
Монголын улс төрд өчигдөр маш сонирхолтой үйл явдал өрнөлөө. Одоо нэг хэсэгтээ л Монголын улс төр “донсолгоотой” байх
болно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ.
Огцруулах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.
Холбоотой мэдээ
-
сэлэнгэ (January 20, 2016 9:53:18 am )
Улс төр яахав, ялж, ялагдаад болно биз, улс эх, орны эрх ашиг, ирээдүй хойчоо бодоод зөв шийдвэр гаргаач ээ, чадахгүй бол чаддаг нь улс орноо удирдаад, ядарсан ард иргэдээ хүн шиг амьдруулаач
-
Улс тор судлаач. (January 20, 2016 10:45:25 am )
Юуны омно Еронхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын тосолд эр зориг гаргаж гарын усэг зурсан УИХ-ын гишууддээ талархал илэрхийлье. Та бид нар ямар аргаар баяжсан нь тодорхойгуй, уе залгамжилсан дарга нарын хуухдууд УИХ-д нэр дэвшихээр солиорч байгааг харж байна. Мон торийн тогтолцоогоо оорчилж шударга ажиллах байх гээд л тойрог бурийн иргэдээс сонгогддог УИХ-тай болсон ч тус болсонгуй. Эцэст нь эд нараасаа салах гэж маш их зовж байна. Цаашид улс торийн намууд нь ядаж 45-аас дээш настай, хуульч, эрх зуйч мэргэжилтэй хунийг УИХ-д нэр дэвшуулэх, 55-аас дээш настай, тухайн салбарын мэргэжилтэй хунийг салбарын сайд болох, 60-65 настай амьдрал узсэн, шунал нь дууссан, ажил хийхээс оор зуйл боддоггуй хунийг Еронхий сайд болгох бодлого баримталбал хувийн асуудлаа шийдвэрлэж чадаагуй, хязгааргуй их шуналтай залуучуудаас хамаагуй илуу шуу дээ. Ер нь цаашид монгоний сонгуулийг зогсоож, зовхон тухай сум, дуурэгт амьдардаг иргэдийн дотороос тодорхой болзол шаардлага, шалгуур хангасан хунийг нэр дэвшуулж, жинхэнэ иргэдийн толоологчидээс бурдэх Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурлыг байгуулж, Еронхийлогч, Еронхий сайд, хууль тогтоох засаглалын гишуудийн уйл ажиллагаанд хяналт тавих, хийсэн ажилд нь унэлэлт дугнэлт огох, томилох, чолоолох, омнох жилийн тосвийн гуйцэтгэл, энэ жилийн тосвийн толовлогоо зэргийг хэлэлцэн баталдаг болгох хэрэгтэй юм. Хууль тогтоох засаглалаа Улсын Бага Хурал гэж хуучнаараа нэрлэсэн ч болох л юм. Оороор хэлбэл хэмжээгуй их эрх дарахтай гишуудээс бурдэх УИХ-аас татгалзаж, Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурал (Ардын Их Хурал) , Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай засаглалтай болох хэрэгтэй юм. Бид суулийн 20 гаруй жил торийн тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалтаараа туршилт хийж ямарч амжилт олсонгуй, эцэст нь эх уусвэр нь тодорхойгуй маш их монгоор иргэдийн саналыг худалдаж авч сонгогдсон, хэмжээгуй их эрх мэдэлтэй УИХ-ын гишуудтэй боллоодоо. Одоо улс орноо сэрээх цаг нь болсон шуу.
-
Эрх чөлөө (January 20, 2016 10:50:16 am )
Уянга одоо болно доо.яагаад ч карер нь өсөхгүй юм даа
-
зочин (January 20, 2016 11:19:21 am )
Төрийг тогтвортой байлгах,хэт улс төржсөн намын бодлого,бүлгийн дайсагналыг устгахгүй бол төр төр биш болсон.Ард түмэн дээр эрх мэдэл,төр хувааж идэх гэсэн бүлэглэлийн тэмцлийг доороос нь харж сонгосон сонголтоороо доромжлуулж ханалаа цадлаа.Дээрх байдлаас яаж гарах вэ?
