antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 24 comments

С.БАЯРЦОГТ ТИЙМ ДАНС НЭЭХ ЁСГҮЙ БАЙСАН ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ…

нийтлэсэн Admin
olloo_mn_1453249180_bayrtsogt
– Швейцарийн банкинд нэг сая ам.доллар хадгалуулсан нь хэвлэл мэдээллээр илчлэгдсэний дараа С.Баярцогт “…ийм данс нээх ёсгүй байсан юм” гэж гадаадын сэтгүүлчийн асуултад хариулахдаа гэмшингүй мэдэгдсэн юм. Гэвч өөрийнх нь хэлсэнчлэн хийх ёсгүй үйлдэл байсан гэдгийг хууль эрхзүйн талаас нь, ёсзүйн талаас нь хэн ч тогтоогоогүй юм-

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2013 онд УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллараа хадгалуулахдаа өөрийгөө “Хятадын Монгол” хэмээн бичсэн нь тухайн үед шуугиан тарьж байсан. Түүний энэхүү нууц данс буюу оффшор дансыг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илрүүлж дэлхий дахинаа “Хятадын Монгол” хэмээх үгийг онцлон шуугиулж байсан цаг саяхан.

Тайлбарт нь тэрбээр товч бөгөөд үл ойлгогдох нэгэн мэдээллийг хийж УИХ-ын дэд даргын суудлаасаа бууснаар уг хэрэг тэгсхийгээд мартагдсан юм. Тэрбээр гадны сэтгүүлчийн асуултад “Би ийм данс нээх ёсгүй байсан юм.

Өөрийнхөө нэр хүндэд санаа зовохгүй байна. Албан тушаалаасаа огцрох ёстой байх. Гэр бүлдээ л санаа зовж байна” зэрэг гэмшсэн хариулт өгч байсан. Харин Монголын сэтгүүлчдэд “Найзуудтайгаа нийлж, хувьцааны бизнес хийхээр тэр мөнгийг хуримтлуулсан ч удахгүй эдийн засаг хямарч мөнгөө татсан. Тэнд гурван сая төгрөг л үлдсэн. Үүнийг мэдүүлгийнхээ орлогын талд бичсэн. Гэхдээ компанийнхаа нэрийг бичээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан юм.

“Би ийм данс нээх ёсгүй байсан юм” гэж хэлж байсан С.Баярцогт үнэхээр гэмшсэн гэж үү?

“Би албан тушаалаасаа огцрох ёстой байх” хэмээн өөрөө өөртөө хариуцлага тооцож явсан тэрбээр юутай ч өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх давхар дээлтэй явааг бүгд мэднэ.

Хууль эрхзүйн талаас түүний дээрх үйлдэл /оффшор дансанд ихээхэн хэмжээний мөнгө хадгалж байсан/ гэмт хэрэг, үгүй гэхэд зөрчил мөн үү? Аль нь ч биш юм гэхэд эл үйлдэл төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн талаас хэр зохимжтой үйлдэл вэ? Эдгээр хэмжээсээр С.Баярцогтын эл үйлдлийг фокуслан харъя.

Монголчуудаасаа нууцалсан мөнгөний эх үүсвэр юу байж болох вэ?

-С.Баярцогт хилийн чанадад дансаа нээж байх үед Оюутолгойн гэрээ үзэглэгдэж байсан юм. Үүний дараа хилийн чанадаас “олдсон” түүний мөнгө хардалт, эргэлзээг бий болгосон юм-

Ч.Мөнхбаяр /Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/:

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Монгол Улсын тагнуул, хуулийн байгууллага хэвлэлийнхнээс дор болчихоо юу. Хэвлэлийнхэн С.Баярцогтын нууц дансыг илрүүлчихлээ. /2013/

УИХ-ын гишүүн Л.Цог:

-С.Баярцогтыг 23 настай УИХ-д орж ирж байсныг санаж байна. Таван удаа УИХ-д сонгогдсон гээд яривал их л төлөвшсөн байх ёстой. Гэтэл ямар их зоригтой худал ярьдаг болоо вэ. Ерөөсөө С.Баярцогт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдчихье гэж бодож болоогүй юм уу. Оюутолгойн гэрээ чинь Монголын талд ашиггүй 68 хувийн татварыг авч хаясан, өөр олон юмыг авч хаяж хийсэн гэрээ. /2013/

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын дэд даргаар С.Баярцогт гишүүнийг томилох тухай асуудал ярих үед АH, МАН хоёулаа дэмжээд томилж байсан. С.Баярцогт бол Оюутолгой, Тавантолгойн ордоор туг тахисан. Одоо Монголын төрийг энэ мэтийн нөхдөөр дахин
дампууруулахгүйн тулд хариуцлага тооцох, Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. /2013/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Мөнгөний эх сурвалж хаанаас вэ гэдгийг ард түмэн хүсэж байна, гадаадад дансгүй гэж л худлаа битгий хэлээрэй. /2013/

