-Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвгүй, өөр өөрсдийн эрх ашгийн төлөө улайрсан бух шиг өөд өөдөөсөө хэрсэн улстөрийн дөрвөн хүчин өнөөдөр Монголын хувь заяаг шийдэж байна. Эдгээр улстөрийн намын дарга нар болох З.Энхболд, М.Энхболд, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын өнөөгийн улстөрийн байр суурийг тодорхойлох гээд үзье-
Монголын төрийн хэрэг явдал, хууль шийдвэрт өнөөдрийн байдлаар улстөрийн дөрвөн нам голлох нөлөөтэй оролцож байна. Нэгдүгээрх нь, эрх мэдлийг тэргүүлэгч Ардчилсан нам, хоёрдугаарх нь эрх мэдлийг хуваан эзэмшигч МАХН, гурав дахь нь мөн л эрх мэдлийг хугаслан эзэмшигч МҮАН, дөрөв дэх нь сөрөг хүчин МАН. Засгийн газраа хамтран байгуулж, эргийн нэг талд зогсож буй гурван намыг үзэл бодол, эв санаа нэгтгэж байгаа гэвэл түүн шиг ташаарал үгүйтэй адил нөгөө эрэг дээрх МАН-д ч бас улс эх орны эрх ашгийн төлөө тэдэнтэй ойлголцох эрмэлзэл байхгүй.
З.Энхболд- Ардчилсан намын нүүр царай
С.Ганбаатараас бага рейтингтэй болтлоо уруудаж яваа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал /өнөөдөр эхлэх/ З.Энхболдын хувьд халгаж тойрсоор ирсэн халуун сорилтуудынх нь нэг юм. Ардчилсан намын даргын суудалд 2014 оны 11 дүгээр сарын 15-нд ҮЗХ-ны хурлаас сонгогдсон ч тус намын дүрмийн дагуу түүнийг энэ албан тушаалд намын их хурлаас баталгаажуулах ёстой байлаа. Гэвч Ардчилсан намын Их хурал түүний өмнөх дарга Н.Алтанхуягийн “бүрэн эрхийн” зургаан жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаагүйг “далимдуулан” З.Энхболд ч бас өнөөдрийг хүртэл Их хурлыг зарлаагүй яваа. Төрийн эрх мэдлийг атгах, бодлого шийдвэрийг нь тодорхойлох хариуцлагахүлээсэн энэ нам сүүлийн хоёр сонгуулийн хооронд нэг ч удаа Их хурлаа хийсэнгүй, бодлого төлөвлөсөнгүй, удирдлагуудтайгаа хариуцлага ярьсангүй. Улс төрийн нам гэх бүхэл бүтэн институци биш ердөө л эрх мэдлийг нь атгасан хэсэг бүлэглэлүүдийн хүсэл зорилго өнөөгийн Монголын төрийн бодлого болон хэрэгжиж байгаа нь энэ дураараа байдал долоо дахь жилдээ үргэлжилж байна гэсэн үг.
Хэрэв төрийн эрх мэдлийг улстөрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр илүү дээр сонголт ардчилсан тогтолцоонд байдаггүй нь үнэн юм бол төрийн үндэс нь нам байж таарна. Тэгвэл улстөрийн намуудын, тэр дундаа эрх барьж буй намын төлөвшил нь зөв, сахилга бат нь хатуу, бодлого нь цэгцтэй байж гэмээнэ бид төрийн төлөвшлийн талаар ярих боломжтой биз ээ. Энэ өнцгөөс харвал Ардчилсан нам дахь хамтын, олонхийн шийдвэр гаргадаг механизм нь ажиллагаагүй болж, фракциудынх нь тохиролцоо л бүхний шийддэг дур зоргоороо байдал Монгол төрийн араншинг өнөөдөртөө тодорхойлж байна. Энэ нь Ардчилсан намын уналтын нэг шалтгаан юм.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн нам намын даргаа дөрвөн жилээр сонгодог ч жилдээ нэг удаа намын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар саннал хураалт явуулдаг. Намын тодорхойлсон бодлогыг төрийн эрх мэдлийн түвшинд хэрхэн хэрэгжүүлж буйг үүгээрээ хянадаг аж. Харин манайд эрх барьж буй нам хамгийн сүүлд хэзээ Их хурлаа хийсэн бэ?
