
Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгохоор хөрөнгө оруулагчидгай уулзаж эхэлжээ. Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөлөл болон Монголын талаас бонд босгоход андеррайтераар ажиллаж байгаа “Голомт” банк, ‘Ти Ди Би
Капитал”-ын мэргэжилтнүүд Японд ажиллаж байгааг Сангийн яамны эх сурвалж мэдээллээ. Financial Times “Монгол Улс гурван жилийн дараа олон улсын хөрөнгө оруулагчидтай ахин нэг ширээнд суухаар боллоо.
Тэд 2012 онд олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг Испани улсаас бага хүүтэйгээр татаж байсан. Харин одоо “Чингис” бондын хүү өсч, үнэлэмж унаад буй” хэмээн бичжээ. Түүнчлэн, АНУ бодлогын хүүгээ өсгөж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт 25 жилийнхээ түүхэн доод төвшинд хүрээд байгаа нь шинэ тутам хөгжиж буй (Монгол, Фижи, Мьянмар гэх мэт) зах зээлд чиглэсэн бондын хүү, хөрөнгө оруулалтын үнэ цэнэ жилийн дотор огцом өсгөж байна. Энэ нь тус улсуудад хөрөнгө оруулалт татах боломжийг улам хумьж байна” хэмээн онцолжээ. 2014 онд гэхэд Гана улс олон улсын зах зээлээс 15 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бонд босгоход хүү нь тус улсын төсөөлж байснаас хэт өндөр буюу 10 хувьтай тогтож байсныг онцолжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улсын зах зээл ийнхүү эрсдэлтэй хэмээн үнэлэх нөхцөл бийг “Financial Times” нийтлэлдээ дурдсан байна.
I
Засгийн газрын шинэ бонд: Монгол Улс нэг тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээлээс босгоно гэх мэдээ одоогоос долоон сар орчмын өмнөөс сонсогдож, өрийн таазны асуудал ч сөхөгдөж байсан. Өнгөрсөн оны зургаадугаар сард Засгийн газраас Сангийн яаманд нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг тухайн үеийн Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатад өгч байсан. 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвөө урд хойно нь оруулж нөхсөөр арайхийн баталж, ард нь гарсан Засгийн газар, Сангийн яамныхан төсвийн их наяд төгрөг давсан цоорхойг нөхөхөөр ийнхүү олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажилдаа ханцуй шамлан оржээ. Бондын хүү хэд байх, хэрхэн, хаанаас хөрөнгө татах тухай мэдээллийг Сангийн яам, Засгийн газар олон нийтээс тас нуун, “ажлаа” далдуур амжуулж яваа юм байна. Сонгууль дөхөөд байгаа энэ үед улсынхаа өрийн таазыг хэтрүүлсэн ялд унахгүйн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нууц хэлбэрээр бондоо босгох сонголт хийжээ. Засгийн газрын төлөөллүүд хөрөнгө оруупагчидтай хэдийнэ уулзаад эхэлсэн бөгөөд андеррайтер банкаар олон улсаас “Goldman Sachs”, “Deutsche bank”, “ING”, “JPMorgan” банкуудын хамтарсан нэщэл, дотоодоос “Голомт” банк, “Ти Ди Би Капитал” ажиллаж байгаа ажээ. Одоогоор андеррайтер банкууд хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авч байгаа учраас хэдий хэмжээний бондыг арилжаалах нь тодорхойгүй байгаа юм байна. Манай упс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, эдийн засгийн харилцаа идэвхжиж байгаа энэ үед Япон улсаас ахин “Самурай” бонд босгох магадлал бийг зарим судлаач хэлж байна. Засгийн газрын шинэ бондод янз бүрийн нэр оноож байгаа бөгөөд “Мазаалай” бонд гэх нэрийг түлхүү ашиглаж байна.
