antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 2 comments

Цагаан идээ, ул боов эрэлттэй байна

нийтлэсэн Admin

1

Б.ТУУЛ

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан нийслэлд “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа ажээ. Харин нэгдсэн журмаар зохион байгуулж буй томоохон өргөтгөсөн худалдаа нь хот, хөдөөгийн иргэд олноор үйлчлүүлдэг, худалдаа үйлчилгээний төв болох “Мишээл экспо”,  “Шөнийн зах”, “Дүнжингарав” худалдааны төвд гарч байна. МҮЭСТО-нд энэ сарын 18-наас эхлэн “Цагаан сар-Ендоотой наймаа” үзэсгэлэн худалдаа гарч байна. Эдгээр үзэсгэлэн  худалдааны ихэнх нь хоёрдугаар сарын 7-8-ныг хүртэл үргэлжлэх юм. Харин МҮЭСТО-нд нээгдээд байгаа уг  үзэсгэлэн энэ сарын 24-ныг хүртэл гарах ажээ.

Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үүдээ нээсэн энэхүү үзэсгэлэн өглөөгүүр хүн цөөнтэй байсан ч үдээс хойш худалдан авагч олонтой байгааг худалдагч бүсгүйчүүд хэлж байв. Ирсэн зочдын олонх нь  Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байсан юм. Үзэсгэлэн худалдааны үүдээр оронгуут өнгө өнгийн бараа нүд хужирлах аж. Ширээ дүүрэн өрсөн барааны дунд,  бэлэг дурсгалын зүйлс, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн цөөнгүй харагдаж байгаа ч энд ирсэн хүмүүсийн олонх нь хэвийн боов, идээ цагааны үнэ сонирхох ажээ. Энд  цагаан идээ, утсан загас, хэвийн боов зэргээс гадна хөөрөг, даалин, дээл хүрэм, хантааз, шатар, даам, хэт хутга зэрэг  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гарын ур, ухааны царыг гайхуулах гоё нандин хийцтэй бараа таваар олон байна.

ХЭВИЙН БООВ 1300-2600 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

2

Баярын ширээ чимэх тавгийн боовны брэнд үйлдвэрлэгч болсон  “Өгөөж”, “Атар өргөө”, “Суман гүн” зэрэг компаниуд энд  хэвийн боов, еэвэнгээ  худалдаалж байна.  Хэвийн боов  1300-2600 төгрөгийн үнэтэй, еэвэн жижиг томоосоо хамаараад үнэ нь янз бүр байна. Хамгийн үнэтэй суурь еэвэн л гэхэд “Суман гүн” компанийн “Өлзий” суурь еэвэн 8000 төгрөгийн үнэтэй байна. Хөдөөгийн зарим аймгуудаас энд нэрс, үхрийн нүд, чацаргана, жимсний чанамалаа зарахаар ирсэн хүн  цөөнгүй харагдсан. Жимснүүд бүгд 4000-6000 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

ААРУУЛ, ШАР ТОСНЫ ДУНДАЖ ҮНЭ 10000 ТӨГРӨГ  БАЙНА

3

Цагаан идээний дундаж үнэ 2500-15000-ын хооронд хэлбэлзэж байна.  Хорхой ааруул хэлбэр дүрсээ өөрчилж олон янзын хэлбэртэй болсноос гадна дан ааруулаар зассан тавгийн идээ ирсэн гийчдийн анхаарлыг татаж байв. Сүү цагаан идээнийхээ амтаар гайхуулдаг Архангай аймгийн Тариат сумын ааруулаар зассан тавгийн идээ 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Ховд, Өвөрхангай, Архангай аймгийн кг-ын ааруул нь 3100-8000 төгрөг, хурууд 10000, сүүн хурууд 15000 төгрөгөөр худалдаалж байна.

4

5

6

7

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 20, 2016 2:19:30 pm )

    сайхан боов идэх гоё. цагаан сараар тавгаа сайхан боовоор чимээрэй

  • 2016 (January 20, 2016 2:32:34 pm )

    Монголд үйлдвэрлэсэн бараа яагаад импортоор орж ирж байгаа татвар төлсөн бараатай адил үнэтэй байдаг юм болооооо

antalya rent a car