Намын сахилга батгүй, дүрэмгүй тоглож буй Ардчилсан намын дарга З.Энхболд нам доторх фракцийн лидерүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадахгүй байгааг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг нартай /Алтангадас фракц/ толхилцоонтой, үүгээр дамжуулаад экс дарга Н.Алтанхуягтай зөрчилтэй, нам төдийгүй нийгэмд нэр муутай болж яваа С.Эрдэнэ, Х.Баттулга /МоАХ/ нарыг баруун, зүүн гараа болгочихсон яваагаас харж болно. Тэр эвлэрүүлж, зөрчлийг зохицуулж чадахгүй байгаа нь Ардчилсан намын уналтыг улам бүр хурдасгаж буй нэг хүчин зүйл гэж ажиглагчид үзэж байна. Зургаахан сарын дараа сонгуульд орох гэж буй Ардчилсан нам уналтын процессоо яг одоо амжиж барьж авахгүй бол бүгдээрээ усанд үйж унана гэдгийг гишүүд, тэр дундаа ҮЗХ-ны гишүүдийн эрүүл саруул хэсэг нь гадарлаж байгаа. Тийм учраас өнөө орой 17:00 цагаас эхлэх ҮЗХ-ны хурал З.Энхболдын хувьд халуун сорилттой нүүр тулах мөч.
Тэгээд яаж намаа аврах гэж?! Юуны өмнө намынхаа нүүр царайг солих ёстой гэсэн асуудал ҮЗХ-ны гишүүдийн тодорхой хүрээнд яригдаж буй аж. Тухайлбал, өнөөдрийн хурлаар хэлэлцэгдэх үүрэг гүйцэтгэгч генсек Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлыг үүнд хамруулж байна. Мөн хоёр хоногийн өмнө болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуулийн үр дүн ч үүнд нөлөөлнө гэх. Тус холбооны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяа нэр цэвэр улстөрчдийн нэг хэдий ч С.Эрдэнийн хүн буюу намын даргын face. Одоо намын генсекийн үүрэг гүйцэтгэгч, ҮЗХ-ны хурлаар жинхлүүлэхийг хүсч байгаа Л.Эрхэмбаяр ч энэ талынх гэж үзвэл эрх мэдлийг З.Энхболдод дур зоргоор нь өгсөн хэрэг болно гэж үзэх гишүүд ч байгаа аж. Тэгэхээр Л.Эрхэмбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэхийг эсэргүүцэж, олон нийтэд түүнээс илүү нэр хүндтэй яваа нэгнийг зүтгүүлж магадгүй юм байна. Жишээ нь, ерэн оны МоАХ-ны гишүүн, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга яагаад байж болохгүй гэж? Яагаад Р.Амаржаргал байж болохгүй гэж? Ядаж л яагаад хуучин генсек Д.Эрдэнэбат байхад муу гэж? Ийм үзэл бодлууд ҮЗХ-ны хурлын өмнө сонсогдож байна.
Босоо С.Ганбаатар үнэхээр босоо рейтингтэй байгаа бол түүний дараа эрх баригч Ардчилсан намынхнаас хэний нэр гозойж байгаа вэ? УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Жилийн өмнө Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас буухад дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд Р.Амаржаргалыг олонхийн саналаар дэмжсэн ч намын ҮЗХ-ны хурал дээр унасныг мартах ёсгүй байх. Тэр ҮЗХ-ны хурлаас З.Энхболд намын даргаар, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдсон. Энэ хуучин баримтуудыг сөхөж байгаад Ардчилсан намын Их хурлыг зарлах, үүгээр намын даргын асуудлыг ч ярих саналыг ҮЗХ-ны хурлаас гарган тавьж болзошгүй л юм. Ардчилсан намын дарга З.Энхболдын хувьд өнөөдрийн зовлон нь улам бүр хурдасч буй намынх нь уналт.
М.Энхболд- МАН
Сөрөг хүчний намын дарга М.Энхболд муу тусмаа сайн гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Ерэн жилийн түүхтэй энэ нам саяхныг хүртэл улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн ч түүнийх нь үр дагавар өнөөдрийн хүндрэлийг өөрсдийнх нь тарьсан “жимс” гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Муу, муухай бүхнийг эрх баригчдад нялзааж, тэдний санал, санаачилга бүрт тээг тавих зарчмыг сөрөг хүчний хувьд баримталж байгаа нь харагддаг. Ардчилсан намын Засгийн газарт хамтарч үзсэн ч эв нэгдэж чадаагүй. Уг нь тулхтай, туршлагатай намын хувьд хөгжлийн төлөө хамтын шийдэлд уриалж болох л байсан. Гэхдээ МАН-д одоо ч, ирэх сонгуулиар ч ил гаргаж тавих хөгжлийн бодлого, шийдэл байгаа гэдэг эргэлзээтэй. Бас нэг мухардалд орсон ЭНХ юм.