-УИХ-ын халдашгүй дархан байдал гэдэг хамгаалалтын үгийг хуулиас авч хаях
-УИХ-ын гишүүнийг хурал тасалсан,хурал орхин гарсан,үндсэн ажлаасаа 3 хоног шалтгаангүй хөндийрсөн
-Сонгогч ард иргэдийн эрх ашгийг үл ойшоон нам,хувийн тоглолт хийсэн зэрэгт эргүүлэн татдаг болох
-Элдэв зөрчилд холбогдсон УИХ-ын гишүүнийг шууд эргүүлэн татдаг болох
-Ерөнхий сайдыг УИХ сонгон баталж,Ерөнхий сайд мэргэжилийн тухайн байгууллага,яамны чиглэлээр олон жил үр бүтээлтэй,чадварлаг ажиллаж ирсэн,удирдах арга барилтай 45-аас дээш насны хүнийг сонгож,хариуцлага алдвал эргүүлэн татаж,орныг сонгодог эрхтэй болох
-Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд тойрогт календарь тараадгийг ч болих зэрэг цензур хэрэгтэй. -
Уянгаагийн сонгогч (January 20, 2016 11:19:43 am )
Чи одоо шоудахаа болиоч. Улс орноо бодооч
-
зочин (January 20, 2016 11:28:43 am )
Уянгын хэм хэмжээ хэтэрч байна. Монгол төрийг хутган үймүүлж эмх замбараагүй хөдөлгөөнд оруулах нь яаж бодсон ч ард түмэнд ашиггүй.Улам л доройтно.Шоронд их бага хэмжээгээр суусан хүнд тэр хэмжээгээр шорон зан эь уурласан үед нь болон архи уусан үед нь шууд илэрдэг. Тэгвэл энэ гудамжны тэмцэгч авгай төрийн ордонд орж ирээд төртэй арсалдаж байгаа нь мөн гудамжны зангаа гаргаж байгаа хэлбэр.Одоо юу нь болохгүй байгаа юм бэ?Түрийний бөөс толгойд гарна гэж үг байдаг.Толгойд гарсан бөөс яахав шууд устгагддаг. Бас нэг үг бий. Хэт даварч төрийн мөрөн дээр гарч ирвэл нясалж доошлуулж байх бас нэг арга байдаг юм шүү.Удахгүй болох УИХ-ын сонгуулиар ийм хутган үймүүлэгч нар дахин орж ирвэл байдал яахав.Ийм бичиг өргөн барьсан асуудал дахиад л дөрвөн жил үргэлжлэнэ. Хөгшин зэм,богино настай нь Уянгын Утоп-үзлийг үзэхгүй шүү.
-
Г.Батнасан (January 20, 2016 11:39:09 am )
Уянга нар харин ч улс орноо бодоод байгаа юм биш үү? Манай ерөнхий сайд чинь 5 сарын хугацаанд байтугай тавхан хормын дотор улс орноо худалдчихдаг шүү дээ.
-
Улс тор судлаач. (January 20, 2016 11:40:49 am )
Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
old men (January 20, 2016 12:49:13 pm )
60-aad ond UIS-d Shilaagarid gedeg bagsh baisan yum Ene shilaagarid ter bagsh mun vv ?
-
old men (January 20, 2016 12:51:33 pm )
60-aad ond UIS-d Shilaagarid gedeg bagsh baisan yum Ene shilaagarid ter bagsh mun vv ?@
-
Эр хүн (January 20, 2016 1:01:33 pm )
Огцоруул наадахаа, жирийн монголчуудын ахуй амьдралын талаар юу ч мэдэхгүй зөвхөн оюутолгой, хөрөнгө оруулалт ярихаас цаашгүй, монголыг дампууруулах этгээд,
-
old men (January 20, 2016 1:02:19 pm )
60-aad ond MUIS-d Shilaagarid gedeg bagsh bsisan yum Ene Shilaagarid ter bagsh mun vv Ter Sh Solongoo gegch deereesee tataastai doroosoo tulaastai aikhtar khvn yum gesen bizdee Mongoliin kinog ustgasan J.Solongo geechiin. ekhner yum gelvv Tekheer chamgvi nvgeltei 2 solongo baigaa yum bainadaa Zasgiin gazar erkhbish meddeg baikhdaa!