II
Хүүгийн эрсдэл: Монголын эдийн засгийн идэвхжил суларч, банкны салбарын актив муудаж (өнгөрсөн оны эцсийн байдлаар жилийн дотор чанаргүй зээл 31.8 хувиар, хугацаа хэтэрсэн зээл 3.2 дахин өссөн), улсын өрийн хэмжээ өсч төгрөгийн ам.доллартай харьцах ханш түүхэнд доод төвшиндөө хүрээд буй гэх мэтээр дотоод зах зээлийн үзүүлэлтүүд баргар байна. Дээр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Standard and Poor’s” агентлаг манай олон улсын зээлжих зэрэглэлийг “В+” -ээс бууруулж “В”, Мооdу’s “В2”, Fitch “В” гэж тус тус үнэлж, бизнес санхүү, эдийн засгийн байдал эмзгээс эрсдэл өндөртэй ангилалд оруулсан.
Дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл байдлаа харвал шинэ бондын хүү өндөр тогтох нь тодорхой болоод байна. Тухайн эдийн засагт итгэх итгэл сул байвал ямар ч банкнаас зээй авсан хүү нь өндөр байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондоо 9.2 хувийн хүүтэй босгосон. Тухайн үед манай улсын зээлжих зэрэгаэл эрсдэлтэйд шилжиж, буураагүй байсныг санах хэрэгтэй. Улсынх нь зээлжих
“Чингис” боидын 10 жилийи хугацаат боидыи хүү одоогоор 8.6 хувь болж өсөөд байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг 50 сая орчим ам.доллараар нэмэгдүүлжээ. Дэлхийн зах зээлд зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна.
зэрэглэлийг дагаад банкуудынх нь тогтдог. Тэгвэл манай улсын хувьд зээлийн хүү 9.2 хувиас бага тогтоно гэдэг магадлал зах зээлийн зарчмаараа бол бага болж байна. Нэгэн жишээ татья. Засгийн газар 2012 онд “Чингис” бонд “ВВ” буюу нөхцөл өөрчлөмтгий, эрсдэл анхаарууштай гэсэн үнэлгээтэй байхдаа 5.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж чадсан хэдий ч зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор арван жилийн хугацаат бондын хүү одоогоор 8.6 хувь болж өсөөд байна. Энэ нь санхүүжилтийн зардлыг 50 сая орчим ам.доллараар нэмэгдүүлж буйг Монголын банкны холбооны шинжээч Б.Батхишиг онцолсон. Дэлхийн зах зээлд зэрэгаэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 хувиар хэлбэлздэг байна. Тэгэхээр Монгол Улсын дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдал Засгийн газрын бондын хүүг өндөр тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсгээд байна.
III
Засгийн газарт зээлийн орон зай бий юу: Засгийн газар нэгтэрбум хүртэлх ам.долларын гадаад зээлийг дангаараа авах боломж байгаа юу гэдэг эргэлзээтэй асуудал. Энэ оны улсын төсөвт өрийн хэмжээг 14.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 55 хувиас хэтрүүлэхгүй хэмээн заасан. Харин шинээр авч болох зээлийн хэмжээг 360 тэрбум төгрөг гэж тусгасан. Тэгэхээр Засгийн газар бонд босгох дотоодын банкуудыг татан оролцуулж байгаа нь цаанаа учиртай болж таарах нь. Сүүлийн гурван жил Засгийн газар төсвийнхөө алдагдлыг санхүүжүүлэхээр эцсийн аргадаа шилжиж жилийн 13-16 хувийн хүүтэй дотоодын бондоо идэвхтэй арилжиж буй. Өнгөрсөн онд гэхэд Хөрөнгийн биржийн нийт арилжааны 94 орчим хувь буюу 515 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан юм. Тус бондын гол ху;алдан авагч арилжааны банкуудад Засгийн газраас баталгаа гарган өгч, олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжийг үүсгээд байна. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сард үүний дагуу 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлээс босгосон билээ. Бусад банкуудад энэ боломж нээлттэй.
Тэгэхээр Засгийн газрын өрийн таазаа хэтрүүлсэн яланд унахгүйн тулд андеррайтер банкаар ажиллуулж буй “Голомт” банк, “Ти Ди Би Капитал”-аараа дамжуулж бондоо босгоод зарцуулах арга сүвэгчилж байж магадгүй.