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-Гадаадаас мөнгөний муу арга хамт орж ирдэг. Заль мэх, урхи хамт орж ирдэг. Шинэ колоничлолын схемд бид ороогдоод байна. Ярьж байгаа асуудал хувь хүнийг муулахаасаа илүү хүнээ яаж татаж авах, гадаадынхны урхинаас хэрхэн гарах талаас ярих ёстой хэмээж байв. /2013/

Нууц дансны асуудлыг дахин шалгах хуулийн үндэслэл бий юу?

Нэг хэсэг шуугиад мартагдсан уг асуудлыг өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга асан О.Баасанхүү Байнгын хорооны даргынхаа ажлыг өгөх үеэрээ дахин сануулж, уг асуудлыг сэргээн шалгах ёстой гэх хүсэлтээ УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайд уламжилсан юм.

Гэмт хэрэг байж болох үндэслэл

-Иргэн Т.Бат-Эрдэнээс ирүүлсэн гомдолд “Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэл нь Монголын хуулийн байгууллагаас шалгаж хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байна. Хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хэргийг хаасан” гэжээ.

Албан тушаалын хэрэг байж болох үндэслэл

-Ард түмний хэн нь ч долларын хэмжээг мэдэхгүй байна. Цаашлаад энэ мөнгө нь хууль ёсоор олсон мөнгө үү, хууль бусаар олсон мөнгө үү гэдгийг ч мэдэхгүй. Мөн хэчнээн хүн оролцсон бэ гэдгийг тогтоох үүднээс дахин шалгах ёстой.

Харин УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн дээрх үндэслэл бүхий хүсэлтийн хариуд хэлэхдээ:

-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудал тухайн үедээ шалгагдсан асуудал. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид шинэ нөхцөл байдалтай холбоотой асуудлаар урд шалгагдсан асуудлыг дахин авч үзэж болно.Үндэслэл бүхий байвал дахин сэргээн шалгана

“Opinion” булан дараагийн дугаартаа С.Баярцогтын эл үйлдлийг тухайн үед чухам ямар хуулийн зүйл заалтад хамруулан шалгасан, энэ нь О.Баасанхүү гишүүний үзэж байгаачлан “Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэл нь Монголын хуулийн байгууллагаас шалгаж хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байгаа нь үнэн үү” гэдгийг тодруулахыг зорино. Мөн С.Баярцогтын Швейцарийн банкинд байршуулсан мөнгө үнэхээр найз нарын хамтран босгосон хуримтлал байсан эсэхийг ч тодруулах болно.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Ж.Н (January 20, 2016 9:28:11 am )

    Харин ч Баярцогтыг хэн бэ? гэдгийг нотоллоо. Цаашид энэ хүний каррерь дууссан.

  • зочин (January 20, 2016 9:42:38 am )

    Хамгийг гол буруу нь хятадын монгол гэснээрээ зальхай луйварчин гэж харагдуулж байна шүү. залилангийн шинжтэй гэж…

  • hehe (January 20, 2016 9:49:27 am )

    bayartsogtin career ali hediin duussan. odoo shan amar taivan amidralaa huusun deere dee.

  • kkkk (January 20, 2016 10:10:37 am )

    ene zugeer uuchlah asuudal bish..mongonii eh uusver haanaas gedgiig shalgah ni zov

  • Зочин (January 20, 2016 10:26:42 am )

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хүүхдийг төрүүлэхээр Монгол улсаас 3 жилийн өмнө нэгэн бүсгүй Швейцарь улсыг зорьж байсан гэж тэр эмэгтэйн найз нь ярьж байсан.Эндээс л учиг хөөх хэрэгтэй дэг.

  • Anonymous (January 20, 2016 10:30:25 am )

    Сайн шалгамаар юм. Тийм хүн байхгүй биз дээ

  • иргэн (January 20, 2016 10:35:26 am )

    alban tushaal yu yum be shoron hiij hurungiin bituumjil

  • ard (January 20, 2016 10:36:10 am )

    alban tushaal yu yum be shoron hiij hurungiin bituumjil

  • Anonymous (January 20, 2016 10:49:49 am )

    Солонгос, Хятадад энэ хүнийг “улс үндэстнээ доромжилж, эх орноосоо урвасан гэж үзээд аль хэдийн үр үндэсээр нь буудаж алаад юу ч үгүй болгосон байгаа” МАНАН-ийн ултөрчид дотор эх орон, үндэсний эрх ашиг гэх хүн алга, бүгд бэртэгчингүүд

  • zocnin (January 20, 2016 11:14:05 am )

    offhor dans ni yamar neg ih hurliin gishyyneer nolooluulj ih hemjeenii baylagiin lizens cn yum uu awah gesen luiwar bogood ter ni bytehgyi bolohoor BARATSOGTIIG ZARLAJ MONGOO BUTSAAJ AWAH GESEN ARGA . GADNIIHAN BOL IIM L HYMYYS SHYY DEE.