-
Зочин (January 20, 2016 2:33:01 pm )
АН-ынхан Монголын улс төрөөс өөрсдийгөө баллуурдаж орхив. 2012 онд ялалтын тугаа мандуулж сүр дуулиантайхан Засгийн газар байгуулж байсан тэд хоёрхон жилийн дараа хөнжил дотроо хөлөө жийлцэж, жаргалтай газар хүн тогтдоггүйн үлгэрийг үзүүлсэн. Ардчилсан намынхан төр барьж чаддаггүй гэдгээ Монгол Улсын парламентийн түүхэнд хоёронтоо харуучихлаа. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг үг өнөөдрийн АН-ынханд хамааралтай санагдана. Н.Алтанхуягынх нь “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газар “МАН-тай МАН-гүй засгаа болгочихно” гэж “пээдийгээд” амаараа шороо үмхэж, элгээрээ газар мөлхсөн. Бүр цаашилбал, төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж, түмний хөрөнгөөр хөлжөөд авсан үнэн ч бас тэдэнд хамаарна. Хамаарах хамаарахдаа дэндүү их хамаарна. Хамжааргагүй загнасны гор нь гарч ахлах зөвлөх, хүргэн хүү хоёр нь “дээлээ нөмрөх” дээрээ тулчихаад байгаа. Ардчилсан намын дарга асан нь Монгол улсын эдийн засгийн уутны амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн гавьяа байгуулсан тул “огцрох” одонгоор энгэрээ мялаасан. Ерөнхий сайд асныг ийн шагнасан хүмүүс нь АН хийгээд өөрийнхөн нь толгойлдог “Алтангадас”, өрөөлийн толгойлдог “Шонхор” фракц. Н.Алтанхуягийн толгойлосон Засгийн газар Монгол Улсыг ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлын зах зухаас харагдана. “Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм” /Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлаас хэсэгчлэн авав/ гэсэн нь өмнөх Засгийн газар улс орныг ямар хүнд байдалд оруулсныг гэрчилнэ. Улмаар “Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь учиртай. Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна” хэмээсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр огиудас хүрмээр нялуун үгтэй ажгуу. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хүссэнээр улс төрийн ууган хүчин бусдадаа үлгэр дууриал болж ирснийг ард түмэн мэднэ. Цаашид ч үлгэр дууриал болсоор байна. Гэхдээ зангараг, тангараг гэдэг хоёр үг монгол хэлний үгийн санд нь байдаггүй АН-ын гишүүдэд хичнээн ч үлгэр дууриал үзүүлээд нэмэргүй ажээ. Тэдгээр хүний нэг нь одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд. Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд намуудтай зөвшилцөж засагтаа уриад, дөмөгхөн шиг ажиллаж байхад “чоно борооноор” гэгчээр эзгүй хойгуур нь дур мэдэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргачихсан. Бүр Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад ой тоонд нь ортол хэлсэндээ хүрч бай, хэлснээ хэрэгжүүлж бай гэж хэлээд ч нэмэр болоогүй. Эцэст нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санаатай бичиг явуулсан. Ерөнхийлөгч, “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч намын даргынхаа шахаанд орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. АН-ынхан ийм л увайгүй улс. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ “ужиг өвчин” одоогийн Ерөнхийлөгчөөс улбаатай. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг биз дээ, яг л тэрэн шиг. Ч.Сайханбилэгийн “нялуун үг”, З.Энхболдын “шуналт сэтгэл”, Ц.Элбэгдоржийн “худал үг” гурав ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж бууна гэдгийг эрх баригчид даанч ухаарахгүй байх шиг. Энэ байдал удаан үргэлжилбэл монголын ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулна. Эрх баригчид хэлсэн л бол хийдэг байх ёстой. Өчигдөр нэг юм ярьчихаад, өнөөдөр ярьснаа мартдаг ийм маягаар явбал АН өөрсдийгөө л булшилна. Тэдэнд улс төрийн зангараг, төлөвшил үнэхээр дутагдаж байна. АН хэзээ төр барьж сурах юм бол доо, чааваас.
-
Anonymous (January 20, 2016 9:28:08 pm )
Энэ засгийн газар юм хийсэн Атаархасан МАН бушуухан огцоруулахаар Шоучин Уянгатай нэгджээ
14 Comments