Манай улс хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард нэг тэрбум юанийн “Дим Сам” юанийн бонд 7.5 хувийн хүүтэй арилжаалж, улмаар юань-ам.долларын своп хэлцэл хийж тухайн үеийн үнэлэмжээр 5.9 хувийн хүүтэйгээр 161 сая ам.долларын бондыг босгосон. Үүний өмнө, 2013 оны намар 30 тэрбум иенийн “Самурай” бондыг арван жилийн хугацаатай 1.52 хувийн хүүтэй арилжсан. Анх 2012 онд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 500 сая ам.долларын таван жилийн . хугацаатайг нь жилийн 4.125 хувь, нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатайг нь 5.125 хувийн хүүтэй гаргаж байсан билээ. Одоогоор “Чингис” бондын ханш хамгийн доод төвшиндөө хүрч 77.2 ам.доллартай тэнцэж байгаа бол таван жилийн хугацаатай бонд нь бууралт харьцангуй бага буюу 90 ам.долларын ханштай байна.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Б.Ууганбаяр
Холбоотой мэдээ
-
зочин (January 20, 2016 9:50:39 am )
Хятадаас биш л бол яамай даа
-
battulga (January 20, 2016 10:38:19 am )
Mongol balarchee gazar nutagaa tasalj ugch AN tuuhend uldlee
-
Улс тор судлаач. (January 20, 2016 11:33:55 am )
Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
Зочин (January 20, 2016 12:23:12 pm )
АН ч Монголыг өрөнд бариулж орхиод зайлах юм байна л даа
-
Зочин (January 20, 2016 3:28:46 pm )
АН-ынхан Монголын улс төрөөс өөрсдийгөө баллуурдаж орхив. 2012 онд ялалт тугаа мандуулж сүр дуулиантайхан Засгийн газар байгуулж байсан тэд хоёрхон жилийн дараа хөнжил дотроо хөлөө жийлцэж, жаргалтай газар хүн тогтдоггүй үлгэрийг үзүүлсэн. Ардчилсан намынхан төр барьж чаддаггүй гэдгээ Монгол Улсын парламентийн түүхэнд хоёронтоо харуулчихлаа. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үг өнөөдрийн АН-ынханд хамааралтай санагдана. Н.Алтанхуягийнх нь “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газар “МАН-тай МАН-гүй засгаа болгочихно” гэж “пээдийгээд” амаараа шороо үмхэж, элгээрээ газар мөлхсөн. Бүр цаашилбал, төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж, түмний хөрөнгөөр хөлжөөд авсан үнэн ч бас тэдэнд хамаарна. Хамаарах хамаарахдаа дэндүү их хамаарна. Хамжааргагүй загнасны гор нь гарч ахлах зөвлөх, хүргэн хүү хоёр нь “дээлээ нөмрөх” дээрээ тулчихаад байгаа. Ардчилсан намын дарга асан нь Монгол Улсын эдийн засгийн уутны амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн гавьяа байгуулсан тул “огцрох” одонгоор энгэрээ мялаасан. Ерөнхий сайд асныг ийн шагнасан хүмүүс нь АН хийгээд өөрийнх нь толгойлдог “Алтангадас”, өрөөлийн толгойлдог “Шонхор” фракц. Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар Монгол Улсыг ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлын зах зухаас харагдана. “Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм” /Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлаас хэсэгчлэн авав/ гэсэн нь өмнөх Засгийн газар улс орныг ямар хүнд байдалд оруулсныг гэрчилнэ. Улмаар “Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь ч учиртай. Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна” хэмээсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр огиудас хүрмээр нялуун үгтэй ажгуу. