antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 4 comments

Орост “шүүгээнээс гарах”-ыг хориглоно

нийтлэсэн Admin

1-19-5_700x700

Н.МӨНХЖИН

Орос эр ижил хүйстэнтэйгээ унтдаг бол ажил дээрээ амаа хамхиж явах нь өлзийтэй. “Энэ бол хүний эрх” хэмээн гудамжинд гарч хашгирвал торгуулах нь бараг л тодорхой. Гэй, эсвэл лесби байж болно, гэхдээ тэр эрхээ олон нийтийн өмнө тунхаглахгүй байсан нь дээр. Орост ижил хүйстний хандлагыг өөгшүүлж, нийгэмд сурталчлахыг хориглодог. Уран зохиол, хэвлэл мэдээлэл, улс төрд ч гэй туг мандуулж болохгүй. Тэгвэл одоо “ангуучлал” хувь хүн рүү орж магадгүй болов.

Парламент дахь сөрөг хүчин энэ асуудал дээр ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй аж. ОХУ-ын Коммунист нам ижил хүйстнүүд “шүүгээнээсээ гарвал” хуулиар шийтгэх санал дэвшүүлжээ. Улаан намын депутат Иван Никитчук, Николай Арефеев нар жам бус чиг хандлага гаргасан иргэнийг 58 еврогоор торгох хуулийн төслийг санаачилсан байна. Уламжлалт бус хандлагаа олон нийтэд зарлавал засан хүмүүжүүлэх төвд 15 хүртэл хоногоор хоригдож магадгүй болов. Дээрх саналыг энэ долоо хоногт Думаар хэлэлцэж, ижил хүйстнүүдийг олон нийтийн өмнө үнсэлцэх, жам бус чиг хандлагаа илэрхийлэхийг хориглох бололтой. И.Никитчук гэйүүдийг “өвчтэй, галзуу” гэж үздэг ба оросуудын оюун ухааныг хордуулж, залуусыг нь ялзруулж, төрөлтийг багасгах гэсэн өрнөдийн стратегийг хуулиар таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна.

Сэтгүүлчид Кремлийн эрх баригчдаас дээрх хуулийн төслийн талаар асуусан ч тайлбар хийсэнгүй. Ерөнхийлөгч В.Путиний “Нэгдмэл Орос” нам ижил хүйстнүүдийг “чангалах” саналыг дэмжиж байгаа бололтой. Төрийн Думын бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Вяткин хоёр депутатын дэвшүүлсэн саналыг “шаардлагагүй” хэмээн нэрлэжээ. “Левада” төвөөс явуулсан судалгаагаар, оросуудын 37 хувь нь ижил хүйстэн хандлагыг гажуудал гэж үздэг бол, 18 хувь нь тэднийг шүүхээр шийтгэх ёстой гэжээ. Оросын ижил хүйстэн нийгэмлэгийн нэртэй идэвхтэн Ирина Федотова өнгөрсөн зун халдлагад өртөж зодуулсныхаа дараа Люксембург руу гарчээ. “Би чадахаараа л тэмцсэн. Тэгээд чадахаа болиод явсан” хэмээн ярилаа.

Human Rights Watch (HRW) байгууллагаас мэдэгдэж буйгаар, 2013 онд ОХУ-д ижил хүйстэн хандлагыг сурталчлахыг хориглосон хуулийг баталсан нь гэй, лесби нарын эсрэг хүчирхийллийг өөгшүүлсэн аж. HRW Оросын 16 хотод судалгаа явуулахад нөхцөл байдал улам дордсон байв. Санкт-Петербургт амьдардаг 26 настай гэй залуу Илья “Бид улам л байх газаргүй болж байна. Биднийг хавчиж, зодож, доромжлохыг хуулиар зөвшөөрчихсөн. Өмнө нь манай хот илүү тэвчээртэй байлаа. Одоо гараасаа бариад гудамжаар явах аргагүй болсон” хэмээн ярив.

“Албаны байр суурь” тодорхой. Гэй, эсвэл лесби байх нь эрүүл бус, амьдралын ийм хэв маяг хүүхдүүдэд хор хөнөөлтэй, тиймээс тэд хүний эрх гэдгээр далайлгаж нийгэмд эрх, байр суурь нэхэх эрхгүй гэдэг аж. Гудамжинд, ажил дээр гэй болон хүүхдийг садар самуунд уруу татагчдыг нэг шуудайнд чихэж орхих нь элбэг. Төрөөс шийтгэл хүлээлгэхээс гадна ард, иргэдийн гадуурхал их байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 19, 2016 1:38:42 pm )

    Zuv l um bn shtee. Yug n muuhai umnuudiig demziz baidgiin. Buruu duurialal uzuuldeg gez yag unen. Burhnaas zayasan turulh bieree baih shig saihan um haana baigaan

    • HEHE (January 27, 2016 1:26:26 am )

      ХӨДӨӨНИЙХӨН НЕТЭЭР ОРДОГОО БОЛЬМООР ЮМАА МАЛ ДАГАСААР МАЛ БОЛЦОН БАЙНАА

  • HEHE (January 27, 2016 1:25:39 am )

    ОРОС Ч ДУНДАД ЗУУНРУУГАА ЯВААД Л БАЙНА ДАА ГОЁ ГОЁ

  • sedevogii (February 15, 2016 2:40:39 am )

    YMar bayrlamaar saihan medee ve buur boonoor n ALAAD HYDAAD EHLEESEI tegeed bas manaid ehelvel bi mashid durtaigaar ALNA muusain zavhaichuudiig i

antalya rent a car