antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 1 comment

Энэ Д.Очирбат арай солирчихоогүй биз

нийтлэсэн Admin

Тэр яагаад ч юм ингэж бодохоор үйлдлүүдийг хийгээд байх юм. Нийгмийн бодлогын байнгын хороо саяхан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзэв.Үзсэн ч гэж дээ, МАН-ын тавхан гишүүн гараа өргөж байгаад л нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон хэрэг.

УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуульд мөнгө амлахгүй гэж заасан учраас, тэгээд ч энэ удаагийн мөнгө тараалт арай дэндэж байна гээд халгаасангүй. Хэлэлцэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Нэгдсэн хуралдаанаар ч энэ байр суурин дээрээ зогссон. Үнэн хэрэгтээ МАН-ын сонгуулийн амлалт л даа. Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай тусгасан.

Мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлаа хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ” гэж “тэнэгтэв”. Бэлэн мөнгөний амлалт багадаагүй, бэлэн мөнгө олгох тухай шийдвэр ч багадаагүй. Энэ оны эхний хагаст гэхэд л толгой эргэмээр их мөнгө бэлэн мөнгөний тараалт, халамж, сонгуулийн амлалтын хэрэгжилт нэрээр иргэдийн гар дээр ирэх гэж байна. Одоо боливол яасан юм бэ гэж бодогдохоор тэнэг шийдвэрүүдийн дараа дахиад л нэг тэнэг санаа. Санаачилсан хуулиа хэлэлцэх гэж дайраад байгаа байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь таалагдахгүй байна.

Д.Очирбат гишүүн “Гурав дахь хүүхдээ төрүүлсэн, хүүхдүүд нь 0-16 насны эхчүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 70200 төгрөгийг сар бүр авна. Энэ мэт дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх буюу 105300, тав дахь хүүхдээ төрүүлсэн эх 140400, зургаа дахь хүүхэд төрүүлмэгц хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 175500, долоо дахь хүүхдээ төрүүлсэн эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 210600, найм болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд сард 280800 буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин эмэгдүүлсэн хэмжээний бэлэн мөнгийг улсаас авах юм. Тооцоолоод үзэхээр жилдээ 30 тэрбум 500 сая төгрөг улсын төсөвт байршуулна гэсэн үг” хэмээн ярьсан байсан. Бэлэн мөнгөний тараалт хэрээс хэтэрчихээд байгаа энэ үед үүн шиг тэнэг төсөл, тэнэг санаа хаана байна аа.

О.ГЭРЭЛТ-ЭРДЭМ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 11, 2012 9:56:31 am )

    er hun amlasanaa ugnu geh ni mash zub AN shig ergej butsaj bolohgui shuu hu

antalya rent a car