antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 2 comments

Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх асуудлаар хэн, юу хэлэв?

нийтлэсэн Admin

627egfi2of1nif67262b64psor

УИХ-аар “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг хууль батлагдвал нийслэл Улаанбаатар хотод нэр дэвших гишүүдийн тоог нэмж, хөдөө орон нутагт нэр дэвшигчдийн тоог эсэргээр нь бууруулах юм. Тодруулбал, 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагддаг байсныг болиулж 22 мандатыг нийслэлд 26-г хөдөөд хувиарлах болж байна. Үүнд, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгосон тул 26 тойрог болж байгаа аж. НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий хороо уг асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирж буй.

Ингээд уг асуудлаар нам, эвслийн бүлгийн дарга болон УИХ-ын гишүүд хэрхэн байр, сууриа илэрхийлснийг хүргэж байна.

З.Энхболд: Санал асуулга явуулсан 

2meq14uah2jnv3dati6m4tmu4q

201v9fmctsg2i98nmmg5bovqj4УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Архангай аймаг 94 мянган хүн амтай, УИХ-д хоёр гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нэг гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг,  Дундговь аймгаас сонгогдсон гишүүн 47 мянган иргэнийг төлөөлдөг бол Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн 100 мянган иргэнийг төлөөлж байгаа нь нийслэлд ногдох тойргийн мандатын тоог нэмэх шаардлагатайн илрэл. Шударга ёсны үүднээс хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэх ёстой.

????????????????????????????????????

????????????????????????????????????

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө.

3742048de830527doriginalУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ирэх  2016 оны сонгуульд зарим нэг аймгийг мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөртөө тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин сууж байгаа энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй. Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг мэддэггүй гишүүдийн тоог нэмэх нь туйлын буруу гэж үзэж байгаа юм.

4v6gh1ceo9fjt2356s9uitajvhНийслэл хотын захирагч Э.Бат-Үүл: Энэ бол зөвхөн мандатын тооны асуудал биш. Ардчиллын чухал зарчим юм. 2012 онд Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн тоо нийслэлийн хүн амыг төлөөлж хүрэлцэхгүй байна. 2008 онд нийслэл 800 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 1 сая 314 мянга гаруй болж, 500 мянгаар өссөн. Гэтэл төлөөлөл нь 2008 оны жишгээрээ 14 гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 500 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь УИХ ард иргэдийнхээ төлөөлөл байх гэсэн зарчмыг хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа. Бид 2016 он гарахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох боломжтой гэж үзээд хүлээж байсан.  Гэтэл энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээгүй. Тэр байтугай Сонгуулийн хууль бараг 2012 оныхтойгоо адилхан батлагдсан. Өнөөдрийг хүртэл орон нутгийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн 80 хувийг эзэлж ирсэн. Хүн амын 48 хувь оршин сууж байгаа нийслэл ердөө 20 хувийн төлөөлөлтэй. Гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдмэл байж, асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Сэлэнгээс сонгогдсон гишүүн асуудал ярихаар бусад аймгийн төлөөлөл өөр юм ярьдаг. Үүний цаана төлөөлөл цөөтэй нийслэлийн бодлого хаягддаг. Одоо байгаа тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Хүн амын 48 хувийг төлөөлөх хүн УИХ-д байхгүй учраас тэгш байх боломж алдагдаж байна.

Т.Энхэлээ

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • irgen (January 19, 2016 11:48:26 am )

    Газар нутгийн хэмжээ чухал бусуу яасан хар амин хувиа бодсон эрх баригчид вэ энэ ардчилсан намынхан чинь хүн ам ихээр төвлөрсөн хотод анхаарлаа хандуулж ялах гэсэн атгаг санаагаа л хэрэгжүүлэх замаа л хайж яваан тэр өдрөөс өдөрт иргэдийн амьдрал муудаж малчдын гол амин хэрэглүүр болсон малын үнэ түүхийн эдийн ханш ямар ч үнэ цэнэгүй болсон энэ үед хөдөөнийхнөөс айж байхгүй юу.Батзандан чи юу ч мэдэхгүй байч их хуцах юмаа Монгол орон ямар уудам нутагтайг мэдхүү хэдийгээр хотын дүүргүүд хүн ам их ч гэсэн газар нутгийн хэмжээ хэд гэдгийг мэдхүү харин аймгийн төвүүд хэдэг мянган мкв-т нутаг дэвсгэртэй билээ нэг хүн тийм том нутаг дэвсгэр т тарж байралсан хүмүүст хүрч үйлчлэхэд хэцүү биздээ.Хотод бол арай өөр шдээ

  • үүлч дээ (January 19, 2016 11:52:58 am )

    Батүүлээ чи бүр Улаанбаатар хотоор өвчилчихчээ 2017 онд ерийнхийлөгч болно гэж бодож байгаа бол хол очиж хуц гэж хэлмээр байна нэгийг харж нөгөөг мартдаг биздээ чи.Хөдөө амьдарч байгаа хүмүүс хүн биш юм байна лдаа.ямар муухай ялгаварлаж байна

antalya rent a car