нар Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд өөрөө буруудна” гэсэн юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүн дотор ч Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудал багтаж байгаа юм.
Т.Буянаа
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 20, 2016 11:48:53 am )
Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
1 Comment