Н.Энхбаяр- МАХН
МАН-ын дарга асан Н.Энхбаяр намаасаа нэгэн цагт өрх тусгаарлан гарсан ч түүний шинэ нам үүд, хойморь ялгагдахгүй ядруухан явсан үе бий. Улсын дээд шүүхэд МАХН нэрээр бүртгэгдэж чадахгүй явсан түүний намыг амь оруулахад хэн нэгэн Э тусалснаар Ардчилсан намын томоохон өрсөлдөгч МАН жинхэнэ утгаараа хоёр хуваагдаж, хойно нь сугарч үлдсэн юм. Энэ бол өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнөхөн болсон явдал. Мөн үүний дараахан МАХН Ардчилсан нам “тус” хүргэснийхээ хариуг нэг мөр авахаар шийдсэн гэлтэй Ардчилсан намын “аранга” болон босч ирчихээд байгаа нь өнөөдрийн үйл явдлуудаас анзаарагддаг. Ардчилсан намын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэгийн Шадар нь больё гэдэг санал тавьчихаад хариугаа хүлээн суугаа Н.Энхбаярын өмнө бүгд л ацан шалаанд орчихоод байж байгаа. Н.Энхбаярын эдлэх ёстой ялын хугацаа нь дуусаагүй байгаа гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн зөвлөх нэгэнтээ хэвлэлд дурдсан. Үүгээр нь шалтаглаад Н.Энхбаярт улстөрийн эрх өгч, Засгийн газартаа Шадар сайд болгохгүй гэчихвэл Засагт хамтарч байгаа МАХН танхимаас гарна гээд эрс шийдчихбэл Ардчилсан намд дахиад Засгийн газраа бүрдүүлэх шаанс байхгүй. МАН-тай хамтарч үзсэн, ИЗНН-ыг ч хадаг барин гуйж авчраад буцаасан. Энэ парламентад энэ хэдээс өөр “буян амлаж, бурхан тахиад” ч гуйж хамтрах хүчин байхгүй юм. Н.Энхбаяртай эв муутай ч эвсэл болж яваа Г.Уянга гишүүн Ч.Сайханбилэгийг огцруулах гарцыг томьёолоод УИХ-ын даргад өргөн мэдүүлчихлээ. Үүний ард Н.Энхбаяр дэм үзүүлэхийг ч үгүй гэх газаргүй. Тэр нэг байтугай Засгийн газрыг унагаж явсан тун эвгүй тоглолттой энэ цагийн улстөрчийн нэг ЭНХ.
М.Энхсайхан- МҮАН
Цагтаа Ардчилсан намын Засгийн газрыг тэргүүлж байсан М.Энхсайхан. Салж явсан цаг бий ч хуучин намынхантай хамтран Засгийн газарт өдгөө ажиллаж байгаа. Тавантолгой төслийг урагшуулах үүрэг хүлээн Засгийн газрын сайд болсон ч аашнаасаа ч юм уу, ажлаасаа болоод “үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэх нэр хоч зүүчихээд байгаа.
Түүнтэй албан тушаалын хариуцлага тооцох ёстой гэж Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нь нэгэнтээ сануулсан ч түүний санаснаар зүйл болоогүй л байгаа. Тавантолгойн төсөл гэх бодлогын баримт бичиг боловсруулсан нь УИХ-аар хэлэлцэгдээгүй ч энэ нь “үндэсний эрх ашиг зөрчсөн” болохыг УИХ-ын даргын хувиар З.Энхболд дүгнэчихсэн юм. Нэг үгээр бол засагт хамтарч байгаа Ардчилсан намын даргын араанд зуугдсан бас нэг зовлонтой ЭНХ.
Үнэхээр л улс үндэстнээ баллаж хорлохоор зүйл сэдсэн бол түүнийг нь шүүх тогтоохгүй юм гэхэд танхимын тэргүүний хувиар Ч.Сайханбилэг албан тушаалын хариуцлага тооцож болох л байсан. Гэвч ийм зүйл болоогүй. Болох ч үгүй байх. Яагаад гэвэл тэр яг л Н.Энхбаяртай ижилхэн байрлалд зогсч байгаа, юу гэвэл түүний тэргүүлдэг МҮАН засгаас гарлаа гэчихвэл Ардчилсан нам хаашаа хана мөргөж унах билээ?
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (January 20, 2016 9:40:27 am )
АН-аас Энхболд нь МАН-аас ЭНХболд нь торойх байх даа.Энхсайхан ялсан баатрыг дагаж навсагнана биз
-
ЗОЧИН (January 20, 2016 10:01:19 am )
АРДЧИЛСАН НАМЫН ЗИ ОВОГТ ДАРГА ОДОО БОЛНО ДОО. ГАДААД ОРОНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨӨД ЯВЖ БАЙГААГ НЬ ХАРАХАД ВЕТНАМ, ЛАОС, КАМПУЧИ ГЭХ МЭТ ТӨЛӨГИЙН ДАРГА ШИГ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ, ИЧМЭЭР ХАРАГДДАГ. ЗИ ОВОГТЫН ДЭРГЭД НААД ГУРВАН Э НЬ ХАНАГАР ЭРЧҮҮД ШҮҮ.
