antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

С.Амарбаясгалант: Удам залгасан хүү болохоор урлагаас хол байж чадахгүй ээ

нийтлэсэн Admin

Бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын бага хүү Амарбаясгаланттай уулзлаа. Тэрээр оны өмнөхөн залуу дуучин Минотой хамтран “Хатариш” нэртэй дуугаа дүрсжүүлсэн билээ. Хүмүүс түүнийг хэдийнэ жижиг Амараа гээд нэрлэчихэж.

-Өөрийг чинь “Хар сарнай”-гийн Амараагийн дүү гэдгээр хүмүүс мэдэх байх. Өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар сургууль төгссөн бэ?

-“Хар сарнай”-гийн Амараагийн дүү гэдгээс өөрөөр танилцуулбал Сэвжидийн Сүхбаатарын хүү (инээв). Би чинь багадаа Төмөр замд байдаг хорьдугаар сургуулийн сурагч байсан юм. Тэгээд тавдугаар ангиасаа Хөгжим, бүжгийн коллежид орсон. Хөгжим, бүжиг рүү орохдоо аавд “Аав аа, би бүжигт дуртай юм чинь бүжгийн анги руу орчихъё л доо” гэж гуйсан. Гэсэн ч аав “Чиний цусанд угаасаа бүжигчний цус байгаа. Тиймээс тэртэй тэргүй чи бүжиглэнэ. Харин мэргэжлээ өөрөөр сонго. Морин хуурын ангид орох ёстой” гээд морин хуурын анги руу оруулж байсан юм. Тэнд сурч байхдаа “Арга билэг” гэдэг үндэсний хөгжмийн хамтлаг байгуулсан. Тухайн үедээ л хөөрхөн хамтлаг. Энд тэнд болж байгаа гайгүй томхон тоглолтод оролцчихно. Тэгээд сургуулиа төгссөн. Сургууль төгссөнийхөө дараа нэг хамтлагийн менежер болох гэж үзсэн ч арай л биш юм байна лээ. Миний хийх ёстой зүйл биш юм байна гэдгийг мэдсэн. Хөгжим, бүжиг төгссөнийхөө дараа “Сантис” боловсролын төвийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо 19 настай.

-Хэзээнээс дуулах болов оо. Морин хуурч мэргэжлээрээ уран бүтээл хийж амжсан уу?

-Намайг яагаад бүжгийн ангид оруулаагүй гэхээр цэвэр аавын бодлого байсан. Морин хуур гадны оронд л гэхэд ямар өндөр нэр хүндтэй билээ. Нэгэнт бүжиглэж чадахаас хойш гээд л морин хуурын анги руу оруулсан байх. Угаасаа би бага байхдаа бараг тэмдэглэлийн дэвтэр шиг хэмжээтэй морин хуур бариад гүйж байдаг гэсэн. Өөрөө тэрийгээ санадаггүй юм. Харин дуулахын тухайд саяхнаас гэх үү дээ. Дөнгөж л эхэлж байна даа. Хамтлагаа бүрдүүлээд л явж байна.

-Хамтлаг байгуулаад амжчихсан юм уу. Ямар нэртэй хамтлаг юм бэ. “Хар сарнай-2” биш биз дээ?

-Нэрээ арай өгөөгүй байна. Хоёр залуу, нэг эмэгтэй гишүүнтэй. Ер нь бол “Хар сарнай” шиг гэж хэлж болно. Гэхдээ мэдээж хэрэг арай өөр. Сүүлийн үед залуус их сонсоод байгаа электро хоп чиглэлийн хамтлаг.

-Ер нь яагаад дуулъя гэж бодсон юм бэ. Гэрийнхэндээ хэлэхэд юу гэж байх юм?

-Дуулах гэж байгаагаа анх хэлээгүй ээ. Ээжид нэг удаа “Би нэг хамтлаг байгуулах гэж байгаа. Та юу гэж бодож байна” гэж асуусан. Тэгсэн чинь ээж миний хүү өөрөө л мэдэхгүй юу даа гээд. Тэгээд л ямар ч байсан дургүйцэхгүй юм байна гэж ойлгоод хамтлаг байгуулахаар болсон юм. Тэгээд нэг найзтайгаа санаа нийлээд хамтлагтаа охин хайж эхэлсэн. Хамтлагийнхаа эмэгтэй гишүүнийг олох гэж бас нэлээн юм болсон шүү. Цагаа тулахаар дуулдаг охин олддоггүй юм байна лээ. Нэг бол гоё дуулдаг ч царай нь биш. Нэг бол царайлаг ч дуулж чадахгүй байдаг ч юмуу. Тэгээд явж байтал “Зиндаа” сонины шоун дээр Минотой таарсан. Саналаа хэлтэл маш сайхан хүлээж авсан. Тэгэхэд Мино “Хатариш”-аа хийх гэж байсан юм билээ. Ингээд л бидний хамтын уран бүтээл эхэлсэн дээ.