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хүссэнээр улс төрийн ууган хүчин бусдадаа үлгэр дууриал болж ирснийг ард түмэн мэднэ. Цаашдаа ч үлгэр дууриал болсоор байна. Гэхдээ зангараг, тангараг гэдэг хоёр үг монгол хэлний үгийн санд нь байдаггүй АН-ын гишүүдэд хичнээн ч үлгэр дууриал үзүүлээд нэмэргүй ажээ. Тэдгээр хүний нэг нь одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд. Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд намуудтай зөвшилцөж засагтаа уриад, дөмөгхөн шиг ажиллаж байхад “чоно борооноор” гэгчээр эзгүй хойгуур нь дур мэдэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргачихсан. Бүр Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад ой тоонд нь ортол хэлсэндээ хүрч бай, хэлснээ хэрэгжүүлж бай гэж хэлээд ч нэмэр болоогүй. Эцэст нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санаатай бичиг явуулсан. Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч намын даргынхаа шахаанд орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. АН-ынхан ийм л увайгүй улс. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ “ужиг өвчин” одоогийн Ерөнхийлөгчөөс албаатай. “Эх нь хээл алаг бол хүү нь шийр алаг” гэдэг биз дээ, яг л тэрэн шиг. Ч.Сайханбилэгийн “нялуун үг”, З.Энхболдын “шуналт сэтгэл”, Ц.Элбэгдоржийн “худал үг” гурав ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж бууна гэдгийг эрх баригчид даанч ухаарахгүй байх шиг. Энэ байдал удаан үргэлжилбэл монголын ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулна. Эрх баригчид хэлсэн бол хийдэг байх ёстой. Өчигдөр нэг юм ярьчихаад өнөөдөр ярьснаа мартдаг ийм маягаар явбал АН өөрсдийгөө л булшилна. Тэдэнд улс төрийн зангараг, төлөвшил үнэхээр дутагдаж байна. АН хэзээ төр барьж сурах бол доо, чааваас.
-
ЗОЧИН (January 20, 2016 7:40:49 pm )
монгол улсаа л битгий өрөнд өгчихөөсэй билээ
-
зочин (January 21, 2016 11:52:01 am )
Яана аа, өрөндөө газар нутгаа л өөгөхөөс өөр зам үлдэхгүй нь дээ
-
buriad (January 25, 2016 3:28:58 pm )
namuud ni yamarch ediin zasgiin barimtlah bodlogo bhgui, chig barimjaagui baihad alniig ni ch songoson yalgaagui bna. teerees ni yamar negen alban tushaaltanii gargasan tushaal, zaawar shiidweriig hiynah, shalgah bolomjgui, tuunees garsan ur dagwaraas uudeltei ur nuluug toosooldoggui, tooshooloh bolomj olgodgui ni tusgaar bie daasan want ulsiin ezen met bolgoj bna. arai l denduu.
-
Зочин (January 27, 2016 1:00:21 pm )
Төр түмэн олноо бодоод хамтраад гарц гаргах талаар ярихын оронд,төрийн албан хаагчид аливаа мэдээллийг сэтгүүлч-сурвалжлагч нэртэй мөнгөний төлөө явж байгаа сэтгүүрчид-урвалжуулагчдад элдэв мэдээ өгч улс төрчүүдийн гарт хэрүүл болгон төр түмэн олныхоо нэр хүндийг гутаах ямар шаардлага байна?залуучууд-сэтгүүлчид та нар арай дэндэж бна? Аливаа зүйл тогоон дотроо гэдэг үгийг “мөнгө” олох хэрэгсэл болгохын учир юу бэ?туйлбартай, мэрэгжил-мэрэгшилтэй болохын оронд 3Ганбаатар”-гишүүн шиг хэдхэн сар нэрнийхээ үсгэнээс олон сургууль төгсчихөөд хүний мэдээллээр хуцахын хэрэг юу бна?”ХҮН” намыг хөмрүүлэх л болно?Суудлын төлөө намын дарга болгосондоо “ХҮН” намын дарга нар мөсөн дээр суух болж дээ??
-
tumur (February 18, 2016 2:34:08 pm )
энэ их өрийг яаж төлж бардаг юм болдоо нэгэн цагт элгээрээ хэвтэх байх даа тэр үед жирийн ард иргэд л хэцүүдах байх даа юу бодож юу хийдэг улс юм байгаа сонгуул гэж арай дэндэж бна даа хамаг мөнгөө сонгуульд зараад л
10 Comments