  • Anonymous (January 20, 2016 11:15:15 am )

    shalgah heregtei

  • zocnin (January 20, 2016 11:15:37 am )

    TEGDEED TER HYNEER NOLOOLYYLEH GESEN BUTEHGYI BOLOHOOR SETGYYLCNDEER DAMJUULJ ZARLAJ BNA . HARIN CN GADNIIHNI URHIND OROOGYI UCNIRAAS ZARLAJ MONGOO BUTSAAN AWAH GESIIM BISHYY

  • ИРГЭН (January 20, 2016 12:14:32 pm )

    МАН-ЫН ХУЛГАЙЧУУДААС ДУТАХААРГҮЙ ТОМ ХУЛГАЙЧ АН-С ТӨРЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ СҮЙРЭЛ ШҮҮ.ДАХИН ИЙМ ХУЛГАЙЧУУДЫГ АЛЬ Ч НАМЫНХ БАЙСАН ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАЖ ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ ТОРНЫ ЦААНА СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

  • Г.Батнасан (January 20, 2016 12:15:40 pm )

    Баярцогт нэг удаа МАНАН-гийн маш олон гэмт хэрэгтнийг аварч, дахин хулгайлах боломжийг олгож өгч дээ. Хэрэв шудрага хуульчидтай бол одоо бүр ч олон хүнийг хөлдөө чирнэ дээ.

  • хххх (January 20, 2016 1:18:33 pm )

    Мэргэшсэн луйвар хийх арга сайтай нөхөр л дөө. Хятадын монгол гэж яагаад бичсэн юм бол доо.

  • Anonymous (January 20, 2016 2:15:35 pm )

    nutgaa sanajee, khuurkhiig nutag butsaa. end khereggui

  • РАВДАН (January 20, 2016 2:16:24 pm )

    КАРЬЕР ДУУССАН ГЭЭД БАЙХ ЮМ. АРГА ХЭМЖЭЭ АВНАА. ЗҮГЭЭР ИНГЭЭД АМРААХ ГЭЖҮҮ. ШОРОНД ХИЙ ХӨРӨНГИЙН ХУРААХ ЁСТОЙ.

  • РАВДАН (January 20, 2016 2:17:14 pm )

    БАРИГДВАЛ АЖИЛАА ӨГДӨГ. БАРИГДАХГҮЙ БОЛ ИДЭЭД БАЙНА. ХУЛГАЙЧУУД АРАЙ Л БАЙГА ШҮҮ

  • РАВДАН (January 20, 2016 2:18:47 pm )

    АЖИЛАА ӨГӨӨЛ БОЛОО ЮУ. ИРЭЭДҮЙД АМЬДРАЛ ХЭЦҮҮДНЭ. ЭНЭ ХҮН ГАДААДАД ЖАРГАНА. ЯАХУ ТЭГЭХЭЭР ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУД ХОХЬ НЬ.

  • Zochin (January 20, 2016 5:37:09 pm )

    Mum saltgar Humana Harvard l Humana shut dee

  • Ekh oronch khuu (January 20, 2016 6:38:30 pm )

    hyatad BAYARTSOGT nutag buts, MONGOL TUMNII ELEG DOOG BOLOHOOSOO UMNU ZAIL

  • HMMM (January 20, 2016 8:02:32 pm )

    Yu geed l ahin dahin bciheed bg yum.Hyatad gej bichsen talaar bol banknii ajiltnii aldaa gej uuruu tailbarlasan. Ugaasaa gadaadiin jiriin humuus Mongol uls gej baidgiig meddeggui ch ugui. Aiz-d bol uvur Mongoltoi l anduurna. Europ-d ch gesen medehgui humuus zunduu . Zarim olon ulsiin burtgel dotor ni Mongol ch gej baidaggui yum. Man-iin nuhduudiin olon jiliin no-g uhval enenees bur ikh yum garch irne. Ulsiin munguur bainga gadagshaa zugaalj so-d kasinodson geed yarival zunduu yum bga shuu.

  • l (January 20, 2016 10:09:04 pm )

    muu novsh, turiin buus.

  • Anonymous (January 20, 2016 11:48:43 pm )

    жил бурийн сонгуульд эд нарийг сонгож байдаг монголчууд хохь нь ээ

antalya rent a car