-Мино та хоёрыг үерхдэг гэж байсан?

-Үгүй ш дээ. Жирийн л найзууд. Одоо бол нэг хамтлагийн хоёр.

-Чамайг дуучин гэх үү, эсвэл морин хуурч гэх үү?

-Хүмүүс жижиг Амараа л гээд байгаа ш дээ. Тэрүүгээр л явах байх. Дуучин гэх нь ч хаашаа юм. Дөнгөж дуулж эхлэх л гэж байна. Дуулах дуртай, урлагт хайртай хөгжимчин гэчихье дээ.

-Ахынхаа үнэнч фэн нь биз?

-“Хар сарнай” 1992 онд байгуулагдсан. Би тэдний хамтлагтай нь чацуу. Ухаан орсон цагаасаа л “Хар сарнай”-гийн дуугаар аав, ээжийнхээ найз нарт концерт тоглож өгдөг байлаа шүү дээ. Бүх дууг нь дагаж дуулна. Нэг дуу дуулахдаа нэг өөр хувцастай. Одоо хүртэл машин дотроо Амараа ахыг л сонсдог. Мөн өвөө, аав хоёрын улаан фэн. Гэр бүлээ үнэхээр их хүндэтгэдэг.

-Дуулах боллоо гэхэд ах чинь яаж хүлээж авсан бэ. Анхны уран бүтээлийг чинь сонсоод ямар нэгэн зүйл хэлсэн л байх даа?

-Би ерөөсөө хэлээгүй ш дээ. Клип анх гарчихлаа гэхэд нь очиж үзсэн юм. Тэгээд очсон чинь Амараа ах надаас түрүүлээд очоод үзчихсэн байсан. Тэгээд тэрүүхэн тэндээ жуумалзаад инээгээд суугаад байсан гэсэн. Ах надад юм хэлээгүй л дээ. Тэгсэн чинь аав, ээж хоёр руу утасдаад “Дүүгийн клип ёстой гоё болсон байна. Дуу нь янзын” гэж хэлсэн байна лээ. Миний хувьд “Хатариш”-ийг хүмүүс сонсох болов уу гэж их санаа зовж байсан. Тэгсэн чинь уулзсан хүн болгон л үзсэн гээд ярьж байна лээ. Хүмүүст гайгүй хүрсэн юм болов уу.

-Хамтлагийн уран бүтээл хэзээнээс гарч эхлэх гэж байна?

-Миний уран бүтээл аль хэдийнэ эхэлчихсэн. Хамтлагийнх удахгүй байх аа.

-Цаашид дуулах уу. Эсвэл?

-Дуулна ч, хөгжимдөнө ч. Дуучин хөгжимчин болно гэж бодоод байгаа ш дээ.

-Чиний хувьд сайн дуучин болж чадах болов уу?

-Сайн дуучин болохын тулд хичээнэ. Гэхдээ сайн дуучин болно гээд одоо хэлчихэж чадахгүй ээ.

-Танай хамтлагийн продюссерээр хэн ажиллаж байна вэ. Одоогийн хамтлагууд зөвхөн дуулахдаа л анхаарна уу гэхээс бусад асуудлууд дээр санаа зовохооргүй болчихсон юм шиг харагддаг?

-Бид яг өөрсдөө биеэ дааж байна даа. Харин зөвлөх хүн маш олон байгаа. Манай хамтлагийн менежерээр Амараа ах маань ажиллаж байна. Ах бид хоёрт ярьсан юм бий. Ахад би хамтлагийнхаа тухай ярихад “Агаа нь чамайг дуулахаас чинь өмнө од болгож чадна” гэж байсан.

-Одоо тэгвэл од болчихсон уу?

-Үгүй ээ. Би од биш ш дээ. Од болох гээд дөнгөж шатаж эхэлж байгаа чулуу юм уу даа. Дөнгөж цухуйх гэж байгаа. Ер нь багаасаа урлагийн гэр бүлд төрсөн хүн чинь эндээс холдоно гэж байдаггүй юм шиг байна аа. Дэлхийн татах хүч гэдэг шиг яалт ч үгүй урлаг руу татагдчихдаг юм билээ. Агуу гэр бүлийн удам залгах хүү болохоор урлагаас хол байж чадахгүй юм билээ.

-Гадаад төрхөөрөө ахыгаа дуурайж байна уу. Чамайг харахаар яалт ч үгүй Амараа л харагдаад байх юм?