-
ЗОЧИН (January 20, 2016 10:08:17 am )
бэлтрэг ЭНХБОЛД ХЭЗЭЭ ҮЗХ ААР СОНГОГДСОН ЮМ БЭ СӨРӨГ ХҮЧИНГҮЙГЭЭР УИХ ЫН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ӨӨРӨӨ ДАРГА БОЛНО ГЭЖ ХЭЛЭЭД ДАРГА БОЛЧИХООД ОДДОО БИ АН ДАРГА ГЭЖ ШУУД ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ САЙХАНАА ЮМ ХЭЛЭХ ГЭСНИЙГ ХЭЛҮҮЛЭЭГҮЙ ДАРГА БОЛСНЫГ ТВ ЭЭР ДАМЖУУЛСАН БИЧЛЭГ БУЙ НААДАХ ЧИН НАРАНЦАЦРАЛТЫГ ОРОСТ ЗАХИА БИЧСЭН ГУЖ ОГЦРУУЛСАНБҮХ ҮЙЛДВЭР АА ГАЗРЫГ УСТГАСАН ХАР МАШИНЫГ КАНАДААС ОРУУЛЖ ИРСЭН УИХ ЫН ХУУЧИН ГИШҮҮД АН ЫНХАНААС АХА ГЫН АСУУЛТ ТАВИЖ ЖҮЖИГЛЭСЭН ОРОС ЦЭРГИЙНХЭНИЙЙ ДОЛООН ОРЦТОЙ БАЙР ХУВЬДАА АВЧ ОДОО ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙГААТАТВАР ТӨЛӨӨГҮЙ ГУРВАН ЯАМНЫ БАЙРЫГ БАС АВСАН ГЭЖ СОНСОН ҮНЭН ХУДАЛЫГ МЭДЭХГҮЙ ҮНЭН БОЛ ТӨРД БАЙР ИҮРЭЭСЛЭЖ ТААРАХ НЬ МАШ НУУЦЛАГ ЁСТОЙ ТАГНУУЛ МАГНУУЛ НЬ ИЙМ БАЙДАГ БАЙХ ГЭМЭЭР НҮДИЙГ НЬ ХАР НҮГЭЛЭЭ ҮҮРЭНЭ ЭЭ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АН ГЭЖ СӨНӨСӨН БҮГД СОЦДЕКҮҮД ТЭДНЭЭС САЛААГҮЙ ЦАГТ АН ГЭЖ БХГҮЙ
-
зочин (January 20, 2016 10:29:13 am )
З.Энхболдын улс төрийн бодлогыг одоохондоо тодорхойлж чадахгүй байхшиг. Энэ хүний зарчимч хатуу байр суурь нь Ардчилсан нам болоод энэ улс орны төлөвшилд их нэмэр болно. Харин М.Энхболд одоо л зөв үйлдэл зөв тоглолт хийхгүй бол ганзага нийлэхгүй хол хоцорно. Нөгөө 2 Энх бол одоо дууссан. энэ 2 -с юм горьдосний ч хэрэггүй.
-
Улс тор судлаач. (January 20, 2016 11:43:32 am )
Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
ИРГЭН (January 20, 2016 12:20:18 pm )
ЭХЛЭЭД МАХН-Ы ЭНХ ДАРАА НЬ МАН-ЫН ЭНХ ДАРАА НЬ АН-ЫН ЭНХ СҮҮЛД НЬ МҮАН-Ы ЭНХ ЭЭЛЖ ДАРАЛЛААРАА ТОРНЫ ЦААНА СУУХ НИГУРТАЙ ГЭЖ ЛАМ БАГШИЙН ЛҮНДЭНД БУУСАН ГЭНЭ
-
zochin (January 20, 2016 1:06:29 pm )
zasgiin gazar ogcorkhon zovoo
-
zochin (January 20, 2016 1:07:18 pm )
ogcorkhon zonoo
-
ЗОЧИН (January 20, 2016 2:20:58 pm )
Ээ-нүүдийг сонгосоор байгаад элгээрээ хэвтлээ дээ Монголчуудыг модыг нь бариулах хүмүүс чинь энэ хэдэн ЭЭЭЭ нар юм шүү дээ Юм бүхэн учиртай Дэлхийн хүмүүст тохиолдсон бүхэн Монголчуудад тохиолдох болно
-
Anonymous (January 20, 2016 5:47:50 pm )
ЗЭВҮҮН ҮХЭЭР
10 Comments