-Угаасаа л миний байгаа байдал энэ. Зарим хүмүүс бусдаас нуугдаад ч юмуу даруухан хувцасладаг шүү дээ. Би эсрэгээрээ юм шиг байгаа юм. Гэхдээ ахаасаа үлгэр жишээ авна. Ах хувцсаа өмсөөд явахаар үнэхээр гоё харагддаг. Тэрийг хэн ч хэлэх байх. Урлагийн хүн ямар байх ёстой, яаж хувцаслах ёстой вэ гэдгийг Амараа ах яг харуулдаг байх гэж боддог шүү. Том болох тусмаа ахыгаа хараад ийм болно доо гэж боддог байсан. Гэхдээ бас жаахан өөр болох гээд хичээгээд байгаа юм аа.

-Аав, ээж хоёр чинь юу гэж байх юм?

-Манай хоёр “Хатариш”-ийг үзчихээд надад санал тавьсан. Миний хүү бүх үндэстний дууг ингэж дуулбал яасан юм бэ гэж. Уг нь дуулмаар санагдсан ч жаахан айгаад байна.

-Юунаас тэр вэ?

-Хүмүүсийн хэл ам гэж байх юм байна шүү дээ. Аягүй бол энэ хаанахын юм гарч ирчихээд юу дуулаад байнаа гэх байх л даа.

-Одоо ингээд олонд танигдаад ирэхээр хэл ам хэцүү санагдаж байна уу?

-Яг хэл амнаас ч айхгүй байна л даа. Ах нэг удаа надад хэлж байсан юм. Нойлын өрөөнд ганцаараа зогсож байхдаа ч тэр хажууд чинь камер байгаа юм шиг бодож байгаарай гэж. Тэрийг нь би сайн ойлгоод, хүлээгээд авчихсан. Ингэснээрээ хаана ч биеэ сайхан авч явдаг гэж боддог юм.

-Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу. Таван жилийн дараа, арван жилийн дараа Амараа ямар болсон байх бол оо?

-Би маш том юм мөрөөддөг юмаа. Хамтлагтайгаа уран бүтээлээ хийгээд олонд танигдсаныхаа дараа хэсэг завсарлага авна. Зургаан сарын ч юм уу. Тэр үедээ Америк руу явж шоу менежерээр сурмаар байна. Тэндээс сурсан зүйлээ ирж хэрэгжүүлнэ дээ. Бүр ирээдүйд “Аmerican music awards”-т өрсөлдөж үзмээр байна аа. Тэрний хөшүүргийг хийх хүн байгаа. Монголдоо л хийх зүйлээ сайн хийчих юм бол надад боломж байна.

-Гадны хүн юм уу?

-Нэг нууц ноёнтон байна (инээв). Аавын ууган шавь нь Эрдэнэтуяа гэж эгч байдаг юм. “Монгол бүсгүй”-г бүжиглэдэг. Эрка эгч маань Стивен Сигалтай гэрлээд, хүүг нь төрүүлж өгсөн. Эрка эгчтэйгээ би их дотно байдаг юм. Бараг л төрсөн дүү шиг нь. Багадаа ер нь бараг тэднийд өссөн гэж хэлж болохоор. Юм хийж бүтээчихээд Эрка эгчдээ хэлнэ дээ. Эсвэл өөрийнхөө хүчээр гарч ирье л дээ. Яагаад болохгүй гэж.

-Урлагт хөл тавьснаар чамд маш том хариуцлага ирж байгаа юм шиг санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Урлагийнхан хар тамхи, архи руу ороод байна. Тэндээс хол байх хэрэгтэй. Түүнээс гадна Сэвжидийн Сүхбаатарын гэдэг маш том нэр хүндийг дааж явах өндөр хариуцлага байна. Нэг ёсны даалгавар юм даа.

-Аавыгаа 40 гарсан хойно гарсан болохоор нэлээн эрх хүү юу?

-Эрх ш дээ. Бүр нэлээн эрх шүү. Яахав дээ аав, ээж хоёрыгоо байгаа дээр нь эрхэлье л дээ. Байхгүй болохоор нь хэндээ эрхлэх юм бэ. Ах дээрээ л очно.

-Ахтайгаа хэр дотно вэ?

-Амь ш дээ.

-Танай гэр бүл гээд ярихаар бүжгийн маш том удам байгаад байдаг. Аав, хүү бүгд бүжиглэж байна. Аавыгаа хөгшрөхөөс өмнө гурвуулаа нийлээд нэг юм хийхгүй юмуу?

-Яг тэгж бодоод л байгаа юм. Бид гуравт ярилцсан юм бий. Зөвхөн бүжгээрээ. Миний бодсон, бас аавтайгаа ярьсан зүйл байнаа. Зогсоогоороо морин хуур тоглох байх. Яанаа миний энэ санааг хүмүүс уншаад хулгайлчих вий дээ. Манайхан чинь сэргэлэн болохоор жаахан юм хэлчихээр гялс баяжуулаад гаргаад ирнэ шүү дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car